Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн дуудлага мэдээллийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн баг хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэн хайх ажиллагааны хүрээнд тухайн бүсийг зургаан хэсэгт хуваан урхи байрлуулж, гэгээ тасарснаар дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.
Улмаар 22:15 цагт баавгайг олж тогтоон, аюулгүй болгожээ.
Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг тогтоосон байна.