Германы шигшээ баг өнгөрсөн шөнө Словактай тулж, 3:0-ээр буулгаж авснаар шөвгийн наймд үлдсэн билээ. Энэ тоглолтод Германы багийн хамгаалагч Жером 8 дахь минутад гоолдсоноор шигшээ багийнхаа нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Тодруулбал, Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоолыг оруулсан тамирчин болсон юм.
Үүнээс өмнө Германы шигшээ баг 10 дахь минутад л гоолдож байсан юм байна. 1980 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Бельгийн шигшээг 2:1-ээр хожсон тоглолтод Хорст Хрубеш 10 дахь минутад гоол оруулж байсан ажээ.
Мөн 1988 оны Европын аваргын хэсгийн шатанд Данийн эсрэг тоглолтод Юрген Клинсманн мөн 10 дахь минутад гоол оруулж байсан түүхтэй юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.