• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ш.Ням: Аргентин танго хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа Аргентин танго бүжгийг эх орондоо дэлгэрүүлж буй “Танголия” клубын багш Ш.Нямыг урьж ярилцлаа.

-Манай оронд кизомба, салса, бачата гэсэн бүжиг бий. Гэтэл та яагаад аргентин тангог сонгон бүжиглэж сурах болов?

-Анх 2010 онд эх орондоо ирээд бизнес болон нийгмийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ хүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нь чухал байдаг. Тиймээс чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх сурч болмоор бүжиг хайж эхэлсэн. Тухайн үед Монголд салса, бачата, кизомба бүжиг газар авч байсан үе. Хосууд нь ойртон наалдаж бүжиглэдэг тэр бүжигнүүд надад таалагдаагүй. Харагдахын хувьд гоё харагддаг ч насны хувьд хурдан хөдлөөд сагсалзаад байх нь хэцүү байсан л даа. Тиймээс би өөр бүжиг хайж эхэлсэн. Харин манай нэг найз гоё бүжиг гэж зөвлөснөөр Youtube дуу хөгжмийн сувгаар аргентин танго бүжиглэж байгаа бичлэгийг үзсэн юм байна. Тэр бичлэгийг үзэхэд гайхалтай санагдсан. Тэгээд сурах хүсэлд  автаж  Монголд байдаг юм болов уу гэж судалж үзэхэд байх байтугай мэддэг хүнгүй байсан.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Монголчууд танго бүжиг гэхээр нөгөө толгойгоо хөдөлгөж бүжиглэдэг яг америк стильтэй стандарт тангоны ойлголттой байдаг. Харин аргентин танго нь эсрэгээрээ. Тэр төрөлтэйгөө адилхан боловч илүү өөр чиглэл жанрыг агуулсан бүжиг байсан. Тэгээд Youtube-ээс бичлэгүүд үзэж сураад зар тавьсан. Хүмүүс ирээд сурч бүжиглэсэн. Тэдэнтэйгээ хамт хөгжүүлж явсаар өдийг хүрлээ.

-Тэгэхээр энэ бүжгийг сурахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Яг өөрөө бичлэгийг нь цахимаар үзээд дагаж хийгээд өөрийн болгож авахад бараг жилийн хугацаа шаардсан байх. Хүнд энэ бүжгийг заах хэмжээнд очтол тодорхой хугацаа шаардагддаг юм билээ. Анх бол аяа тоолж сонсоод баруун, зүүн хөлөө ингэж тавьж байна гэж аяндаа тохируулж алхаагаа тоолж бүжиглэж эхэлсэн дээ. Одоо бол тэмцээн гэхээсээ олон улсын уралдаан тэмцээнд оролцоход бусад бүжигчнээс ялгарах юм байхгүй. Яг үндсэн уламжлалт аргентин тангог сурсан.

-Сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, аргентин танго бүжгийг Монголд дэлгэрүүлэхийн тулд зар тавихад хэр их хүн сонирхож ирсэн бэ?

-Хүн их ирсэн. Учир нь аргентин танго харахад уян тансаг, ихэмсэг бүжиг. Өөрөө бүжиглэж сураагүй байхдаа Швейцарь, Аргентин улсын хосуудын бүжиглэж байгаа бичлэгийг тавиад ийм бүжиг зааж байна. Ирээрэй гэдэг байсан. Тухайн үед хүмүүс их дуртай ирж байсан.

-2011, 2012 онд анх хүмүүст зааж эхэлснээс хойш одоог хүртэл таниас өөр бүжиглээд явж байгаа хүн байгаа юу?

-Амьдралын шаардлагаар гэр бүл, үр хүүхэдтэй болоод эсвэл өөр хот, орон руу амьдрахаар явсан хүмүүс бий. Түүнээс хойш одоо тууштай хичээллэж байгаа хүмүүс байгаа. Одоо клубын хэмжээнд өргөжиж зохион байгуулалтад ороод санхүүч, нягтлан, маркетинг, аж ахуй, менежментийн албатай болсон. Мөн клубынхаа хэмжээнд дараа дараагийнхаа багш нарыг бэлдэж 6-7 туслах багштай болчихсон явж байна. Тэр хүмүүс өнөөдөр Аргентин танго бүжгийн хөгжлийг нуруун дээрээ үүрч авч явж байна.

-Танго бүжиг нь монгол хүнд хэр тохирсон бүжиг вэ?

-Танго бүжгийн олон урсгал байдаг. Анх 1880-аад оны үед бий болсон түүхтэй энэ бүжгийн 10, 20 урсгал бий. Түүнээс хойш Латин америкийн орнууд, Америкт, Баруун Европт олон урсгалаар хөгжсөн байдаг. Харин Монголд тангог хөгжүүлээд авч явсанаас хойш монгол хүнд хэр наалдацтай тохирч болох  бүжиг вэ гэдэг тал дээр нь би гайхалтай үр дүнг хүлээж байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр сая олон урсгалын талаар ярьсан. Финляндад хүртэл өөрийн гэсэн урсгалтай болчихсон. Гэхдээ энэ нь уламжлалт аргентин тангоноос гажаад байгаа гэсэн үг биш. Өөр өөрийн гэсэн онцлогийг агуулж байгаа. Сүүлийн үед хэдэн залуу нева танго гээд хөгжүүлээд явж байна. Альтернатив танго гээд хөгжмийн төрөл бас бий. Би болохоор бүр эсрэгээрээ танго монголиа гэдгийг нэгтгэж танголиа гэдэг урсгалыг бий болгохыг сонирхож, хөгжүүлэхийн тулд их ажиллаж байна.

-Тухайлбал?

-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” гэсэн сайхан аялгуу байдаг. Энэ аялгууг танго стильд оруулан хувиргаж хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл, дэлхийн тангоны хөгжилд монгол хөгжим, аялгууг оруулах боломжийг эрэлхийлж хөгжүүлж байгаа юм. Бид олон тангоны хөдөлгөөнийг үелзэл гэж нэрлэсэн. Энэ бүжгийн хөдөлгөөнүүд нь яалт ч үгүй үелзэл юм. Учир нь бид үелзлээс үелзлийн хооронд бүжиглэдэг. Нэршлийг хүртэл монголчлон нутагшуулж, шинэ хөдөлгөөн хүртэл зохиож байна. Бидний хөгжүүлсэн нимгэн арьсны шүргээ гэх мэт нэлээд хөдөлгөөнийг бий болгосон. Ингэснээр бид өөрсдийн гэсэн урсгалыг бий болгосноор хөгжүүлэлт явагдаж байна. Хэзээ нэгэн цагт дэлхийн тавцанд эсвэл дэлхийд танигдсан монгол урсгал гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд сайн суурьшиж байна.

-Аргентин танго нь хүнд яаж эерэгээр нөлөөлөх вэ?

-Над дээр, манай клубт бүжиглэж сурахаар ирсэн хүмүүс “Би огт бүжиглэж чаддаггүй. Надад бүжиглэх эвсэл байхгүй” гэж хэлдэг. Би та алхаж чадна биз гэж асуудаг. Алхана гэдэг чинь бүжиг. Зөвхөн хөгжмөө сонсч сурах хэрэгтэй. Тэр мэдрэмжийг авч чадаж байвал та танго бүжгийг бусдаас дутахгүй бүжиглэж чадна. Би бүсгүйчүүдэд муухай эмэгтэй хүн гэж байдаггүй. Өөрийгөө муухай авч явж байгаа эмэгтэй хүн гэж байдаг гэж хэлдэг. Учир нь нуруугаа бөхийлгөчихсөн, гутранги, өөртөө итгэлгүй болчихсон, гэр бүл, нийгмийн дарамтад орчихсон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд бүжиг зааж өгөхөөр өөрийн гэсэн барилтай, хөдөлгөөнтэй, эвсэлтэй болж ирснээр өөртөө итгэлтэй болдог. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бүжгэн эмчилгээ болдог гэсэн үг. Мөн биеийн зөв хөдөлгөөн, өөртөө итгэх байдал,сүнслэг чанар, бие сэтгэл, хөгжим гурвыг нэг цэгт авчирч байгаа үзэгдэл нь хүнийг дотроос нь эмчилдэг. Иогийн дасгалууд, бясалгал хийхийг бас давхар заадаг. Бүжиглэнэ гэдэг чинь өөрөө нэг төрлийн иог, бясалгал юм. Бүжиглэж сурснаар депресс дарамтнаасаа салдаг.

-Энэ бүжгийг нэг үгээр илэрхийлбэл?

-Эрэгтэй нь удирдаж эмэгтэй нь дагаж явдаг. Тиймээс хосуудын харилцаа, энерцийн зөв хуваарилалт, харилцан хөдөлгөөн, итгэлцэл дээр энэ бүжиг оршдог. Ер нь эмэгтэйгээ уян налархай гоё харагдуулах эрэгтэй хүний үүрэгт бүжиг юм. Бусад оронд энэ бүжгийг хайрын бүжиг гэж нэрлэдэг юм билээ. Аргентин танго бол хүндэтгэл, мэдрэмжийн урлаг. Учир нь бүжиглэх үеэр эрэгтэй нь хүлээцтэй, мэдрэмжтэй хандсанаар эмэгтэйгээ авч явсанаар  хүндэтгэлийг нь хүлээдэг. Мөн эмэгтэй нь эрэгтэй хамтрагчийнхаа удирдлага дор нь хөдлөх чиглэлийн дагуу бүжиглэж байгаа нь хүндэтгэл юм. Ийм замаар хүмүүс нэгнийгээ хүндэтгэхээ больсон одоогийн нийгмийн энэ үзэгдлийг бүжгээр засч болно. Хосууд бүжиглэж байгаа үедээ ямар аян дээр ямар мэдрэмжийг хөгжүүлж ямар хөдөлгөөнөөр гаргах вэ гэдэг нь тухайн агшинд шийддэг учраас мэдрэмжийн урлаг гэж хэлнэ. Ер нь танго бүжиггүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй гэж боддог.

-Аргентин тангоны уралдааныг эх орондоо зохион байгуулахсан гэж боддог уу?

-Танго бол тэмцээн биш. Манай клубынхан  Аргентин тангог хүмүүст сонирхуулж сурталчлахын тулд долоо хоногийн бямба, ням гаригийн аль нэг өдөр “Зайсан хилл”, “Асем Вилла” ресторанд очиж үзүүлбэрүүд хийдэг. Тэнд хүссэн хүмүүс нь очиж үзэх, хамт бүжиглэх боломжтой. Харин ажлын өдрүүдэд орой 18:00-20:00 цаг хүртэл танхимын сургалтаа явуулж хэрхэн бүжиглэх техник, арга зүй хөдөлгөөнийг заадаг. Түүнээс гадна ОХУ, БНХАУ-д болсон олон улсын танго наадамд оролцож уран гоё үзүүлбэрээр шагнал авч байсан. Харин хөл хорио тавигдсаны дараа  Аргентин, Бразил, Турк руу явахаар төлөвлөж байна. Ингэснээр бид илүү зүйл сурна гэж бодож байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.9 БААСАН № 196 (6421)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ
“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”
Н.Хулан: Шинэ туршилт бүр намайг бүтэлгүйтлээс айдаггүй болгосон
Буриадын зурагчин монгол охины зургаар тэргүүлжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Намууд
  • •Фото мэдээ
  • •Олимпизм
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •Оддын амьдрал
  • •ММ-ын тодруулга
  • •Сонгууль
ХУРААХ
Дэлхийн хамгийн их мөнгийг...
Криптовалютын биржийг Монголд...

Ш.Ням: Аргентин танго хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

2020-10-09

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ
“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”
Н.Хулан: Шинэ туршилт бүр намайг бүтэлгүйтлээс айдаггүй болгосон
Буриадын зурагчин монгол охины зургаар тэргүүлжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

9 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Дорнод аймагт тусгаарлах байранд албадан тусгаарлалаа.

10 цагийн өмнө өмнө

Эх орны үнэнч хамгаалагч Эрэлч ноход

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

10 цагийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс 13 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна

11 цагийн өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

11 цагийн өмнө өмнө

Шинэ орон сууцны үнэ дунджаар 2.450.855 төгрөг байна

11 цагийн өмнө өмнө

Суурьшил ба хуулбар, “Цаасан хот”-ын нисдэг хуулиуд

11 цагийн өмнө өмнө

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

11 цагийн өмнө өмнө

11:00 цагийн мэдээнээс хойш нийтийн байрнаас зургаа нэмэгдлээ

11 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн байна

12 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

14 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

15 цагийн өмнө өмнө

НӨАТ: Нэг сая төгрөгийн 264 азтан тодорлоо

15 цагийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

15 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр

15 цагийн өмнө өмнө

Өдөртөө 13-15 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

1 өдрийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн албан хаагчид үйлчилгээний байгууллагуудтай хамтран халдвараас сэргийлэн ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-24)

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр ч удаа цаг сунгаж Денвер Наггетс баг Финикс Сансыг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр

САНАЛ БОЛГОХ
2021-01-21 өмнө

Ц.Ганзориг: Ерөнхий сайдын дэргэд хүмүүжсэн залуу насны минь чухал үе байлаа

1 өдрийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

14 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

1 өдрийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

2021-01-21 өмнө

Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт мэдэгдэл хийсэнд туйлын харамсалтай байна

2021-01-22 өмнө

НОК: Дараах салбарт хязгаарлалтын дэглэм үргэлжилнэ

2021-01-20 өмнө

Я.Содбаатар: УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

2021-01-19 өмнө

COVID-19: Шинэ хувилбарын B.1.1.7 вирус судлаачдыг айлгаж байна

2021-01-19 өмнө

МУИС-ИЙН ЗАХИРАЛ, ОЮУТАН ХОЁРЫН МЭДЭГДЭЛ

2021-01-22 өмнө

Ерөнхийлөгчийн “Энтертайнмент” гэв үү?!

2021-01-22 өмнө

Ж.Чинбүрэн: Надад сайд болох хувийн сонирхол алга

2021-01-21 өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө

2021-01-20 өмнө

У. Хүрэлсүх: Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно

2021-01-22 өмнө

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн нэг ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна

2021-01-19 өмнө

Дохагийн тэмцээнээс юу харагдав

2021-01-21 өмнө

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх ерөнхийлөгч болох гэж хариуцлагаас зугтаж байна

2021-01-20 өмнө

Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

11 цагийн өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

2021-01-19 өмнө

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

2021-01-22 өмнө

Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ

2021-01-22 өмнө

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна

2021-01-21 өмнө

Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд

1 өдрийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

12 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

15 цагийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

2021-01-22 өмнө

О.Батханд: Жагсаалд Ерөнхийлөгч ямар ч хамаагүй

2021-01-21 өмнө

Соёлын салбарыг хувьчлал, хулгайгаас салгахаа С.Чулуун амлав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах