• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

УИХ-ын болон орон нутгийн сонгууль эхэлсэн энэ үед улстөрч бүхэн л улс орныхоо талаар санаа зовсон, эсвэл шийдэл эрсэн мэдэгдэл хийж буй. Гэвч бид энэ удаад “Хэн юу хэлэв” буландаа УИХ-д нэр дэвшч буй эрхмүүдийг онцлохыг хүссэнгүй. Харин сонгууль угтсан шоу ирэх онуудад эдийн засагт ямар хүндрэл авчрах талаар тооцоо судалгаатай ярьсан эдийн засагч болон нэр дэвшихийг горилоогүй улстөрчийн яриа, мөн нийгмийн анхаарал татсан зарим асуудлыг онцлохыг хүслээ. 
 
Р.Амаржаргал: Эдийн засаг ирэх жилүүдэд нэлээд хүндрэхээр байна
 
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2012 онд бүрдсэн парламентаас УИХ-д нэр дэвшилгүй үлдсэн цөөхөн хэдэн улстөрчдийн нэг. Тэгвэл эрхэм гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн төлвийн талаар байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн идэвхжил суларснаас үүдэн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт огцом буурч, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Монгол Улсын хувьд урсгал дансны тэнцлийн тогтворгүй байдал нь ирээдүйд гадаад валютын нөөц болон гадаад өр төлбөрөө төлөхөд ихээхэн хүндрэлтэй байдлыг үүсгэхээр байна.
 
Мөн дотоод эрэлт буурсантай уялдан эдийн засгийн бодит салбар зогсонги байдалтай байна. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь банк, санхүүгийн салбарт эмзэг байдлыг үүсгээд байгаа. Ийм нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд иргэд маань сонгох, сонгогдох эрхээ эдэлж ард түмний хүсэл зорилгыг илэрхийлэгч байх учиртай УИХ-аа эмхтгэнэ. Төрөл бүрийн мэргэжил, нийгмийн давхаргын төлөөлөл УИХ орж ирэх буруу биш ээ.
 
Гагцхүү сонгуульд дэвшч байгаа нам, эвсэл, бие даагчдад тулгамдсан асуудлыг ойлгож шийдвэрлэх арга замыг олоход нь тус дэм болох үүрэгтэй институц бүтэц болон улс төрийн бодлого агуулсан тогтолцоо маш сул байгаа нь дээрх эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулахаар байна. Иймд төрийн институцийн тогтолцоог сайжруулах үүднээс улстөржилгүйгээр мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага тулгарч байна” хэмээн бичсэн байна. Эрхэм гишүүн өнгөрсөн дөрвөн жилд олон ч удаа мэргэжлийн Засгийн газартаа байхыг хүсч буйгаа илэрхийлж байсан юм. 
 
Ж.Дэлгэрсайхан: Хувьцааг мөнгөжүүлсэн нь буруу шийдвэр 
 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авахаар болсон билээ. Өнгөрөгч долоо хоногт арилжааны банкууд ачааллаа дийлэхээ больж, хувьцаагаа зарах гэсэн иргэдийн очер дараалал ихсээд байгаа юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг эдийн засгийн үүднээс нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дүгнэснийг “news.mn” сайт нийтэлжээ.
 
Ж.Дэлгэрсайхан “Эдийн засгийн огт боломжгүй үед гаргаж буй буруу шийдвэр. Зөвхөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гэж харж байна. Хэрэгжүүлж буй цаг хугацааг хар л даа. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үетэй давхацлаа. Тараах үеийг нь харвал сонгуулийн санал өгөх хугацаатай давхцаж байна. Монгол Улсын Засгийн газарт ийм эдийн засгийн боломж байхгүй. Ямар нэг байдлаар санхүүжүүллээ ч гэсэн эргээд эдийн засагт, “Эрдэнэс Тавантолгой” компанид хохиролтой шийд­вэр. Иргэдийн орлогын төвшин бага, амьжиргаа дор байгааг ашигласан явдал. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эрх мэдлээ буруу ашиглалаа гэсэн үг.
 
Иргэдийн хувьд өмнө нь цэнхэр, ягаан тасалбарын гашуун туршлага бий. Мөн Засгийн газрын удаа дараагийн амлалтуудад хууртаж, хүлээж цөхөрсөн байдалтай. Тиймээс иргэдийг буруутгах аргагүй. Тэгээд ч Тавантолгойн үр ашиг хэзээ гарах нь эргэлзээтэй байдалд орсон. Үүн дээр нэмээд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, Монгол Улсын өмнөд зах зээл рүү гаргаж буй нүүрсний хэмжээтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд бий. Тийм болохоор хувьцаагаа мөнгө болгоё гэсэн иргэдийг буруутгах арга байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Эдийн засагчдын дийлэнх хувь нь Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ. 
 
Л.Нинжбат: Хуульчдын чадварыг шалгасан сонгууль болох нь 
 
-УИХ-аар шинэчлэн баталсан хууль олон талаар шинэлэг, мөн нэр дэвшч буй хууччуулд бус шинүүдэд тун хатуухан хууль болж гарсан. Тэгвэл хуулийн төслийн талаар “gogo.mn” сайтын сэтгүүлч Хуульч Л.Нинжбаттай ярилцсаныг уншигч таньд тоймлон хүргэе. Л.Нинжбат хуулийн төслийн шинэлэг болон давуу тал, мөн анхаарах ёстой зүйл заалтын талаар ярихдаа “Сонгуулийн тухай хуулийн нэг гол онцлог нь маш олон хязгаарлалт, хоригтой.
 
Нэн ялангуяа сонгуулийн сурталчилгааны зохицуулалтууд нь зөвхөн энэ хуульд заасан арга, хэлбэрээр хийгдэхийг л зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийсэн бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл зохицуулалттай.  Намын удирдлагаас бусад этгээдүүд заавал үнэмлэхжинэ. Энд заасан этгээдүүдээс өөр үнэмлэхгүй хүмүүс сонгуулийн сурталчилгаа явуулбал тэр нь хуулийн зөрчил болох учиртай. Иймд нэр дэвшигчид олны танил хүмүүсийг өөрийн албан ёсны сурталчилгаанд ашиглахдаа нэлээд бодолтой байх ёстой болов уу.
 
Арга хэрэгслийн хувьд хэвлэмэл материал тараах, радио, телевиз, интернэтээр хийх сурталчилгаа, ухуулах байр, уулзалт, хурал цуглаан хийх, зурагт самбар байрлуулах, намын далбаа ашиглах гэх мэт цөөн төрлийн сурталчилгааг зөвшөөрсөн. Өөрөөр сурталчилгаа хийж болохгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд нэр дэвшигчийн сурталчилгааны штаб нь ухуулагч, шадар туслагч нараа ижил футболк, саравчтай малгайгаар хувцаслалаа гэхэд хувцсан дээрээ нэр дэвшигчийн нэр, уриа бичихийг хориглосон.
 
Улс төрийн тавцанд нэгэнт олонд танигдаад “брэнд” болчихсон хүмүүсийн хувьд өөрсдийгөө дахин сурталчлах шаардлага бараг үгүй. Гэтэл шинэ залуу улстөрчдийн хувьд ийм хязгаарлалттай хуулийн хүрээнд сонгогдож гарах магадлал багатай хууль болсон байна гэдгийг судлаачид хэлж байна. Миний харж байгаагаар энэ сонгуулиар хуульчдын “тулаан” цөөнгүй болох байх. Хуульчид өчүүхэн алдаа гаргаж, нэр дэвшигчийг хууль зөрчихөд хүргэвэл нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах эрсдэлтэй.
 
Өчнөөн олон зуун сая төгрөг сонгуульдаа зарцуулчихаад мэдлэггүй, эсвэл хайнга нэгэн хуульчаасаа болоод нэрээ татуулчихвал харамсалтай биз. Ер нь сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой зөрчил, маргаан  их гарах төлөвтэй байна. Энэ сонгууль хуульчдын мэдлэгийг, шүүхийн шударга байдлыг шалгана” хэмээжээ. 
 
Р.Барсболд: Манайд шинжлэх ухаан хэрэггүй бололтой 
 
-Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн прокурорын газарт шилжүүлэх тухай 270 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн Газраас гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэрийн талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн палеонтологич, геологич Р.Барсболд байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Манай хүрээлэнгийн байр зориулалтынх биш. Ер нь манай улсад зориулалтын байр байдаг юм уу. Хэрвээ дүүргийн прокурорын газарт шилжүүлэх юм бол 40-өөд эрдэмтэн, судлаачид багтах шингэх газаргүй болно. Мөн үлэг гүрвэлийн чулуужсан яснаас өгсүүлээд нүдэнд харагдахгүй шахуу чулуужсан бактерийн ор мөр хүртэл хадгалагддаг. Нүүлгэн шилжүүлэх боломжгүй олон олдворууд бий. Манай олдворыг дэлхий хүлээн авч байна. Тухайлбал, Япон улсын Нагояа хотод манай үлэг гүрвэлийн үзвэрийг хоёр сарын хугацаанд нийтэд дэлгэн үзүүлсэн.
 
Энэ хугацаанд үзвэрийг 990 мянган хүн үзсэн байдаг. Энэ бол иргэдээ соён гэгээрүүлж буй том хөрөнгө оруулалт. Гэтэл дотоодод шинжлэх ухаан хэрэггүй гэж үздэг байхад гадны улсад манай орныг хүн ам багатай ч өргөн уудам нутагтай, нийгмийн хөгжлөөр тааруу ч хүн төрөлхтний танин мэдэхүйн шинжлэх ухааны салбарт асар их үүрэгтэй хэмээн үнэлж байх жишээтэй” гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Улаанбаатар хотод 110 "Оюутан...
Дугуй түрээсэлмээр байна

Хэн юу хэлэв

Өнөртогтох 2016-06-17

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах