Английн “Арсенал” клубын довтлогч Тео Уолкотт бөмбөг эзэмших ур чадвараараа Гиннесийн дээд амжилтын номонд нэрээ багтааж, рекорд амжилт тогтоож чаджээ. Өдгөө 27 настай Англи эр 34 метрийн өндрөөс унагасан бөмбөгийг тогтоож авч чадсанаараа дээд амжилтыг бүртгэж авдаг номонд бичигдэж чадсан байна.
Тэрбээр бөмбөгийг тогтоохын тулд дор хаяж таван удаа оролдсоны эцэст амжилттай болгожээ. Мөн Лоран Косьельни, Начо Монреаль болон Франсис Коклен нар ч бөмбөг тогтоох оролдлого хийсэн юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.