• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ковид дээр нэмээд дайны хүндрэлтэй дэлхийгээрээ тулчихлаа, Ерөнхий сайд юу бодож суудаг бол?!

Б.ГАРЬД

“...Чонын амнааас гараад барын аманд” гэдэг үг санаанд бууж байна. Хоёр жил дэглэсэн цар тахлын хүндрэл арай гайгүй болж байтал хойд хөрш маань дайны асуудал дэгдээчихлээ. Том гүрнүүдийн тарьдаг “хэрэг” том л байх ажээ.

“...Наанаа ийн харагдавч, цаанаа дэлхийн эдийн засаг, геополитикийн том шилжилт явагдаж байгаа юм” гэх эксперт цөөнгүй байна. Бүү мэд.

Ямар ч байсан, том гүрнүүдийн дундах жижигхэн Монгол маань ковидын давалгаа, дайны хаялгад бага донсолж, байрандаа үлдээсэй гэж хүснэ.

Үнэндээ, ковидыг бол Монгол Улс гайгүй давсан шүү. Эхлээд их том байсан. “...Малынхаа махыг идээд байхад муу ковид биднийг барахгүй” хэмээн хөөрцөглөж байв. . Хил нь хаалттай, гадаад ертөнцтэй ямар ч солилцоогүй хэдэн сар болохоор чинь халдвар нэвтрэхгүй нь тодорхой. Гэхдээ 2020 оны хавар, “мартын 8” үеэр энд уурхайд ажилладаг франц эрээс илэрлээ гэх дуулиан дэгдэж байв. Тэр муу францыг, түүнтэй таарсан хүн бүрийг нь мөрдөж гаргаж ирээд бөөнөөрөө нүдээд балласан. Гэвч тэр ковидын халдвар биш болж таарсан. Түүнээс хойш хилээ хаагаад хэдэн сар гүрийсэн. Удаагүй л дээ. 2020 оны арваннэгдүгээр сард жинхнээсээ илэрч, тэгээд л тарсан.

Цөөхүүлээ байх нь хэрэгтэй, хэрэггүй үе бас бий аж. Ерөөс монголчууд дэлхийд мөрдөж буй дэглэмийг барьж чадахгүй нь тодорхой болсон. Хатуу хөл хорио тогтоочихоод байхад л нутаг нуга, ахан дүүс, ажил төрөл гэж ил далд уулзаж гүйлдсээр халдвараа тараачихаж байгаа юм. Нэг хэсэг нэлээд хүн маршрутаа тогтоолгосон доо, халдвар авчихаад. Яаж ийгээд л нуугдаж бариад бие биедээ тараагаад явсан байдаг.”...За гайгүй байлгүй дээ” гэж байгаад л уулзаад, тэгээд халдвар авсан” гэх “мэдүүлэг” олонх нь байсан гэдэг.  Энэ бол манай цөөхүүлээгийн хамгийн хэрэггүй зан юм байна лээ. Харин хэрэгтэй нь гэхээр вакцинжуулалтаас бас харагдсан. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайд болоод, сарын дараа эхний вакциныг тарьж эхэлсэн. Эхлээд Энэтхэгээс, залгуулаад урд хөрш маань вакцин илгээсэн. Бас хойд хөршөөс олон сая тун вакцин оруулж ирсэн. Дээрээс нь америк вакцин ч ирсэн. Засгийн газар энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын хэрэглэж байгаа бүхий л вакцинаас хангалттай авчирсан. Тэгээд шахсан даа. Одоо манайх чинь вакинжуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдчихжээ. Эхний тунд 70, хоёр дахь тунд 68 хувь нь хамрагдчихсан. Гурав дахь, дөрөв дэх тундаа хамрагдахыг Засгийн газар гуйсаар л байна.

Хамгийн гол нь Монголын иргэд өнгөрсөн зунаас хойш дэлхийн хаагуур ч хамаагүй аялж зугаалах эрхтэй болсон. Монгол Улс өөрөө 50 хоногийн өмнө хилээ нээлттэй болгосон. Гадаад хүчин зүйл саад үзүүлэхгүй бол Монгол руу зоригсдод хил нээлттэй гэсэн үг.

Энэ хооронд манай улс нэлээд хүндэрсэн. Хил хаалттай үед бараг 0 зогсож, эдийн засаг “хасах“ руу орсон. Тэрийг сэргээх гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр” баталж хэрэгжүүлсэн. Тэрийгээ томруулж, “Шинэ сэргэлтийн бодлого” болгож бас баталсан. Одоо Эдийн засгийг сэргээх хууль болж гарах гэж байгаа мэдээлэл бий. Дүнд нь, ковидоос болоод чигээрээ хүндэрсэн эдийн засгийг “нэмэх” болгож өсгөсөн л дөө.

Мэдээж хэрэг, ийм хүнд “Эрдэнэт” үйлдвэр ачааны хүндийг үүрэв. Ус, тогны мөнгийг одоо ч даасаар л байна. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх талаар “Рио Тинто”-тай тохирсон. Үүсээд байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Тэгээгүй бол “Рио Тинто” өрөө нэхэхэд бид шууд хэвтэх байв. Энэ бүгдийн нөлөөгөөр ковидын эдийн засаг эвгүйтсэн ч эргээд сэхэх анир орж байлаа.

Ингээд аятайхан явж байтал хойд хөрш маань Украин руу арми илгээлээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр л дөө. Тэр үед Монгол Улс гамшгийн түвшингээ бууруулж, хилээ нээснээ зарласнаас хойш яг 10 хонож байв. Тэгээд л дэлхийгээрээ бужигнаад эхлэв.

Орос руу баруунаас, европоос тэр чигээрээ л ноцсон. Хориг, эсэргүүцэл тус улсыг чиглэж, ер нь хүндрүүлсэн гэхэд болно. Гэвч В.Путины байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдаалах зарлиг буцаад томоохон цохилтыг өгч чадсан. Эдгээр үйл явдал маниас холуур болж буй ч буцаад хаялга болж ирнэ. Ийм учраас манайхан ч асар сонирхож, янз бүрийн дүгнэлтээр “байлдацгаасан” даа. Одоо ч үргэлжилж байна. 

Орос, Украины асуудлаар Засгийн газрын тухайд “түдгэлзсэн” байр суурьтай байгаа. Үүнийг НҮБ-ын санал хураалтаар илэрхийлсэн. Мөн ГХЯ-наас бусад төрийн яам тамгын газар, албан тушаалтнууд үг дуугарахыг хориглосон. Ингэхээс өөр арга ч байхгүй.

Өнгөрсөн сарын дундуур Орост тавьсан хоригийн нөлөөгөөр тус улсад валютын хомсдол үүссэн. Тэр үед оросууд манайх мэтийн улс орнуудаас албан бусаар ам.долларын таталт хийсэн. Тэгэхэд манайх ам.долларын нөөцтэй үлдсэн. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь тийм дүн үзүүлжээ.

Гэхдээ хүндрэл болгоноос ийм маягаар бултана гэвэл худлаа. Ядахад ковид, тэгээд дайны дараах хямрал хэдийнэ эхэлчихээд байгааг дэлхийн томоохон эдийн засагтай улсууд зарлачихаад байна.

Манай улсын хувьд ирэх хүндрэлийн үед хэрэг болж мэдэх ганц нэг хүчин зүйл бол харагдаж байна.

Эдгээр өдрүүдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 10-аад их наядын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнд аж ахуйн нэгжүүд оролцоно. Зах зээлд тийм хэмжээний мөнгөн урсгал орно гэсэн үг. 

Ер нь бол Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Бээжингийн өвлийн олимпийг далимдуулан Хятадад хийсэн ажлын айлчлал цаашдаа нэлээд хэрэг тусаа өгөх төлөвтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын Ерөнхий  сайд Ли Көчян нар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдын тойрог замын сүлжээ байгуулах, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, Монголоо дамжих хийн хоолой, хоёр улсын төвбанкнуудын сюоп хэлцлийг сунгах, ногоон хөгжлийн чиглэлийн зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцсон байдаг. Гэхдээ өнөөдөртөө хил нээлттэй гэхэд хэцүү, Хятадын талаас манай экспортод элдвийн шаардлага тавьсаар байна. Гэхдээ манай талаас гүйцэтгэх ёстой үүрэг бас байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, яг өнөөдөртөө Хятадад ковидын халдвар улам нэмэгдэх болсноор тус улсын эрх баригчид бүх талын арга хэмжээг авч эхэлжээ. Зөвхөн Хятад ч бус, Япон, Солонгос улсуудад ковидын нөхцөл хүндэрсэн байна.

Манай улсын хувьд цаашдаа ковид, дайн хавсарсан хямралд өртөх магадлал нэлээд өндөр байгаа юм. Дээр дурдсанчлан, Хятадын хил нээлттэй байж, Оросоос авдаг бензин шатахуун, эрчим хүч хэвийн хангагдаж чадах уу гэдэг наад захын хоёр асуулт бий. Түүнээс гадна нийгэм, эдийн засгийн олон асуудал байна.

Ер нь бол ковид дээр нэмээд дайны хүндрэлтэй дэлхийгээрээ тулчихлаа. Ерөнхий сайд юу бодож суудаг бол доо?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 67 (6799)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Үс засуулбал эд, малтай баялаг...
Монголын шигшээ багийн тамирчид...

Ковид дээр нэмээд дайны хүндрэлтэй дэлхийгээрээ тулчихлаа, Ерөнхий сайд юу бодож суудаг бол?!

Kuzmo 2022-04-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

5 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

5 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

5 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

6 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

6 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

6 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

6 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

6 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах