“Зууны мэдээ” сонин Сар шинийн босгон дээр “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 1980-аад оныхныг урилаа. Тодруулбал, цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөлөл болсон 33 зочныг урьж ярилцав. Ингэхдээ Монгол Улсын нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймаг, гадаадад амьдран суугаа монголчуудынхаа төлөөллийг хамруулахыг зорилоо.
-Сар шинэ бол монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр. Таны хувьд өсөж төрсөн нутаг орны уламжлалтай холбоотойгоор сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
-Сар шинэ гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд ордог бол?
-Үндэсний гэх онцлог чанар улам бүдгэрч даяарчлагдаж байгаа энэ үед 1980-аад оныхон бол цагаан сарын өв уламжлалыг тээгч, үр хойч үедээ ач холбогдлыг нь таниулах үүрэг хүлээж буй онцгой үеийнхэн гэж хэлж болно. Энэ үүргээ хэрхэн харж, биелүүлдэг вэ?
Дамдинсүрэнгийн Отгонсүрэн
Далайн захиргааны газрын дарга
-Миний төрж, өссөн Налайх дүүрэг бол аж үйлдвэрийн ууган гал голомт, хөдөлмөрийн баатруудын өлгий нутаг, уул усны үзэсгэлэн сайхан бүрдсэн бахархам үүх түүхтэй газар. Миний аав Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн Монгол Улсын гавьяат уурхайчин, Хүмүүнлэгийн ухааны доктор Л.Дамдинсүрэн гэж хүн бий. Манай гэр бүл, ахан дүүс цагаан сарыг тэмдэглэхдээ өвөг дээдсийнхээ ёс уламжлалын дагуу шинийн нэгний өглөө “Дээр мөргөх” ёслолыг хийж гүйцэтгэдэг. Энэ нь тэнгэр, газартаа мөргөж, лус савдагаа аргадаж, ирж буй жилдээ эрүүл энх, аз хийморьтой явахыг бэлгэдсэн ёслол юм.
-Бага ангийн сурагч байхаасаа өвлийн амралтаар өвөөгийнхөө цагаан сарын буузны махыг үеэлүүдтэйгээ хамт татаж, ус авах, нүүрс бутлах зэргээр эмээдээ тусалдаг байлаа. Аав, ээж, ах дүүс болон өвөөгийн ойр хавийн хөршүүд гээд гэр дүүрэн хүмүүс нэг оройжин суугаад гурван мянга орчим буузыг ядрахгүй, хөгжилтэйгөөр, инээж хөхрөн чимхэнэ. Миний хувьд бууз өрөх, тоолох, гаргаж хөлдөөх, савлах ажилд оролцож өвөөдөө тусалдаг байсан дурсамж маань тод үлджээ. Эмээ минь одоо хэдэн бууз болж байна гээд асуухаар, тэд гээд цовоо дуугаар хариулж байсан хүүхэд насны гэгээн дурсамжаа эргэн санахад нүүрэнд инээмсэглэл тодроод сайхан байна. Өвөө, эмээ минь ач, зээ нартаа ажлын дөр суулгаж байжээ. Надад ийм нандин дурсамж үлдсэн шиг үр хүүхдүүд маань ч гэсэн ийм дурсамж үлдээсэй гэж хүсдэг.
-Цагаан сар бол ахмадаа хүндэлж, ах дүүс дотносож, төрөл садангаа мэддэг, мөн Монгол ёс, уламжлалаа хойч үедээ, үр хүүхдүүддээ биетээр үзүүлж харуулж, зааж өгдөг, дадлага хийлгүүлж, өвлүүлэн өгдөг онцгой баяр гэдгийг улам ихээр ойлгох болсон. Манайх ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй. Жил бүр аав ээжийнхээ цагаан сарын бэлтгэлд санаа тавьж тус дэм болохыг хүсдэг. Цагаан сараар ч тэр, бусад үед ч ахмадаа хүндлэх, монгол дээл хувцасаа өмсөж хэрэглэх, идээ будаа бэлтгэх, хүнтэй мэндлэх, ерөөл, билэгтэй үг хэлэх зэргээр хүүхдүүддээ үлгэрлэхийг хичээдэг дээ.
Цэдэвсүрэнгийн ГАНСҮХ
УСУГ-ын Шугамаар ус хангах албаны ажилтан
-Би малчин айлд төрж, өссөн. Цагаан сарыг малчин түмний баяр гэж нэрлэдэг учраас их ач холбогдол өгч тэмдэглэдэг. Битүүний өдөр алаг мэлхий өрж тоглодог. Мөн шинийн гурван хүртэл алаг мэлхийгээ бүрэн тоголж дуусдаг байсан. Одоо ч гэсэн монгол түмний уламжлалт наадгай болсон шагайг цуглуулж, хүүхдүүдээ алаг мэлхий өрөхийг зааж өгч өв соёлоо хадгалж үлдэхийг эрмэлздэг. Мөн зүг мөрөө гаргах, битүүний орой Лхам бурхнаа ундаалах гээд уламжлалт ёс заншлаа дагаж, хүндэтгэн тэмдэглэн өнгөрүүлэхийг чухалчилдаг.
-Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Хүүхэд байхдаа өвөө дээрээ өссөн. Тиймээс цагаан сарын баяр гэхээр өвөөтэйгээ өнгөрүүлсэн дурсамжууд тод буудаг даа. Өвөө маань гэрийнхээ хоймроор дүүрэн бурхны ном судар өрсөн айл байлаа. Битүүний урд өдрөөс эхлээд өглөө, орой малаа хотлуулсны дараа Алтангэрэл, мал, хүний Банзрагч гээд гэртээ байдаг бүх тангад номнуудыг уншдаг том лам хүн байсан. Шинийн гурван хүртэл тасралтгүй таван өдөр ном уншдаг хүн байсан. Хүмүүс золгоод буцсаны дараа өвөөгийн гэрээс номны дуу сонсогддог байлаа.
-Монгол түмний ондоошлыг харуулдаг чухал баяр бол цагаан сар, үндэсний их баяр наадам гэж боддог учраас их ач холбогдол өгдөг. Тиймээс эдгээр баярын үеэр үр хүүхдээ дагуулан явж, таниулж, зааж сургах хэрэгтэй. Учир нь мартагдаж буй өв соёлыг үр хүүхдэдээ үлгэрлээд явбал тэд цааш нь өвлөөд явна шүү дээ.Тиймээс цагаан сарын баярыг хэтэрхий нүсэр тэмдэглэж байна зэрэг үгүйсгэсэн зүйл байж болохгүй гэж боддог.
Түмэндэмбэрэлийн Байгальмаа
Багануур дүүрэг I хорооны иргэн, багш
-Монгол ёсоороо идээ будаагаа засаж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Манай Багануурчуудын хувьд ч энэхүү баярт хамгийн их ач холбогдол өгдөг. Шинийн нэгний өглөө ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь ирдэг уламжлалтай. Манай гэр бүл ч ялгаагүй өглөө туулай цагтайгаа уралдан босож, үндэсний хувцсаа өмсөж, гэр бүл дотроо хамгийн эхний золголтоо хийдэг.
-Шинэхэн оёсон дээл хувцсаа өмсөхөөс гадна айл хэсч, бэлэг авна гэдэг хамгийн гоё. Мөн манайх өвөөгийнхөө өвөлжөөнд бөөнөөрөө цугларч, бууз хийдэг байсан үеийг хэзээ ч мартдаггүй. Халуун ам бүлээрээ цуглараад, нэг үдшийг их л хөгжилтэй өнгөрүүлдэг байжээ. Өвөө минь модон тэвшиндээ сонгиноо хийж, сүхээр жижиглэж өгөөд л. Миний хувьд эхлээд бууз өрөгч байсан бол жаахан том болоод элдэгч болж дэвшээд дараа нь чимхэгч болсон доо.
-1980-аад оныхон гэдэг яг л ид хийж бүтээх насныхан. Бидний хувьд өвөө эмээ, аав ээжээсээ цагаан сарын баярын утга учрыг, өв соёлыг түүчээлэн авсан улс. Тиймээс өвөг дээдсийнхээ энэ сайхан уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь үүрэг. Өнөөдөр би энэ баярт ямар ач холбогдол өгнө үр хүүхэд минь ирээдүйд тэгж л хандана. Ахмадаа хүндэлж золгохоос эхлээд идээ будаагаа ч уламжлалын дагуу бэлтгэхийг хичээдэг.
Болдын УЯНГА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
-Бидний тэмдэглэдэг баяруудаас хамгийн утга учиртай нь Сар шинийн баяр гэж боддог. Битүүний өдөр гэл бүлийнхээ хүрээнд сайхан битүүрэхээс эхлээд, Шинийн нэгний өглөө эртлэн босч, цай, сүүний дээжээ өргөж, хань минь мөрөө гаргаж, ам бүлээрээ золголтоо хийснээр ахмад настнуудынхаараа зочлохоор хөдөлдөг. Цаг зав тун бага байдаг учраас удаан уулзаагүй хамаатан садныхантайгаа уулзаж, мэндийг мэдэж, ерөөл өргөх нь бүтэн жилээ даах эрч хүчийг өгдөг дөө.
-Цагаан сар гэхээр өвөө, эмээгийнхээ гал тогоог барих их ажил л санаанд ордог байлаа. 20-иод настай байхдаа сар шинээр зочид гийчид ирж, олон айл хэсэхээр төвөгшөөдөг байсан байж магад. Харин одоо бол хамгийн дуртай баяруудын маань нэг. Ухаан сууж, утга учир таньж мэдэхийн хэрээр уламжлалаа хадгална гэдгийн үнэ цэнийг ойлгодог болсон.
- Үр хүүхдүүддээ сар шинийн уламжлалаа өвлүүлэх юмсан гэж боддог. Тиймдээ ч учир ойлгох болсон том хүүгээ айл хэсэх бүртээ дагуулж явж ач холбогдлыг нь тайлбарлаж таниулдаг. Зориуд бүх хүмүүстэй танилцуулдаг. Хань минь Эрэмбэ дараатай золгох, хүндлэх, мэндлэх бүхий л ёсыг нэгд нэгэнгүй зааж өгч байгаа харагддаг даа. Улам олон жил уламжлал маань үргэлжлэх болтугай.
Нацагдоржийн Батсүмбэрэл
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн
-Монголчууд өнө эртнээс сар шинийн баярыг тэмдэглэн ирсэн заншилтай. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирж яваа урин цагийн эхлэл хэмээн өвөө, эмээ маань ихэд бэлэгшээн тэмдэглэдэг байсан. Ахмад настнууддаа очин золгож, ахан дүүс мэндээ мэдэлцэж, ирж яваа цагийг хамтдаа угтан авдаг. Миний өсөж, төрсөн нутагт тэгж л тэмдэглэдэг. Өнөө ч тэр уламжлал улам дэлгэрэн хөгжиж байгаа.
-Өглөө эртлэн босоод аавыгаа дагаж, овоонд чулуу нэмээд ёс уламжлалын дагуу зүг чигээ гаргана. Эргээд ирэхэд ээж маань цайгаа чанаад, буузаа жигнэчихсэн байдаг. Тэгээд аав, ээж, дүү нар бид хооронд золгоцгооно. Гэртээ идээ шүүс болсны дараа ах, дүү, ойр дотнын хүмүүсээрээ явж золгодог хүүхэд насны дурсамж бодогдож байна.
-Нүүдэлчин ахуйгаас улбаатай олон өв соёлыг монголчууд өөртөө шингээн тээж, уламжлан өртөөлүүлж яваа онцлогтой ард түмэн. Түүний дотор цагаан сар бол чухал хүндтэй голлох баяруудын нэг яалтгүй мөн. Хүний өмсгөл, хүнснээс эхлүүлээд өрх, бүлийн дотносол, цаашлаад үндэсний эв нэгдлийг ханган бэхжүүлэхэд үнэтэй үүрэг бүхий уламжлалт баяр гэж боддог. Үндэсний онцлог шингэсэн уламжлалт баяраа манай гэр бүл одоо ч өвөг дээдсийн жаягийн дагуу тэмдэглэдэг. Үүргээ биелүүлж яваа гэж хэлж болно. Цаашид үр хүүхдүүдээр дамжин уламжлагдан өвлөх нэг соёл юм.
Г.Тэмүүлэн
Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга
-Сар шинийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Ахмад настнаа хүндэтгэн дээдэлж, мэндэлж хүндлэхийн илэрхийлэл болсон цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Манай багахангайчууд шинийн 1-ний өглөө эртлэн босож, “Өндөр толгой” дээр гарч нараа хардаг уламжлалттай. Бусад зан үйл нь бүгд л бусдын адил өнгөрдөг дөө.
-Миний бага нас Төв аймагт өнгөрсөн. Зургадугаар ангиасаа эхлээд аав ээж эмээ өвөөгийнхөө сар шинийн баярын бэлтгэлийг базаадаг. Буузны гурилыг хамгийн хурдан, гоё элддэг охин байлаа. Өвөө эмээ маань хэвийн боовоо бас өөрсдөө хийдэг, бид ч олон зүйл хийж сурсан даа. Мөн цагаан сарын бэлэгнээс эмээ, өвөө маань бэлэг хамгийн том нь байсан.
-Хөгшин залуу гэлтгүй бүгд л энэ баярыг тэмдэглэх ёстой. Мэндлэх хүндлэх ёсыг хадгалсан сайхан баяр гэж боддог.
Гантөмөрийн Түвдэндорж
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд
-Монгол түмнийхээ жишгийн дагуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэж ирсэн. Хүүхэд байхад аав, ээжийгээ дагаж ах дүү, хамаатныхаараа зочлох нь сайхан санагддаг байснаас сар шинийн баярын утга учир, ач холбогдлын талаар төдийлөн боддоггүй байжээ. Дараа нь боловсролын мөр хөөж гадны улс оронд багагүй хугацаанд амьдрахад эх орон, эцэг эх гээд хайртай бүхнээ өөрийн эрхгүй сангалздаг юм билээ. Эрхэмлэх ёстой үнэт зүйл рүүгээ өнгийж харах ухаарлыг өгдөг. Энэ нь цагаан сарын баярын цаадах ач холбогдол, мөн чанарын нэг тод илрэл болов уу. Yндэснийхээ энэ сайхан баярын утга учир, бэлгэ чанарыг илүү нарийн таньж, ёс жаягийн дагуу өргөн тэмдэглэхийг эрмэлздэг болсон.
-Цагаан сар гэхээр гандан хавийн орчин, хоёр эмээ маань бодогдож байна. Очих бүрт л ганданд суралцаж байгаа ламхай нар гэрээр нь дүүрэн, өөрийн хүүхдүүд шиг тэдэнтэй хамт байхыг харах их гоё байлаа. Эмээ бидэнд буян хэрхэн үйлдэх, яаж бурханд сунаж мөргөх, зулын гол ороож цөгцөнд хийх, шар тос хайлуулж зул хийх талаар зааж өгч байсан нь санаанд орж байна. Манай аавын ээж өнөр болохоор цагаан сар их өргөн болно.
-Сар шинийн баяр бол Монголчуудын оюун санааны дархлаа болохын зэрэгцээ соёлын биет болон биет бус олон өвийг тээсэн хамгийн чухал баярын нэг. Улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа нь удам судраа, ёс заншлаа танин мэдэж, түүнийг эрхэмлэж явахад оршдог гэж хувьдаа боддог. Тийм учраас ураг төрлөө мэдэлцэхийн зэрэгцээ ялангуяа багачуудад мэндлэх, хүндлэх ёсыг таниулах, үндэсний дээл хувцасаа зүй зохистой эдэлж хэрэглүүлэхийг үлгэрлэх, өөрсдөө эртнээс нааш уламжлагдаж ирсэн ёс заншлыг ахмад үеэсээ суралцах гээд ач холбогдлын хувьд асар өндөр юм. Тэгээд ч монгол хүн амны бэлгээрээ гэдэгчлэн шинэ сардаа бэлэгтэй үгсийг хэлэлцэж, сайн сайхныг бодож, элбэг дэлбэг хаврын тэргүүн сараа угтдаг учраас тухайн жилийнхээ өнгийг энэ баяраар тодорхойлж, халуун ам бүлээрээ угтаж, тэмдэглэхийг хичээдэг. Гарч буй луу жилд манай улсын эдийн засаг тэлж, энэхүү өсөлт өрх бүрд эерэг нөлөөллөө үзүүлж, хүн бүр элбэг дэлбэг, элэг бүтэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Пүрэвбаатарын Мөнхтулга
Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат
-Монголчууд бид сарны тоололтой, нүүдэлчин ард түмэн шүү дээ. Тиймээс цагаан сар бол бидний хувьд баяр гэхээс илүү өвөг дээдсээс минь уламжлан ирсэн өв соёл, монгол түмний онцлог юм. Орчин үед суурин соёл иргэншил рүү эрчимтэй шилжиж байгаа ч уламжлан ирсэн өв соёл, ондоошлоо улам төгөлдөршүүлэн үргэлжлүүлэх нь бидний үеийнхний үүрэг хэмээн боддог. Миний хувьд багаасаа морь унаж, монгол ахуйтайгаа их ойр өссөн хүүхэд. Цагаан сарын морин уралдаан гэж болдог байлаа. “Дүнжингарав”-ын Их хурд уралдаанд монголын бүх л алдартай уяачид, хурдан хүлгүүд цуглардаг байлаа. “Түргэний гол”-д их найр наадам, цагаан сарын угталт болж, өв уламжлалын уухай хадаж, монгол хүн болсноороо жинхэнэ бахархах сэтгэл төрдөг. Тийм л орчинд хүүхэд нам минь өнгөрсөн дөө. Тэр соёл маань жаахан бүдгэрч, алсарч байгаад харамсдаг. Өвлийн морин уралдаан эрсдэлтэй төрөл хэмээн нэрлэгдэж байгаа ч монгол эрчүүд эндээсээ л хатуужиж, жинхэнэ нүүдэлчин ард түмэн гэдгээ мэдэрдэг гэж боддог.
-Би эдгээр өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймгийн зарим сумаар явж, малчин түмэнтэйгээ уулзаж байна. Малчин түмний маань сар шинийн бэлтгэл бараг дуусаж байна. Бага байхад сар шинийн бэлтгэл гэж их сайхан зүйл байлаа. Халуун бүлээрээ цуглаад элдвийг хүүрнэн бууз, баншаа чимхэнэ. Тэр уур амьсгал хамгийн түрүүнд дурсамжид бууж байна. Мөн бид нүүдэлчин ард түмэн учраас бүхнийг архивлах боломжгүй. Тиймээс сар шинийн баяраараа ураг удмаараа цуглаж, нэг нэгнийгээ таньж мэдэх нь чухал ач холбогдолтой юм.
-Бүгдээрээ хүн төрөлхтний ирээдүйн 20 жилийг төсөөлье л дөө. Дэлхий даяар бүгд адилхан хөгжиж, өндөр шилэн барилгууд дунд, техник технологийн шийдэлтэй, цахилгаан машинаа унаад амьдарч байна байх. Энэ дэлхийд сонирхолтой зүйл их цөөхөн үлдэнэ. Тэр үед том газар нутаг дээр, байгаль дэлхийтэйгээ ойрхон амьдардаг нүүдэлчин ард түмэн минь яаж гоё ондоошиж чадах бол. Энэ ондоошлийг өв соёл уламжлалаараа бий болгох, дамжуулан авч үлдэхэд 1980-аад бид чухал үүрэгтэй гэж боддог. Тийм учраас бид уламжлалт баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй юм шүү. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Даваасүрэнгийн Отгонжаргал
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин
-Сар шинийн баяр гэдэг монголчуудын хувьд зайлшгүй тэмдэглэх, өв соёл, ёс уламжлалтай нь хадгалж үлдээд, ирээдүй хойчдоо өвлүүлэх ёстой баяр юм шүү. Манай гэр бүлийн хувьд энэхүү баярт хамгийн их ач холбогдол өгч, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Мөн Баянхонгорчууд битүүний орой хиншүү гаргаж, хуушуур хийдэг уламжлалтай. Яагаад ч юм байнга л хуушуур иддэг мөртлөө тэр дотроос битүүний өдөр ээжийн хийсэн хуушуур л хамгаас амттай нь байдагсан. Ингээд өөрсдөө идээ будаандаа хүрч, битүүлснийхээ дараа хөрш айлдаа битүүлэг өгдөг сайхан уламжлал бий.
-Хүүхэд байхдаа халуун ам бүлээрээ буюу наймуулаа суугаад шинэлдэг байсан үе бол миний хувьд хамгийн сайхан дурсамж. Энэ үед аав ээж минь хөвгүүддээ зориулж, дөрвөлжин сүлжмэл тавгийн идээг, охиддоо дугуй хэлбэртэй, цэцгэн хээтэй сүлжмэл боовыг хийж, тахилын ширээнд тавьдаг байсан. Харин бид тэрхүү идээг чимэглэх ёстой. Хэн нь хамгийн гоё чимэглэсэнд нь аав минь цагаан сарын сүүлийн өдөр маш гоё бэлэг өгдөг байлаа. Аав ээж хоёр минь их хөдөлмөрч хүмүүс байсан. Манай гэр бүл сар шинийн баярын идээ, будаагаа үргэлж өөрсдийн гараар хийнэ.
-Цагаан сар бол хүнд хүчир өвлийг өнтэй сайхан давж, энх улиралтай угтан золгож, ахмад буурлуудынхаа амар мэндийг мэддэг баяр шүү дээ. Миний хувьд 75 настай ээжтэйгээ хамт амьдарч, цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Тиймээс бүгдийг ёс уламжлалынх нь дагуу бэлдэж, ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Мөн 1980-аад оныхон бид энэ цаг үед яахын аргагүй ирээдүй хойч, үр хүүхэддээ ёс уламжлал, өв соёлынхоо үнэ цэнийг ойлгуулж, уламжлжуулах хариуцлагатай насан дээрээ иржээ. Мөн миний хувьд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс урлагийн мэргэжлийг сонгосны хувьд монголчуудын хэзээ ч дундрашгүй энэ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчилах нь уран бүтээлч болсны үүрэг гэж бодож байна.
Буяндэлгэрийн Дорждэрэм
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нэгдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач
-Манай гэр бүлийн тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн сайхан баярын нэг бол яах аргагүй цагаан сар. Би багаасаа л мал маллаж өссөн. Бид цагаан сарын шинийн нэгний өглөө морио унаж ойр тойрны настай хүмүүстэй түрүүлэн очиж золгож шинэлгээ эхэлдэг.
-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд багийн дурсамж минь тод буудаг. Бага байхад морио хөнгөрүүлж дэлийг нь засаж гоёод, морио унаж олуулаа ойр хавийн айлуудаар золгож явсан минь одоо бодоход их сайхан санагддаг. Тиймээс энэ сайхан өв уламжлалаа хадгалж авч үлдэхийн тулд хүүхэд насандаа сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тэр л уламжлалаараа үр хүүхдэдээ үлгэрлэж байна даа. Одоо ч гэсэн шинийн нэгний өглөө эртлэн босч, морио барин эмээллэн хүүхдүүддээ морийг нь унуулж зүг мөрөө гаргаад бидний цагаан сарын баяр эхэлнэ.
М.Асылбек
Бүргэдчин
-Сайн байна уу. Намайг Манаагийн Асылбек гэдэг. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн. Юуны түрүүнд бүх монголчууддаа цагаан сарын баярын мэнд хүргэе. Хамгийн түрүүнд Монголдоо төрж өссөнөөрөө бахархдаг. Учир нь би Казах үндэстэн ч Монгол улсын иргэн. Монголчууд 'Усыг нь уувал ёсыг нь дага' гэдэг шүү дээ. Манай сумын монгол ахан дүүс сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Би хүүхэд байхаасаа монгол хүүхдүүдтэй тоглож өссөн. Тиймээс хүүхэд байхдаа цагаан сарын баярыг их баяртайгаар догдлон хүлээдэг байсан. Одоо ч ялгаагүй. Учир нь сар шинийн баяраар ахмад настанууддаа хүндэтгэж золгож, хамаатан саднаараа зочилж, бэлэг авах сайхан санагддаг.
-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд монгол үндэстний өв соёл санагддаг. Эрт үеэс залгамжилж ирсэн өв соёл тасрах ёсгүй. Намайг бага байхад сар шинийн баяраар үндэсний хувцасаараа гангарсан, морь унасан хүмүүс олон байдаг байсан. Харин одоо ховор болсон байна.
Пушкины Лхагва-Очир
Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын Засаг дарга
-Миний хувьд Цагаан сарын баярыг ахмад настнаа хүндэлж, мэндийг нь мэдэх хүндлэлийн баяр гэж бэлгэшээдэг. Тиймээс утга учрыг нь дээдэлж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Манай Хутаг-Өндөр сумынхан цагаан сарын баярыг хуучны сайхан уламжлал ёсоороо тэмдэглэж, өндөр настнууддаа золгодог.
-Хүүхэд насны Цагаан сар хамгийн сайхан, дурсамжтай. Бага байсан болоод ч тэр үү аав ээждээ золгож үнсүүлээд, айл хэсч, бэлэг авах л сайхан санагдахаас нарийн ёс, утга учрыг нь мэддэггүй байлаа. Шинийн нэгний өглөө эртлэн босож, аав ээжийнхээ авч өгсөн шинэ хувцсыг өмсөх их гоё мэдрэмж байдагсан. Ингээд хамгийн түрүүнд ижий аавдаа золгож, хүндэтгэл үзүүлнэ. Сар шинийн бас нэгэн гол утга учир нь бөхийн барилдаан шүү дээ. Битүүний орой аавтайгаа бөх их үздэг байсан. Тэр тайлбарлагчийн хоолой одоог хүртэл миний чихэнд сонсогдож, дотно санагддаг.
-1980-аад оныхон бид өмнөх үеийнхээ түүх, өв соёл, ёс заншлыг тээж түгээх үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгодог. Миний хувьд Монголын уламжлалт өв соёл, ёс заншлыг орхигдуулж, гээж болохгүй гэсэн үзэл санаатай хүн. Тиймээс өөрийгөө сар шинийн утга учир, ёс заншлыг түгээх, өвлүүлэн үлдээх, монгол дээл хувцсаа өмсөх, зүг чигээ гаргах зэргээр дүү нартаа үлгэр дууриалал үзүүлж, бас тайлбарлан таниулахад л гар бие оролцож явна гэж боддог.
Энх-Амгалангийн БАТЖАРГАЛ
Завхан аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч
-Манай нутагт битүүний өдөр нар жаргахаас өмнө идээгээ засаж, хамаатан саднаараа цуглаж, битүү хоол хийж идэцгээгээд шагайгаар алаг мэлхий өрж, үйчүүр тоглож өнгөрүүлдэг.
-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд ойрд уулзаагүй авга, нагац талын настан буурлуудаа боддог. Шинэ хуучрахаас өмнө очиж золгохгүй бол зэмлүүлнэ. Багадаа морь унаад, ах нараа дагаад нутгийн айлуудад алгасахгүй золгож, өвөрт багтахгүй бэлэг цуглуулж явдаг байсан дурсамжаа боддог.
- Цагаан сар бол ахмад настнаа хүндлэхээс гадна ураг төрлийн баяр. Тиймээс сар шинийн баяраар өмсөж буй бүс хувцас нь монгол үндэснийхээ өв уламжлалыг шингээсэн байх хэрэгтэй. Мөн тавгийн идээгээ шимт малынхаа сүү, цагаан идээгээр засахаас гадна шимийн архиа хэрэглэмээр санагддаг. Цагаан сараар хэвийн боовоо өөрсдөө хийж, гарч буй жилийнхээ өнгийг шинждэг байсан уламжлал одоо бараг үгүй болж байна. Энэ мэтчилэн өв уламжлал алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
Нэргүйн Цэвээндулам
Өвөрхангай аймгийн иргэн
-Сар шинийн баярт бэлдэж гэр бүлээрээ дээл хувцсаа шинэчилж, идээ цагаагаа бэлтгэн, айлчин гийчиддээ гарын бэлэг бэлддэг. Битүүний өдөр хоёр талын ээждээ очиж битүүлнэ. Шинийн нэгний өглөө гэртээ хүүхдүүдтэйгээ золгож, цай ундаагаа зооглоод хамгийн түрүүнд ээжийндээ очиж золгодог. Дараа нь ах дүү, төрөл садныхаа хамгийн өндөр настай ахмадаас эхлээд золголтоо хийнэ.
-Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд хүүхэд насны дурсамжууд санаанд буудаг. Сар шинэ дөхөхөөр аав маань хэвийн боовныхоо хэвийг өөрөө зорж хийж бэлдэнэ. Тэгээд л би эгч, дүү нартайгаа гурил машиндаад, нухдаг байлаа. Тэр үед аав маань гурилын нухалт дутуу байна гэж буцааж шиддэг нь санаанд орж байна. Бас айлуудаар золгуут хийж сонинд боосон бэлэг өгснийг нь хурдан л гэртээ аваачиж задлах гэж яардаг байсан.
-Нийгэм, цаг үеэ дагаад монгол түмний уламжлалт цагаан сарын баяр улам хумигдаж, залуучууд бараг ёслох төдий тэмдэглэх болсонд харамсдаг. Тиймээс би хувь хүний хувьд энэ сайхан уламжлалаа алга болгочихгүй юмсан гэж хичээдэг. Хэдийгээр хүмүүс цаг завгүй ажиллаж амьдарч байгаа ч жилдээ ганц удаа ах дүү, ураг төрлөөрөө айлчилж, удам судраа мэдэлцэх том ёс заншил гэж ойлгож ач холбогдол өгч тэмдэглэдэг. Дүү нар болон найз нөхөд, хамт олондоо цагаан сарыг ураг төрөл, ах дүү, удам судраа таних баяр шүү гэдгийг байнга хэлж, гэр бүлээрээ үлгэрлэдэг гэж боддог.
Зундуйн Балжинням
Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ын
Бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-Монголчуудын эрт үеэс уламжилж ирсэн баярын нэг цагаан сар. Өдий хүртэл уламжлалаасаа гажихгүй тэмдэглээсээр ирсэн. Манайх идээний дээжээрээ ширээ засаж баярладаг. Шинийн нэгний өглөө эртлэн босож овоондоо гарч нар харж, хийморио сэргээдэг. Ажил амьдралын онцлогоос шалтгаалан сүүлийн жилүүдэд ах дүүстэйгээ цагаан сараар уулздаг болжээ. Сар шинийн баярыг айл хотлоороо тэмдэглэн өнгөрүүлдэг гэр бүлийн баяр гэж тодорхойлно. Одоо үед хүмүүс гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх болсон нь ажиглагдаж байгаа. Хүүхэд байхад их өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан даа. Айл ч их хэснэ, одоо энэ зүйл эсрэгээрээ болжээ. Уламжлагдаж ирсэн өв соёлыг хойч үедээ өвлүүлэх чухал. Тиймээс залуус хүүхдүүддээ ахмадаа хүндлэх ёсыг өвлүүлэхийг хичээдэг. Мөн ах дүү нараа таньж мэдүүлэхийг зорьдог юм.
Ганбаатарын Ариунбаатар
Гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт, дуучин
-Сарын шинийн баярыг Монголын ард түмэн минь өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Манай гэр бүлийнхэн ч өв уламжлал, Монгол гэдэг ахуйг илтгэсэн баяр цэнгэл хэмээн хүлээн авч, хүндэтгэн тэмдэглэж ирсэн. Би хөдөө, малчин ахуйд өссөн. Жинхэнэ малчин айлын цагаан сарын баярын дурсамж миний сэтгэлд тод үлджээ. Битүүний орой морьдоо бариад уяна. Аав минь морьдынхоо дэлийг сайхан засна. Ээж минь гэрийнхээ тоос шороог цэвэрлэнэ. Би аав ээждээ тусална. Хивсээ цасан дээр гөвөөд л, хашаа хороогоо цэвэрлэнэ. Ээжийн минь хийдэг цагаан идээний өнгө сайхан гэж. Гэрээс үнэр нь ханхалаад л. Шинийн 1-ний өглөө аавтайгаа хамт морьтой зүг чигээ гаргана. Өвөө, эмээтэйгээ золгохоос эхлээд морьтойгоо айл хэснэ. Одоо эргээд бодоход сэтгэлд их л сайхан санагдаж байна.
-Цаг үе мэдээж их өөр болжээ. Суурин амьдралын хэв мая г, соёл давамгайлж байна. Үүнийг дагаад сар шинийн баяр маань бас жаахан өөрчлөгдөж байна уу гэсэн зүйл анзаарагдаж байна. Сар шинийн баяр бол жинхэнэ монгол уламжлалыг харуулсан, хадгалсан, монголчуудын ондоошлыг шингээсэн баяр юм даа. Дээр үед малчдын баяр гэж нэрлэдэг байсан түүх байдаг юм билээ. Тэгэхээр бидний үеийнхэн энэхүү цаг үеийн өөрчлөлтөд сар шинийн баяраа өвлөн уламжилж,үр хүүхдүүддээ, үүх түүхтэй нь үлдээх үүрэгтэй гэж ойлгодог.
-Өнгөрсөн жил сар шинийн баяраар Монголдоо очиж чадаагүй. Энэ жил гэр бүлтэйгээ зорин очиж, аав ээжтэйгээ золгохоор бэлдэж байна. Цагаан сарын гоёлоо бэлдээд сэтгэл догдлон сууна. Цагаан сар бол баяр гэхээс илүү монгол хүний үнэ цэн, үндэстний онцлог, хэв шинжийг хадгалсан ийм сайхан уламжлал билээ. Тиймээс монгол хүн бүр өвгөдөөс минь өвлөн ирсэн энэ тансаг уламжлалаа баяр гэж хүлээж авахаас илүүтэй үүний цаана оршин буй хайр хүндэтгэлийг алдахгүйгээр өвлүүлэн авч явахыг хичээцгээе. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Галсан-Очирын ГАНЖАД
Төв аймгийн Сүмбэр сумын иргэн, Монгол Улсын начин
-Цагаан сар бол монгол түмний уламжлалт баяр. Тиймээс их ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Миний хувьд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай нутгийхан эртний уламжлалаараа тэмдэглэдэг . Хол ойрын хамаатан садантайгаа сар шинийн баяраар уулздаг.
-Цагаан сарын баяртай холбоотой дурсамжаа бодохоор бага насны дурсамж сэтгэлд бууж байна. Хөдөө морь унаад хамаатан, саахалтын айлдаа очдог байсан. Өвөр дүүрэн бэлэгтэй гэртээ харьдаг байж билээ. Эргээд бодход их сайхан дурсамж болж үлдэж дээ.
-Үндэсний тодотголтой бүхэн өв соёл тээдэг. Үндэсний хувцасаараа гоёх бахархалтай. Манай гэр бүл баяраар үндэсний хувцасаараа гоёх дуртай. Дээл чинь их сайхан хийморьтой хувцас шүү дээ.
Б.Тунгалагтамир
АНУ, Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг
-Манай гэр бүл АНУ-ын Виржиниа мужид ирээд найм дахь жилээ угтаж байна. Бид Цагаан сарын баяраа тэсэн ядан хүлээж тэмдэглэдэг. Хэдий алс хол байгаа ч гэсэн Шинийн нэгний өглөө эртлэн босож Монголд байгаа аав ээж, ахмад настнуудтайгаа цахим золголтоор амар мэндээ мэдэлцдэг. Мөн Америкт байгаа ахмад настай хүмүүс дээрээ золгож, найз нөхдөөрөө цугларч, монгол тоглоом наадгай тоглож хөгжилдөн өнгөрөөдөг.
-Хамгийн дурсгалтай цагаан сар гэвэл мэдээж бага насны минь аав ээж, дүү нартайгаа хамт тэмдэглэдэг байсан үе минь санаанд тод байна. Манайх ам бүл зургуулаа. Шинийн нэгний өглөө аав их эрт босгоно оо. Тэгээд шинэ дээл хувцасаа өмсөөд жигтэйхэн гоёчихоод бид дөрөв аав ээж хоёртойгоо насны эрэмбээрээ золгоно. Дараа нь ээж маань цайгаа чанаж, аав болон бид дөрөвт аягалаад буузаа жигнэдэг байсан. Аав маань хүүхдүүдтэйгээ хөөрөглөж үгийн сайхныг асууж, манай гэр бүлийн шинийн өглөө болгон ингэж эхэлдэг. Энэ маань их сайхан дурсамж юм.
-Үндэсний өв уламжлал бүдгэрч даяарчлагдаж байгаа энэ үед бид аль болох Монгол зан заншил, өв соёлоо үр хүүхдүүддээ танин мэдүүлэх зааж сургах үлгэрлэх тал дээр их анхаардаг. Бидний хувьд хүүхдүүдээ АНУ дахь Монгол сургуульд явуулахаас гадна, үндэснийхээ баяр, тэмдэглэлт өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэж хүүхдүүддээ ёс зан заншлаа зааж сургадаг.
Содовлагийн Үзэсгэлэн
Шилийн гол аймгийн Он шулуун хөх хошууны
-Цагаан сар бол монгол үндэстний уламжлалт баяр билээ. Манай нутагт цагаан сарыг Билиг гүн улирал буюу хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Ийнхүү сар шинэ болох үеэр галаа тахидаг сайхан уламжлал бий. Мөн цагаан сарын бууз баншаа хийхээс гадна тавгийн идээгээ ч өөрсдийн гараар хийж, хайрдаг. Ийнхүү битүүний өдөр махаа чанадаг уламжлалтай. Өдрийн 12 цаг болохоос өмнө тавгаа засах ёстой. Эхлээд цагаан идээндээ хүрнэ. Манай Өвөрмонголчууд битүүний буузаа тусад нь хийдэг. Ингэхдээ буузандаа дамар зоос хийж, хэн нь азтай байхаа үздэг. Тэр буузыг идсэн хүн тухайн жилдээ эд баялаг арвин байх нь гэж бэлгэшээдэг юм.
-Миний хүүхэд насанд сар шиний баяртай холбоотой олон сайхан дурсамж бий. Үүнээс хамгийн сайхан нь хүүхэд байхдаа шинэ жил гарахад унтвал тэр жилдээ байнга унтана гэдэг үгэнд үнэмшдэг байлаа. Тиймээс битүүний шөнө ерөөсөө нойр хүрэхгүй, элдвийг бодон өнгөрүүлдэг байснаа санаж байна.
-Цаг үе, нийгмээ дагаад зарим уламжлалт ёс хувирах нь бий. Гэхдээ бидний хувьд ямагт монгол үндэстэн гэдгээрээ бахархаж, омогшиж, хаа ч явсан гайхуулсаар ирсэн. Тиймээс энэ сайхан өв соёлоо хайрлан, хамгаалж, уламжлан түгээх нь 1980-аад оныхон бидний эрхэм үүрэг болоод байна. Өвөрмонголчууд бидний хувьд өөрийн биеэр үлгэрлэхээс гадна өөрсдөө ч түүх соёлоо сайн судалж, үр хүүхэддээ Монголын ёс уламжлал, амьдралын онцлогийг ойгуулж, эгэл жирийн монгол айлын халуун дулаан, сайхан уур амьсгалыг цаг ямагт бүрдүүлэхийг хичээсээр ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 24 (7268)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.