• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайд нарын “CV” дээр нэмэгдсэн сайн, муу дүнгүүд

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаад жил гурван сар боллоо. Энэ Засгийн газрын үйл ажиллагааны дор монголчууд бид амьдарчих гээд тийчилж л байна. Мэдээж хэрэг, ковид, Орос-Украины зөрчил, эдгээр гадаад хүчин зүйлээс хамааралтай улбаатай хямрал нүүрлэсэн. Амаргүй л дуулдана. Цаашид улам хүндрэх “цаг агаарын мэдээ” бий. Тэгэхээр ирэх хямралыг эсэн мэнд туулахын тулд Монгол Улс өөртөө тохирсон тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Юутай ч, төсөв тодотгох шийдлийг Засгийн газар гаргаж, тэрийг нь УИХ хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ Хөгжлийн банкны хэрэг өндрөө авч, энэ хэрэгт эрхэм гишүүд шалгагдаад эхэллээ. Араас нь Тавантолгойн нүүрснээс ашиг олдог, төмөр замыг саатуулсан зэрэг бүлэглэлүүдийн хэрэг “хөдлөөд” эхэллээ. Бас л улстөрчид, УИХ-ын гишүүд хэд хэдээрээ холбогдож байгаа бололтой. Тиймээс эдгээрийг дэлгэсэн Засгийн газрын эсрэг зарим гишүүд, улстөрчид, улс төрийн хүчин хүртэл нэгдээд сөрөг арга хэмжээ авч мэдэх л юм. “...Л.Оюун-Эрдэнэ ойчвол энэ бүхэн зогсоно” гэж тэд үзнэ. Харин Засгийн газар энэ ажиллагааны эсрэг зогсож чадах уу. Сайд нараас нь шалтгаална.

Тэд бэлэн үү. Уг нь анх энэ сайд нар “...Мэргэжлийн” гэсэн тодотголтойгоор засагт орж байв. Гэвч өнөөдөр энэ “дан дээл”-тэй сайд нар хүлээн зөвшөөрөгдөх тал дээр гавьсангүй.“...Ядахад яр” гэдэгчлэн салбарынхаа галыг ч атгадаггүй сайд цөөнгүй байна.  Гишүүд ч энэ талаар хэлээд эхэлсэн байна. Б.Энхбаяр “...Энэ Засгийн газарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт гал барьж байгаа сайд ховор байна” гэж өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурал дээр дуугарна лээ. Ер нь гишүүд байтугай, “гудамж”-д яваа улстөрчид ч ингэж яриад байх болсон. Тэгвэл олон нийт сайд нарыг хэрхэн дүгнэдэг вэ. Олон таван үггүйгээр, Төрийн ордон, намуудын байр, гудамж, цахим сүлжээнд тэднийг “хэн” гэдгийг тав, таван өгүүлбэрээр тоймлон дамжуулъя. Сайд нарын “CV” иймэрхүү сайн, муу дүнгүүдээр арвижжээ.

“ГАЛТАЙ НЬ ШАДАРЛАСАН” С.АМАРСАЙХАН

Шадар сайд С.Амарсайханыг Ерөнхий сайдтай “гал барьдаг” хоёр, гуравхан сайдын нэг гэдэг. Тэрбээр Шадар сайдын хувьд Улсын онцгой комиссын даргаар ажиллаж, өнгөрсөн жилийн хугацаанд мөн ч их гөвүүлсэн дээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс ковидыг ялсан дэлхийн хоёрхон улсын нэг гэгдээд гадаадын хэвлэлүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж байна.

С.Амарсайхан бас Хөтөлийн цементний үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмнэлэг зэргийг төрд буцааж авах ажлыг гардаж хийсэн. Одоо Оросоос наашилж, манайхаар дамжаад Хятад руу явах хийн хоолойн ажил дээр Монголын ажлын хэсгийг ахалж буй юм.

“ЦАМЦНЫ ТАЙЛАН”-ГИЙН ӨРТЭЙ Ц.НЯМДОРЖ

Ерөнхий сайд “...Ц.Нямдоржийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-өөс эхлээд эрүүдэн шүүсэн асуудлуудад цэг тавих ёстой гэж засагт урьсан” гэж УИХ-д тайлбарлаад ХЭГ-ынхаа даргаар томилж байв. Одоогоор энэ хоёр хэрэг нь нэг тийш болоогүй байна. Харин Ц.Нямдорж сайд  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсан хүнийг хоригдсон өдөр /2022.4.21/ хэвлэлийнхэнд “...Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан” гэж ярьсан. Тэрбээр 2016 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа “...Би “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ” хэмээсэн байдаг. Гэхдээ тэрбээр “цамцны тайлан”-гаа хэзээ тавих нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ Ч ХӨНГӨДӨЖ МЭДЭХ Б.БАТ-ЭРДЭНЭ

Агентлагийн даргаас сайд болтол үсэрсэн Б.Бат-Эрдэнэ PR сайтай нэгэн. Байгаль орчны сайд болонгуутаа хөдөөгүүр явж, тусгай хамгаалалттай болон уул уурхайтай газар орнуудаар явсан. Ирээд хэд хэдэн шийдвэр гаргасан. Бүгдийг нь бүгдээрээ мэдсэн. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ төрийн тамгатай шийдвэрийг цахим сүлжээнд байнга тавьдаг, төрийн шийдвэр цуцлуулахад төрийн бус байгууллагатай “жир бус”-аар холбогддог байх магадлалтай гээд алсдаа алдаа болж мэдэх “хөдөлгөөн” хийдэг гэсэн шүүмжлэл гарч эхлээд байна.

БАРИЛГА НЬ ТАГ, ӨӨРӨӨ ЧИМЭЭГҮЙ Б.МӨНХБААТАР

Барилгын сайдын ажил уг нь товчхон. Засгийн газрынхаа өмнө Б.Мөнхбаатарын хүлээсэн үүрэг бол Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад өгч, “Залуус” хотхон барих ёстой. Гэвч энэ бүтээн байгуулалтууд таг. Бас ипотекийн зээл зогсож, барилгын материалын үнэ хөөсөрсөн таагүй мэдээ тасрахгүй л байна. Харин мань сайд өөрөө чимээ аниргүй.

АРМИ, УЛС ТӨР ХОЁРЫН ДУНДАХ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах үүргийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэрэгжүүлэх ёстой. Гэвч Г.Сайханбаяр армиа гэх үү, сайд болоход дэм болсон “улс төр”-өө бодох уу гээд ацан шалаанд явдаг нэгэн. Түүнийг улс төрийн намын үйл ажиллагаа таслахгүй оролцдог гэж шүүмжилдэг. Түүнээс ч илүүтэйгээр цэргийн амь нас эрсдэх нь Г.Сайханбаярын муухай зовлон. Энэ асуудлууд тамлахгүй бол цэргүүдээр төмөр зам бариулж, тэрбум мод тарихад оролцуулсан шиг амиа аргалж, довоо шарлуулаад дажгүй яваад байх сайд байгаа юм.

БОЛОВСРОЛЫН САЙДЫН АЖЛЫГ БОЛОМЖ БОЛГОСОН Л.ЭНХ-АМГАЛАН

Энэ Л.Энх-Амгалан сэргэлэн. Угийн бизнес сэтгэлгээтэй, дээрээс нь улстөрчийн ухаан нэмчихсэн. “...Суусан газраасаа шороо атгана” гэдэгчлэн Боловсролын сайдын хийдэг жирийн ажлыг анхдагч шиг амилуулдаг хүн. Шинээр сэтгэж шалихгүй ч УИХ-ын гишүүний зангаргийг сайдын албатай нийлүүлээд өөрийгөө сайхан “шидчихдэг” гэдэг. Ерөнхийдөө засагтаа гай болохгүй ч нэмэр тус ховортой л яваад байгаа улстөрч дөө.

АЛДААНДАА ТОМООЖСОН Б.БАТЦЭЦЭГ

Ковидын үеэр вакцин тасарна, Б.Батцэцэгтэй холбоно. Хил хаагдана, бас л Б.Батцэцэг муу байна гэнэ. Б.Батцэцэг дэд сайд байхдаа “...Орос Хятадын дунд бид аюулгүй байгаагаа мэдэрдэг” гэж уянгалаад балбуулсан. Харин одоо Орос-Украины зөрчилд Засгийн газрын “нэг цонхны бодлого”-ыг дамжуулаад томоотой нь аргагүй суудаг болсон. Хамгийн сүүлд Оросоос эхлэлтэй дуулианд “...Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био болох эрх зүйн үндэслэл,  энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй” гэж товчхон тайлбар өгснийг дипломатууд “...Браво” хэмээн үнэлсэн байна билээ.

ДАРХАНЫ ЗАМТАЙ ҮЙЛИЙН ҮРЭЭР УЧИРСАН Л.ХАЛТАР

Зам тээврийн сайд Л.Халтарын хариуцсан салбарт бүтэж байгаа ажил бараг байхгүй. Төмөр зам нь бараг “0” зогссон. Нүүрс тээврийн жолооч нар өдөр болгон түүнийг эсэргүүцэж жагсана. Бас тэгээд нисэхийн салбар “газардчихаад” удлаа. Тэр дундаа Л.Халтарын үйлийг үзэж буй Дарханы зам гэж бүтдэггүй бүтээн байгуулалт алсдаа Л.Халтарт ч, засагт ч, эрх баригч намд ч  лай болж мэдэх юм.

ХЯМРАЛД БУРУУТДАГГҮЙ Б.ЖАВХЛАН

Эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газар хэмнэлтийн хуулиуд өргөн барьж, тэр нь батлагдаж байх шиг байна. Гэхдээ олон нийт хямралын буруутнаар Ерөнхий сайд, зарим сайд, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнуудыг шууд цохон нэрлэж буй. Харин Монгол төрийн сан хөмрөгийн түлхүүрийг атгаж, гааль, татварын байгууллагыг эрхшээж буй гол хүн Б.Жавхлан “...Хаданд хальтардаггүй, харвасан суманд оногддоггүй” гэдэг шиг хэзээ ч ийм буруутнаар нэрлэгддэггүй. Гэхдээ түүнийг сүүлийн үед чөлөөт бүсийн “чөдөр” боллоо гэх шүүмжлэл мэр сэр гараад эхэлсэн байна шүү.

ХОЛЛИВУДЫН КИНО БА СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаа бүрдүүлэхдээ хийсэн хамгийн сонин сонголт бол Соёлын сайдаар Ч.Номинг сонгосон явдал. Төрд ажилласан туршлагагүй түүнийг түмэн олон угтаа хүлээж аваагүй л дээ. Өөрөө ч буруу ярина гэж жигтэйхэн, түүнийхээ дараах шүүмжлэлд “дүлий” байхыг хичээдэг бололтой байдаг юм. Манай улсын Соёлын сайдын ярьдаг нь Холливудад кино гаргах гэдэг.

ДУУГАРВАЛ БУРУУТДАГ Г.ЁНДОН

УУХҮ-ийн сайд Г.Ёндон ёстой л буруу өдрөө сайдаар томилогдсон юм шиг байдаг. Дуугарвал л буруутдаг гэмтэй. Яамных нь хариуцах ёстой уул уурхай, ашигт малтмалын асуудлыг өөр сайд, эсвэл агентлагийн дарга нь үүрээд явчихна. Шатахуун нийлүүлэлтийн талаар засгаараа тархиа гашилгана. Тэгэхээр мань хүнд “...Дуугүй байх” гэдэг ганц л ажил үлдсэн байна.

ХҮҮХДЭРХҮҮ СУРТАЛЧИЛГААТАЙ ХӨДӨЛМӨРИЙН САЙД А.АРИУНЗАЯА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяаг томилоход хэн ч юу ч гээгүй. Удам судар, намд ажилласан туршлага гээд одоогийн УИХ-аас хатуу үг сонсоод байхааргүй шалтгаантай эмэгтэй аж. Гэвч сайд болсноосоо хойш хүүхэд мэт сэтгэсэн, шальдар бульдар алдаа их гаргав. Төрийн сайдын тамгыг төрсөн өдрийн мэндчилгээ дээр дардаг, төрийн шийдвэрийг өөрөө гаргасан юм шиг дамжуулав. Харин өмнөх сайд нарынхаа босгож өндийлгөсөн МСҮТ-ийг Л.Энх-Амгаланд алдсан нь “том хүн”-ий томоохон алдаа болж үлдэхээр байна. 

“БҮХ ЮМ”-НЫ САЙД Х.НЯМБААТАР

Энэ Засгийн газарт Х.Нямбаатаргүй явдаг ажил ховор. “...Гадаа гарч эр, гэрт орж эм” гэдэг шиг мань эр ч Засгийн газар даалгасан бол том жижиг, хүний өөрийн гэлтгүй бүх ажилд ханцуй шамлаад л дайрчихдаг хүн аж. Оюу толгойн хэлэлцээ, талбай дээрх жагсаал, Хөгжлийн банкны хэрэг, боомтын бүтээн байгуулалт, цахим гав хүртэл ярина. Ямар сайндаа л өдөр болгон хэвлэлийн хурал хийж, олон түмэнд “...Бүх юмны хохирогч” хэмээн цоллуулсан эмэгтэйчүүд шиг Х.Нямбаатарыг “...Бүх юмны сайд” гэх болжээ. Ер нь түүнийг Ерөнхий сайдтайгаа хамт “гал барьдаг” ганц хоёрхон сайдын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй болсон байдаг шүү.

ШҮЛХИЙТЭЙ Л “ОЙЛГОЛЦДОГГҮЙ” З.МЭНДСАЙХАН

Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэж PR муутай нөхөр, “...Юм хийлээ” гэж онгирохгүй, “...Хийхгүй байна гэж шүүмжлүүллээ” гээд гудийхгүй, таг чиг л сууж байдаг. Гэтэл энэ сайдын гарт монгол хүний үндсэн хүнс болох мах, гурил хоёр маань байж байдаг. Гэхдээ сайд болсноос нь хойш малын гоц халдварт шүлхий өвчин тарсаар Монголыг барж дуусгасан. Тэгж шүлхийг алдсан нь Мал эмнэлгийн газрынхантай холбоотой байсан нь тогтоогдсон байгаа юм. Гэхдээ мань сайд өөрөө биечлэн оролцсоноор саяхнаас вакцины хангалт хийж, түүнийгээ тарьсаар шүлхийг хумьж авч байгаа сурагтай.

“КОВИДЫН САЙД” С.ЭНХБОЛД

С.Энхболд эмнэлгийн даргаас олон олон амбийц дээгүүр гишгэлээд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд дэвшсэн болохоор тэр хэрээр “ гөвүүлэх”-ийн зовлон үзсэн. Гэхдээ С.Энхболд баргийн хүний хүсэхээргүй хүнд үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан л даа.

Тэр утгаараа Ерөнхий сайдтайгаа “гал” атгалцсан цөөхөн сайдын нэг мөнөөс мөн. Ковидын өдрүүдийн ямар хүндийг ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд маш сайн мэднэ. Ямартай ч Монгол Улс ковидын одоо илэрсэн вируст тархалтыг намдаагаад, тэрийг гаднын хэвлэл мэдээллээр яриад эхэлсэн байна.

ДУРААРАА ДУУГАРДАГ Н.ТАВИНБЭХ

Н.Тавинбэх мэргэжлийн сайд, гэхдээ “...УИХ-ын гишүүн, ер нь улстөрч хүн сайд байх ёстой юм байна” гэдгийг бусдад ойлгуулсан хүн. Тэрбээр хааяа дуугарахдаа улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын бодлого нүүдэл, сөрөг хүчний анаа занааг огт анзаардаггүй, мэдэх ч үгүй байх. Ерөнхий сайд нь “...Хийнэ ээ” гэж байхад мань хүн гарч ирээд “...Хийх боломжгүй ээ” гэх нь энүүхэнд. Тэр хэрээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бүтэн засгаараа орж байж хөдөлгөх дээр нь болгох жишээтэй. Гэхдээ Н.Тавинбэхийн дураараа дуугардаг зан хэтдээ Монголд хэрэгтэй, зөв чанар юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
ХУРААХ
Жюү Жицүгийн "Condition Cup 2022" тэмцээн...
Шинэ буюу Рүүки тоглогчоор...

Сайд нарын “CV” дээр нэмэгдсэн сайн, муу дүнгүүд

Kuzmo 2022-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

13 цагийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

13 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

14 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

22 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

22 цагийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

22 цагийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

22 цагийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

22 цагийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

22 цагийн өмнө өмнө

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

22 цагийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

22 цагийн өмнө өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

22 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

23 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

23 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

1 өдрийн өмнө өмнө

УЕП: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

1 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

1 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

1 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-03 өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

2 өдрийн өмнө өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

1 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-03 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-03 өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

22 цагийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

22 цагийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах