• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Зоригийн хэргийн “зовлон” дуусах болоогүй

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

Б.Батжаргал: Захиалагчийн хэрэгт ч төрийн нууцад хамааралтай нотлох баримт байгаа

/Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор/

-Шүүх хурал хаалттай явагдсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байна, Хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох боломж байгаагүй юм уу гэдэг асуудлыг яриад байгаа. Төрийн нууцыг задруулах нь хуулиар хориотой. Нууцыг төрийн хамгаалалтаас гаргах асуудлыг Төрийн нууцын тухай хуульд заасан байдаг.

Тухайлбал, тухайн хуулиар УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч ил болгоно гэж зохицуулсан. Энэ заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нууцыг хамгаалалтаас гаргах асуудлыг шийдвэрлэж, хэргийн тодорхой хэсгийг ил болгож байгаа юм. Тиймээс ч бид өнөөдөр ярилцаад сууж байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг яагаад захиалагч, гүйцэтгэгч гэж тусад нь шалгасан юм бэ гэхээр 830142 гэсэн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноосон. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байна.

Өөрөөр хэлбэл, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг хийсэн нь тогтоогдсон, харин тусгаарласан шалгаж байгаа хэрэг дутуу, бүрэн нотлогдоогүй учраас захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа. Захиалагчийн хэрэгт авагдаж байгаа нотлох баримтад өмнөх Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийн нотлох баримтууд орж байгаа учраас төрийн нууцад хамаарч байгаа. Тэгэхээр захиалагчийн хэрэгт мөн адил төрийн нууцад хамааралтай нотлох баримт байгаа гэж ойлгож болно. Хэрэг шалгах явцад захиалагчийг нь илрүүлсэн тохиолдолд тэр бол төрийн нууцад хамаарахгүй.

Энэ хэргийн гол гэрч бол талийгаачийн хамтран амьдрагч Б.Булган гэж олон нийт үздэг. Гэтэл Б.Булганыг хэрэгт холбогдуулан хэд хэдэн удаа шалган, хорьж байсан. Яагаад Б.Булганыг шалгах болсон юм бэ гэхээр хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд, Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож, шалгасан.

Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан, түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Харин одоо захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно. Б.Булган шүүх хуралд оролцоогүй гэх асуудлын тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Нэг ёсондоо Б.Булган хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй гэдэгт дүгнэлт хийгээд, гэрчээр оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас Б.Булганыг гэрчээр шүүх хуралд оролцуулах боломжгүй.

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэг дээр улсын нууц байхгүй

/УИХ-ын дэд дарга/

-С.Зориг агсны хэргийн асуудлаар надад албан журмаар өргөдлүүд ирээд байгаа. Нэг талаас хэрэгт холбогдсон хүмүүсийн талаас ирж байна. Нөгөө талаас би чинь параламентийн бүлгэмийн дарга гэж явдаг. Тиймээс олон улсын параламетийн холбоо энэ хэргийг 1998 оноос хойш хяналтандаа авчихсан. Надаас жил бүр тайлан нэхэж байдаг. Сая энэ хэргийн шийдвэр гарсанаас хойш надаа гурван удаа “Та нар яагаад энэ хэрийн хурлыг хаалттай хийж байгаа юм”, “Яагаад ийм хэргийг танай тагнуулын байгууллага шалгасан юм”, “Тэр Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорионд байлгачихаад, яагаад шүүх хуралд оруулахгүй байгаа юм”  гэсэн утга бүхий бичгүүд ирлээ. Хэдийгээр миний хариуцлагын асуудал биш ч гэлээ. Энэ мэтчилэн гадна, дотно талаасаа айхтар шахаастай байна. Гэхдээ надаа ч хэлэх зүйл олон байна. Тухайлбал, яагаад уг хэргийн захиалагч нь тогтоогдоогүй байхад, замаас нь гүйцэтгэгч гэдэг хүмүүсийг олоод тогтоочихдог, шийтгэдэг юм. Шүүх хурлыг яагаад хаалттай хийсэн, яагаад Б.Булганыг шүүх хуралд оруулцаагүй гэх мэтээр асуух, ярих зүйл олон байна. Тэгээд ч сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харж байхад, шүүхийн шийдвэрийн төлөө прокурорууд Үндэсний олон нийтийн телевизээр гарч, тайлбар хийгээд, зураг хөрөг үзүүлээд байгаа нь асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйл буюу шүүх хурлыг нээлттэй, хаалттай хийх асуудлыг зохицуулсан байдаг. Уг хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бол тухайн хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ гэсэн байдаг. Гэтэл энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан хэрэг. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй л зүйлүүд дуулдаад байгаа.  Ер нь би 40 гаруй жил Монголын хэргүүдийг дуулсан хүн шүү дээ. Ялангуяа дуулиантай хэргүүдийг. Тухайлбал, 1950-аад онд гарч байсан хэргийн шүүх хурал 1980-аад онд Дээд шүүх дээр таслагдаж байхад нь би харж л байсан хүн. 1937-оноос хойш ийм нууц таслах ажиллагаагаа Монголд явагдаагүй. Яагаад хурлыг бүхэлд нь хаадаг юм. Уг нь Б.Булган гэдэг хүн чинь цорын ганц гэрч. Тиймээс энэ хүн юу ч ярих байсан хамаагүй. Шүүх хуралд оруулах хэрэгтэй. Гэрч эсвэл хохирогчийн хувиар орох ёстой. Тэр Б.Булганы амаар хүн алсан гэх этгээдүүдийг аман зураг зурагдсан. Тиймээс ядаж тэр асуудал дээр шүүх тайлбар авах ёстой байсан. Гэтэл прокроруудын ярьж байгаагаар бол тэр Б.Булган чинь хоол хийчихсэн. Алуурчидтай хамт хоол идээд, тамхи татаад сууж байсан гээд хэлчихсэн байсан. Ноцтой юм яриад байгаа биз дээ. Гэтэл Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй гээд асуудал үүсэх болно. Дээр нь Ерөнхийлөгч Тагнуулын газарт зарим асуудлыг ил болгох чиглэл өгөөд олон нийтийн телевизээр ийнхүү цацаж байгаа нь бүр сэжигтэй. Учир нь энэхүү хэргийг нууцлах ажиллагаанд Ерөнхийлөгч оролцсон юм байна гэдгийг тэр бичиг нь харуулж байгаа юм. Тиймээс ч ил гарга гэсэн байна. Уг нь одоо мөрдөж байгаа Төрийн нууцын хуулиар Үндэсний эрх ашгийн үүднээс яаралтай ил болгох шаардлага гарсан бол Ерөнхийлөгч тухайн хэргийг нууцаас гараж болно гэсэн заалт байдаг. Тэгвэл С.Зоригийн хэргийн цаана үндэсний эрх ашиг гэх зүйл юу байгаа юм бэ. Хүний амийг хөнөөсөн л  хэрэг шүү дээ. Ингээд л энэ хэрэг бол том зургаараа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчим гэдгийг устгаад дуусч байна. Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вышинскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхэн яг ийм аргаар дургүй  хүргээд байгаа хүн бүрийг аваачиж “далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна. Анх удаа ч ийм юм болоод байгаа юм биш. Долдугаар сарын 1-ний хэргээр цагдаагийн дарга нарыг шийтгээд, ял эдүүлээд гаргачихлаа. Энэ яг ийм хэрэг байсан. Захиалгатай шийдвэр байсан. Ингээд харахаар  1937 оныхтой ижил онцгой комисс энэ улсад байгуулагджээ. Хуулийнхан хэргийг нуу гэхээр нуудаг, ил болго гэхээр мэдэгдэл хийгээд сууж байдаг ийм ардчилсан орон гэж байх уу.  Энэ үйлдлээс болж Үндсэн хууль нурж байгаа юм.  Гүйцэтгэх засаглалд  хууль шүүхийнхэн оролцохгүй, шүүхийн ажилд засаглал оролцохгүй гэсэн алтан зарчим нурж байна. Гэм буруугүй бол нэг ч хүнийг шийтгэхгүй, эргэлзээтэй бол яллагдагчийн талд асуудлыг шийдвэрлэнэ гэдэг зарчим нурж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭД ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ГЭНЭ ҮҮ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харъяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн шалгаж, анхан шатны шүүх хурлаас тэднийг гэм буруутайд тооцон, 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Тэд давж заалдах шатны шүүхэд хандаж, хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хоёр дахь шатны шүүх хурал болсноос долоо хоногийн дараа буюу энэ  сарын 21-ний өдөр МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн оролцож, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Тиймээс ч иргэд уг хэргийн асуудлаар ярих, бичих нь ихэссэн.

Иргэдийн дунд хамгийн том асуултын тэмдэг болоод байгаа асуудал нь хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг нээлттэй хийх байсан, хаалттай хийчихлээ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, иргэдийн шүүмжлэл болон шүүгдэгчдийн талын гол “гомдол” нь шүүх хурлыг хаалттай явуулсанд л байгаа мэт.

Зөвтгөл нь хавтаст хэрэг нь улсын нууцтай холбоотой баримт авагдсан гэдэг. Гэтэл уг хэрэгт улсын нууц огт байхгүй гэх хүн ч цөөнгүй байна. Тэдний нэг нь  энэхүү хэргийг шалгаж байх хугацаанд Хууль зүйн сайд байсан эрхэм Ц.Нямдорж юм.Тэрбээр “Энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц ч байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй зүйлүүд л дуулдаад байгаа” хэмээн хэвнэг тайлбар хийж байна. Мөн тэрбээр “Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вышинскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхан яг ийм аргаар дургүй  хүргээд байгаа хүн бүрийг аваачиж “далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн юм. Уг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тухайд тэрбээр Хууль зүйн сайд байсан энэ талын буюу хууль шүүхийн талын хүн. Гэтэл тэрбээр уртаас урт хугацаанд буюу 18 жилийн дараа алуурчид нь ил болж, ял авч буйг хараад ингэж хэлж байгаа нь олон хүнийг төөрөгдүүлж байгаа юм. Тиймээс хоёр ч шатны шүүхээс шийдвэр гарчихаад байхад Хууль зүйн сайд байсан хүн байж баримтгүй олон юм яриад байгаад дулгүйцэх хүн олон байна.

Орсон борооны хойноос цувь нөмрөх гэгчээр олон арван жил шалгагдсан дуулиант хэрэг учир энэ мэтээр алуурчид нь мөн, биш гэж ярих, бичих хүн олон гарч ирэх нь дамжиггүй биз. Өөрөөр хэлбэл, “Од” болох гэж хүсэлдээ хөтлөгдсөн нөхдүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа С.Зориг агсны хэргээр “шоу” хийх нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү хэргийн “зовлон” дуусах яагаа ч үгүй байгаа бололтой. Учир нь Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноочихлоо. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа гэх. Тиймээс хууль, шүүхийнхэн олон нийтийн “Цаад эзнийг нь олооч” гэх нэхэл хатуу асуултын хариуг олох том даалгавар л үлдээд байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
В.Путины эсрэг жагсаалд...
Н.Өлзийбаяр: Түрүү булчирхайн...

С.Зоригийн хэргийн “зовлон” дуусах болоогүй

Отгонмягмар 2017-03-28

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах