• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тэргүүтэй ЭМЯ, харьяа газрын удирдлагын баг энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт ажиллалаа.

Сум, багийн эмч нарт зориулсан сургалт хэлэлцүүлэгт оролцож, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцсан төдийгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадтай Өвөрхангай аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар оролцож эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудынх нь талаар сонсож санал бодлоо солилцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын цар тахлыг улс орноороо хохирол багатай даван туулахад амь нас, эрүүл мэндээ үл хайрлан иргэдийнхээ төлөө зүтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогоо танилцууллаа. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох чиглэлд анхаарч эхний ээлжинд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ хуулийг боловсруулахдаа салбарын ажилтнуудын саналыг тусгахыг чухалчилж буй бөгөөд саяхан болж өнгөрсөн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эмч нараа сонсъё” аяныг зохион байгуулж 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй  уулзаж санал бодлыг нь сонссон.

Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. 2012 оноос хойш суурь хуулиудынхаа 60-аас илүү хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэхүү шаардлагыг бий болгож байгаа бөгөөд  энэ хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг шинээр боловсруулж, тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарал хандуулах замаар олон улсын жишгээс урвуу болсон тогтолцоог засах шаардлага байгаа.

Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрсөн хөрөнгөөс эх орондоо эмчилж оношилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлэх, нутагшуулахад тодорхой хэмжээгээр зарцуулдаг байх боломжийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн тухай хуульд  25-аас дээш жил ажилласан бол тэтгэварт гарахдаа төрөөс нэг  удаагийн тэтгэмж авах тухай заалтыг Төрийн албаны тухай хуулиар төр ажилласан жилтэй дүйцсэн сараар тооцсон тэтгэмжийг авдаг байхаар өөрчлөх шаардлага байгаа.

Эрүүл мэндийн салбарын хувьд тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй гайгүй хэрнээ иргэнд үйлчилгээ үзүүлэх тал дээр харилцаа хандлагын зөрчил үүсч иргэдийг бухимдуулдаг зүйл олон гарч байгаа. Тиймээс эмнэлэг бол үйлчилгээний байгууллага гэдэг утгаар хандаж үйлчилгээний соёлыг хэвшүүлсэн үйлчилгээний стандарттай болох ёстой хэмээн үзэж стандарт боловсруулах ажлыг хийгээд дуусч байна.

Иргэний эрүүл мэндийн боловсрол бидний анхаарах том сэдэв. Тэр утгаар нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох тусгайлсан цагтай болох зорилгоор МҮОНРТ-тэй Санамж бичиг байгуулан долоо хоног бүр тодорхой өдөр, тогтсон цагт 20-30 минутын нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг байхаар бэлтгэл ажлыг хийж байна.

Эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цахим эрүүл мэнд. Салбарын хэмжээнд төлөвшөөгүй, бүрэн гүйцэд боловсроогүй, хүн төвтэй биш үйлчилгээ төвтэй хийгдсэн программ хангамж анхан шатны тусламж үйлчилгээний салбарт ачаалал илүү үүсгэж байгааг сум, өрхийн ЭМТ-ийнхөнтэй уулзах бүрт ярьж байна.  Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж эмнэлэг бүр өөр өөрийн программтай биш улсаараа нэг хэлээр ойлголцдог болох ёстой юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо сумдад төдийлөн үр ашигтай байж чадахгүй байгаа. Лавлагаа шатанд өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлбэл сайн, өндөр өртөгтэй шинжилгээнд хамруулбал сайн гэх тал руу явж байгааг ч анхаарахгүй орхиж болохгүй юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмсэн, тоног төхөөрөмж, орчин нөхцөлөө сайжруулсан сайн жишээ байгаа ч өр төлбөртэй үлдсэн газар ч цөөн биш байна.

Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг асуудлыг ул суурьтайгаар судлан бодитоор нэмэгдүүлэх, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлага байгаа. Эрүүл мэндийн салбарт ур чадварын нэмэгдэл олгох зохицуулалт байхгүй. Зарим нь хуульд заагаагүй урамшуулал авдаг тохиолдол ч байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч буйн тоонд ХХБ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны ипотекийн зээлд нэн тэргүүнд хамруулахаар болсныг нэрлэж болно. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Салбарын хүний нөөцийн бодлогод онцгой анхаарал хандуулахаас аргагүй байна. Жилд 900 орчим шинэ эмч бэлтгэгдэн гарч байгаа ч тэдний 50-иас илүү хувь нь  уламжлалтаар төгсдөг. Манай улс хүн амд ногдох эмчийн тоогоор дэлхийн жишигт байгаа ч нэг эмчид ногдох сувилагчийн тоо цөөн. Тиймээс сувилахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй байгааг ярьсан.  

Мөн Арвайхээрт ажиллаж иргэдтэй уулзалт хийх үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой санал иргэдээс олон гарч байгаад анхаарч ажиллах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд онцлон сануулсан.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөр болон олон улсын зээл тусламжаар хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ чамлахааргүй байсныг уг уулзалтын үеэр танилцуулж байв. 2021 онд 5.7 тэрбум, 2022 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2023 онд 12.9 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Гучин-Ус, Төгрөг суманд 15 ортой ЭМТ-ийн барилга,  Хархорин суманд 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орж, Бат-Өлзий, Богд, Хужирт, Хайрхандулаан сумдын ЭМТ-ийн барилгын өргөтгөлийн ажлууд дуусах бөгөөд Арвайхээрт Зоонозын өвчин судлалын төв шинэ барилгынхаа нээлтийг хийлээ.  Эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч 2021 онд 3.7 тэрбум, 2022 онд 877 сая төгрөгийг улсын төсөв, олон улсын зээл тусламжийн санхүүжилтээр шийдвэрлүүлсэн тухай УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд танилцуулсан.  

Уулзалтад оролцогчид Эрүүл мэндийн сайдаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад болон эмч ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого барьж ажиллах талаар нь тодруулан асууж байсан бөгөөд хөдөө сумдын эмнэлгүүд туулах чадвар сайтай машинтай болох, зарим нэг оношлогооны багаж тоног төхөөрөмж хэрэгтэй байгаагаа хэлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах гадаад дотоодын сургалтад хамруулахад анхаарах, эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, цалин, урамшууллыг нэмэх, ур чадварын нэмэгдэл олгох тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг саналыг тавьсан.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвд урологийн болон хавдрын зарим мэс заслыг хийх боловсон хүчнээ бэлтгээд авчихсан тул шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл өөрийн аймгаар тогтохгүй Баянхонгор, Архангайн өвчтөнүүдийг авч хот руу явах урсгалыг зогсоох боломжтойг ярьж байлаа.

Уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй шилдгүүдэд Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны Жуух бичиг гардууллаа. Мөн сумдын ЭМТ-үүдэд зөөврийн болон суурин компьютер, аймгийн ЭМГ-т Шуурхай удирдлагын төвийн иж бүрэн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Үс засуулвал эд мал арвидна
Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
ХУРААХ
Зоонозын өвчин судлалын анхны...
Нийтийн тээврийн зорчигчдын...

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

Kuzmo 2023-04-12

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Үс засуулвал эд мал арвидна
Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

13 цагийн өмнө өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

13 цагийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

13 цагийн өмнө өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

13 цагийн өмнө өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

13 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

1 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

2 өдрийн өмнө өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2026-08-24 өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

САНАЛ БОЛГОХ
1 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2026-08-24 өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-24 өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

1 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2 өдрийн өмнө өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2 өдрийн өмнө өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

1 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах