• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сирийн дайны гэмгүй хохирогчид

Иргэний дайн таван жил үргэлжилж буй Сирид ажиллаж буй “Франц пресс” агентлагийн фото сурвалжлагч Абд Доманигийн  нийтлэлийг энэ удаа орчуулан хүргэж байна. Тэрбээр цус асгаруулсан хүйтэн дайны гэм зэмгүй хохирогч бяцхан хүүхдүүдийн тухай энэхүү нийтлэлдээ бичжээ.

Түргэний тэргэнд цус нөжиндөө холилдон суух  Сири хүү Омраны  зургийг хараад гайхаж балмагдсан уу гэж нэг бус хүн биднээс асуудаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд би гайхаагүй. Миний өмнө байсан тэр хүү дайны утаа залгилж буй нялх хүүхдүүдийн л нэг байсан. Харин ч Омран азтай. Түүний өвчин шаналлыг бичиж үлдээх камер байсан болохоор тэр. Зөвхөн түүнийг онцгой гэж битгий бодоорой. Түүнтэй яг адил тийм гунигтай нүдтэй хүүхдүүд саяхныг хүртэл байсан,  цаашдаа ч  хэд байхыг таах аргагүй. Өнгөрсөн гурван жилийн турш би Сирид гэмтэж бэртсэн хэдэн мянган хүний зургийг авч байлаа. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдүүд байв.  Агаарын довтолгоон, буудалцааны дараа байшингийн нуранги дотроос үхлийн шарх олсон хүүхдүүдийг зөөж гаргаж буй  дүр зураг  өдөр бүр давтагддаг. Өвчиндөө шаналан орилж буй дуу ч гаслантай сонстдог. 

Тэр бол Сирийн  бодит байдал. Ийм дүр зураг тэнд байнга өрнөдөг.  “Гэмтэж бэртсэн тэдгээр хүүхдүүдийн зурагнаас хамгийн их сэтгэлд тод үлдсэн нь аль вэ” гэх асуултад магадгүй хоёр жилийн өмнө байсан бол би лавтайяа хариулах байсан. Харин тоо тоймшгүй олон аймшигт үхлийг нүдээрээ харсан хүний хувьд одоо тодорхой жишээ дурьдана гэдэг  үнэндээ бэрх болжээ. Учир нь аль хэдийнэ ийм зүйл миний амьдралд хэвшил болчихож.  Одоо надад ямар ч өр өвтгөм дүр зураг хэсэг хугацааны дараа бүдгэрэн замхарч, миний сэтгэл дэх орон зайд булшлагдах болсон.  Өнгөрсөн долоо хоногт ч ийм зүйл болсон юм. Омран хүүгийн зураг дэлхий дахинаа тарсаны дараа болсон юм л даа.

Өглөө 08.30 цаг болж байхад “MIG” байлдааны онгоц байшин барилгын дээрээс анхны бөмбөгөө хаясан. Тэдгээр байшинд байсан хүмүүсийн ихэнх нь  урьд шөнийн гүн нойрноосоо сэрээгүй  байлаа. Тэр довтолгоонд 10 гаруй хүүхэд гэмтсэн. Харин үүнээс таван минутын дараа өөр нэгэн байшинг бөмбөгдсөн. Тэнд ч бас олон  гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд гэмтэж бэртсэн. Агаараас Сирийн арми эсвэл ОХУ-ын армийнхны аль нь  цохилт өгсөн бэ гэдгийг би  тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ эмнэлэгт очих үед 10 гаруй хүүхэд  хүргэгдсэн байсан. 

Тэнд найман настай Нор гэх охин эцэг, эхийнхээ хамт байлаа. Хөөрхий охины зүрх аль хэдийнэ зогссон байв.  Эмч нар охиныг амьдруулахын тулд бүхий л чадлаа дайчилж байх зуур эцэг нь охиныхоо бяцхан хөлийг  үнсэж байсан.  Энэ явдлаас 15 орчим минутын хугацаа өнгөрсний дараа эмч нар амсхийж, охиныг нас барсныг дуулгасан юм. Гэвч эцэг эх нь хүлээн зөвшөөрч чадахгүй, цурхиран уйлж, “Нор Нор Нор” хэмээн хашгирч өөрсдөө зүрхэнд нь иллэг хийж эхэлсэн. Улмаар 10 минутын дараа цөхөрсөндөө цурхиран уйлж шалан дээр хүдхийн унаж байлаа.

Тэр дүр зураг одоо ч миний цээжинд хөндүүрлэн байна.  Гэхдээ одоо аль хэдийнэ миний сэтгэл дэх орон зайд өөр нэгэн үйл явдлаар солигджээ.  Учир нь өөр маш олон тийм дүр зурагтай би таарч байгаа хойно, яалтай ч билээ. Охины эцэг өвдөг дээрээ сөхрөн уйлах тэр мөчид би зургийг нь дарж чадаагүй. Ингээд цааш явахаар шийдсэн. Эмнэлгээс гудамж руу гарч,  оршуулах цогцоснуудыг цуглуулах байшингийн буланг зорилоо.  Тэнд ч миний харсан тийм л дүр зурагтай төстэй байдал угтсан. Амьсгал хураасан үрийнхээ өмнө сөхрөн сууж, цурхиран уйлах эцэг, эхчүүд...

Тэр өдрийн бөмбөгдөлтөөр Эмад гэх таван настай хүү амь үрэгдсэн байлаа. Хүү нэг жилийн өмнө яг ийм байдлаар эцэг, эхээ алдсан байжээ.  Ингэхээр Сирийн дайнаар хамгийн их хохирол амсч буй  хүмүүс нь хүүхдүүд. Дайны улмаас том цохилт амсаж буй сири хүүхдүүдийн амьдрал ийм.  Өдөр бүр тэдний эрх зөрчигдсөөр байна. Агаарын довтолгоон, буудалцааны улмаас үхэж ч мэдэх тийм нөхцөлд хүүхдүүд амьдрах ёсгүй. Бас эмч, багш нар ч ийм нөлөөллийг амсах учиргүй. Тэд жирийн амьдралаар амьдарч чадахгүй.

Хийсэн гэм үгүй ч, амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн аж төрж байна. Иргэний дайн төгсөх сэжүүр эдүгээ  харагдахгүй байгаа ч, энэ дайн “Хаягдмал эрин”-ийг бий болгож байна гэж санаа зовних хүмүүс олон бий. Амьдралынхаа хэрэгцээт зүйлсийг авч чадахгүй, боловсрол эзэмших ч боломжгүй хүүхдүүд. Тэд хаягдсан эринийхэн. Би цусанд будагдсан тоо тоймшгүй олон хүүхдийн зургийг гэрэл зургийн хальснаа буулгаж байлаа. Оршуулахад бэлдэн цагаан даавуунд ороосон бяцхан цогцосны зургууд ч надад тоолж баршгүй олон байдаг. Бүгд л унтаж байгаа юм шиг харагддаг.  Мэдээж, энэ дайнд насанд хүрсэн хүмүүсээс илүү хүүхдүүд харамсч байгаа.

Яагаад вэ гэж үү, тэд дайны утга учрыг мэдэхгүй учраас тэр. Мөн тэд тэсвэрлэж чадахгүй байгаа учраас. Би хүүхдүүд рүү камераа чиглүүлэх үедээ үргэлж  өөр өөр арга хэрэглэн зургийг нь дардаг.  Аль болох тэдний өвчин шаналал, зовлонг нь түр ч атугай мартагнуулах  арга замыг хайдаг юм. Заримдаа тэдэнтэй тоглож, тэдэнд өөрсдийнх нь  зургийг  харуулах, эсвэл  хэд хэдэн удаа зургийг нь дарах гэх мэт. Сири хүүхдүүдийн шаналал  хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хэний ч нүдэнд илхэн байна. Харин тэр хүмүүст би ганц үг хэлье. “Би аппаратаараа дамжуулан тэдний шаналлыг  дэлхий нийтэд хүргэхийн төлөө ажилладаг. Хэрэв та үнэхээр  хүүхдийн төлөө сэтгэлтэй юм бол, тэднийг авраач.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Төрийн албан хаагчдыг дөрөв...
“Реал”, “Барселона” тэнцлээ

Сирийн дайны гэмгүй хохирогчид

Даваахүү 2016-09-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сирийн дайны гэмгүй хохирогчид

Иргэний дайн таван жил үргэлжилж буй Сирид ажиллаж буй “Франц пресс” агентлагийн фото сурвалжлагч Абд Доманигийн  нийтлэлийг энэ удаа орчуулан хүргэж байна. Тэрбээр цус асгаруулсан хүйтэн дайны гэм зэмгүй хохирогч бяцхан хүүхдүүдийн тухай энэхүү нийтлэлдээ бичжээ.

Түргэний тэргэнд цус нөжиндөө холилдон суух  Сири хүү Омраны  зургийг хараад гайхаж балмагдсан уу гэж нэг бус хүн биднээс асуудаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд би гайхаагүй. Миний өмнө байсан тэр хүү дайны утаа залгилж буй нялх хүүхдүүдийн л нэг байсан. Харин ч Омран азтай. Түүний өвчин шаналлыг бичиж үлдээх камер байсан болохоор тэр. Зөвхөн түүнийг онцгой гэж битгий бодоорой. Түүнтэй яг адил тийм гунигтай нүдтэй хүүхдүүд саяхныг хүртэл байсан,  цаашдаа ч  хэд байхыг таах аргагүй. Өнгөрсөн гурван жилийн турш би Сирид гэмтэж бэртсэн хэдэн мянган хүний зургийг авч байлаа. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдүүд байв.  Агаарын довтолгоон, буудалцааны дараа байшингийн нуранги дотроос үхлийн шарх олсон хүүхдүүдийг зөөж гаргаж буй  дүр зураг  өдөр бүр давтагддаг. Өвчиндөө шаналан орилж буй дуу ч гаслантай сонстдог. 

Тэр бол Сирийн  бодит байдал. Ийм дүр зураг тэнд байнга өрнөдөг.  “Гэмтэж бэртсэн тэдгээр хүүхдүүдийн зурагнаас хамгийн их сэтгэлд тод үлдсэн нь аль вэ” гэх асуултад магадгүй хоёр жилийн өмнө байсан бол би лавтайяа хариулах байсан. Харин тоо тоймшгүй олон аймшигт үхлийг нүдээрээ харсан хүний хувьд одоо тодорхой жишээ дурьдана гэдэг  үнэндээ бэрх болжээ. Учир нь аль хэдийнэ ийм зүйл миний амьдралд хэвшил болчихож.  Одоо надад ямар ч өр өвтгөм дүр зураг хэсэг хугацааны дараа бүдгэрэн замхарч, миний сэтгэл дэх орон зайд булшлагдах болсон.  Өнгөрсөн долоо хоногт ч ийм зүйл болсон юм. Омран хүүгийн зураг дэлхий дахинаа тарсаны дараа болсон юм л даа.

Өглөө 08.30 цаг болж байхад “MIG” байлдааны онгоц байшин барилгын дээрээс анхны бөмбөгөө хаясан. Тэдгээр байшинд байсан хүмүүсийн ихэнх нь  урьд шөнийн гүн нойрноосоо сэрээгүй  байлаа. Тэр довтолгоонд 10 гаруй хүүхэд гэмтсэн. Харин үүнээс таван минутын дараа өөр нэгэн байшинг бөмбөгдсөн. Тэнд ч бас олон  гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд гэмтэж бэртсэн. Агаараас Сирийн арми эсвэл ОХУ-ын армийнхны аль нь  цохилт өгсөн бэ гэдгийг би  тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ эмнэлэгт очих үед 10 гаруй хүүхэд  хүргэгдсэн байсан. 

Тэнд найман настай Нор гэх охин эцэг, эхийнхээ хамт байлаа. Хөөрхий охины зүрх аль хэдийнэ зогссон байв.  Эмч нар охиныг амьдруулахын тулд бүхий л чадлаа дайчилж байх зуур эцэг нь охиныхоо бяцхан хөлийг  үнсэж байсан.  Энэ явдлаас 15 орчим минутын хугацаа өнгөрсний дараа эмч нар амсхийж, охиныг нас барсныг дуулгасан юм. Гэвч эцэг эх нь хүлээн зөвшөөрч чадахгүй, цурхиран уйлж, “Нор Нор Нор” хэмээн хашгирч өөрсдөө зүрхэнд нь иллэг хийж эхэлсэн. Улмаар 10 минутын дараа цөхөрсөндөө цурхиран уйлж шалан дээр хүдхийн унаж байлаа.

Тэр дүр зураг одоо ч миний цээжинд хөндүүрлэн байна.  Гэхдээ одоо аль хэдийнэ миний сэтгэл дэх орон зайд өөр нэгэн үйл явдлаар солигджээ.  Учир нь өөр маш олон тийм дүр зурагтай би таарч байгаа хойно, яалтай ч билээ. Охины эцэг өвдөг дээрээ сөхрөн уйлах тэр мөчид би зургийг нь дарж чадаагүй. Ингээд цааш явахаар шийдсэн. Эмнэлгээс гудамж руу гарч,  оршуулах цогцоснуудыг цуглуулах байшингийн буланг зорилоо.  Тэнд ч миний харсан тийм л дүр зурагтай төстэй байдал угтсан. Амьсгал хураасан үрийнхээ өмнө сөхрөн сууж, цурхиран уйлах эцэг, эхчүүд...

Тэр өдрийн бөмбөгдөлтөөр Эмад гэх таван настай хүү амь үрэгдсэн байлаа. Хүү нэг жилийн өмнө яг ийм байдлаар эцэг, эхээ алдсан байжээ.  Ингэхээр Сирийн дайнаар хамгийн их хохирол амсч буй  хүмүүс нь хүүхдүүд. Дайны улмаас том цохилт амсаж буй сири хүүхдүүдийн амьдрал ийм.  Өдөр бүр тэдний эрх зөрчигдсөөр байна. Агаарын довтолгоон, буудалцааны улмаас үхэж ч мэдэх тийм нөхцөлд хүүхдүүд амьдрах ёсгүй. Бас эмч, багш нар ч ийм нөлөөллийг амсах учиргүй. Тэд жирийн амьдралаар амьдарч чадахгүй.

Хийсэн гэм үгүй ч, амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн аж төрж байна. Иргэний дайн төгсөх сэжүүр эдүгээ  харагдахгүй байгаа ч, энэ дайн “Хаягдмал эрин”-ийг бий болгож байна гэж санаа зовних хүмүүс олон бий. Амьдралынхаа хэрэгцээт зүйлсийг авч чадахгүй, боловсрол эзэмших ч боломжгүй хүүхдүүд. Тэд хаягдсан эринийхэн. Би цусанд будагдсан тоо тоймшгүй олон хүүхдийн зургийг гэрэл зургийн хальснаа буулгаж байлаа. Оршуулахад бэлдэн цагаан даавуунд ороосон бяцхан цогцосны зургууд ч надад тоолж баршгүй олон байдаг. Бүгд л унтаж байгаа юм шиг харагддаг.  Мэдээж, энэ дайнд насанд хүрсэн хүмүүсээс илүү хүүхдүүд харамсч байгаа.

Яагаад вэ гэж үү, тэд дайны утга учрыг мэдэхгүй учраас тэр. Мөн тэд тэсвэрлэж чадахгүй байгаа учраас. Би хүүхдүүд рүү камераа чиглүүлэх үедээ үргэлж  өөр өөр арга хэрэглэн зургийг нь дардаг.  Аль болох тэдний өвчин шаналал, зовлонг нь түр ч атугай мартагнуулах  арга замыг хайдаг юм. Заримдаа тэдэнтэй тоглож, тэдэнд өөрсдийнх нь  зургийг  харуулах, эсвэл  хэд хэдэн удаа зургийг нь дарах гэх мэт. Сири хүүхдүүдийн шаналал  хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хэний ч нүдэнд илхэн байна. Харин тэр хүмүүст би ганц үг хэлье. “Би аппаратаараа дамжуулан тэдний шаналлыг  дэлхий нийтэд хүргэхийн төлөө ажилладаг. Хэрэв та үнэхээр  хүүхдийн төлөө сэтгэлтэй юм бол, тэднийг авраач.

ФОТО:

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах