• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авлигачдаа “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс нэгээр урагшилсан нь их юм

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага уржигдар 2021 оны авлигын индексийг зарлалаа. Монгол Улс 100 онооноос 35-ыг авч, 180 улсаас 110-т бичигдсэн байна. Өмнөх жилд 111 дүгээрт байснаа нэгээр урагшилжээ.  Манайхан энэ дүнд сэтгэл хангалуун байна. “...Ахиц гарлаа” хэмээн баярлав.

“...Хэдийгээр нэг байраар урагшилсан боловч бидний эхлүүлсэн ажил, авлигатай тэмцэж буй тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа илүү эрчимжүүлнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

“...Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнэсэн. Бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг сайшаасан” гэж АТГ-аас мэдээллээ.

“Транспэрэнси Интернэйшнл” байгууллагаас дэлхийн улс орнуудад хандаж “...Албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “...Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “...Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “...Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах” зэрэг дөрвөн төрлийн зөвлөмжийг өгчээ. Өөрөөр хэлбэл, улс орнуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд  ийм “цоорхой” байгааг хэлсэн хэрэг бололтой.

Манайд бол бий. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж шинэ бүлгийг оруулсан. Уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан.

Энэ нь хэргийг шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой. Олон улсад байдаг эрх зүйн зохицуулалт юм.  “...Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлье” гэсэн яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авсан даруйд хэргийг нь хянаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, эсэхийг тогтооно. Хэрвээ боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн хүргүүлсэн үед нь прокурор тэр даруй хянаж 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг. Шүүх тухайн хэргийг шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруйд, эсвэл долоо хоногийн дотор ял ногдуулах шүүх хурал зарлан явуулдаг. Эндээс харахад хялбаршуулсан журмаар хэргийг нэг сарын хугацаанд шийдвэрлэх боломжтой байгаа юм.

Прокурорын байгууллагаас 2021 оны эхний таван сарын байдлаар 1892 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс 1475 буюу 78 хувийг хэлэлцэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноожээ.

Гэхдээ энэ дунд авлигын томоохон хэрэгт холбогдогчид асуудлаа шийдээд байдаг болчихсон. Тухайлбал, НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтэст барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б нь иргэн Э-ээс 1.5 сая төгрөгийн хахууль авсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт байрлах барилгад давхар нэмэх, барилга байгууламжийг өргөтгөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүйгээр хууль бус дүгнэлт гаргаж өгсөн. Энэ хэргийн яллагдагч хоёр хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн хэмээн буруутгагдсан. Харин уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,  прокуророос яллагдагч Э-д хорих ял оноохгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх, Б-д нийтийн албан тушаалд томилогдох эрхийг найман жил хасаж, 15 сая төгрөгөөр торгосон.

Түүнчлэн, дуулиант хэргүүдээс сүүлд “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа, АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаяр,  Нийслэлийн прокурор байсан Ш.Нямдорж нар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн байдаг.

Ингэж авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулж шийдэх нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг хуульчид, хууль хяналтын байгууллагынхан хэлэх болсон. Ер нь бол Монгол Улсын авлигын индекс урагшлахгүй байх гол садаа нь энэхүү хялбаршуулсан журам болж мэдэх юм. Учир нь авлигачдаа энэхүү хялбаршуулсан журмаар “гоожуулчихдаг”, тэгээд дархалчихдаг.

Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа “...Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мөн авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй”, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням “...Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүйгээр  ялыг чангатгах зохицуулалт хийх боломжтой” гэсэн.

Мөн НПГ-ын хэлтсийн дарга Б.Мөнх-Од “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно гэдэг хуулийн зохицуулалт нь байсаар байхад “...Та авлигын гэмт хэрэг үйлдсэн, та албан тушаалтан” гэж ялгавартай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуульд заасан зарчим байгаа” гэж хэвлэлд ярьсан байдаг. Эндээс харахаар авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж буйд мөрдөгчид шүүмжлэлтэй, прокурор таатай ханддаг бололтой.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр бодитой үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байгаа харагддаг. Тэрбээр Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 27-ны хуралдаан дээр яг энэ асуудлаар үүрэг чиглэл өгсөн байдаг. Тодруулбал, Ерөнхий сайдын зүгээс “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байдаг. Үүгээр, авлигын хэргийн ял 2-5 жил байгааг 5-10 болгох зэргээр тодорхой “тоо” дээр санал нэгдсэн юм. Гэвч Засгийн газар эдгээр өөрчлөлтүүдийг боловсруулж, өргөн барилгүй гурван сар өнгөрчээ.

Засгийн газар ч гэлтгүй, УИХ-ын гишүүд хялбаршуулсан журмын үйлчлэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, үүнийг хууль болгож гэмээнэ ирэх жилийн авлигын индекс гайгүй сайн урагшилна. Эс тэгвээс, авлигачдаа  ингэж “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс 110 дээрээ гацна, эсвэр бүр ухарч ч мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (6752)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Ш.Должинсүрэн: Бүтэн хувцсаа...
Иван Ярыгиний нэрэмжит Гран при...

Авлигачдаа “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс нэгээр урагшилсан нь их юм

Kuzmo 2022-01-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

20 минутын өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

21 минутын өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

22 минутын өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

25 минутын өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

27 минутын өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

28 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

31 минутын өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

32 минутын өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

34 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

23 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах