• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн ордод хамааруулан тогтоосон. 2015 онд нэг ордыг стратегийн ордод нэмж хамааруулсан.Харин хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэж байхыг Засгийн газарт даалгасан.

2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Улмаар 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан гаргасан.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын төр, ард түмэн тус сангаар дамжуулж үр өгөөжөө өгөх ёстой баялгаа хаана байгааг “хайж” эхэлцгээсэн.

Одоогоор стратегийн 16 ордын долоо нь Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч аж ахуйн нэгжийн мэдэлд, үлдэх ес нь “бусад” эзэмшилд байна.

Дээрээс нь, 2007 оны 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад дурдагдсан 39 ордын асуудал ч хөндөгдлөө.

Жишээ нь, тэдгээрийн нэг болох Төгрөг нуурын ордыг гадагш худалдаж, Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх эсэх нь тодорхойгүй болсон. Орд зарсан гэх асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга холбогдсон. Энэ талаар Төгрөг нуурын сүүлийн үед Засгийн газрын гишүүд, улстөрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярьж, бичицгээж байна. Ингэхдээ “Мэдлэг боловсролтой шинэ үеийн шилдэг санхүүч, хуульч, шинжээч нар ажиллаж, нуун далдалсан схем байсан олж илрүүлж чадаж байна” хэмээн мэдээлж байгаа юм.

Тэгвэл Өдөр тутмын сонины “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид Төгрөг нуурын ордтой холбоотой өнөөдөр яригдаад байгаа баримт сэлтүүдийг 2020 онд цувралаар хүргэж байжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэр үеийн мэдээлэл өнөөдөр “шинэ” шуугиан болон тарж байна. Тиймээс Төгрөг нуурын ордтой холбоотойгоор одоогоос таван жилийн өмнө нийтэлж байснаа хүргэе.

…Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын хоёрдугаар жагсаалтад оруулан УИХ-аас баталсан. Уг орд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордуудтай адил үр шимээ ард түмэнд өгөх ёстой байлаа. Говь Алтай, Завхан, Дундговьд байдаг алт, зэс, нүүрсний орд бүхий нийт 75 мянган га газрыг хамарсан 11 лицензийг Төгрөг нуурын ордтой хамт зарсан. Энэ бүх баримт нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байсаар л байдаг. Хэн ч хайгаад олоод гаргаад ирж болно.

“Минг Хинг Уотерворкс Холдингс” оффшор компани нь “Монголия Инвестмент Групп” /”Mongolia Investment Group”/ болгон нэрээ сольж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байснаа 2013 оны есдүгээр сард зогсоосон. Үүнээс хойш уг компанийн тухай мэдээлэл тодорхой бус байгаа боловч “Монголия Инвестмент Групп” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох БНХАУ-ын байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч, төрийн өмчит “АВИК” \AVIC\ компани байсан мэдээ мөн л Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байна. Уг 11 лицензийг хэн бүрэн мэдэлдээ авсан нь одоо л тодорхой болж байна. Энэ мэдээг Хонконгийн хөрөнгийн биржийн энэ хуудас ороод албан ёсоор үзэж болно. https://di.hkex.com.hk/filing/di/NSForm2.aspx?fn=208223&sa2=ns&sid=50000257&corpn=Mongolia+Investment+Group+Ltd.&sd=21%2F08%2F2012&ed=13%2F08%2F2013&sa1=cl&scsd=13%2F08%2F2012&sced=13%2F08%2F2013&cn=1&src=MAIN&lang=EN&cname=Mongolia+Investment+Group+Ltd.

Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.

Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг.

Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой.

Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой. Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ. Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг. Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна. Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.

…Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас 1.0 сая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хаачилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. http://deppsu.blogspot.com/2008/10/blog-post_21.html Сүүлдээ Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Хонгконгийн хөрөнгийн биржийн энэ линкээр ороод энэ мэдээллийг үзэж болно. 270 хуудаст энэ талаар бүр тодорхой бичсэн байдаг. Бүр 1.0 сая ам.доллар дээр нь нэмээд дахиж мөнгө улсаас өгөх болсон тухай бичсэн байгаа юм. https://www1.hkexnews.hk/listedco/listconews/sehk/2010/0511/ltn20100511525.pdf Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Камекс” ХХК компанийн охин компани “Төгрөг нуур энержи”-д байсан Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарсан түүх хэдэн жилийн өмнөөс олонд ил болсон.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан. Энэ мэдээг энэ линкээр орж уншиж болно. https://www.nationthailand.com/business/30165112 “Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Тэгээд нөгөө Тайландын компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж, одоог хүртэл Тайландын төрийнхөн энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг. Өнөөдөр Т.Лхагвадорж нь Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаал хашдаг. Үүнээс гадна “Корес” компанийг “Камекс” ХХК-ийн дор байгуулж, солонгосчуудтай лицензийн наймаа хийсэн байдаг. Энэ бол хамгийн наад захын олны нүдэнд ил байгаа жишээ юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22.  МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх...
Орон сууцны зээлийн талаарх...

Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

Kuzmo 2025-04-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

10 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

10 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

11 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

11 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

11 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах