• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэмэлт тун вакцин бол цар тахлаас хамгаалах “гол зэвсэг”

COVID-19 цар тахлаар дэлхийн 224 орны 255.6 сая хүн халдварлаж, 5.1 сая хүн амиа алджээ. Үүнээс 231 сая нь эдгэрсэн байна. Тив, бүс нутаг, хил хязгаар, хэл, соёл үл харгалзан тархаж буй энэ цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэх нь хамгийн зөв, оновчтой шийдэл гэдгийг ДЭМБ онцолж байна. Тодруулбал, дэлхийн зорилтот бүлгийн бүх хүн ам вакциндаа хамрагдсан цагт цар тахал арилна гэдгийг ДЭМБ мэдээллээ. Тиймээс иргэдээ хоёр тун вакциндаа хамруулсан улс орнууд дараагийн шатны арга хэмжээ болох нэмэлт тунг нэвтрүүлсэн бол буурай орнууд вакцинжуулалтад хөрөнгө мөнгө, хүч чадлаа зарцуулж байна. Вакцины үр нөлөөгөөр халдвар буурч, ихэнх орон хэвийн амьдралдаа шилжсэнтэй холбогдуулан нэмэлт тун вакцины үр нөлөөний талаар тоймлон хүргэе. “Our world in data” сайтад бичсэнээр COVID-19  халдварын эсрэг нэмэлт тун вакцинд АНУ-ын 30 гаруй сая, Английн 13 сая, Оросын 2.4 сая иргэн хамрагджээ.

АНУ-ЫН 30 ГАРУЙ САЯ ИРГЭН НЭМЭЛТ ТУНГАА ТАРИУЛЖЭЭ

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) коронавирусын эсрэг Pfizer болон  Moderna вакцинд хамрагдсан 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг болон суурь өвчтэй иргэд, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг өнгөрсөн сарын 21-нд зөвлөсөн. Мөн нэг тунт  Johnson and Johnson вакциныг тариулаад хоёроос дээш сар болсон 18 ба түүнээс дээш насныхныг нэмэлт тундаа хамрагдахыг санал болгов.

Тэгвэл пүрэв гарагийн байдлаар тус улсын 30 гаруй сая иргэн буюу найман хүн тутмын нэг нь нэмэлт тун вакцинаа хийлгэжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. Одоогоор тус улсад нэмэлт тундаа хамрагдах боломжтой 181 сая гаруй иргэн байгаа юм.

Бүрэн тун вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь халдвар авсан ч хөнгөн тусч, зарим нь шинж  тэмдэггүйгээр өвчлөөд эдгэрчээ. Гэвч вакцингүй хүмүүс халдварыг үргэлжлүүлэн тараасаар байхын сацуу вакцины хамгаалах чадвар өдрөөс өдөрт  буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс нэмэлт тун нь халдвараас сэргийлэх эсрэг биетийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

АНУ-д хийсэн судалгаагаар бүрэн тундаа хамрагдаад зургаан сар болсны дараагаар вакцины хамгаалах чадвар 88 хувиас 48 болж буурчээ. Гэхдээ нас баралтаас урьдчилан сэргийлэх чадвар нь хэвээр байгааг онцлов.

Энэ талаар Файнбергийн анагаах ухааны сургуулийн туслах профессор Доктор Садияа Хан “Вакцины  нэмэлт тунд хамрагдсанаар  сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин коронавирусын халдвар авах эрсдэлээс сэргийлнэ. Өвлийн амралтаараа болон бусад үед хүмүүстэй харилцаж, хэвийн амьдралдаа шилжихийг хүсч байгаа бол нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Цар тахалгүй дэлхийд удаан амьдрахыг хүсэхгүй байгаа бол нэмэлт тундаа хурдан хамрагдах нь чухал” гэв.

ИЗРАЙЛЬ 5-11 НАСТНУУДАА III ТУНД ХАМРУУЛСАН АНХНЫ УЛС БОЛЛОО

Израйль улсад дөрвөн сая гаруй хүн буюу 100 хүн тутмын 43 нь нэмэлт тундаа хамрагджээ. Израйль 5-11 настнуудаа энэ сарын 11-нээс нэмэлт тунд хамруулахаа зарласнаар хүүхдүүдийг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо.  Тус улс сургуулиудаа нээж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь энэ юм. Тус улс наймдугаар сараас 12-оос дээш насны бүх хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг Засгийн газраас зөвлөсөн юм. Энэ талаар Израйлийн шилдэг анагаах ухааны шинжээч Габриел Барбаш “Нэмэлт тун вакцин Израйлийг аварсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэмэлт тун халдвараас сэргийлэх хүчирхэг хэрэгсэл юм. Дархлаа буурч байгаа үед бид сэрэмжтэй, эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Амьдрал буцаад хэвийн үргэлжилж байна. Гэхдээ өмнөхөөс арай ялгаатай нь бид маскаа тайлж болохгүй. Ялангуяа дотор, хаалттай орчинд зайлшгүй маскаа зүүх хэрэгтэй” гэж ярилаа.

 Хамгийн эхэнд буюу энэ оны  зургадугаар сард хөл хориогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн ч Израйльд долдугаар сараас дельта хувилбар тархан есдүгээр сарын дундуур оргилдоо хүрсэн юм. Энэ үеэр эмнэлгүүд маш олон хүндэрсэн өвчтөн хүлээж авсны ихэнх нь вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд байсан юм.

Израйлийн цар тахал хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Салман Зарка “Израйль болон бусад орнуудын хувьд вакцин “гол зэвсэг” байсан. Гэвч дельта хувилбарын тархалт эхлэх үеэр хоёр тун вакцин халдвараас бүрэн хамгаалж чадахгүй бид ухаарсан. Тиймээс маш хурдан нэмэлт тунд иргэдээ хамруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ зургаан сарын дараагаар дархлаа буурч байна гэсэн судалгаанд үндэслэн ахмад настнууд эрсдэл өндөртэйг ойлгосон. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сард вакциндаа хамрагдсан хүмүүсийн эхний бүлэг долдугаар сард нэмэлт тундаа хамрагдах боломжтой болсон” гэв.

 Израйль улс бүрэн тун вакциндаа хамрагдаад 4-6 сар болсон 4.8 сая насанд хүрсэн хүмүүсийн халдвар авч байгаа үзүүлэлтийг өнгөрсөн сард судалжээ. Ингэхэд вакциндаа хамрагдаад зургаан сар болсон 1000 хүн тутмын гурав, дөрвөн сар болсон 1000 хүн тутмын нэг нь халдвар авчээ. Энэ тухай Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, доктор Фрэнсии Коллинз “Сүүлийн саруудад дельта хувилбар халдварын тархалтыг нэмэгдүүлээд зогсохгүй дархлаа сулрахад нөлөөлж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Үс засуулбал өлзийтэй сайн
Ч.Хүрэлбаатарын нэрлэхээс...

Нэмэлт тун вакцин бол цар тахлаас хамгаалах “гол зэвсэг”

ДОЛЖИНЖАВ 2021-11-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэмэлт тун вакцин бол цар тахлаас хамгаалах “гол зэвсэг”

COVID-19 цар тахлаар дэлхийн 224 орны 255.6 сая хүн халдварлаж, 5.1 сая хүн амиа алджээ. Үүнээс 231 сая нь эдгэрсэн байна. Тив, бүс нутаг, хил хязгаар, хэл, соёл үл харгалзан тархаж буй энэ цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэх нь хамгийн зөв, оновчтой шийдэл гэдгийг ДЭМБ онцолж байна. Тодруулбал, дэлхийн зорилтот бүлгийн бүх хүн ам вакциндаа хамрагдсан цагт цар тахал арилна гэдгийг ДЭМБ мэдээллээ. Тиймээс иргэдээ хоёр тун вакциндаа хамруулсан улс орнууд дараагийн шатны арга хэмжээ болох нэмэлт тунг нэвтрүүлсэн бол буурай орнууд вакцинжуулалтад хөрөнгө мөнгө, хүч чадлаа зарцуулж байна. Вакцины үр нөлөөгөөр халдвар буурч, ихэнх орон хэвийн амьдралдаа шилжсэнтэй холбогдуулан нэмэлт тун вакцины үр нөлөөний талаар тоймлон хүргэе. “Our world in data” сайтад бичсэнээр COVID-19  халдварын эсрэг нэмэлт тун вакцинд АНУ-ын 30 гаруй сая, Английн 13 сая, Оросын 2.4 сая иргэн хамрагджээ.

АНУ-ЫН 30 ГАРУЙ САЯ ИРГЭН НЭМЭЛТ ТУНГАА ТАРИУЛЖЭЭ

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) коронавирусын эсрэг Pfizer болон  Moderna вакцинд хамрагдсан 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг болон суурь өвчтэй иргэд, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг өнгөрсөн сарын 21-нд зөвлөсөн. Мөн нэг тунт  Johnson and Johnson вакциныг тариулаад хоёроос дээш сар болсон 18 ба түүнээс дээш насныхныг нэмэлт тундаа хамрагдахыг санал болгов.

Тэгвэл пүрэв гарагийн байдлаар тус улсын 30 гаруй сая иргэн буюу найман хүн тутмын нэг нь нэмэлт тун вакцинаа хийлгэжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. Одоогоор тус улсад нэмэлт тундаа хамрагдах боломжтой 181 сая гаруй иргэн байгаа юм.

Бүрэн тун вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь халдвар авсан ч хөнгөн тусч, зарим нь шинж  тэмдэггүйгээр өвчлөөд эдгэрчээ. Гэвч вакцингүй хүмүүс халдварыг үргэлжлүүлэн тараасаар байхын сацуу вакцины хамгаалах чадвар өдрөөс өдөрт  буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс нэмэлт тун нь халдвараас сэргийлэх эсрэг биетийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

АНУ-д хийсэн судалгаагаар бүрэн тундаа хамрагдаад зургаан сар болсны дараагаар вакцины хамгаалах чадвар 88 хувиас 48 болж буурчээ. Гэхдээ нас баралтаас урьдчилан сэргийлэх чадвар нь хэвээр байгааг онцлов.

Энэ талаар Файнбергийн анагаах ухааны сургуулийн туслах профессор Доктор Садияа Хан “Вакцины  нэмэлт тунд хамрагдсанаар  сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин коронавирусын халдвар авах эрсдэлээс сэргийлнэ. Өвлийн амралтаараа болон бусад үед хүмүүстэй харилцаж, хэвийн амьдралдаа шилжихийг хүсч байгаа бол нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Цар тахалгүй дэлхийд удаан амьдрахыг хүсэхгүй байгаа бол нэмэлт тундаа хурдан хамрагдах нь чухал” гэв.

ИЗРАЙЛЬ 5-11 НАСТНУУДАА III ТУНД ХАМРУУЛСАН АНХНЫ УЛС БОЛЛОО

Израйль улсад дөрвөн сая гаруй хүн буюу 100 хүн тутмын 43 нь нэмэлт тундаа хамрагджээ. Израйль 5-11 настнуудаа энэ сарын 11-нээс нэмэлт тунд хамруулахаа зарласнаар хүүхдүүдийг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо.  Тус улс сургуулиудаа нээж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь энэ юм. Тус улс наймдугаар сараас 12-оос дээш насны бүх хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг Засгийн газраас зөвлөсөн юм. Энэ талаар Израйлийн шилдэг анагаах ухааны шинжээч Габриел Барбаш “Нэмэлт тун вакцин Израйлийг аварсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэмэлт тун халдвараас сэргийлэх хүчирхэг хэрэгсэл юм. Дархлаа буурч байгаа үед бид сэрэмжтэй, эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Амьдрал буцаад хэвийн үргэлжилж байна. Гэхдээ өмнөхөөс арай ялгаатай нь бид маскаа тайлж болохгүй. Ялангуяа дотор, хаалттай орчинд зайлшгүй маскаа зүүх хэрэгтэй” гэж ярилаа.

 Хамгийн эхэнд буюу энэ оны  зургадугаар сард хөл хориогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн ч Израйльд долдугаар сараас дельта хувилбар тархан есдүгээр сарын дундуур оргилдоо хүрсэн юм. Энэ үеэр эмнэлгүүд маш олон хүндэрсэн өвчтөн хүлээж авсны ихэнх нь вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд байсан юм.

Израйлийн цар тахал хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Салман Зарка “Израйль болон бусад орнуудын хувьд вакцин “гол зэвсэг” байсан. Гэвч дельта хувилбарын тархалт эхлэх үеэр хоёр тун вакцин халдвараас бүрэн хамгаалж чадахгүй бид ухаарсан. Тиймээс маш хурдан нэмэлт тунд иргэдээ хамруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ зургаан сарын дараагаар дархлаа буурч байна гэсэн судалгаанд үндэслэн ахмад настнууд эрсдэл өндөртэйг ойлгосон. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сард вакциндаа хамрагдсан хүмүүсийн эхний бүлэг долдугаар сард нэмэлт тундаа хамрагдах боломжтой болсон” гэв.

 Израйль улс бүрэн тун вакциндаа хамрагдаад 4-6 сар болсон 4.8 сая насанд хүрсэн хүмүүсийн халдвар авч байгаа үзүүлэлтийг өнгөрсөн сард судалжээ. Ингэхэд вакциндаа хамрагдаад зургаан сар болсон 1000 хүн тутмын гурав, дөрвөн сар болсон 1000 хүн тутмын нэг нь халдвар авчээ. Энэ тухай Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, доктор Фрэнсии Коллинз “Сүүлийн саруудад дельта хувилбар халдварын тархалтыг нэмэгдүүлээд зогсохгүй дархлаа сулрахад нөлөөлж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 минутын өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

13 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

18 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

13 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

13 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах