• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэдийнхээ хандивт талархаж сурахсан, малчид минь

Зуд нүүрлэсэн өдрүүд үргэлжилсээр.  Улсын онцгой  комиссоос ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд хоёр сая илүүтэй мал хорогджээ.  Ирж яваа цаг хэдий ч  хавирга нэвт үлээх хаврын  хүйтэн хавсарга ядарч туйлдсан мал, малчин хоёрын тамирыг барж,  хорогдсон малын тоо арван саяд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Мал яах вэ, хот нь хоосорч модоо барьж үлдэхгүй л бол  хоёр жилийн дотор  амьжиргаа залгуулах хэдэн  малтай  болж л таараа. Харин эргэж төлөгдөхгүй баялаг бол эрүүл мэнд, амь нас.  Энэ үүднээс орон даяар малчдад туслах аян өрнөж байна.  Төв суурин газарт аж төрж буй айл, өрх бүр  чадах ядахаараа хандивт нэгдсээр.  Шулуухан хэлэхэд,  албан журмын  татвар гэдэг  шиг л юм болж байна даа, нийслэлд. Дөнгөж сургуульд орсон зургаан настан хүртэл малчин танд хэрэгтэй лаа, шүдэнз, хуурай цай, элгэвч, нэмнээ  нэхэн эцэг, эх, эмээ, өвөөгөө сандаргаж байна.  

Малчин хүний амьдрал мэдэхгүй залуучууд  элгэвч, нэмнээ гэж юу вэ , хаанаас худалдаж авах вэ хэмээн бие биеээсээ сураглаж буйтай тааралдлаа. Хороодын ахмадын хорооноос залгаж байна. Малчдад өгөх хандиваа Намын баяраас өмнө авчирч өгнө үү хэмээн хөгшчүүдийг бас зүгээр суулгахгүй байгаа бололтой. Дээр нь сумдын нутгийн зөвлөл утас цохиж хандив нэхэж байж ч мэднэ. 

Төрийн албан хаагчид,  томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд гурван өдрийн цалингаар тогтвол их юм. Энэ бүхэн дээр   амьдралаасаа илүүчлэн байж хандив өгч буй сайхан сэтгэлтнүүдийг нэмэх хэрэгтэй.  Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч зүгээр суусангүй. МҮОНТВ гэхэд эфирийнхээ арван цагийг хандив цуглуулах арга хэмжээнд зориулж, тэрбум гаруй төгрөгийг цуглуулж чадсан байна лээ. Монголд анх удаа зуд болж байгаа юм биш. Тэртээ 1980-аад онд ч зуд болж, найман настай нусгай би эмэг эхээрээ элгэвч оёулж, хоёр ширхэг лаа нэмэрлэн хандивлаж байснаа мартаагүй.  Хориод жилийн өмнө бас л зуд болж, НҮБ-ын элч төлөөлөгчид зудын нөхцөл байдалтай  танилцах гэж ирээд амиа алдаж байсан гашуун түүх бий.

Харин одоо хандив эзнээ олж очиж чадаж байгаа болов уу.  Иргэдийн өгсөн хандивыг малчид хэрхэн хүлээж авч байгаа тухайд мэдээлэл алга л байна.  Олон олон хүний  үйлээ үзэж байж цуглуулсан хандив  мал, малчин хоёртоо хүрэхгүй, сонгуулийн шоу төдий болоод өнгөрвөл яана вэ. Нөгөөтэйгүүр, олон жил зудтай нүүр тулж ажилласан ХАА-н салбарын мэргэжилтний хэлж байсан үг үе үе санаанд буух.  Хэдхэн жилийн өмнө  хэдэн шуудай хивэг,   гучин боодол өвс, дөчин ширхэг нэмнээ,  хүн  малын эм гээд ойр зуурын хэрэглээний зүйл ачиж  аваад   нэгэн аймгийг зорьж. Аймгийг нь бичээд яах вэ.  Гэтэл  очсон айл нь ”Хэд хоногийн өмнө   хэдэн хүмүүс ирээд  юм  өгөөд явсан гээд  элгэвч, нэмнээ, лаа шүдэнзийг нь өвөлжөөнийхөө  мухар руу хаячихсан байсан гэнэ лээ.  Тэр байтугай,  нохойндоо хэвтэр болгоод өгсөнтэй ч  таарч.

Нохой ч яах вэ, амьд амьтан юм гээд эс тооход  гэрийнхээ гадаа хаяж орхисон нь шар усны үерээр  гуу жалгаар  элгэвч, нэмнээ  урсч байсан  тохиолдол нэг биш удаа гарч байж.  Үйлээ барж, үсээ зулгаах шахан байж цуглуулаад түүнийгээ  өрх бүрт  хүргэх гэж зүтгэж яваа албан хаагчдын сэтгэл рүү ус бүү цацаарай гэж малчин танаас хүсэх байна.   Үнэндээ мал  бол тухайн малчны хувийн өмч.  Байгалийн гамшиг хэлж ирэхгүй ч  өмчөө өөд татах нь малчин таны үүрэг.  Зуны дэлгэр цагт ч өвөл гэж улирал байдгийг мартаж болохгүй. 

Зудыг зутралгүй давдаг ажилч хичээнгүй малчинтай таарч л явлаа. Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Н.Болдбаатарын хотонд сэтгүүлчдийн баг очиход төлийн дуу цангинаж, хэдхэн хоногтой нялх төл пүнзэн дотроо тонгочиж байх нь тэр. Гэтэл  жалгын нөгөө талд өвөлжиж буй нутгийн малчны хот харлан   зуу хүрэхгүй богтой үлдсэн тухайгаа   нулимс дуслуулан ярьж байв.  Малчин  Болдбаатарыг туршлагаасаа хуваалцаач хэмээхэд “ Халгай таван хуруу ургахад л хайчилж аваад даршилдаг.  Зунжингаа хайч, шуудай дүүрч явдаг. Хаврын урт өдрүүдэд тарга тэвээргээ алдсан малдаа өнөөх даршаа өгдөг. Хэдхэн хоноод л бэлчээрийн ая даахтай болдог юм” гэж ирээд л хуучилж билээ.   Тэгвэл нутгийн малчин яасан байх нь вэ. Өвс хадлангаа бэлдээгүйн  горыг амссан хэрэг.

Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу баатар “ Өвс тэжээлээ бэлдээгүй айлын гадаа зуд үргэлж болж байдаг “хэмээн ёжлонгуй хэрнээ хатуу хэлсэн нь бий.  Малчид минь нэгийг бодоорой. Нийслэлчүүд гэж  өвөр дэхээ барж ядсан улс байдаггүй юм. Хуруу хумсаа хуйлах шахаж малчин танд зориулан элгэвч, нэмнээ оёсон байж таарна. Түүнийг нь жалганд хаяв. Хямгадаж аваад ирэх хавар шинэ төл хүлээж авахдаа хэрэглэнэ биз. Хүүхдүүд  эцэг эхээсээ нэмнээ нэхэж, эмгэд, ижий нар нь оёсон эд шүү.   Та бүхэн минь  бэлэнчилдэг, гомдож тунидаг муухай сэтгэлгээнээсээ ангижир.  Эцэст нь хэлэхэд, хотын бид ядарвал хөдөөний та нар хайр энэрлийн гараа сунгах болов уу.  Үгүй л байх даа.  

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 01. Баасан. №020 (5938)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
ХУРААХ
Г.Занданшатар: Алтайн соёл гэх...
Хаврын чуулганаар авлигын эсрэг...

Иргэдийнхээ хандивт талархаж сурахсан, малчид минь

Kuzmo 2024-03-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Иргэдийнхээ  хандивт талархаж сурахсан, малчид минь

  Иргэдийнхээ  хандивт талархаж сурахсан, малчид минь

Зуд нүүрлэсэн өдрүүд үргэлжилсээр.  Улсын онцгой  комиссоос ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд хоёр сая илүүтэй мал хорогджээ.  Ирж яваа цаг хэдий ч  хавирга нэвт үлээх хаврын  хүйтэн хавсарга ядарч туйлдсан мал, малчин хоёрын тамирыг барж,  хорогдсон малын тоо арван саяд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Мал яах вэ, хот нь хоосорч модоо барьж үлдэхгүй л бол  хоёр жилийн дотор  амьжиргаа залгуулах хэдэн  малтай  болж л таараа. Харин эргэж төлөгдөхгүй баялаг бол эрүүл мэнд, амь нас.  Энэ үүднээс орон даяар малчдад туслах аян өрнөж байна.  Төв суурин газарт аж төрж буй айл, өрх бүр  чадах ядахаараа хандивт нэгдсээр.  Шулуухан хэлэхэд,  албан журмын  татвар гэдэг  шиг л юм болж байна даа, нийслэлд. Дөнгөж сургуульд орсон зургаан настан хүртэл малчин танд хэрэгтэй лаа, шүдэнз, хуурай цай, элгэвч, нэмнээ  нэхэн эцэг, эх, эмээ, өвөөгөө сандаргаж байна.  

Малчин хүний амьдрал мэдэхгүй залуучууд  элгэвч, нэмнээ гэж юу вэ , хаанаас худалдаж авах вэ хэмээн бие биеээсээ сураглаж буйтай тааралдлаа. Хороодын ахмадын хорооноос залгаж байна. Малчдад өгөх хандиваа Намын баяраас өмнө авчирч өгнө үү хэмээн хөгшчүүдийг бас зүгээр суулгахгүй байгаа бололтой. Дээр нь сумдын нутгийн зөвлөл утас цохиж хандив нэхэж байж ч мэднэ. 

Төрийн албан хаагчид,  томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд гурван өдрийн цалингаар тогтвол их юм. Энэ бүхэн дээр   амьдралаасаа илүүчлэн байж хандив өгч буй сайхан сэтгэлтнүүдийг нэмэх хэрэгтэй.  Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч зүгээр суусангүй. МҮОНТВ гэхэд эфирийнхээ арван цагийг хандив цуглуулах арга хэмжээнд зориулж, тэрбум гаруй төгрөгийг цуглуулж чадсан байна лээ. Монголд анх удаа зуд болж байгаа юм биш. Тэртээ 1980-аад онд ч зуд болж, найман настай нусгай би эмэг эхээрээ элгэвч оёулж, хоёр ширхэг лаа нэмэрлэн хандивлаж байснаа мартаагүй.  Хориод жилийн өмнө бас л зуд болж, НҮБ-ын элч төлөөлөгчид зудын нөхцөл байдалтай  танилцах гэж ирээд амиа алдаж байсан гашуун түүх бий.

Харин одоо хандив эзнээ олж очиж чадаж байгаа болов уу.  Иргэдийн өгсөн хандивыг малчид хэрхэн хүлээж авч байгаа тухайд мэдээлэл алга л байна.  Олон олон хүний  үйлээ үзэж байж цуглуулсан хандив  мал, малчин хоёртоо хүрэхгүй, сонгуулийн шоу төдий болоод өнгөрвөл яана вэ. Нөгөөтэйгүүр, олон жил зудтай нүүр тулж ажилласан ХАА-н салбарын мэргэжилтний хэлж байсан үг үе үе санаанд буух.  Хэдхэн жилийн өмнө  хэдэн шуудай хивэг,   гучин боодол өвс, дөчин ширхэг нэмнээ,  хүн  малын эм гээд ойр зуурын хэрэглээний зүйл ачиж  аваад   нэгэн аймгийг зорьж. Аймгийг нь бичээд яах вэ.  Гэтэл  очсон айл нь ”Хэд хоногийн өмнө   хэдэн хүмүүс ирээд  юм  өгөөд явсан гээд  элгэвч, нэмнээ, лаа шүдэнзийг нь өвөлжөөнийхөө  мухар руу хаячихсан байсан гэнэ лээ.  Тэр байтугай,  нохойндоо хэвтэр болгоод өгсөнтэй ч  таарч.

Нохой ч яах вэ, амьд амьтан юм гээд эс тооход  гэрийнхээ гадаа хаяж орхисон нь шар усны үерээр  гуу жалгаар  элгэвч, нэмнээ  урсч байсан  тохиолдол нэг биш удаа гарч байж.  Үйлээ барж, үсээ зулгаах шахан байж цуглуулаад түүнийгээ  өрх бүрт  хүргэх гэж зүтгэж яваа албан хаагчдын сэтгэл рүү ус бүү цацаарай гэж малчин танаас хүсэх байна.   Үнэндээ мал  бол тухайн малчны хувийн өмч.  Байгалийн гамшиг хэлж ирэхгүй ч  өмчөө өөд татах нь малчин таны үүрэг.  Зуны дэлгэр цагт ч өвөл гэж улирал байдгийг мартаж болохгүй. 

Зудыг зутралгүй давдаг ажилч хичээнгүй малчинтай таарч л явлаа. Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Н.Болдбаатарын хотонд сэтгүүлчдийн баг очиход төлийн дуу цангинаж, хэдхэн хоногтой нялх төл пүнзэн дотроо тонгочиж байх нь тэр. Гэтэл  жалгын нөгөө талд өвөлжиж буй нутгийн малчны хот харлан   зуу хүрэхгүй богтой үлдсэн тухайгаа   нулимс дуслуулан ярьж байв.  Малчин  Болдбаатарыг туршлагаасаа хуваалцаач хэмээхэд “ Халгай таван хуруу ургахад л хайчилж аваад даршилдаг.  Зунжингаа хайч, шуудай дүүрч явдаг. Хаврын урт өдрүүдэд тарга тэвээргээ алдсан малдаа өнөөх даршаа өгдөг. Хэдхэн хоноод л бэлчээрийн ая даахтай болдог юм” гэж ирээд л хуучилж билээ.   Тэгвэл нутгийн малчин яасан байх нь вэ. Өвс хадлангаа бэлдээгүйн  горыг амссан хэрэг.

Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу баатар “ Өвс тэжээлээ бэлдээгүй айлын гадаа зуд үргэлж болж байдаг “хэмээн ёжлонгуй хэрнээ хатуу хэлсэн нь бий.  Малчид минь нэгийг бодоорой. Нийслэлчүүд гэж  өвөр дэхээ барж ядсан улс байдаггүй юм. Хуруу хумсаа хуйлах шахаж малчин танд зориулан элгэвч, нэмнээ оёсон байж таарна. Түүнийг нь жалганд хаяв. Хямгадаж аваад ирэх хавар шинэ төл хүлээж авахдаа хэрэглэнэ биз. Хүүхдүүд  эцэг эхээсээ нэмнээ нэхэж, эмгэд, ижий нар нь оёсон эд шүү.   Та бүхэн минь  бэлэнчилдэг, гомдож тунидаг муухай сэтгэлгээнээсээ ангижир.  Эцэст нь хэлэхэд, хотын бид ядарвал хөдөөний та нар хайр энэрлийн гараа сунгах болов уу.  Үгүй л байх даа.  

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 01. Баасан. №020 (5938)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

4 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

4 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

4 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах