• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Аюурсайхан, М.Ганхүлэг нарыг томилж, Боомт хариуцсан сайдын томилгоог хойшлуулав

Өнгөрсөн баасан гарагт эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайдын томилгоог хэлэлцсэн.  Улмаар  ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга  Т.Аюурсайханыг дэмжиж,  Боомт хариуцсан сайдын томилгоог Удирдах зөвлөлөөс хойшлуулжээ.  Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Боомт хариуцсан сайдын томилгоог 2023 оны төсөв баталсны дараа хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгөв.  Мөн удирдах зөвлөлөөс  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн юм.  Ийнхүү баасан гарагийн үдээс хойш нэгдсэн  чуулган болон Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дээрх томилгоонуудыг баталгаажууллаа.

Т.Аюурсайхан: Сайдын алба шагнал биш, ачаалал ихтэй, хүнд үүрэг авлаа

ХНХ-ын сайдаар томилогдсон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тангараг өргөх үеэрээ "ХНХЯ бол гурван сая хүн амын амь, амьдралын асуудлыг хариуцдаг. Энэ салбарыг хариуцаж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ албыг надад санал болгосон. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн асуудал хүлээгдэж байна. Энд томоохон реформ хийх шаардлагатай. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн төсөв байнгын алдагдалтай байдаг. Тиймээс үүнийг өөрчилнө. Харин хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилахаа иргэдийн саналаар шийднэ. Түүнчлэн ядуурлыг бууруулах арга хэмжээ авна. Сайдын ажил шагнал биш. Ачаалал ихтэй, хүнд ажлыг хариуцаж авах үүрэг даалгавар авлаа" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг УИХ-д танилцуулахдаа Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан сайдын албан тушаалд тохирно гэж үзсэн гэдгийг онцолсон. УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ  сайдад хандан “УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр таны боловсрол, мэдлэг туршлага хууль засагладаг нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэхүү салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт УИХ итгэж байна. Иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх ажилгүйдэл ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал тулгамдсан асуудал таныг хүлээж байна.Эдгээр асуудалд онцгойлон анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье” гэлээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй" гэдгийг санууллаа. Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг Т.Аюурсайханд захив.

Дараагийн УИХ-ын дэд дарга хэн байх вэ?

Т.Аюурсайхан нь 2020 оноос УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан.  Ийнхүү Т.Аюурсайхан  ХНХ-ын сайдаар томилогдсоноор УИХ-ын дэд даргын суудал сул үлдэж байна.    Түүнийг сайдын тангараг өргөхтэй зэрэгцэн дараагийн дэд дарга хэн бэ гэх бор шувуу нисч эхлэв. Түүний оронд парламентын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нарын нэр яригдаж буй бололтой.

ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилов

Мөн баасан гарагийн үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж,  ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо. 1990 оныхны төлөөлөл улс төрд  орж ирж буй нь олон анхаарлыг  татсан.  Шинэ сайд М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн.

Тэрбээр 2011-2013 онд НАМОХ-ны нарийн бичгийн дарга, 2013-2015 онд “Шинэ Дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер, 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2022 онд Социал демократ Монголын залуучуудын холбооны зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2020-2022 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан ажлын туршлагатай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Озон эмчилгээний стандартыг ЭМЯ...
С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч...

Т.Аюурсайхан, М.Ганхүлэг нарыг томилж, Боомт хариуцсан сайдын томилгоог хойшлуулав

БАТСАЙХАН 2022-10-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Т.Аюурсайхан, М.Ганхүлэг нарыг  томилж, Боомт хариуцсан сайдын томилгоог хойшлуулав

Өнгөрсөн баасан гарагт эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайдын томилгоог хэлэлцсэн.  Улмаар  ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга  Т.Аюурсайханыг дэмжиж,  Боомт хариуцсан сайдын томилгоог Удирдах зөвлөлөөс хойшлуулжээ.  Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Боомт хариуцсан сайдын томилгоог 2023 оны төсөв баталсны дараа хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгөв.  Мөн удирдах зөвлөлөөс  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн юм.  Ийнхүү баасан гарагийн үдээс хойш нэгдсэн  чуулган болон Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дээрх томилгоонуудыг баталгаажууллаа.

Т.Аюурсайхан: Сайдын алба шагнал биш, ачаалал ихтэй, хүнд үүрэг авлаа

ХНХ-ын сайдаар томилогдсон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тангараг өргөх үеэрээ "ХНХЯ бол гурван сая хүн амын амь, амьдралын асуудлыг хариуцдаг. Энэ салбарыг хариуцаж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ албыг надад санал болгосон. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн асуудал хүлээгдэж байна. Энд томоохон реформ хийх шаардлагатай. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн төсөв байнгын алдагдалтай байдаг. Тиймээс үүнийг өөрчилнө. Харин хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилахаа иргэдийн саналаар шийднэ. Түүнчлэн ядуурлыг бууруулах арга хэмжээ авна. Сайдын ажил шагнал биш. Ачаалал ихтэй, хүнд ажлыг хариуцаж авах үүрэг даалгавар авлаа" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг УИХ-д танилцуулахдаа Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан сайдын албан тушаалд тохирно гэж үзсэн гэдгийг онцолсон. УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ  сайдад хандан “УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр таны боловсрол, мэдлэг туршлага хууль засагладаг нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэхүү салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт УИХ итгэж байна. Иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх ажилгүйдэл ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал тулгамдсан асуудал таныг хүлээж байна.Эдгээр асуудалд онцгойлон анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье” гэлээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй" гэдгийг санууллаа. Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг Т.Аюурсайханд захив.

Дараагийн УИХ-ын дэд дарга хэн байх вэ?

Т.Аюурсайхан нь 2020 оноос УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан.  Ийнхүү Т.Аюурсайхан  ХНХ-ын сайдаар томилогдсоноор УИХ-ын дэд даргын суудал сул үлдэж байна.    Түүнийг сайдын тангараг өргөхтэй зэрэгцэн дараагийн дэд дарга хэн бэ гэх бор шувуу нисч эхлэв. Түүний оронд парламентын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нарын нэр яригдаж буй бололтой.

ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилов

Мөн баасан гарагийн үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж,  ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо. 1990 оныхны төлөөлөл улс төрд  орж ирж буй нь олон анхаарлыг  татсан.  Шинэ сайд М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн.

Тэрбээр 2011-2013 онд НАМОХ-ны нарийн бичгийн дарга, 2013-2015 онд “Шинэ Дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер, 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2022 онд Социал демократ Монголын залуучуудын холбооны зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2020-2022 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан ажлын туршлагатай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

9 цагийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

9 цагийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

21 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

21 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

21 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

21 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

21 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

21 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

21 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах