• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Эрхэм баян эрүүл мэнд гэж ярьдаг. Гэвч энэхүү хамгийн чухал эд баялгаа бид хором хормоор алдсаар байна. Үүнд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, энэ их стресс, хар бараан нийгэм гээд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тэгвэл бид энэ бүхнээс өөрийгөө ангижруулахын тулд эмийн зохисгүй хэрэглээг хэвшил болгоод удсан. Энэ хүчин зүйл олон жилийн турш яригдаж, чив чимээгүй эрдэнэт хүмүүний амь насыг авч явсаар байна. Үүнтэй зэрэгцээд аюулын түвшинд яригдаад буй асуудал нь эмийн чанар юм. Ялангуяа ханиад томуу ихэсдэг, сэрүүний улиралд ууж буй эм бэлдмэлүүд хэр эерэг нөлөө үзүүлж байна вэ. Ихэнх өрхийн эмнэлгүүд ханиад хүрсэн хүүхдүүдэд тав хоногоор  антибиотик бичиж өгч байгаа. Гэвч уусан эмэндээ зовиур нь арилахгүй учраас хүүхэд илүү хүндэрч, улмаар хатгаа болж, амь нас нь эрсдэлтэй нөхцөлд очиж буй тухай олон ээж ярьж байв. Тиймээс тэдгээр ээж нар өнөөдөр Монголын зах зээлд эргэлдэж буй эм бэлдмэлийн чанарт эргэлзэж буй тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа хөндсөн. Тэгвэл энэ удаад өнөөдөр манай улсад худалдаалагдаж буй эмийн чанар болоод хараа хяналт ямар түвшинд байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ. 

ИМПОРТЫН ЭМИЙН 6.1 ХУВЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

Улсын хэмжээнд 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 84.1 хувь нь олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу “GMP”-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Үүнээс дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй талаар мэдээлсэн. Манай улсад импортоор орж ирж буй эмнүүд ихэнх нь эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжиж эргэлтэд ордог ажээ.

Энэ тухай эм ханган нийлүүлэхийн эмзүйч Д.Энхжаргал “Манай улсад ихэвчлэн Европоос эмнүүд ОХУ-аар дамжиж орж ирж байна.

Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг, Малайз, Индонез,  Хятадаас их орж ирдэг болсон. Сүүлийн үед иргэд эмний чанар муудаж байна гэж их ярих болсон. Уг нь заасан стандарт, зөвшөөрөлтэй эмийн жагсаалт гэж бий. Тэр дагуу л бид эмнүүдээ хүлээж авдаг. Харин яг нарийн туршилт шинжилгээг тусгай мэргэжлийн лабораториуд хийдэг” гэсэн юм. Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Энхзаяа “Эм шинжлэх лабораторийн шинжилгээний үзүүлэлт, аргыг зарим улстай харьцуулахад үзүүлэлт бүрэн ч шинжилгээг 3-6 төрлөөр хийх боломжгүй байна. Энэ нь тоног төхөөрөмжийн эвдрэл болон шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байгаа юм. Мөн 2017-2022 онуудад лабораторид ирсэн  нийт дээжээс шаардлага хангаагүй нь дунджаар 10.9 хувийг эзэлж байгаа.  Тодруулбал 54 үзүүлэлтээр шаардлага хангаагүй дээжүүд байсны 46.2 хувь нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэ нь аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна” гэв.

МАНАЙ УЛСАД ОДООГООР 4310 ЭМ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА 

Эмний чанар яригдаж буй энэ цаг үед Засгийн газар “Эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо”-г тавдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж байгаа юм. Тэрбээр “Монголын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь бүртгэлгүй эм эзэлж байна. Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа эм өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмээс үйлчилгээ өөр. Энгийнээр хэлэхэд манай улсын зах зээлд худалдаалагдаж буй эм, гадны улсын зах зээлд худалдаалагдаж буй эм нэр, орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөтэй. Учир нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын тогтолцоо зохистой түвшинд ажиллахгүй, олон улсын стандартад хүрэхгүйгээс манай улсад чанаргүй, хугацаа дууссан эмнүүд худалдаалагдаж байна” гэж байв. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар манай улсад нийт 4310 эм бүртгэлтэй байгаа аж. Үүний 21 хувийг  дотоодын бүтээгдэхүүн эзэлж байна. Харин импортын 3407 эм бүртгэлтэй байгаагаас 3330 буюу 98 хувь нь европ эм гэнэ.

Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмийн чанарт хэрхэн анхаардаг тухай судалж үзвэл бидний хамгийн ойрын хөрш болох ОХУ-д эмийн чанарын асуудалд онцгой анхаарал хандуулдаг ажээ. Тэд хэзээ ч ханиад хүрсэн хүүхдэд шууд хүчтэй антибиотик бичиж өгддөггүй бөгөөд 0-3 насны хүүхдэд антибиотик бичиж өгөхийг хуулиараа хорьсон байдаг тухай эрүүл мэндийн яамных нь мэдээллийн сайт дээр байршуулсан байна.

Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь хүний дархлааг унагаахаас гадна олон өвчний суурь болж, биед буй сөрөг эсүүдийг сэрээдэг байна. Мөн ОХУ сүүлийн жилүүдэд эмийн хэрэглээгээ Япон улсаас хангадаг болсон аж. Үүнээс гадна өөрийн орны эмийн үйлдвэрүүдэд хатуу шаардлага тавьдаг аж. Энэ нь тухайн эмийн үйлдвэрийн гаргаж буй эм, бэлдмэл нь олон улсын шинжилгээний байгууллагуудын лабораторид очиж, давтан гурван удаагийн  шинжилгээнд хамрагдсан байх ёстойгоос гадна доод тал нь таван жилийн туршилт, эмнэлзүйн баталгаатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг ажээ. Энэ мэт дэлхийн улс орон эрүүл мэндээ хамгаалахын тулд эмийн чанар болоод импортоор орж ирж буй эмэндээ онцгой ач холбогдол өгдөг болоод удлаа. Харин манай орны хувьд эсрэгээрээ. Уусан эмэндээ зовиур нь намддаггүй, тав хоног уугаад болохгүй бол дахиад хүчтэй антибиотикоор солих нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл сөрөг үйлчлэл, зохисгүй хэрэглээ нь одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд олон өвчний суурь болж, амь насанд ч хүрэх аюултай юм. Үүнээс болоод өнөөдөр бид хаанаас орж ирсэн, үнэхээр чанартай юу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай эм хэрэглэж буйдаа эргэлзэхэд хүрээд байна. 

“МАНАЙХНЫ ТҮГЭЭМЭЛ АЛДАА НЬ ЖОРГҮЙ ЭМ АВАХ ГЭЭД БАЙДАГ”

“Монос” эмийн сангийн эмзүйч Б.Батцэцэг “Миний хувьд эмзүйч болоод 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон эмийн санд ажиллаж үзсэн. Манайхны түгээмэл алдаа нь жоргүй эм авах гээд байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тухайн хүүхдийг заавал эмчид үзүүлж, өөрт нь тохирсон эмийг хэрэглэх нь хамгийн зөв. Гэтэл манай эцэг эхчүүд нэг хүн ханиаданд ийм эм сайн гээд хэлчихвэл түүнийг нь авах гээд хошуурчихна. Хүүхэд нь ямар эмнээс харшилтай эсэхийг нь ч мэддэггүй. Манай эмийн санд монгол үйлдвэрийн эмнүүдээс гадна Европоос орж ирж буй эм их бий. Бид эмээ хүлээж авахдаа шинжилгээний бичиг, он сар гээд бүгдийг нарийн тэмдэглэдэг. Гэхдээ чанарын хувьд ямар эм нь сайн эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм” гэв. Өвчин зовлон хүнд хэлж хэзээ ч ирдэггүй. Өнөөдөр инээж яваа хүн маргааш нь өвдөөд хэвтэхийг үгүйсгэхгүй. Өвдөж хэвтэхдээ бид эмнэлэг, эмч, эм гуравт л сүүлийн итгэл, найдвараа тавьдаг биш бил үү. Гэтэл аврал ирж ам руу гаа хийж буй эм нь үнэхээр чанаргүй байвал яах вэ. 

ЭКСПЕРТИЙН ҮГ

Анагаах ухааны доктор, их эмч: С.Булгантамир: Мэргэжлийн лабораториудыг нэмэх шаардлагатай

-Би АНУ-д гурван жил амьдарсан. Өнгөрсөн жил докторын зэргээ тэнд хамгаалсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд мэдээж эрүүл мэндийн салбараа нэн тэргүүнд тавьдаг. Би тус улсад ажиллаж амьдарч байхдаа эмнэлзүйн лабораториудад дадлага хийдэг байсан. Миний амьдарч буй мужид гурван том лаборатори байдаг байлаа. Импортоор ирж буй эм бүхэнд заавал эмнэлзүйн шинжилгээ хийж, чанарыг баталгаажуулдаг. Манай улсын хувьд мэргэжлийн лабораториудыг нэмэх шаардлагатай. Мөн яг эмийн чанар, дүн шинжилгээ чиглэлээр мэргэшсэн эмзүйч заавал байх ёстой гэж хардаг. Үүнээс гадна эмийн чанараар дэлхийд ямар улс тэргүүлж буйг судалгааны үндсэн дээр гаргаж ирж, хамгийн чанартай эмийг тухайн орноос импортолдог болчихвол чанарын асуудал дээр эргэлзэх шаардлагагүй болно. 

“Эмийн хэрэглээг хязгаарлая” ТББ-ын тэргүүн Б.Батбаяр: Хамгийн хямд үнэтэй эмийг л оруулж ирж байна

-Би эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн мэргэжил маань хүний их эмч. Харин сүүлийн жилүүдэд эмийн боловсруулалт, чанарын судалгаан дээр төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байна. Жил гаруйн хугацаанд импортын эмнүүдийн орц найрлага дээр тандалт хийлээ. Тандалтын үр дүнг харж байгаад нарийвчилсан судалгаа хийнэ гэсэн зорилготой. Өнөөдөр таны хэлдгээр эмийн чанар муу байгаа нь үнэн. Үүний гол шалтгаан нь үнэ шүү дээ. Манай улсын хувьд хамгийн хямд үнэтэй эмийг л оруулж ирж байна. Мөн ямар ч хараа хяналт алга. Өмнө нь импортоор орж ирж буй эмийг уг нь МХЕГ хянадаг байсан. Гэвч одоо энэ байгууллага алга. Мөн эмийг гар дээрээс худалдаалахыг зогсоох шаардлагатай. Үүнээс болж охид эмэгтэйчүүд маань эрүүл мэндээрээ хохирч дуусах нь. Мөн эмийн чанарын нэгдсэн дэлгэрэнгүй судалгааг маш яаралтай гаргах хэрэгтэй.   

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Наадам
  • •Үндэсний спорт
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Хөлбөмбөг
ХУРААХ
ЭМДЕГ-ын удирдлагууд Дэлхийн...
Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад газар...

Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...

Kuzmo 2023-02-01

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй

8 цагийн өмнө өмнө

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

8 цагийн өмнө өмнө

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

15 цагийн өмнө өмнө

АИ92 шатахуун 250 төгрөгөөр нэмэгдлээ

15 цагийн өмнө өмнө

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

15 цагийн өмнө өмнө

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

15 цагийн өмнө өмнө

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

15 цагийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Испани хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-14 өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

2026-07-14 өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

2026-07-14 өмнө

"The MongolZ" баг шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа

2026-07-14 өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

2026-07-14 өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-07-14 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-13 өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13 өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

2026-07-13 өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

2026-07-13 өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

2026-07-13 өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

2026-07-13 өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-13 өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

2026-07-13 өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

2026-07-13 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

2026-07-13 өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-07-12 өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2026-07-11 өмнө

Азарганы уралдааныг хойшлуулжээ

2026-07-13 өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-11 өмнө

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-13 өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-11 өмнө

Н.Хүрлээгийн шарга азарга түрүүлэв

2026-07-11 өмнө

Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан түрүүллээ

2026-07-11 өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

2026-07-13 өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

2026-07-11 өмнө

Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

2026-07-11 өмнө

Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүллээ

2026-07-13 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

2026-07-12 өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

2026-07-12 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-07-13 өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

2026-07-12 өмнө

Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр

2026-07-13 өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

2026-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2026-07-14 өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

2026-07-13 өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

2026-07-14 өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-07-14 өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

2026-07-14 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-07-13 өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-13 өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2026-07-13 өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах