М.ДАВААДУЛАМ
Өвөрхангай аймгийнхан жил бүр иргэдийнхээ дунд санал асуулга явуулж тухайн жилийнхээ онцлох ажлыг тодорхойлон иргэддээ нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг төрийн бодлоготой уялдуулан, өөрсдийн зорилго болгон ажилладаг уламжлалтай юм байна. Энэ жилийн хувьд аймгийнхаа эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх үүднээс “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлажээ.
Зорилтот жилийн Ажлын хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн гэх хэлэх үгтэй, хийсэн ажилтай шав хийсэн залуу ажилладаг юм байна. Түүнтэй хийж хэрэгжүүлж буй ажлын нь тухай ярилцаж суухдаа “Үнэхээр нүдээ олсон томилгоо байна даа” хэмээн бодож суулаа.
-Өвөрхангайчуудын хувьд 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан нь эдийн засгаа дэмжиж, хямралаас гарах гарц болгож чадсан байна. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал нүүрлээд байгаа ч танай аймгийн хувьд хөгжиж, дэвшиж байгаа нь ил харагдаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Манай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын зүгээс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жил бүрийг нийгмийн салбарын аль нэг тулгамдсан асуудлаар зорилтот болгон зарлаж, тухайн чиглэлдээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт мөн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг чиглүүлж ирсэн. Төр, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааны үр дүнг гаргаж, тодорхой дэвшлүүдийг бий болгож ирсэн туршлагууд бий. Энэ 2021 оны тухайд аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын зүгээс иргэдийн дунд санал асуулга явуулж улмаар аймгийн ИТХ-д асуудлыг оруулж хэлэлцүүлэн дэмжлэг авснаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа. Манай аймгийн хувьд хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн дараа хоёрдугаарт ордог. Энэ жил аймгийн маань түүхт 90 жилийн ой тохиож байгаа юм. Түүхт энэ ойн хүрээнд 118000 дахь иргэнээ хүлээн авах үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Манай аймаг мал сүргийн тоо толгойгоороо ч байнга эхний байрт явдаг. Одоо хорогдол, эдийн засгийн эргэлтэн тооцоод харахад энэ оны эцэст 4,5 сая мал тоолуулах байх гэсэн тооцоотой байгаа.
-ХАА-н салбарыг дэмжинэ гэхээр нөгөө талд нь хөрөнгө оруулалтын асуудал яригдаж таарна. Тэгэхээр зорилтот жилийнхээ хугацаанд энэ салбартаа хэр хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадав?
-Сүүлийн жилүүдэд манай аймгийн малчид отор нүүдэл их хийсэн. Өнгөрөгч 2020 онд ч мөн адил Төв, Булган, Дорнод, Сүхбаатар гээд 15 аймгийн 150 гаруй суманд отор нүүдэл хийсэн. Үүнийг багасгахын тулд бид малын тэжээлийн тариалалтыг сайжруулахаар болж, аймгийн орон нутгийн өмчит “ Өв агро” компанийг байгуулж аймгийн төсвөөс 400.0 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд буцаад 400.0 орчим сая төгрөгийн орлого олохоор байгаа. Өөрөөр хэлбэл, энэ компани маань Хархорин суманд 465 га талбайд малын тэжээл тариалж, нэг боодлыг нь зургаан мянган төгрөг буюу зах зээлийн дундаж ханшаар иргэд, малчиддаа борлуулах, аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулалттай хийж байна. Бас нэг анхаарч ажилласан зүйл нь хур бороонд нөлөөлөх, түүндээ ч тодорхой хэмжээний зардлууд гаргасан. Аймгийн хэмжээнд Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дэргэд цаг агаарт зориудаар нөлөөлдөг дөрвөн экспедици үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд маань өнгөрсөн дөрөвдүгээр сарын хагасаас эхлээд зуны турш байнга ажилласан. Ингэснээр хур борооны оролтыг 2-14 мм-ээр нэмэгдүүлсэн гэх тооцоог бидэнд өгсөн. Энэ жил байгаль цаг агаар ч ивээж хур бороо сайн байлаа. Мөн бороо хур ширүүн, уруй байдлаар бус зөөлөн тогтонги, хэдэн өдөр дараалсан байдлаар орж байсан нь өвс, ногоо бэлчээрийн гаралтад сайнаар нөлөөлсөн. Тийм учраас малчид маань ч өвс тэжээлийн нөөцөө сайн бэлтгэлээ. Нөгөөтэйгүүр бид ч малын тэжээлийн тариалалтыг сайн зохион байгуулсан. Эдгээр гол ажлуудын хүчээр манай аймгийн малчид энэ жил гадагшаа отор хийхээргүй, өөрийн нутагт өвөлжихөөр болж байгаа нь нь бидний ажлын бас нэг үр дүн юм.
-Сүүлийн хэдэн жил говийн сумдад нэлээд ган, зуд болж отор, нүүдэл хийлээ гэж Та хэлж байна. Тэгэхээр малгүй болсон малчдыг малжуулах нь тухайн аймаг, сум орон нутагт нэлээд том асуудал болдог. Үүнд ямар анхаарал хандуулав. Малчдыг зээлд хамруулах тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
- Урьд жилүүдэд төслөөр малчдыг малжуулдаг байсан. Түүний үр дүн өнөөдөр ч тодорхой хэмжээгээр үргэлжилж байгаа. Энэ жилийн хувьд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх гэж 200 гаруй малчныг малжуулах арга хэмжээ авч, нэг малчин өрхөд 50-60 орчим бог мал олгосон.
-Өвөрхангай аймгийн хувьд сүргийн бүтэц, бэлчээрийн даац ямархуу вэ. Энэ тал дээр ер нь ямар бодлого баримталж байна вэ?
-Бэлчээрийн даац 2020 оноор тооцоход хамгийн багадаа 2,5 дахин, дээд тал нь 7-8 дахин хэтэрсэн байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Ер нь 4,5 сая мал, аймгийнхаа 4,6 мянган га талбайдаа хүрэлцэхгүй хэтрэлттэй байна гэсэн үг. Иймд мал сүргийн бүтцэд онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Тиймээс цаашид таваарлаг чанартай мал буюу үхэр сүргийг өсгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд аймгийн үхэр сүргийг өсгөх чиглэлээр тусад нь хөтөлбөр боловсруулж, аймгийн хурлаараа батлуулж хэрэгжилтийг зохион байгуулаад явж байна. Ямаан сүрэг бэлчээрийг тодорхой хэмжээгээр доройтуулдаг гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт байдаг. Гэвч ямаанаас авах ашиг шим харьцангуй өндөр учраас говийн сумдууд түлхүү өсгөж байгаа. Бид цаашдаа аймаг, сумын удирдлагууд хамтарч, малчиддаа өгч байгаа чиглэл бол нэгж толгой малаас авах ашиг шимийг өндөр байлгасан малчин аймаг, сумын аварга малчин байна, олон толгой малтай гэдэг шалгуураас татгалзъя гэдэг зарчмыг баримталж байна. Тэгэхээр чанартай мал өсгөхийн тулд арга зүйн хувьд ч өөр байх ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл малын тэжээлийн асуудал. Өнөөдөр гэхэд хүчит тэжээлийн тодорхой хэмжээний борлуулалт зах зээлд явагдаж байна. Мөн малын ногоон тэжээлийг тариалсан, гадны зах зээлээс ч авч байна, зэрэгцээд байгалийн хадлан ч авч байна. Малчдын хэрэглээнд хүчит тэжээлийг түлхүү оруулах асуудал чухал шаардлагатай байгаа. Ингэж чадвал хавар эрт гарсан хургыг хүчит тэжээлээр тэжээхэд намартаа төлөг тэр ч бүү хэл шүдлэн маягийн буюу 40-45 кг-тай сүргийг гаргаж ирэх бололцоо байна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Үүнийг аймгийн удирдлагууд нэлээд дэмжиж, малчдын хэрэгцээнд нэвтрүүлэх талаас нь анхаарч байна. Хэрэв энэ нь малчдын дунд бүрэн хэмжээгээр хэрэгжээд эхэлбэл өрхийн амьжиргаа дунджаар 400-500 малтай малчин өрх маань өнөөдрийн мянган малтай малчны хэмжээний орлоготой болох эдийн засгийн үр ашигтай байх бололцоо бүрдэнэ. Ингэснээр нэгж малаас авах ашиг шим өндөрсөж, мал сүргийн тоо толгой бэлчээрийн даацтай нийцэхэд дөхөм болох зэрэг тодорхой хэмжээний үр дүн гарна гэж үзэж байгаа. УИХ-аас баталсан малын тоо, толгойн албан татварын тухай хууль энэ жилээс хэрэгжээд эхэлж байна. Энэ татварыг тухайн сумын ИХ хуулиар тогтоосон интервалийн хүрээнд тогтоох бөгөөд нэг малд 0-2000 хүртэлх төгрөгөөр малын татвар ногдуулж байгаа. Ногдуулалтыг аваад үзэхээр аймгийн хэмжээнд таван тэрбум орчим төгрөг сумдын төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа. Энэ хуулийн гол онцлог агуулга нь сүүлийн жилүүдэд байгаагүй, малчдыг тэтгэсэн бодлогын чухал хууль болсон. Яагаад гэвэл, малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн дагуу авч байгаа татварын мөнгө нь сумын төсөвтөө цуглаад, буцаад малын бэлчээр, ус хангамж, үржил селекцийг сайжруулах, түүнчлэн малчдын мэдлэг, туршлагыг сайжруулах сургалт, семинарт зориулагдаж болох чиглэлээр хуульчлагдсан. Харин үүнээс өөр зүйлд зарцуулахгүй байхаар хуульчлагдсан учраас тэдний өгч байгаа татвар буцаад өөрсдөд нь зориулагдана. Иймээс малчдыг дэмжсэн сайн хууль гарсан гэж үзэж байгаа.
-Малчдыг аравтын системд шилжүүлнэ гэж сонслоо. Тэр нь дээр үед хоршоологчид гэж малаа нэгтгэж байсан, тэр үйл явдлын нэгээхэн хэсэг гэсэн үг үү?
-Монгол улсын аль ч аймаг, сумын хувьд адилхан байгаа байх. Юу гэхээр дундаа ямар нэгэн зохион байгуулалт байхгүй жалга жалгаараа нутаг, гол усаа даган бие даасан байдалтай байж байгаа. Бид 2021 оны зорилтот жилийн төлөвлөгөө боловсруулж байх үед нэг мэдээлэл байсан. Тэр нь Булган, Хэнтий аймгийнхан малчдыг аравтын зохион байгуулалтад оруулсан сайн туршлага бөгөөд түүнийг өөрийн аймагтаа нэвтрүүлж байна. Гэвч энэ нь 1-2 жилд хийж амжих ажил биш байна. Гэсэн ч энэ жилийн хувьд харьцангуй сайн эхлүүлээд явж байна. “Малчид аравт”-ын зохион байгуулалтаар ажиллах гарын авлагыг сумдад хүргүүлсэн. Үүний үр дүнд 13 суманд 357 малчны аравтын бүлэг байгуулагдаж, 4530 малчин өрх хамрагдсан байна. Энэ нь нийт малчин өрхийн 25 хувийг хамарч байгаа юм. Аймгийн хэмжээнд нийт 17 мянган малчин өрх байдаг, бүгдийг зохион байгуулалтад оруулна гэхээр тодорхой хэмжээний цаг хугацаа орох юм байна. Малчид үүнд орсноороо хөдөлмөрөө хорших, хамтарч сүү, цагаан идээгээ боловсруулах, хадлан тэжээлээ бэлтгэх, өөрсдийн бэлтгэсэн түүхий эдээ үнэтэй зах зээлд борлуулаад өргөн хэрэглээний зүйлсээ хямд үнээр авах байдлаар хорших, магадгүй нийгмийн халамж тал дээр ч бүлгийн ахлагч нь анхаарч зохион байгуулалттайгаар нийгмийн даатгал, халамжийн үйл ажиллагаатай харьцах ийм боломжуудыг олгож байгаагаараа онцлог. Эдгээрийг аравтын бүлгийн зохион байгуулалтад орсон малчид нэн таатайгаар хүлээн авч, цаашид үүнийгээ дэлгэрүүлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.
-Мал аж ахуйн салбарынхны дунд гадаад зах зээлийн өмнө өвдөг шорооддог нэг асуудал нь эрүүл мал. Махны хувьд ч, түүхий эдийн хувьд ч малын рүүл мэнд чанарт онцгой нөлөөлдөг. Харин танай аймгийн хувьд явуулын лабораторитой юм байна. Тийм ч учраас малын өвчлөл 70-80 хувь буурчээ гэж ойлголоо?
-Аймгийн мал эмнэлгийн байгууллага малын эрүүл мэнд, түүнтэй холбоотой асуудалд анхнаарч ажилладаг. Машин унаа, техник хэрэгсэл, лабораторийн хувьд дутагдалтай байсан. Тийм учраас зорилтот жилийнхээ хүрээнд хэд хэдэн тоног төхөөрөмжийг мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад авч өгсөн. Мах, сүүнд антибиотек илрүүлдэг багаж авч өгөөд төв суурин газарт малчны нийлүүлж байгаа мах, сүүнд антибиотек байна уу, үгүй юу гэдгийг бүрэн хэмжээгээр хянаж чадахгүй ч эхлэлийг нь тавьж Арвайхээрийн худалдааны төв, Хархорин сумын худалдааны төвд антибиотек илрүүлэх шинжилгээ хийж байна. Мөн аймгийн мал эмнэлгийн газар 35.0 сая төгрөгөөр 25 хүний суудалтай автобус авч, тохижилт хийж явуулын үйлчилгээ үзүүлдэг автолабораторийг бий болгосон. Ингэснээр хөдөө, сум, багт гардаг малын өвчлөлүүд түүний дотор халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд газар дээр нь үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Мөн гадагшаа отор нүүдэл хийсэн малчдыг эргэн ирэхэд малд нь түүврийн аргаар тандалт, шинжилгээ хийж эрүүл малыг оруулах, өвчтэй малыг тодорхой хэмжээгээр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авдаг болсон.
-Мал ээмэгжүүлэх кампанит ажил хийж байгаа юм байна. Үүний давуу тал нь юу вэ. Заавал ээмэгжүүлэлтэд хамрагдах ёстой юу?
-Манай аймгийн гурван суманд “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах” төслийг туршилтын байдлаар хэрэгжүүлж байгаа. Хэрэв амжилттай хэрэгжих юм бол магадгүй ХХААХҮЯ-наас бусад аймаг сумдад малыг ээмэгжүүлж , бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна гэж байгаа. Малд хийсэн тарилга, туулгыг цахим бүртгэлд оруулснаар мал, махны гарал үүслийн гэрчилгээг иргэдэд чирэгдэлгүй олгох, малын тоо толгойн болон шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малын удмын сан, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчид очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан хянах улмаар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм. Бод малд GPS суурилуулъя гэдэг чиглэлээр малчдад сурталчилгаа явуулсан, үр дүнд нь 300 орчим өрх малдаа тодорхой хэмжээгээр суурилуулсан тоо баримт ирж байна. Гадаад зах зээлд малын тарилга, туулгыг горимынх нь дагуу цаг тухайд нь хийсэн эсэхийг хянадаг. Нөгөөтэйгүүр бас тогтмол нийлүүлэх асуудал учир дутагдалтай, энэ шаардлагыг манай малчид хангаж чадахгүй байна. Энэ шаардлагыг хангахын тулд бэлчээрийн болон фермерийн аж ахуй хосолсон хосолмол аж ахуйг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. Малчдад энэ талын сурталчилгаа, мэдээ мэдээллийг өгч байгаа ч одоогоор фермерийн аж ахуй цөөхөн ч, цаашдаа нэмэгдэх байх.
-Социализмын үед танай аймагт газар тариалан сайн хөгжиж байсан. Үүнийгээ сэргээж байгаа нь сайн хэрэг. Ер нь атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр хэрхэн анхаарч байна?
-Аймгийн хэмжээнд 16.0 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 8.4 мянган га-д Хархорин сумын нутагт үр тариа тариалсан. Арав гаруй сумын 5.6 мянган га талбайд малын тэжээлийн тариалалт хийж, үлдсэн 3.0 мянга орчим га-д төмс, хүнсний ногоо, тосны ургамал, бусад ургамлуудыг тарьсан. Ургац хураалт нэлээд сайн байгаа ч борлуулалт сайнгүй байна. Гурил хийх шаардлага хангахгүй үр тариа нэлээд гарсан. Яагаад гэхээр, хур бороо ахиу байсантай холбоотой цавуулаг чанар нь буурсан. Одоогоор 10.0 мянга гаруй тонн үр тариа байгаа, тамгын газрын зүгээс түүнийг борлуулах, зах зээлтэй нь холбож өгч байгаа. Малын тэжээлийн хувьд зорилтот жилтэй холбоотойгоор нэлээд хэмжээгээр тариалсан нь ойрын хэдэн жилдээ байгаагүй ахиу тариалалт болсон. Ингэснээр малын тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Атаршсан газрын хувьд аймгаас комисс гаргаж тооллого хийснээр 10.2 мянган га талбай байна гэдэг шинэчилсэн бүртгэл хийлээ. Түүнээс 1.4 мянга орчим талбайг эргэлтэд оруулж, ирэх жилүүдэд 9.0 мянга орчим га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоотой болсон. Энэ дагуу сумдын ИХ-д шаардлага, чиглэл өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө жил бүр тусгаад дуудлага худалдаа, бусад эзэмшүүлэх процедурыг хийж, тариалалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ, зохицуулалтаар хангаж байна.
-Ногоо тарихаасаа илүү хадгалах зоорь, савны асуудал хаа газар хүндрэлтэй байдаг. Ногоочид маань хаана ногоогоо хадгалж байна. Аймгийн хэмжээнд энэ асуудлыг яаж шийдэв?
-Аймгийн хэмжээнд 190 орчим зоорь үйл ажиллагаа явуулж байгаа ч хангалттай хэмжээнд байж чадахгүй байна. Бид энэ жил аймгийн төсвөөс 30 хувь, “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслөөс 70 хувийн санхүүжилтээр Арвайхээр суманд 100 тоннын зоорь байгуулсан. Мөн “Өрхийн тариалан, бизнес хөгжил” олон улсын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын зүгээс манай аймгийн гурван сумын сургуулийн дэргэд зоорь, хүлэмж барьж байгуулж өгсөн.
-Хүлэмжийн аж ахуй танай аймагт хөгжих боломж хэр байдаг вэ?
-Хөрс, усны хувьд харьцангуй таатай нөхцөлтэй болохоор боломж байгаа. Говь хээр, хангайн бүсэд бүтцийн хувьд ургамал тариалахад нэн тохиромжтой. Харин хүлэмж барих зардал, мөнгөний л асуудал байдаг. Ийм төрлийн аж ахуй эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүн, компаниуд нэлээд байгаа. Тэр хэмжээгээр зээлийн болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх эх үүсвэр л бага байна. Гэсэн ч Арвайхээрийн хоёр, гурван компани өвөл, зуны хүлэмж барьж, үйл ажиллагаа нь жилээс жилд дээшлээд явж байгаа.
-Аймгийн хэмжээнд говийн сумдад худагжуулах ажил ямархуу байна? Энд хэр хэмжээний хөрөнгө гаргаж байна?
-Аймгийн хэмжээнд 5.6 сая га талбай бэлчээртэй, түүнээс 59 хувь нь байгалийн болон зориуд гаргасан худгаар усжуулагдсан. Түүнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ жил улсын болон орон нутгийн төсөв, төслөөр нийтдээ 800 сая төгрөгөөр 48 худгийг гаргаад байгаа бөгөөд 70 мянган га талбайг усжуулсан. Ирэх оны улсын төсөвт бэлчээр усжуулахаар 400 сая төгрөг тавигдсан байгаа. Иймэрхүү байдлаар жил бүр усжуулалт буюу худаг гаргах ажил хийсээр байгаа.
-Өнгөрсөн хоёр жилийн зуднаар малчид 1000 км нүүж оторлосон гэж Та ярьж байна. Тэгэхээр отрын бүс нутаг гэдэг чухал асуудал. Үүнийг шинэчилсэн тухай аймгийн ИХ-ын даргын тогтоол гарсан байсан. Шинэчилнэ гэж юуг хэлээд байгаа юм бол?
-Улсын буюу аймаг дундын отрын бүс гэж бий. Аймаг дотроо мөн аймгийн отрын бүс, сум дундын отрын бүс гэж байдаг. Түүнийг сумдуудын хилийн зааг орчмын нутгуудаар гаргадаг. Энэ оноос өмнө манай аймагт нийт бэлчээрийн 10 хувь орчим буюу 500.0 мянга гаруй га талбайг отрын бүс нутгаар шийдэж тогтоол нь гарсан байдаг. Харин бид энэ жил нэмэгдүүлээд 700.0 мянган га талбайг отрын бүс нутгаар авах шийдвэрийг сумдын удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн ИХ-д оруулж батлуулсан. Отрын бүс нутагтаа усжуулалтын асуудлаа ч шийддэг, түүнийгээ ердийн үед хэрэглүүлэхгүй зөвхөн цаг хүндэрсэн үед нээж малчдыг оруулах зохион байгуулалт хийдэг. Аймгийн доторх сум дундын отрын бүс нутагт гадны аймгийн малчдыг оруулахгүй, зөвхөн өөрийн аймгийн малчныг оруулна гэсэн зарчимтай. Ингэж тогтоосноороо дараагийн гарах үр дүн нь малчид өөр өөрийн нутаг дэвсгэртээ өвөлжих, хаваржих шаардлагыг одооноос түлхүү тавьж байгаа. Малчид өөрсдөө нутаглаж байгаа газар орон, бэлчээрээ ариглах, гамнах, сэлгэж өнжөөх, бэлчээрийн сайжруулалт хийх, худаг ус гаргах гэх зүйлүүдэд анхаарахгүй ийм л байдалтай байна. Цаашид бид тухайн малчин оршин суугаа сумандаа, багтаа өвөлжих, хаваржих ийм шаардлагыг тавина. Өөрийнх нь муудахаар хүнийх рүү очиж, бусдын нутаг, бэлчээрийг идээд сууна гэдэг нь өнөөдрийн зах зээлийн нийгмийн үед тийм сайн зүйл биш гэдгийг малчдад ойлгуулах ажлыг эхлүүлээд явж байна.
-Отрын бүсийн үнэлгээ гэж байдаг уу?
-Тухайн отроор очиж байгаа малчин, отор хүлээж авч байгаа малчин хоёр нэг өвөлжөө, хаваржааг хувааж хэрэглэхийн тулд 2-4 сая төгрөг хүртэлх үнээр тохироод өвөлжиж, хаваржаад буцах тохиолдол байна гэдэг мэдээлэл бидэнд байхгүй. Энэ нь албан бус зүйл, харин манай аймгийн зүгээс албан ёсоор отор хүлээж авч байгаа Булган, Төв аймгийн сумдуудын Тамгын газарт малчдын нийгмийн үйлчилгээний зардалд зориулаад нэг суманд 2-3 сая төгрөгийн зардлыг аймгаас шийдэж өгдөг байсан бол өнгөрсөн жилээс нэг суманд 10 сая хүртэл төгрөг шийдвэрлэдэг болж байгаа. Энэ нь нэг талаараа отрын бүс нутгийн үнэлгээ гэж ойлгож болох талтай ч, яг отрын бүс нутаг руу орсны хувьд тийм хэмжээний төлбөр хураамж байна гэсэн ойлголт байхгүй.
-Тэгэхээр 2022 оны аймгийн төсөв хэлэлцэх гэж байгаа энэ үед ХАА-н салбарыг хариуцсан Засаг даргын орлогчийн хувьд энэ салбартаа ямар асуудалд илүү анхаарлаа хандуулж, төсөвт хөрөнгө оруулалт хийгээсэй гэж бодож байна?
-“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” зорилтот жилийн хүрээнд нэлээд ажлыг зохион байгууллаа, гэхдээ энэ салбар маань нэг жилийн хугацаанд үр дүн нь гарчих салбар биш. Нэлээд өргөн хүрээтэй аймгийн эдийн засгийг авч яваа, ДНБ-ий 43 хувийг бүрдүүлж байгаа томоохон салбар. Хэдийгээр мөнгө санхүү, цаг хугацааны хувьд хүрэлцэхгүй ч үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж л байна. Улсын төсөвт дээр хэлсэнчлэн худаг ус, усалгаатай бэлчээрт 400 гаруй сая төгрөг, ХАА-н тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг сайжруулахад 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт тавигдсан байгаа. Түүнчлэн нэн тэргүүнд сумдуудын хувьд газар тариалан эрхэлж байгаа бизнес, малчид, өрх, хоршоодод зориулсан дундын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, шинэчлэхэд хөрөнгө, мөнгө шийдвэрлэх шаардлагатай байна.
-Ер нь ХАА-н салбарыг удирдаж авч яваа хүний хувьд энэ салбарын хуулиудын хэрэгжилт дээр энийг л өөрчлөөсэй, цаг үе өөрчлөгдөж шинэчлэгдсэн байхад нэмэлт өөрчлөлт оруулах юм сан гэх бодол төрж байв уу?
-Газрын тухай хуулиар бэлчээрийн төлбөр байна гэсэн боловч төлбөр нь “0” байна гэсэн заалттай. Зах зээлийн энэ үед бэлчээрийг тодорхой хэмжээгээр үнэлгээжүүлэх шаардлага үүссэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь болгоомжтой хандах асуудал мөн л дөө. Засгийн газар, Их хурал, яамдууд ч нэлээд тооцоо судалгаатай, болгоомжтой хандах үүднээс одоог хүртэл тодорхой шийдэл гаргахгүй байна гэж ойлгож байгаа.
-Өвөрхангай аймаг гайхалтай хурдацтай хөгжиж байгаа боловч нөгөө талд нь агаарын бохирдол гэж нэг асуудал байна. Утаагаа багасгахын тулд зүгээр суугаагүй нь ойлгомжтой, ямар арга хэмжээ авч байна вэ?
-Агаарын бохирдол нэлээд байгаа, олон янзын зуух, яндангууд ажиллаж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүд нүүрс түлж байгаа. Үүнийг бууруулахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайн дэргэд аймгийн төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулан орон нутгийн өмчит “Баянтээг түлш” компанийг байгуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Аймгийн төв Арвайхээр сумын хоёрдугаар багт анхны түлшээр туршилт эхлүүлээд явж байна. Түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлшийг харьцуулахад утаа эрс багасч байгаа. Ирэх онуудад үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхээр үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, тэр хэрээрээ гэр хорооллын айл өрхүүдийг 100 хувь хангахаар болж байгаа. Түүнчлэн суурин газарт байгаа уурын зуухны яндангуудад утаа саармагжуулах төхөөрөмжийг суурилуулах ба хоёр янз байгаа. Уутат төхөөрөмж түүнийг дөрвөн янданд суурилуулна, ажил нь хийгдээд явж байгаа. Уурын зуух болон ердийн галлагаатай айл өрхийн зууханд зориулагдсан “Hunter” гэдэг төхөөрөмж бий. Энэ төхөөрөмж нь шаталтаас гарч байгаа утааны ширхэгт цахилгаан өгч ионжуулаад, соронздох аргаар хажуу тийш нь аваад зөвхөн агаарыг нь дээш гаргах зарчимтай юм байна. Бид аймагтаа турших байдлаар нэг уурын зуух, хэд хэдэн айл дээр суурилуулж байна. Туршилтын үр дүн сайн гарвал Арвайхээрийн бүх айл, өрхүүдэд суурилуулна, сайжруулсан шахмал түлшээр ч хангана. Төсөв мөнгөний хувьд багагүй хөрөнгө ярьж байгаа, одоогийн байдлаар багадаа 3.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон. Орчны бохирдол, агаарын бохирдлыг бууруулах сангаас манай аймагт багагүй хөрөнгө төлөвлөж байгаа гэж ойлгосон. Мөн 2022 оныг агаарын бохирдлыг бууруулах зорилтот жил болгон зарлах хувилбар ч яригдаж байна. Хэрвээ энэ асуудал аймгийн хурлаар дэмжигдвэл дээр ярьсан арга хэмжээнүүдийг авч агаарын бохирдлыг бууруулахад нэлээд ахиц гаргах урьдчилсан тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарахаар зорьж байна.
-Улаанбаатарт гарч байгаа сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал бол угаартах. Та бүхэн ч энэ асуудалд эртнээс анхаарлаа хандуулах байх гэж бодож байна?
-Тиймээ, хоёрдугаар багт 508 өрх байгаа. Өрх тус бүрт мэдээлэл өгөх, сургалт явуулах ажлыг багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, сумын ЗДТГ-ын ажилтнуудаар дамжуулан хийж байна. Бид энэ ажлаа улам сайжруулж орчин үеийн шийдлээр цахимжуулаад явах тал дээр эхнээс нь тооцоод ажиллаж байна. Мөн автоматаар аймгийн онцгой байдлын албанд угаарын мэдээлэл, дохиолол очдог утаа мэдрэгчийг эхний ээлжинд 7000 гаруй өрхөөс 5000 гаруйд нь суурилуулахаар тооцож байгаа.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
2021 оны арваннэгдүгээр сарын 30. Мягмар. №152 (5557)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.