• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тайландын цэргийн эргэлтээс хойшхи гурван жил

Тайландад 2014 онд цэргийн эргэлт хийснээс хойш өчигдөр гурав дахь жилийнхээ ойтой золголоо. Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Прают Чан Очагийн тэргүүлж буй цэргийн Засгийн газрын тогтоосон онц байдал эдүгээ хүртэл үргэлжилж байна.
 
Тайландын шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж баталсанаар тус улсад ардчилсан тогтолцоог нэвтрүүлэх, бүх нийтийн сонгууль болох боломж нээгдсэн юм. Эзэн хаан гарын үсэг зурснаас хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тус хуулийн дагуу бүх нийтийн сонгууль хамгийн эртдээ гэхэд 2018 оны сүүлийн хагаст зохион байгуулагдах төлөвтэй байгаа билээ. Эдүгээ тус улсыг армийнхан голдуу гишүүдээс бүрдэх Засгийн газар удирдаж буй бөгөөд тэд гурван жилийн өмнө цэргийн эргэлт хийж, бүх эрх мэдлийг гартаа авсан юм. 
 
Гэхдээ бүх нийтийн сонгууль явуулахаар товлож байгаа ч, цэргийн Засгийн газраас ардчилсан, иргэний оролцоот засаглал руу шилжих үйл явц удаашралтай байх хандлага ажиглагдаж байгааг олон улс судлаачид онцолжээ.  Тайландад Ерөнхий сайд асан Ийнглак Чинавыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал газар авч, Засгийн газар, яам, тамгын газруудын үйл ажиллагаа бүрэн зогсох хэмжээний онц байдал үүсч байв.
 
Улмаар Ерөнхий сайдыг дэмжигч болон эсэргүүцэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдсан иргэд хоорондоо мөргөлдөөн үүсгэж, эмх замбараагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хэв журам, тогтвортой байдлыг сахиулах зорилгоор цэргийнхэн бүх эрх мэдлийг гартаа авч, түр Засгийн газар байгуулан Ерөнхий сайдаар нь Прают Чан Оча томилогдсон билээ. Тэгвэл цэргийн Засгийн газрын тэргүүн ойн өдрийн босгон дээр өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилтыг онцолжээ. Тэрбээр “Өнгөрсөн гурван жилд гарсан хамгийн том үр дүн нь энх тайван, хэв журмыг эргүүлэн сахиулсан явдал” гэсэн байна.
 
Улмаар үүний жишээ болгож, өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын өмнөх эзэн хаан Пхумипон Адульядит таалал төгсч, хаан сэнтийг хоёр сарын дараа түүний хүү болох  Маха Важиралонгкорнд залгамжлуулахад, ямар нэг  үймээн самуун гараагүй гэдгийг тодотгожээ. Гэтэл цэргийн эргэлт хийснээс хойш яг гурван жилийн ойн босгонд нийслэл Бангкок хотын цэргийн эмнэлэгт тэсрэх бөмбөг дэлбэрч, 20 гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл гарсан юм. 
 
Нөгөөтэйгүүр, цэргийн Засгийн газар дэвшүүлсэн “Үндэсний шинэчлэл” болон “Үндэсний эвлэрэл” гэсэн бодлогынхоо хүрээнд тодорхой үр дүнд хүрч чадаагүй аж. Тус улсад таваас дээш хүнтэй улс төрийн цуглаан хийхийг хориглосон. Мөн өнөөгийн Засгийн газрыг шүүмжлэгч улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг шахаж, хавчих явдал байсаар байгаа нь  ард түмний эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж байсан гэх шүүмжлэл гарч эхэлмэгц интернэт дэх хяналтыг чангатгаж, онлайн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тухай хуулийг шинэчлэн баталснаас гадна хэвлэл мэдээллийн тухай хуульд ч тодорхой заалтыг оруулан, эрх баригчид хяналтаа улам чангатгасаар байгаа юм. 
 
Ийм үед дараагийн бүх нийтийн сонгууль 2019 он хүртэл хойшлогдож болзошгүй. Хэдийгээр цэргийнхэн 2018 оны сүүлийн хагаст явуулна хэмээн товлож буй ч, судлаачид “2019 оны сүүл үед сонгуулийг товлох магадлал өндөр байна. Засгийн газар сонгууль явуулах хугацаа нь болоогүй гэж үзвэл хугацааг сунгана” гэдгийг онцолж байгаа юм. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
МАН-ын гишүүдийн гурван төвшин
Төрийн албаны хууль улс төрийн...

Тайландын цэргийн эргэлтээс хойшхи гурван жил

Даваахүү 2017-05-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Тайландын цэргийн эргэлтээс хойшхи гурван жил
Тайландад 2014 онд цэргийн эргэлт хийснээс хойш өчигдөр гурав дахь жилийнхээ ойтой золголоо. Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Прают Чан Очагийн тэргүүлж буй цэргийн Засгийн газрын тогтоосон онц байдал эдүгээ хүртэл үргэлжилж байна.
 
Тайландын шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж баталсанаар тус улсад ардчилсан тогтолцоог нэвтрүүлэх, бүх нийтийн сонгууль болох боломж нээгдсэн юм. Эзэн хаан гарын үсэг зурснаас хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тус хуулийн дагуу бүх нийтийн сонгууль хамгийн эртдээ гэхэд 2018 оны сүүлийн хагаст зохион байгуулагдах төлөвтэй байгаа билээ. Эдүгээ тус улсыг армийнхан голдуу гишүүдээс бүрдэх Засгийн газар удирдаж буй бөгөөд тэд гурван жилийн өмнө цэргийн эргэлт хийж, бүх эрх мэдлийг гартаа авсан юм. 
 
Гэхдээ бүх нийтийн сонгууль явуулахаар товлож байгаа ч, цэргийн Засгийн газраас ардчилсан, иргэний оролцоот засаглал руу шилжих үйл явц удаашралтай байх хандлага ажиглагдаж байгааг олон улс судлаачид онцолжээ.  Тайландад Ерөнхий сайд асан Ийнглак Чинавыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал газар авч, Засгийн газар, яам, тамгын газруудын үйл ажиллагаа бүрэн зогсох хэмжээний онц байдал үүсч байв.
 
Улмаар Ерөнхий сайдыг дэмжигч болон эсэргүүцэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдсан иргэд хоорондоо мөргөлдөөн үүсгэж, эмх замбараагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хэв журам, тогтвортой байдлыг сахиулах зорилгоор цэргийнхэн бүх эрх мэдлийг гартаа авч, түр Засгийн газар байгуулан Ерөнхий сайдаар нь Прают Чан Оча томилогдсон билээ. Тэгвэл цэргийн Засгийн газрын тэргүүн ойн өдрийн босгон дээр өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилтыг онцолжээ. Тэрбээр “Өнгөрсөн гурван жилд гарсан хамгийн том үр дүн нь энх тайван, хэв журмыг эргүүлэн сахиулсан явдал” гэсэн байна.
 
Улмаар үүний жишээ болгож, өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын өмнөх эзэн хаан Пхумипон Адульядит таалал төгсч, хаан сэнтийг хоёр сарын дараа түүний хүү болох  Маха Важиралонгкорнд залгамжлуулахад, ямар нэг  үймээн самуун гараагүй гэдгийг тодотгожээ. Гэтэл цэргийн эргэлт хийснээс хойш яг гурван жилийн ойн босгонд нийслэл Бангкок хотын цэргийн эмнэлэгт тэсрэх бөмбөг дэлбэрч, 20 гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл гарсан юм. 
 
Нөгөөтэйгүүр, цэргийн Засгийн газар дэвшүүлсэн “Үндэсний шинэчлэл” болон “Үндэсний эвлэрэл” гэсэн бодлогынхоо хүрээнд тодорхой үр дүнд хүрч чадаагүй аж. Тус улсад таваас дээш хүнтэй улс төрийн цуглаан хийхийг хориглосон. Мөн өнөөгийн Засгийн газрыг шүүмжлэгч улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг шахаж, хавчих явдал байсаар байгаа нь  ард түмний эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж байсан гэх шүүмжлэл гарч эхэлмэгц интернэт дэх хяналтыг чангатгаж, онлайн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тухай хуулийг шинэчлэн баталснаас гадна хэвлэл мэдээллийн тухай хуульд ч тодорхой заалтыг оруулан, эрх баригчид хяналтаа улам чангатгасаар байгаа юм. 
 
Ийм үед дараагийн бүх нийтийн сонгууль 2019 он хүртэл хойшлогдож болзошгүй. Хэдийгээр цэргийнхэн 2018 оны сүүлийн хагаст явуулна хэмээн товлож буй ч, судлаачид “2019 оны сүүл үед сонгуулийг товлох магадлал өндөр байна. Засгийн газар сонгууль явуулах хугацаа нь болоогүй гэж үзвэл хугацааг сунгана” гэдгийг онцолж байгаа юм. 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах