• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Зорчигч тээвэр” I, II, III, IV, V баазуудыг байгуулахыг дэмжлээ

Хуралдаанаар мөн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудалтай холбоотой танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ.

Нийслэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс эхлэн энэ оныг дамжин их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн Морингийн даваа, Сонгинохайрхан тахилтад шинээр автобусны дулаан зогсоол, цахилгаан автобус цэнэглэх боломжтой засвар үйлчилгээний төв, угаах цех, кузов засвар, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий цогцолбор, засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр баазыг энэ оны тавдугаар сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа. Иймд шинээр худалдан авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлүүдэд төлбөртэйгөөр ашиглуулах, 2 цогцолбор төвийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилах шаардлага үүсээд буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан юм.

hrBz2mVTRapUkLO.jpg

Одоогийн байдлаар Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч газрын бүтэц орон тооны хувьд 399 сул орон тоо байгаа. Тодруулбал, автобусны жолооч нарын цалин хөлс 1.5-2.0 сая төгрөг байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахад MNS 5012:2021 стандартын дагуу өөрийн өмчлөлийн дулаан зогсоол, засварын байртай байх, хүний нөөц хангалттай байх зэрэг саналыг ирүүлсэн. Энэхүү саналд тулгуурлан “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулалт хийж, дараах байдлаар шилжүүлэх санал гаргасан юм. Үүнд:

Автобус нэг ОНӨААТҮГ: ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах Тэнүүн огоо ХХК-ийн 1 дүгээр баазуудыг нэгтгэх

Автобус хоёр ОНӨААТҮГ: СХД-ийн 37 дугаар хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазыг ашиглах саналыг хэлэв.

Гол нь одоо байгаа хоёр баазын зохион байгуулалтыг шинэчлэхгүй бол Тахилт дахь баазаас Ургах нарангийн чиглэлийн автобус гарах тохиолдол хүртэл бий аж. Өөрөөр хэлбэл, чиглэлийн автобус 30 км-ийн зайтай баазаас үйлчилгээнд гарч буй нь үйлчилгээний хүртээмж муу байхаас гадна эдийн засгийн хувьд алдагдалтай болж байгаа юм. Засаг дарга Х.Нямбаатар мөн төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 автобус гарсан. 49 автобус жолооч байхгүй гэдэг шалтгаанаар гараагүй. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна” гэлээ.

6RkwN9ocAtLa3op.jpg

Төлөөлөгч С.Эрдэнэбаяр хуулийн этгээдийг өөрчилснөөр үйл ажиллагаа нь доголдох эсэх, автобусны богино эргэлт, нийтийн тээврийн салбарт цаашид баримтлах бодлогын талаар тодруулсан юм. Засаг дарга, нийтийн тээврийн компанийн үйл ажиллагаа доголдохгүй бөгөөд цаашид нийслэлээс автобус баазуудад дотаци өгдөг байдлыг 50 хүртэл хувиар бууруулах бодлогыг баримтална гэв. Улмаас нийтийн тээврийн салбарын ашигт ажиллагааг дэмжиж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ хэмээв.

GsStltBQhkSGR11.jpg

Төлөөлөгч Г.Гангамөрөн: Хоёр автобус баазыг тав болгон өөрчилснөөр удирдлагын зардал өсөх үү гэдгийг тодруулав. Мөн Тэнүүн-огоо компанийн жолооч, ажилтнуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар асуув. Тус компани нийслэлд албан ёсоор шилжиж ирвэл тэдгээр мэргэшсэн жолооч, ажилтнуудыг урьж ажиллуулна гэдгийг Х.Нямбаатар онцоллоо. Мөн ААН-ийг өөрчлөн, зохион байгуулж байгаатай холбоотойгоор удирдлагын зардал өсөхгүй гэв.

0P0BTIXfb5V7bjE.jpg

“Зорчигч тээвэр I”, “Зорчигч тээвэр II”, “Зорчигч тээвэр III”, “Зорчигч тээвэр IV”, “Зорчигч тээвэр V” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжлээ. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрх үүрэг хариуцлагыг тогтоолын хавралтад заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэхийг дэмжив. Энэхүү зохион байгуулалт, өөрчлөлтийг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан хийх юм.

zh6dtNtS9Lfi6tb.jpg
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн...
УИХ-ын 2024 оны сонгуулиар улс...

“Зорчигч тээвэр” I, II, III, IV, V баазуудыг байгуулахыг дэмжлээ

Kuzmo 2024-02-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Зорчигч тээвэр” I, II, III, IV, V баазуудыг байгуулахыг дэмжлээ

Хуралдаанаар мөн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудалтай холбоотой танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ.

Нийслэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс эхлэн энэ оныг дамжин их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн Морингийн даваа, Сонгинохайрхан тахилтад шинээр автобусны дулаан зогсоол, цахилгаан автобус цэнэглэх боломжтой засвар үйлчилгээний төв, угаах цех, кузов засвар, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий цогцолбор, засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр баазыг энэ оны тавдугаар сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа. Иймд шинээр худалдан авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлүүдэд төлбөртэйгөөр ашиглуулах, 2 цогцолбор төвийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилах шаардлага үүсээд буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан юм.

hrBz2mVTRapUkLO.jpg

Одоогийн байдлаар Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч газрын бүтэц орон тооны хувьд 399 сул орон тоо байгаа. Тодруулбал, автобусны жолооч нарын цалин хөлс 1.5-2.0 сая төгрөг байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахад MNS 5012:2021 стандартын дагуу өөрийн өмчлөлийн дулаан зогсоол, засварын байртай байх, хүний нөөц хангалттай байх зэрэг саналыг ирүүлсэн. Энэхүү саналд тулгуурлан “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулалт хийж, дараах байдлаар шилжүүлэх санал гаргасан юм. Үүнд:

Автобус нэг ОНӨААТҮГ: ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах Тэнүүн огоо ХХК-ийн 1 дүгээр баазуудыг нэгтгэх

Автобус хоёр ОНӨААТҮГ: СХД-ийн 37 дугаар хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазыг ашиглах саналыг хэлэв.

Гол нь одоо байгаа хоёр баазын зохион байгуулалтыг шинэчлэхгүй бол Тахилт дахь баазаас Ургах нарангийн чиглэлийн автобус гарах тохиолдол хүртэл бий аж. Өөрөөр хэлбэл, чиглэлийн автобус 30 км-ийн зайтай баазаас үйлчилгээнд гарч буй нь үйлчилгээний хүртээмж муу байхаас гадна эдийн засгийн хувьд алдагдалтай болж байгаа юм. Засаг дарга Х.Нямбаатар мөн төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 автобус гарсан. 49 автобус жолооч байхгүй гэдэг шалтгаанаар гараагүй. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна” гэлээ.

6RkwN9ocAtLa3op.jpg

Төлөөлөгч С.Эрдэнэбаяр хуулийн этгээдийг өөрчилснөөр үйл ажиллагаа нь доголдох эсэх, автобусны богино эргэлт, нийтийн тээврийн салбарт цаашид баримтлах бодлогын талаар тодруулсан юм. Засаг дарга, нийтийн тээврийн компанийн үйл ажиллагаа доголдохгүй бөгөөд цаашид нийслэлээс автобус баазуудад дотаци өгдөг байдлыг 50 хүртэл хувиар бууруулах бодлогыг баримтална гэв. Улмаас нийтийн тээврийн салбарын ашигт ажиллагааг дэмжиж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ хэмээв.

GsStltBQhkSGR11.jpg

Төлөөлөгч Г.Гангамөрөн: Хоёр автобус баазыг тав болгон өөрчилснөөр удирдлагын зардал өсөх үү гэдгийг тодруулав. Мөн Тэнүүн-огоо компанийн жолооч, ажилтнуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар асуув. Тус компани нийслэлд албан ёсоор шилжиж ирвэл тэдгээр мэргэшсэн жолооч, ажилтнуудыг урьж ажиллуулна гэдгийг Х.Нямбаатар онцоллоо. Мөн ААН-ийг өөрчлөн, зохион байгуулж байгаатай холбоотойгоор удирдлагын зардал өсөхгүй гэв.

0P0BTIXfb5V7bjE.jpg

“Зорчигч тээвэр I”, “Зорчигч тээвэр II”, “Зорчигч тээвэр III”, “Зорчигч тээвэр IV”, “Зорчигч тээвэр V” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжлээ. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрх үүрэг хариуцлагыг тогтоолын хавралтад заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэхийг дэмжив. Энэхүү зохион байгуулалт, өөрчлөлтийг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан хийх юм.

zh6dtNtS9Lfi6tb.jpg

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

18 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах