• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголд гадаадын банкууд орж ирэх үү

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулган тун ч ажин түжин хуралдлаа. Төсвийн тодотголоор хэсэгтээ л талцаж хэрэлдсэн улстөрчид Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Прокурорын тухай хууль гэсэн гурван чухал хуулийн төслийг хэлэлцэж, мөн газар тариалангийн цаг үе эхэлсэн энэ үед төр ямар бодлого барьж буй талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм. Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийн үзэл санаа нь Монголын банк санхүүгийн салбарт гадны банк оруулж ирэх эрхзүйн орчныг нээж өгөх, гэхдээ харилцах болон иргэд хадгаламж эзэмших хэлбэрээр явах уу, эсвэл томоохон хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүжилт олгох байдлаар ажиллах уу гэдгийг зохицуулж өгөх аж. Манайх шиг жижиг зах зээлтэй улс орнуудад гадны банкийг оруулж ирэх нь банкны салбарын хөгжлийг хурдасгах ач холбогдолтой байдаг юм байна.

Мөн манай улсад одоогоор 14 банк албан ёсоор салбараа байгуулаагүй ч дотоодын банкинд хөрөнгө оруулах, хувь эзэмших байдлаар нэвтэрсэн гэдгийг дуулгалаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталснаар гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүү­жүү­лэхэд шаардлагатай зээлийг хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм байна. Танилцуулгын дараа Их хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, АН-ын бүлгийн гишүүн З.Нарантуяа нийгэм, эдийн засгийн талаас ямар эерэг нөлөө байгааг тодруулав. Эрхэм гишүүний асуултад хууль санаачлагч “Банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцож байгаа” гэсэн хариулт өглөө.

Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч буурах зэрэг давуу тал олон гэдгийг дуулгалаа. Манай улсад одоогоор үйл ажиллагаа явуулж буй гадны банкны төлөөлөгчийн газрынхан салбар нээх хүсэлтээ гаргаагүй ч энэ хууль батлагдсанаар гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх, банк санхүүгийн салбарт цэвэр өрсөлдөөн бий болох давуу тал байгааг гишүүд дэмжиж байсан юм. Хуулийн төсөлд хөрөнгө оруу­лал­тын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доош­гүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас ол­гох зээл, баталгаа, батлан даал­тын хэмжээ нь 100 тэрбум төгрө­гөөс доошгүй байхаар тусгажээ.

О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн ээ, битгий хүн доромжлоод бай

Баасан гарагт чуулган үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлттэй танилцав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтээ зөрчилдөж байна гэсэн Цэцийн маргаанд УИХ-аас Н.Учрал гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ. Улмаар Цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн энэхүү зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл, Дээд шатны шүүх хуралд яллагдагч өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нарын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой гэхээс илүү хууль шүүхийн байгууллагад буй алдаа завхарлын тухай маргаан өрнүүлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү шоронд шүүх хурал явуулж буй асуудлыг хөндөж энэ асуудлыг арилгах, улмаар иргэн өөрийгөө хамгаалах эрхзүйн боломж алдагдаж, шүүх хуралдаа ч суух эрхгүй болох нь хэмээлээ. Харин Ц.Нямдорж гишүүн “Шоронд шүүх хурал хийгээд байгаа юм байхгүй. Шоронгийн хажуу талд өргөтгөл барьсан. Тэр байрыг шүүхийн танхим шиг тохижуулж шүүх ажил­ла­гаа­ны дэглэм журам хэрэгжиж байгаа.

Үүнийг сүржигнэх хэрэггүй” хэмээн бухимдав. Харин О.Баасанхүү гишүүн “Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай. Хорвоо дээр ганцхан өмгөөлөгч, Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг. Одоо та Ерөнхийлөгч бол доо яршиг” хэмээн маргалдлаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хуульд, аливаа үйлдвэрлэл, үйл­чил­гээ­ний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй.

Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуу­лалтыг нарийвчлан зохицуулах үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ. Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн цоо шинэ зүйлийг нэмж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөл­мө­рийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бич­гээр байгуулаагүй бол ажил ол­гог­чид тодорхой хариуцлага хү­лээл­гэхээр заасан байна. Зас­гийн газраас ирэх тавдугаар сард Хөдөлмөрийн тухай хуу­лийг боловсруулан оруулж ирэх бөгөөд шинэ хуульд энэ зүйл заалтыг тусгаад явах юм байна.

Залуу тариаланчдыг бодлогоор дэмжинэ гэв

Баасан гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалах зорилт дэвшүүлээд байгаа аж. Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байгааг Ерөнхий сайд дуулгалаа. Тэрбээр, “Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариа­лалт хийж, хураан авах ургацын хэм­жээг нэмэгдүүлэхэд ан­хаа­ран ажиллаж байгаа. 

Ту­хайл­бал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байгаа. Энэ оны хаврын тариалалтын талаарх бодлого, технологио тариалан эрхлэгчидтэй зөвлөлдөн, тэдний саналыг сонсч бэлтгэл ажилдаа анхааран ажиллаж байгаа” гэв.

Түүнээс гадна “Залуу тариаланч” төслийг боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа сайхан мэдээг ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн дуулгав. 2017 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлвөөр газар тариалангийн бүс нутагт агаарын температур 4-5 сард сэрүүвтэр, 6-8 сард уур амьсгалын дунджаас дулаан буюу халах магадлалтай байх тул хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан байгаль, цаг уурын болзошгүй эрсдлээс сэргийлэх замаар дэвшилтэт техник, технологи, арвин их мэдлэг, туршлагадаа түшиглэн тариалалтаа хийхийг нийт тариаланчдад онцгойлон анхааруулллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Монголд багш эмч нар л “хүн” юм...
Аялал жуулчлалын салбарт нэгэн...

Монголд гадаадын банкууд орж ирэх үү

Өнөртогтох 2017-04-24

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

8 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

9 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

10 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

10 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

10 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах