• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Сонгуулийн өмнөх чуулган учраас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдах товтой байна.  Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиудыг батлахаар төлөвлөснийг хүргэе.

Олборлох  байдлын ил тод байдлын тухай хууль

Эдийн засаг, уул уурхайн онцлогийг дагаад энэ салбарт авлигын эрсдэл өндөр байдаг.   Тиймээс ХЗДХЯ-наас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна. Засгийн газраас 2006 онд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих тухай” тогтоолыг баталж байжээ.  Улмаар энэхүү ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллах болсноор манай улс албан ёсоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай олон улсын санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад энэ салбарт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна гэж үзжээ.  Олборлох үйлдвэрлэлд зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалаар хязгаарлах бус бусад хуулиар зохицуулдаг ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хамруулахаас гадна байгалийн бусад баялаг болох амьтан, ургамал, ойн баялгийн ашиглалтын үйл ажиллагаанд мөн ил тод байдлыг хангах нийтлэг зохицуулалт бүхий бие даасан хуультай болох нь оновчтой гэж үзжээ.

Шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, өөрсдөө тогтооно

Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн.  Тэгэхээр хуулийг батлах эсэх нь парламентын бүрэн эрхийн асуудал юм. Засгийн газрын зүгээс “Алсын хараа-2050” бодлогодоо “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгааг хангах талаас тодорхой алхмууд хийлээ. Тухайлбал, шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, шүүхийн захиргааны дээд байгууллага нь өөрсдөө тодорхой итгэлцүүрийн дагуу тогтоодог байх өөрчлөлтийг Шүүхийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тооцооллыг Засгийн газраас санхүүжүүлэх эрх олгох тогтоолын төслийг хуулийн төслийг дагалдуулан оруулсан байна.  

“5Ш” -ийг нэгтгэнэ

“5Ш” ажиллагаа өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хэрэгжиж, тайлангаа холбогдох газруудад танилцуулжээ.  Цаашид “5Ш” ажиллагааг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж ажиллахаар бэлтгэл хангажээ. Өнгөрсөн хугацаанд “Шүгэл” ажиллагаанд гэхэд 1000 гаруй санал, гомдол ирсэн бөгөөд 65 хувийг шийдвэрлэжээ. Үлдсэн 35 хувь нь холбогдох байгууллагууд дээр судлагдаж байна.  Иргэдээс ирсэн гомдлуудыг эрэмбэвэл, нэгдүгээрт,  газрын эрхтэй холбоотой маргаан, гомдол нэлээд чирэгдэл үүсгэж байна. Дараагийн дугаарт, хуулийн хэрэглээний тэгш бус байдалтай холбоотой гомдол их ирсэн.  Иргэд эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад ханддаг.  Гэвч асуудал нь шийдвэрлэгдэхгүй уддаг, ойлгомжгүй байдал үүсдэг тухай асуудал нэлээд хувийг эзэлж байна.  Дараагийн дугаарт, иргэд амьдрах орчноо сайжруулах,  Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэхтэй холбоотой гомдлуудыг ирүүлжээ. 

Авлига албан тушаалын хэргээр шүгэл үлээсэн төрийн албан хаагчдыг хамгаална

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна. Ялангуяа авлига, албан тушаалын хэргээр шүгэл үлээж байгаа төрийн албан хаагчдаа хуулиар хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.  Тэдний шүгэл үлээлээ гээд эрх зүйн байдал, хөдөлмөрлөх нөхцөл дордох учиргүй.  Энэ хууль батлагдсанаар шүгэл үлээгчид илүү зоригтой, хамгаалалттайгаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэх, шүгэл үлээх боломж бүрдэнэ.   Мөн энэ хуулийг батлахаас гадна Төрийн албаны тухай хуульд тодорхой хамгаалсан заалтыг тусгахаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Иргэдийнхээ хандивт талархаж...
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4...

Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

БАТСАЙХАН 2024-03-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Сонгуулийн өмнөх чуулган учраас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдах товтой байна.  Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиудыг батлахаар төлөвлөснийг хүргэе.

Олборлох  байдлын ил тод байдлын тухай хууль

Эдийн засаг, уул уурхайн онцлогийг дагаад энэ салбарт авлигын эрсдэл өндөр байдаг.   Тиймээс ХЗДХЯ-наас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна. Засгийн газраас 2006 онд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих тухай” тогтоолыг баталж байжээ.  Улмаар энэхүү ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллах болсноор манай улс албан ёсоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай олон улсын санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад энэ салбарт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна гэж үзжээ.  Олборлох үйлдвэрлэлд зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалаар хязгаарлах бус бусад хуулиар зохицуулдаг ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хамруулахаас гадна байгалийн бусад баялаг болох амьтан, ургамал, ойн баялгийн ашиглалтын үйл ажиллагаанд мөн ил тод байдлыг хангах нийтлэг зохицуулалт бүхий бие даасан хуультай болох нь оновчтой гэж үзжээ.

Шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, өөрсдөө тогтооно

Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн.  Тэгэхээр хуулийг батлах эсэх нь парламентын бүрэн эрхийн асуудал юм. Засгийн газрын зүгээс “Алсын хараа-2050” бодлогодоо “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгааг хангах талаас тодорхой алхмууд хийлээ. Тухайлбал, шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, шүүхийн захиргааны дээд байгууллага нь өөрсдөө тодорхой итгэлцүүрийн дагуу тогтоодог байх өөрчлөлтийг Шүүхийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тооцооллыг Засгийн газраас санхүүжүүлэх эрх олгох тогтоолын төслийг хуулийн төслийг дагалдуулан оруулсан байна.  

“5Ш” -ийг нэгтгэнэ

“5Ш” ажиллагаа өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хэрэгжиж, тайлангаа холбогдох газруудад танилцуулжээ.  Цаашид “5Ш” ажиллагааг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж ажиллахаар бэлтгэл хангажээ. Өнгөрсөн хугацаанд “Шүгэл” ажиллагаанд гэхэд 1000 гаруй санал, гомдол ирсэн бөгөөд 65 хувийг шийдвэрлэжээ. Үлдсэн 35 хувь нь холбогдох байгууллагууд дээр судлагдаж байна.  Иргэдээс ирсэн гомдлуудыг эрэмбэвэл, нэгдүгээрт,  газрын эрхтэй холбоотой маргаан, гомдол нэлээд чирэгдэл үүсгэж байна. Дараагийн дугаарт, хуулийн хэрэглээний тэгш бус байдалтай холбоотой гомдол их ирсэн.  Иргэд эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад ханддаг.  Гэвч асуудал нь шийдвэрлэгдэхгүй уддаг, ойлгомжгүй байдал үүсдэг тухай асуудал нэлээд хувийг эзэлж байна.  Дараагийн дугаарт, иргэд амьдрах орчноо сайжруулах,  Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэхтэй холбоотой гомдлуудыг ирүүлжээ. 

Авлига албан тушаалын хэргээр шүгэл үлээсэн төрийн албан хаагчдыг хамгаална

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна. Ялангуяа авлига, албан тушаалын хэргээр шүгэл үлээж байгаа төрийн албан хаагчдаа хуулиар хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.  Тэдний шүгэл үлээлээ гээд эрх зүйн байдал, хөдөлмөрлөх нөхцөл дордох учиргүй.  Энэ хууль батлагдсанаар шүгэл үлээгчид илүү зоригтой, хамгаалалттайгаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэх, шүгэл үлээх боломж бүрдэнэ.   Мөн энэ хуулийг батлахаас гадна Төрийн албаны тухай хуульд тодорхой хамгаалсан заалтыг тусгахаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

21 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

21 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

21 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах