• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ

З.БОЛД

Манай сайн эрс гадныхныг авчирч хөрөнгө оруулалт авчихаад хөөчихдөг явдал цөөнгүй дуулддаг. Тэр ч байтугай гэмт хэрэгт холбогдуулж, баахан шалгуулаад, эцэст нь Монгол Улсын хилээр буцаж орох эрхгүй болгоод явуулчихна. 

Харин Засгийн газар ийм явдлыг эцэс болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор эрх ашгийг нь хамгаалах ажлын хэсгийг байгуулсан. Тэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалдаг. Гурван сарын өмнө уг ажлын хэсэг дээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн хэргүүдийг нэгтгэсэн. Тэгэхэд 57 хэрэг гэж “тоолсон” байдаг.

Тэр талаар “...АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд гурван хэрэг, хэрэгсэхгүй болгосон нэг, хаасан нэг, шүүхийн шатанд нэг, шүүхээр шийдвэрлэгдсэн нэг хэрэг байна. Харин ЦЕГ-аас ирүүлсэн 50 хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болгосон 14, хаасан 19, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэгдсэн гурван хэрэг байна. Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж байв. Мөн тэрбээр “...Ийм хэргүүдийг хурдавчилж, хэрэгсэхгүй болсныг нь дахин сэргээх талаар анхаарна” гэж байв.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон хэргийн тоог нэмж буй нэгэн хэргийг шүүх шийджээ. Энэ нь хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалтад ч бичигдэж мэдэхээр болсон байна. 

Бид мэднэ дээ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн гэх хэргийн талаар хэдэн жилийн турш яригдаж байна. 

Сануулахад, Гэмтлийн эмнэлэгт эмч байсан, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан Д.Мөнхбат нь “Эм Би Эс Мед” ХХК-ийн захирал, Д.Баасанжав нь тус компанийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажиллаж байжээ. Тэгэхдээ тус компанийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан байна. Улмаар тэднийг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулахаа больж, өөрийн хууль бус өмчлөл, ашиглалтанд байлгах хугацаандаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн. БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Ириүм” ХХК-ийн эзэмшлийн “Монгол Хьюндай” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгуулж, Д.Баасанжав нарын буюу “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр хууль бусаар гаргуулан авсан. Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр бүхэл бүтэн эмнэлэгтэй болж чадсан байдаг.

Харин НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 18.6.2.2-т зааснаар  “...Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 17.4.2.2-т заасан “...Их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6.2.2 дахь хэсгийн “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх хэргүүдэд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Уг 201726021339 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 21-нд хэлэлцжээ. Тэгээд “...НПГ-аас шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай”,  “...Шүүгдэгч Д.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Д.Баасанжавын хувьд “Эм Би Эс Мед” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар Д.Мөнхбат ашиглаж завшиж байсан гэдгийг мэдээгүй  “Эм Би Эс Мед” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан”, “...Шүүгдэгч Д.Мөнхбатад бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 12 сая төгрөгний торгох ял шийтгэсүгэй.  ...“Эм Би Эс Мед” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байна. Шүүгдэгч нь эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ял шийтгэх нь тохиромжтой” гэсэн шийдвэр, тайлбаруудыг гаргасан байна.  

Тэгвэл үүнийг хохирогч болох БНСУ-ын иргэн Ким Бу Собын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Эм Би Эс Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ан Коок эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэнд гомдол гаргасан байна. 

Ким Ан Коок гомдолдоо ноцтой зүйлсийг бичжээ. 

Тэрбээр “...БНСУ-ын “Хьюндай” эмнэлгийн захирал Ким Бу Соб “Эм Би Эс Мед” ХХК-иараа гадаад улсад хөрөнгө оруулсан асуудалд БНСУ-ын Засгийн газар, парламентын зүгээс анхаарлаа хандуулж байгаа билээ. Учир нь “Хьюндай” эмнэлгийн захирал Ким Бу Собын Монголд хөрөнгө оруулалт хийсэн шийдвэр гаргасан нь алдаа болоод байна. Цаашдаа, үүний нэгэн адил  тусламж болон сайн санааны зорилготой хөрөнгө оруулалтууд Монгол Улсад орж ирэхийг хаасан муу жишээ болж байна. Бид Д.Мөнхбатад компанийнхаа дотоод удирдлагыг хариуцуулсан боловч түүний шуналаас болж, өвчтөнүүдээ аварч чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүүдийг дэвшилтэт технологийн дагуу эмчлэх боломжийг хаалаа. 

...“Монгол Хьюндай” эмнэлгийг байгуулахад бид БНСУ-аас тоног төхөөрөмж, эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний материалуудыг авчирсан.  Эмнэлэгийн дотоод заслын санхүүжилтийг ч бид гаргасан. Мөн эмнэлгийн дэвшилтэт технологи, чадварлаг боловсон хүчин, эмнэлгийн үйл ажиллагааны системийг хүртэл оруулж ирсэн. Түүнчлэн монгол эмч нарын чадварыг дээшлүүлэхийн тулд БНСУ-ын эмнэлгүүдэд ажиллуулах зэргээр ажиллах, сурах боломж олгодог байсан. Ингэхдээ Ким Бу Соб хөрөнгө оруулалтыг “Ириум” ХХК-иараа дамжуулж хийсэн. Тэрбээр “Эм Би Эс Мед” ХХК-ийн ч тодорхой хувийг эзэмшдэг. Гэтэл шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр нь өмчлөгч ч биш, төлөөлөгч ч биш. Тодорхой эрх үүрэггүй хүмүүс юм. Тиймээс энэ хоёр хүн нь Ким Бу Собын “Монгол Хьюндай” эмнэлгийг эзэмших эрхэнд халдаж, булаан авсан явдалд Монгол Улсын шүүх шударга хандаж, тухайн хүний эрхийг сэргээхэд туслалцаа үзүүлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг үл тоож,  дутуу мэдүүлгээр шийдвэр гаргаж, шударга ёсыг үл тоомсорлосон гэж үзэж байна.

Хууль бусаар шамшигдуулсан, хулгайлсан эд зүйлээ нуун дарагдуулах зорилгоор удаа дараа ноцтой үйлдэл хийсэн нь нотлох баримтуудаар тодорхой байсан ч шүүх хууль болон хүн чанарыг үл ойшоож, санаатайгаар худал хуурмагийг баталсан шийдвэр гаргалаа. Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр нь хууль бус орлого, ашгаараа хуульчдыг ажиллуулж, хууль бус үйлдлүүдээ шүүхийн шийдвэрээр нуун дарагдуулах зорилгоор ашиглаж байна.

Шүүх дээр тэд “...Ийм санаа зорилго байгаагүй” гэж мэдүүлсэн нь “...Мэдэхгүй” гэх баталгаа болохгүй. Прокурорын зүгээс Ким Бу Соб-ыг яллахгүй байх шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ нь өмчийн эсрэг гэмт хэрэг гэсэн үг. Нэг ижил гэмт хэрэгт холбогдсон хоёр шүүгдэгчийн мэдүүлгээс тэд уг хэргийг санаатайгаар үйлдсэн  гэдэг нь тодорхой харагдаж байна. Хулгайлсан эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, шамшигдуулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, хулгайлсан эд хөрөнгийг шууд болон шууд бусаар завших, барьцаалан зээлдүүлэх, зөвшөөрөлгүй ашиглах замаар ашиг олох зэрэг нь гэмт хэргийн талаар мэдээгүй байж болох ч “...Мэдээгүй” гээд гэм бурууг нь цагаатгаж болохгүй юм. Ийм шалтгаанаар хариуцлага тооцоогүй нь харамсалтай байна. 

Ер нь бол эрүүгийн гэмт хэргийг шийтгэж байж, гэмт хэрэгтэн цаашид хуулиа дээдэлж сахьдаг. Гэм буруутай этгээдийг шийтгэх замаар тэдэнд буруугаа хүлээх, алдаагаа засах, эргэцүүлэн бодох, ухаарах боломжийг олгодог. Гэвч гэмт хэрэгтэн энэ бүхнээс зугтана. Тэгэхээр хууль дээдлэх төрийн чиг үүрэг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг аврах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох нь шүүх байгууллагын ариун үүрэг юм. Тэгж чадваас гэмт хэрэгтэн нь аливаа хууль бус үйлдлээсээ мултран гарах гарцгүй болох юм.  Нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх ашгийг хангах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох учиртай.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх дээрх хоёр этгээд нь Ким Бу Сод-ын хөрөнгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байсан үеийн нөхцөл байдалд үндэслэж хэргийг шийдэх байв. Мэргэжилтнүүдийн гаргасан “..Гурван тэрбум төгрөгийн хөрөнгө” гэж дүгнэлт бий. 

Монгол Улсын хуулиар бага хэмжээний мөнгө завшсан ч хорих ял оногдуулдаг. Гэтэл гурван тэрбум төгрөгийн зөрчилд зөвхөн торгууль ногдуулж байгаа нь гэмт хэргийг өөгшүүлсэн шийдвэр гэж харж байна. Өндөр боловсролтой, нийгэмд байр суурьтай хүмүүс ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй бөгөөд илүү сайн боломж, эрх мэдэл нь илүү том байдаг. Тухайн хүний “...Нийгэмд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзсэн”, бас “...Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас торгууль оногдуулсан” гэсэн нь “...Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үү” гэсэн асуултыг гаргаж ирж байна. Шуудхан хэлэхэд, хохирогчийн эрхийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авсангүй. Тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр шүүгчдэгчийн гэм буруу хийгээд хохирлыг арилгах талаар юу ч шийдсэнгүй. Энэ нь шүүгдэгчид оногдуулсан торгууль, нөхөн төлбөрт дулдуйдаж хулгайлсан эд зүйл, түүнд хамаарах эмнэлгийн битүүмжлэлийг цуцалсны үр дүн юм.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, энэ хэрэг бол Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувийн шинж чанар, сул талыг далимдуулж, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан. Тэр хөрөнгийг шууд ашиглаж, мөнгө угаах замаар ашиг олсон,

Ийм гэмт хэрэг үйлдсэн. Өөрсдөө ч тухайн хөрөнгийг өмчлөх эрхгүй, компанийн төлөөлөгчийн хувьд бүрэн эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл уг хөрөнгийн өмчлөгч Ким Бу Соб-ын эрхээ сэргээлгэх шүүх хурал нь хувийн өмчийг хамгаалах, нотлох баримтад тулгуурлах зэрэг шүүх хуралдааны үндсэн зарчим, Монгол Улсын хуулийг дээдлэх зарчим, ялын хувь тэнцүүлэх зарчмыг зөрчлөө. Үүгээрээ Үндсэн хууль, Эрүүгийн хуульд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа тул давж заалдахаар болоод байна” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
ХУРААХ
Тэтгэврийн мөнгө тавгийн...
NBA-ын 15 дахь долоо хоногийн...

Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ

Kuzmo 2023-02-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

9 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

9 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

9 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

9 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

10 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах