• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

Бусдын бурууг дэнсэлдэг шүүх өөрөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Гэтэл Улсын Дээд шүүх Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөөр жил гаруй болж байна.

Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар Улсын Дээд шүүхэд оногдсон эрх мэдэл байдаг. Тэдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг УИХ-д санал болгодог эрх мэдэл юм.

Явж ирсэн жишгээс харахад Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд харьцангуй улс төрөөс ангид, мэргэжлийн хүн нэр дэвшүүлж ирсэн. Тиймээс тэр гишүүд нь Үндсэн хуулийн Цэцийн арай дөнгүүр, итгэж болох гишүүд нь болдог. Ийм юм.

Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын Дээд шүүх “солилгүй” өнөөдрийг хүрлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хувьд Москвагийн улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшижҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Ш.Цогтоо нь Воронежийн их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч, МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Сүхбаатар аймгийн  гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Удирдлагын хөгжлийн институтэд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон.

Уг нь хугацаа нь дууссан энэ хоёр хүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс татах хуульд тодорхой заачихсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 4-т “...Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэчихсэн.

Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгох дээрх эрхийг нь Үндсэн хууль хийгээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1-т “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль 3 дугаар зүйлд мөн “...Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гээд “...Цэцийн гишүүнээр томилох хүний тухай УИХ-д санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана” гээд нарийвчлан заасан байгаа юм.

Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хурал товлон зарлаж, нийт гишүүдээр нэр дэвшигчдийг хэлэлцээд санал хурааж шийдвэрлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-наас хойш Улсын Дээд шүүх энэ асуудлаар хуралдах хуулийн шаардлага нь бий болжээ. Жил гаруй болов. Хурал товлогдсонгүй. Энэ асуудлыг хэн ч сөхсөнгүй өнөөдрийг хүрлээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр улсын хувь заяа, улс төрийн зодоонд онцгой нөлөө бүхий шийдвэр хүлээсэн асуудлууд хуралдсаар байна. Удахгүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэдгээрт хугацаа нь дууссан хоёр гишүүн оролцох нь тодорхой. Улсын Дээд шүүх нь шийдэхгүй байгаа болохоос Үндсэн хуулийн Цэцийн буруу биш. Нэгэнт ийм байдал дээр Ш.Цогтоо, Д.Солонго хоёр “азны юм” гээд л дуугүй сууж байх нь ойлгомжтой юм.

Улсын Дээд шүүх ингэж Үндсэн хуулийн хугацаа нь дууссан гишүүдийг явуулж, шинэ гишүүдийг тодруулахгүй байсны төлөө хүлээх хариуцлага бас алга. Өмнө нь нэр бүхий Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ингэж хугацаа “завшиж” байсан тохиолдол бий. Гэхдээ ийм урт хугацаа биш. Харин энэ удаад Улсын Дээд шүүх нүд, чихээ таглаад жил гаруй суучихлаа. Сүүл рүүгээ “улс төр” болж харагдаад эхэллээ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The Economist: Монголын ардчилал алдаатай
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог
Эрсдэл, занга хоёрыг өөртөө тавьсан “шинэ” Ерөнхий сайд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Олимпизм
  • •Эрүүл мэнд
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Хөлбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
2022 оны өвлийн олимпод саад болох...
Э.Дашням: Уртын дууны аялгууг...

Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

2021-02-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

Бусдын бурууг дэнсэлдэг шүүх өөрөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Гэтэл Улсын Дээд шүүх Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөөр жил гаруй болж байна.

Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар Улсын Дээд шүүхэд оногдсон эрх мэдэл байдаг. Тэдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг УИХ-д санал болгодог эрх мэдэл юм.

Явж ирсэн жишгээс харахад Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд харьцангуй улс төрөөс ангид, мэргэжлийн хүн нэр дэвшүүлж ирсэн. Тиймээс тэр гишүүд нь Үндсэн хуулийн Цэцийн арай дөнгүүр, итгэж болох гишүүд нь болдог. Ийм юм.

Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын Дээд шүүх “солилгүй” өнөөдрийг хүрлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хувьд Москвагийн улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшижҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Ш.Цогтоо нь Воронежийн их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч, МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Сүхбаатар аймгийн  гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Удирдлагын хөгжлийн институтэд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон.

Уг нь хугацаа нь дууссан энэ хоёр хүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс татах хуульд тодорхой заачихсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 4-т “...Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэчихсэн.

Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгох дээрх эрхийг нь Үндсэн хууль хийгээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1-т “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль 3 дугаар зүйлд мөн “...Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гээд “...Цэцийн гишүүнээр томилох хүний тухай УИХ-д санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана” гээд нарийвчлан заасан байгаа юм.

Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хурал товлон зарлаж, нийт гишүүдээр нэр дэвшигчдийг хэлэлцээд санал хурааж шийдвэрлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-наас хойш Улсын Дээд шүүх энэ асуудлаар хуралдах хуулийн шаардлага нь бий болжээ. Жил гаруй болов. Хурал товлогдсонгүй. Энэ асуудлыг хэн ч сөхсөнгүй өнөөдрийг хүрлээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр улсын хувь заяа, улс төрийн зодоонд онцгой нөлөө бүхий шийдвэр хүлээсэн асуудлууд хуралдсаар байна. Удахгүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэдгээрт хугацаа нь дууссан хоёр гишүүн оролцох нь тодорхой. Улсын Дээд шүүх нь шийдэхгүй байгаа болохоос Үндсэн хуулийн Цэцийн буруу биш. Нэгэнт ийм байдал дээр Ш.Цогтоо, Д.Солонго хоёр “азны юм” гээд л дуугүй сууж байх нь ойлгомжтой юм.

Улсын Дээд шүүх ингэж Үндсэн хуулийн хугацаа нь дууссан гишүүдийг явуулж, шинэ гишүүдийг тодруулахгүй байсны төлөө хүлээх хариуцлага бас алга. Өмнө нь нэр бүхий Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ингэж хугацаа “завшиж” байсан тохиолдол бий. Гэхдээ ийм урт хугацаа биш. Харин энэ удаад Улсын Дээд шүүх нүд, чихээ таглаад жил гаруй суучихлаа. Сүүл рүүгээ “улс төр” болж харагдаад эхэллээ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The Economist: Монголын ардчилал алдаатай
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог
Эрсдэл, занга хоёрыг өөртөө тавьсан “шинэ” Ерөнхий сайд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 минутын өмнө өмнө

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ

6 минутын өмнө өмнө

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 3112 хүн хамрагджээ

8 минутын өмнө өмнө

Реал Мадрид клуб хожлоо

44 минутын өмнө өмнө

А.Амбасэлмаа: 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

1 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж байна

1 цагийн өмнө өмнө

The Economist: Монголын ардчилал алдаатай

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв

1 цагийн өмнө өмнө

Эвдэрсэн хайс хашлага, замын тэмдгүүдийг засаж байна

2 цагийн өмнө өмнө

Өнөөдөр тэрсүүд өдөр

2 цагийн өмнө өмнө

Өдөртөө 1-3 градус дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй

17 цагийн өмнө өмнө

Цэцэрлэг, коллежийг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй

17 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-02-24)

17 цагийн өмнө өмнө

Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сарын 1-нээс үргэлжлүүлнэ

20 цагийн өмнө өмнө

Манай сагсчид олимпын эрхийн төлөө тоглоно

20 цагийн өмнө өмнө

Х.Баттулга: Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй

20 цагийн өмнө өмнө

Бавари Мюнхэн Лациог бутниргэлээ (Тоглолтын тойм бичлэгтэй)

20 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

20 цагийн өмнө өмнө

Ө.Ган-Өлзий: Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн

20 цагийн өмнө өмнө

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирнэ

20 цагийн өмнө өмнө

Челси хожил байгууллаа (Тоглолтын тойм бичлэгтэй)

21 цагийн өмнө өмнө

Аймаг, сумын цэцэглэг, сургуулийн хичээл, сургалтыг ирэх сарын 1-ний өдрөөс танхимаар оруулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Лакшми: НДШ-ийг нэмэх хуулийг 2020 оны эцсээр өөрчилж болох байсан

1 өдрийн өмнө өмнө

Тайгер Вудс осолд оржээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын Үндэсний музей хүүхдэд үйлчлэхгүй

1 өдрийн өмнө өмнө

Бүх оддын сэлгээний тоглогчдын нэрс тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

1 өдрийн өмнө өмнө

Улсын их дэлгүүрээс “Ариг” банк хүрсэн “Номин”-гийн Ш.Баярсайханы "зам"

1 өдрийн өмнө өмнө

Ирэх сарын 14-нд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөхийн барилдаан болно

САНАЛ БОЛГОХ
1 өдрийн өмнө өмнө

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2 өдрийн өмнө өмнө

Брүүклин Нетс өрнөдөөр хийсэн аялал тоглолтод тав хожлоо

2021-02-21 өмнө

Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог

2021-02-19 өмнө

Саид Моллаей Алтан медалийн төлөө барилдана

2021-02-20 өмнө

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь энэ сарын 23-наас үйл ажиллагаагаа эхэлнэ

2021-02-21 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.02.22-21.02.26/

2021-02-22 өмнө

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

2021-02-20 өмнө

Шар бүсийн таван байгууллагаас бусад нь энэ сарын 23-наас ажиллана

2021-02-22 өмнө

Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

2021-02-20 өмнө

Б.Бат-Эрдэнэ: 1 кг тутамд 500-аас 1000 төгрөг нэмэгддэг нь тогтоогдсон

2021-02-22 өмнө

Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

2021-02-19 өмнө

“Эйч Кэй Би Интернэйшнл холдинг”-ийг эрэн сурвалжлах уу

2021-02-20 өмнө

А.Амбасэлмаа: Оршин суух тодорхой хаяггүй гурван хүнээс коронавирус илэрсэн

2021-02-21 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн гурав луу уналаа

2021-02-22 өмнө

Энэтхэг улсаас ирсэн АстраЗенека вакциныг хүлээн авлаа

2021-02-19 өмнө

Д.Сумъяабазар: Авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана

2021-02-19 өмнө

Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно

2021-02-19 өмнө

Э.Дашням: Уртын дууны аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулна

2021-02-20 өмнө

Үс засуулвал нас уртасна

2021-02-19 өмнө

Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

2021-02-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг саатуулжээ

2021-02-21 өмнө

52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд илэрсэн байна

2021-02-21 өмнө

"Ташкентын Гранд слам" тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцоно

2021-02-19 өмнө

Саид Моллаей эхний учраа бөхөө давлаа

2021-02-19 өмнө

Саид Моллаей В хэсгийн аварга боллоо

2021-02-22 өмнө

Ц.Ганзориг: Монгол Улсын Ерөнхий сайд АстраЗенека вакциныг тариулна

2021-02-19 өмнө

2022 оны өвлийн олимпод саад болох гэсэн хүмүүс үүндээ харамсах болно гэж Хятад улс санууллаа

2021-02-19 өмнө

Гуравдугаар сард БНСУ руу 6 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2021-02-19 өмнө

Түүхэн замнал, онцлогийг харуулсан самбартай боллоо

2021-02-22 өмнө

А.Амбасэлмаа: 36903 хүнд PCR шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах