• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Ариунзаяа: Миний зураг хүмүүсийн ухамсарт нөлөөлж байгааг харах дуртай

Пост модерн чиглэлийн чөлөөт уран бүтээлч, зураач Х.Ариунзаяатай цөөн хором ярилцлаа. 
 
-Уран зургийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж гарч ирсэн залуу уран бүтээлч гэж урлаг сонирхогчид өөрийг чинь ярьж байна. Саяхан анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан шүү дээ. Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Х.Ариунзаяа гэдэг. Баянхонгорт аймагт төрсөн. Пост модерн чиглэлээр зурдаг. Чөлөөт уран бүтээлч. Би бага байхаасаа л зураг зурах дуртай хүүхэд байлаа. Тэр хүсэл, сонирхол минь зураг зурахад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. 
 
-Пост модерн чиглэлийн уран зургийг нэг удаа хараад ойлгоход хэцүү байдаг. Нэлээн удаан харж, анхаарч байж тухайн зураачийн өгүүлэх гэсэн санааг ойлгодог. Яагаад энэ чиглэлийг сонгож зурах болсон юм бэ. Уран зургийн олон төрөл байгаа шүү дээ?
 
-Пост модерн чиглэл бол яг л би. Ариунзаяа гэдэг хүн гэсэн үг. Миний зурдаг чиглэл бодит зүйлийг зурахаас татгалзаж, харсан зүйлээ хийсвэрлэж, өөрийн үзэл бодол, өнгө төрхийг зурган дээр илэрхийлж гаргадаг л даа. Өөрөөр хэлбэл, миний зураг бол миний яриа, миний үзэл бодол юм. Тиймээс энэ чиглэлийг сонгож зурах болсон.
 
Нөгөө талаар би багадаа үзэл бодлоо их чөлөөтэй илэрхийлдэг хүүхэд байлаа. Намайг бага байх үед эцэг эхчүүд буруу юм хийв, энэ чинь ийм, тэр чинь тийм гэж их ярьдаг. Тэр үед би томчууд өөрсдөө хийчихээд яагаад биднийг хийж болохгүй гэдэг юм бэ гэж их боддог байсан юм. Тухайн үед хүүхэд учраас томчуудын урдаас үг хэлж чадахгүй, айдаг. Магадгүй тэр айдас минь миний зурганд илэрч гарсан байх. Тиймээс өөрийн сэтгэлийн гүн дэх бодлыг зурган дээр уудалж, хүмүүсийн ухамсарт нөлөөлдөг чиглэлийг сонгосон.
 
Ер нь томчуудын болохгүй, бүтэхгүй гэсэн зүйлийг болдог юм байна, бүтдэг юм байна шүү гэдгийг зургаараа илэрхийлэхийн тулд зурж эхэлсэн. Би нэг явдлыг одоо болтол тод санадаг. Цэцэрлэгт байхад хүүхдүүдэд гэр зурах даалгавар өгсөн юм. Хүүхдүүд бүгд л цагаан өнгөтэй гэр зурсан. Гэтэл би шар өнгөтэй гэр зурчихсан. Манай багш хэзээ шар гэр байсан юм бэ гэж намайг загнасан. Гэхдээ шар гэр байдаг. Цаг хугацааны өнгөнд гэр хуучирч, илэгдээд шарладаг юм билээ. Тэгэхээр би тухайн үед бусдын олж хараагүй зүйлийг хараад зурсан байгаа юм. Энэ зан маань ч гэсэн нөлөөлсөн болов уу. 
 
-Таныг Казахстан улсын зураач Жаннет Абашийн урланд туслах зураачаар ажиллаж байсан гэсэн?
 
-Тийм. Казахстан улсад 10 гаруй жил амьдарсан. Тэр хугацаанд зураач Жаннет Абашийн урланд туслах зураачаар ажиллаж байсан. Би зурах дуртай учраас миний дотор буцалж байгаа тэр ажлаа л хийсэн юм. Тэр хүнээс олон зүйлийг сурч, мэдэж, туршлага хуримтлуулсан. Казахстанд амьдарч байхдаа хэд хэдэн сэтгүүлд өөрийн зургаа нийтлүүлж байлаа. Тухайлбал, 12 ордны зураг гарсан. Мөн Монголын хүний эрхийн байгууллагаас зарласан уралдаанд “Хайрлах урлаг” гэдэг зураг маань нэгдүгээр байранд шалгарсан. Энэ мэтчилэн олон ажлыг хийж амжууллаа.
 
-Зургийн урлаг маш хүнд юм шиг санагддаг. Нэг зураг урт хугацаанд гардаг учраас маш их хөдөлмөрийн үр дүнд хүмүүст хүрдэг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй уран зургийн урлагт өөрийн гэсэн байр суурийг олж авах хэцүү. Та үүнийг юу гэж боддог вэ?
 
-Тийм. Уран зураг зураачаас асар их тэвчээр, басхүү хөдөлмөрийг шаарддаг. Нэг зургийг хоёр, гурван өдөр зурах ч тохиолдол байна. Бүр хоёр, гурван жил ч зурдаг. Цаг хугацааны хувьд удаж байж хүмүүст хүрдэг. Тиймээс уран зургийн урлагт өөрийн өнгө төрхийг олоход хэцүү л дээ. Тэр дундаа чөлөөт уран бүтээлчдийн хувьд хатуухан даваа. Үнэхээр уран зурагт хайртай, дурласан хүмүүс л зургаа зурсаар байдаг болов уу гэж боддог юм. 
 
-Чөлөөт уран бүтээлч гэхээр та ямар мэргэжилтэй юм бэ?
 
-Би гааль, татварын мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Ер нь өөрийн хүсэл, сонирхолоо сонгосон гэж ойлгож болно.
 
-Саяхан анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Нэр нь их сонирхолтой санагдсан. Үзэсгэлэнгийхээ талаар ярихгүй юу?
 
-Өнгөрсөн 15 жилийн хугацаан дахь хөдөлмөрийн үр шимээ 10 хоногийн турш хүмүүст танилцууллаа. Нэрний хувьд “Passion” буюу хүсэл, тэмүүлэл гэсэн утгатай. Үзэсгэлэнгийн гол зураг маань эмэгтэй хүн өөрийн хүсэл, тэмүүллийнхээ төлөө нийгэмд хандаж орилж байгаа зураг л даа. Өнөөдрийн нийгэмд ихэнх эмэгтэйчүүд муу муухай хүнд ажлыг хийдэг. Эмэгтэй хүн гэдэг утгаараа хүчирхийлэл, хэн нэгэнд дарамтлуулах, өрх толгойлох нь давамгайлах болсон.
 
Тиймээс энэ үзэсгэлэнгээрээ эмэгтэйчүүд эрх тэгш сайхан амьдрахыг хүсч байна гэдэг дуу хоолойг харуулахыг зорьсон. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэхийг зорьсон юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн 38 гаруй зурагт энэ агуулга шингэсэн. Мөн хайрыг их зурсан. Одоогийн нийгэмд хайр ямар болсон, хүмүүс хайрыг хэрхэн ойлгож байна вэ гэдгийг зургаараа илэрхийллээ. Ер нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурийг л харуулахыг зорилоо.  Анхны үзэсгэлэн маш амжилттай болж өндөрлөсөн. Маш их баяртай байна. Өөрийн дотоод ертөнцийг хүмүүст дэлгэж чадсан. 
 
-Мэргэжлийн уран бүтээлчдээс багагүй урмын үг сонссон гэсэн. Тэд таны зургийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Хэд хэдэн уран бүтээлчид “Сайн байна” гэсэн үнэлгээ өгсөн. Зарим уран бүтээлчид “Монголын уран зургийн пост модерн чиглэлд үнэхээр өнгөний хурц шийдэлтэй, санаагаа чөлөөтэй илэрхийлдэг зураач байхгүй. Дутагдаж байсан” гэж хэлсэн. Би бусад зураачдыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ зарим зураачид зургийг минь тэгж үнэлсэн. Миний хувьд мэргэжлийн зураачдаас илүү үзэсгэлэнг минь үзэж, сонирхсон хүмүүсийн урмын үг чухал. Миний “Ээжийн өглөө” гэдэг зураг үзэсгэлэнд орсон.
 
Тэр зургийг минь үзсэн хүмүүс “Эх хүний хайрыг мэдэрлээ. Ээж минь яг л ийм байсан. Маш эрт босоод л биднийг асардаг байж билээ” гэж хэлээд  уйлсан. Зарим нь баярлалаа гэж хэлж байсан. Энэ бол миний хувьд маш том шагнал. Учир нь хүмүүс миний зургаараа дамжуулан илэрхийлэх гэсэн санааг ойлгосон байна шүү дээ. Энэ хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, миний зураг хүний ухамсарт нөлөөлж чадаж байна. Ямар ч мэргэжлийн хүнээс илүү миний зургийг ойлгосон энгийн хүний үг илүү болов уу. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн үг чухал байлгүй яах вэ. Ялангуяа анхны бие даасан үзэсэглэнгээ гаргаж буй шинэ залуу, чөлөөт уран бүтээлчийн хувьд чухал. Тэдний хэлсэн үгнээс цаашид анхаарах ётсой зүйлсийг мэдэж авдаг. 
 
-Зураачид нэг зургийг зурахдаа өөрийн бүх л энергийг шингээж зурдаг. Магадгүй сэтгэлээ шингээж зурсан зураг нь хүмүүст илүү хүрдэг байх?
 
-Тийм. Би зурж байхдаа зурагтайгаа ярилцдаг. Шивнэж зурдаг. Тухайлбал, чи хүмүүст хайрыг ойлгуулах ёстой шүү. Чи хүмүүст эмэгтэй хүний хүсэл, тэмүүллийг харуулах ёстой гэх мэтчилэн шивнэж, өөрийн санааг хэлж зурдаг. Магадгүй тэгж зурсан зурганд тухайн зураачийн энерги шингэдэг байх л даа. Миний хувьд зурж байгаа зураг болгондоо өөрийн бодол санааг шивнэж зурдаг. Миний зураг хүмүүсийн ухамсарт нөлөөлж байгааг харахад сайхан байдаг. Би түүнийг харах дуртай. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
ХУРААХ
А.Туяа: Иргэн хүсвэл ямар ч...
Кэвин Дурант Голдэн Стэйт...

Х.Ариунзаяа: Миний зураг хүмүүсийн ухамсарт нөлөөлж байгааг харах дуртай

Батзаяа 2016-07-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
53 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

4 цагийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

4 цагийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

7 цагийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

7 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах