• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэгдсэн төвүүд гадаад паспорт сунгахгүй

Энэ сарын 17-нд улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалах боломжтой болгосон. Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Иргэд гадаад паспорт захиалахын тулд заавал 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төв орох шаардлагагүй болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэдийн хувьд гадаад паспорт захиална гэдэг маш төвөгтэй асуудал байлаа. Паспортаа захиалахын тулд дугаарлаж зогсоно. Авахын тулд ч гэсэн дугаарлаж зогсч байж авдаг. Тиймээс манай улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлсэн. 
 
-Энэхүү үйлчилгээг төрийн нэгдсэн төвийн үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэний бүртгэл, мэдээллийн газрын ачаалал буурч байгаа байх?
 
-Тийм. Гадаад паспорт захиалах үйлчилгээг төрийн нэгдсэн төвд шилжүүлснээр нэгдүгээрт иргэдийн хүлээлт, чирэгдэл арилах юм. Хоёрдугаарт, 100 айлд байрлах иргэний бүртгэл, мэдээллийн төвийн ачаалал багасах давуу талтай. 
 
-Бүх нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалах боломжтой юу?
 
-Тийм. Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдээс гадаад паспортаа захиалах боломжтой. Иргэд өөрт ойр байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс гадаад паспортаа захиалж болно. Мөн уг үйлчилгээ төрийн нэгдсэн төвд шилжсэнээр олон давуу талууд бий болсон. Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Энэ мэтчилэн давуу талууд байгаа. 
 
-Нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
 
-Тухайн иргэн гадаад паспорт анх удаа авч байгаа бол иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримтаа авч ирэх хэрэгтэй. Харин хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол хуучин гадаад паспорт, иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримт шаардлагатай. 
 
-Захиалсан паспортаа хаанаас авах вэ?
 
-Захиалсан гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтой. Мөн захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
 
-Гадаад паспортын сунгалт хийх үү?
 
-Үгүй. Зөвхөн гадаад паспорт шинээр захиалах бол төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж болно. Хэрвээ гадаад паспортаа сунгуулах бол 100 айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна. 
 
-Өмнө нь 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст гадаад паспорт захиалсан байсан хүмүүс хаанаас паспортаа авах вэ?
 
-Өмнө нь гадаад паспортаа 100 айл дахь иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст захиалсан байсан хүмүүс тэндээсээ очиж авна. Нэгдсэн төвүүдэд шинээр захиалж байгаа хүмүүс очих юм. Зөвхөн гадаад паспорт захиалах үйлчилгээ нь л нэгдсэн төвүүдэд шилжсэн гэсэн үг. Харин сунгуулах үйлчилгээ нь 100 айлын иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэстэй хэвээрээ байгаа. 
 
-Гадаад паспорт шинээр авах, сунгуулахад ямар үнэтэй байдаг юм бэ?
 
-Гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатайгаар шинээр авч болно. Жилээсээ хамаарч үнэ нь өөр. Тухайлбал, нэг жилээр гадаад паспорт авах бол 22500 төгрөгийн үнэтэй. Таван жилээр авах бол 32500 төгрөгийн үнэтэй байдаг. Хэрвээ гадаад паспортаа яаралтай ажлын гурав хоногт гаргахаар бол нэг жил, таван жил ялгаагүй 10 мянган төгрөг нэмэгддэг юм. 
 
-Сунгуулахад ямар үнэтэй вэ?
 
-Гадаад паспортыг 1-5 жилийн хугацаатайгаар сунгуулах боломжтой. Нэг жилээр 4500, хоёр жилээр 6500, гурван жилээр сунгуулах бол 8500 төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн жилээр 10500, таван жилээр сунгуулбал 12500 төгрөг төлөх ёстой. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 40 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг. Энэхүү торгуулийг паспорт авах үнийн дүн дээр нэмж тооцож, авдаг. 
 
-Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгодог вэ?
 
-Гадаад паспорт хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, эзэмших, ашиглах  хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан байвал хүчингүй болдог. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол хүчингүй болгоно. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн, гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол тухайн иргэний паспортыг хүчингүй болгодог юм. Тухайн иргэн өөрийн болгоомжгүйгээс болж гадаад паспортаа гэмтээсэн, хаясан, үрэгдүүлсэн, эсвэл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн байвал мөн хүчингүй болгодог. 
 
-Хүчингүй болгоход төлбөр хураамж төлдөг үү?
 
-Гурван тохиолдлоос бусад үед “Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эзэмших, ашиглах  хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан бол хариуцлага тооцохгүй. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн байвал хариуцлага тооцдоггүй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
ХУРААХ
Авто замын ослоор дөрвөн хүн...
Их Британи ЕХ-нд үлдэх үү, эс...

Нэгдсэн төвүүд гадаад паспорт сунгахгүй

Батзаяа 2016-06-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэгдсэн төвүүд гадаад паспорт сунгахгүй
Энэ сарын 17-нд улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалах боломжтой болгосон. Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Иргэд гадаад паспорт захиалахын тулд заавал 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төв орох шаардлагагүй болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэдийн хувьд гадаад паспорт захиална гэдэг маш төвөгтэй асуудал байлаа. Паспортаа захиалахын тулд дугаарлаж зогсоно. Авахын тулд ч гэсэн дугаарлаж зогсч байж авдаг. Тиймээс манай улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлсэн. 
 
-Энэхүү үйлчилгээг төрийн нэгдсэн төвийн үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэний бүртгэл, мэдээллийн газрын ачаалал буурч байгаа байх?
 
-Тийм. Гадаад паспорт захиалах үйлчилгээг төрийн нэгдсэн төвд шилжүүлснээр нэгдүгээрт иргэдийн хүлээлт, чирэгдэл арилах юм. Хоёрдугаарт, 100 айлд байрлах иргэний бүртгэл, мэдээллийн төвийн ачаалал багасах давуу талтай. 
 
-Бүх нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалах боломжтой юу?
 
-Тийм. Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдээс гадаад паспортаа захиалах боломжтой. Иргэд өөрт ойр байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс гадаад паспортаа захиалж болно. Мөн уг үйлчилгээ төрийн нэгдсэн төвд шилжсэнээр олон давуу талууд бий болсон. Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Энэ мэтчилэн давуу талууд байгаа. 
 
-Нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
 
-Тухайн иргэн гадаад паспорт анх удаа авч байгаа бол иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримтаа авч ирэх хэрэгтэй. Харин хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол хуучин гадаад паспорт, иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримт шаардлагатай. 
 
-Захиалсан паспортаа хаанаас авах вэ?
 
-Захиалсан гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтой. Мөн захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
 
-Гадаад паспортын сунгалт хийх үү?
 
-Үгүй. Зөвхөн гадаад паспорт шинээр захиалах бол төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж болно. Хэрвээ гадаад паспортаа сунгуулах бол 100 айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна. 
 
-Өмнө нь 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст гадаад паспорт захиалсан байсан хүмүүс хаанаас паспортаа авах вэ?
 
-Өмнө нь гадаад паспортаа 100 айл дахь иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст захиалсан байсан хүмүүс тэндээсээ очиж авна. Нэгдсэн төвүүдэд шинээр захиалж байгаа хүмүүс очих юм. Зөвхөн гадаад паспорт захиалах үйлчилгээ нь л нэгдсэн төвүүдэд шилжсэн гэсэн үг. Харин сунгуулах үйлчилгээ нь 100 айлын иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэстэй хэвээрээ байгаа. 
 
-Гадаад паспорт шинээр авах, сунгуулахад ямар үнэтэй байдаг юм бэ?
 
-Гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатайгаар шинээр авч болно. Жилээсээ хамаарч үнэ нь өөр. Тухайлбал, нэг жилээр гадаад паспорт авах бол 22500 төгрөгийн үнэтэй. Таван жилээр авах бол 32500 төгрөгийн үнэтэй байдаг. Хэрвээ гадаад паспортаа яаралтай ажлын гурав хоногт гаргахаар бол нэг жил, таван жил ялгаагүй 10 мянган төгрөг нэмэгддэг юм. 
 
-Сунгуулахад ямар үнэтэй вэ?
 
-Гадаад паспортыг 1-5 жилийн хугацаатайгаар сунгуулах боломжтой. Нэг жилээр 4500, хоёр жилээр 6500, гурван жилээр сунгуулах бол 8500 төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн жилээр 10500, таван жилээр сунгуулбал 12500 төгрөг төлөх ёстой. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 40 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг. Энэхүү торгуулийг паспорт авах үнийн дүн дээр нэмж тооцож, авдаг. 
 
-Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгодог вэ?
 
-Гадаад паспорт хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, эзэмших, ашиглах  хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан байвал хүчингүй болдог. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол хүчингүй болгоно. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн, гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол тухайн иргэний паспортыг хүчингүй болгодог юм. Тухайн иргэн өөрийн болгоомжгүйгээс болж гадаад паспортаа гэмтээсэн, хаясан, үрэгдүүлсэн, эсвэл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн байвал мөн хүчингүй болгодог. 
 
-Хүчингүй болгоход төлбөр хураамж төлдөг үү?
 
-Гурван тохиолдлоос бусад үед “Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эзэмших, ашиглах  хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан бол хариуцлага тооцохгүй. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн байвал хариуцлага тооцдоггүй.
Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 минутын өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

23 минутын өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

27 минутын өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

30 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

19 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

22 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

23 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

23 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

23 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах