• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”

Ухаа худагийг ярихын тулд Тавантолгойн ордыг тайлбарлах хэрэгтэй болно. Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг 1940-1989 оныг хүртэл нийтдээ 12 удаа хийсэн. Ингэхдээ 1978 онд 250200 төгрөг, 1979 онд 933600 төгрөг, 1982 онд 21106900 төгрөг, 1983 онд 1203600 төгрөг, 1984 онд 1582235 төгрөг, 1986 онд 2192800 төгрөг, 1989 онд 16697702 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын төсвөөс гаргажээ. Энэ нь нийтдээ 43 967 037 төгрөг болж буй бөгөөд үүний 16637702 төгрөг нь Ухаа худаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хийсэн хайгуулын зардал аж.

Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог. Баруун өмнөд хэсэг, Бор толгойн хэсэг, Зүүн хэсэг, Ухаа худагийн хэсэг, Цанхийн хэсэг гэж хуваагддаг.

Ухаа худагийн хэсгийг 1974-1977 онд бүлэгчилсэн геологийн зураглалын ажлаар илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа, 1984-1986 онд эрэл, 1984-1987 онд урьдчилсан хайгуулыг хийж гүйцэтгэсэн. А+В+С1-225899.7 мянган тонн, С2-133327.2 мянган тоннын нөөцтэй.

“Тавантолгойн коксждог нүүрсний ордоос технологийн дээж авч, хагас заводын туршилт хийлгэх тухай” Улсын төлөвлөгөөний комиссын 238 дугаар тогтоол 1983 оны есдүгээр сарын 14-нд гарчээ.

Тогтоолд “Тавантолгойн ордоос хагас заводын туршилт хийлгэх технологийн дээж авах зорилгоор явуулах уулын ажлын төсөл, төсвийг аравдугаар сарын 15-ны дотор зохиож, нэвтрэлтийн ажлыг 1984 оны хоёрдугаар улиралд багтаан бүрэн дуусган, дээжийг авч зохих журмын дагуу Оросын холбогдох институтэд явуулахыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд даалгасугай” гэжээ.

Энэ дагуу хийгдсэн Ухаа худагийн ордын урьдчилсан хайгуулын үр дүнг Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны хурлаар хэлэлцжээ.

Тэр хурлын тэмдэглэлд “Ухаа худагт 1984-1986 онд хэрэгжүүлсэн эрэл үнэлгээний ажил нь онц чухал хэрэгцээт К болон Ж маркийн коксжих нүүрсний талбайг илрүүлэх зорилготой байв. Ухаа худагийн хэтийн төлөв бүхий талбайд урьдчилсан хайгуулыг 1987 онд хийсэн. Энэхүү талбай дахь нүүрсний үзүүлэлт нь Цанхийн талбайн нүүрстэй ойролцоо байна.

Ухаа худагийн талбайд эрэл хайгуулын шатанд нийт 25327.3 тууш метр эзэлхүүнтэй 11 цооногийн дийлэнхийг талбайн зүүн хэсэгт өрөмдсөн байна.

Ухаа худагийн талбайд 624 метр зузаантай нүүрсний ордын ил хэсэгт 1-16.51 метр зузаантай, үйлдвэрлэлийн зориулалттай 11 давхраас болон түүний нийлмэл давхаргуудаас тогтоно. Нийт ашигт давхаргын зузаан нь 51.43 метр бөгөөд эдгээрээс үйлдвэрлэлийн ач холбогдолтой долоон давхарга бөгөөд нийт ажилын зузаан нь 31.48 метр байна.

Нүүрсний найрлагыг эрдсийн бүрэлдэхүүн, метаморфизмын зэрэглэлээр тодорхойлдог. Нүүрсийн коксжих, тослог, хийн нүүрс гэж ангилна. Ухаа худагийн талбай болон Цанхийн талбайн төв хэсгээс авсан өрмийн дээж, 1, 2, 3, 5 дугаар налуу амнаас авсан дээжүүдтэй 0, III, IV давхаргын нүүрсний чанарыг харьцуулж үзэхэд тэдгээр нь үндсэн технологийн үзүүлэлтүүдтэй ижил буюу ижил төстэй үзүүлэлттэй болохыг харуулж байна.

Гурван цооногоос авсан фракцын шинжилгээгээр Ухаа худагийн талбайн нүүрс нь Цанхийн талбайн төв хэсгийн нүүрстэй төстэй байна.

Ухаа худагийн талбайн уул техникийн болон гидрогеологийн нөхцөлийг хангалттай судалсан. Ухаа худагийн талбайн ирээдүйн карьерын 100 ба 200 метрийн гүнд орох усны хэмжээ 80-100 м3/цаг байна гэж тооцоолсон. Талбайн гүний ус нь Цанхийн адил давслаг, сульфатын ионы агууламж 880-1020 мг/л болж ихэсдэг тул бетон болон төмөр бетон бүтээцтэй харьцахад сульфатын түрэмгий чанар ихэсдэг. В+С1+С2+Р1+Р2 ангиллаар Ухаа худаг, Бор толгой, Зүүн талбайн нүүрсний нийт нөөц нь тооцооллын хил хязгаарт 1346.7 сая тонн, үүний 286.4 сая тонн нь коксжих нүүрс юм. Түүний дотор +1200 түвшинд 928.4 сая тонн, үүнээс 235.8 сая тонн нь коксжих нүүрс байна.

Ухаа худагийн талбайд нүүрсний нийт нөөц 411.5 сая тонн, үүнээс 252.1 сая тонн нь коксжих нүүрс, 1200 метрийн түвшинд буюу 310-350 метрийн гүнд тус талбайн нүүрсний нөөц 291.8 сая тонн, үүнээс 208.3 сая тонн нь коксжих нүүрс байгаа бөгөөд нийт хөрс хуулалтын харьцаа нь 10 м3/т нүүрс. Хөрс хуулалтын харьцааны хувьд ил уурхайд хамгийн тохиромжтой 3 м3/т бүхий талбайн зүүн хэсгийн хайгуулын түвшин нь нарийвчилсан хайгуулын шатанд ойртсон бөгөөд нөөц нь 106.0 сая тонн, үүнээс 88.7 сая тонн нь коксжих нүүрс юм” хэмээн тэмдэглэлд тусгажээ.

Улмаар тус зөвлөлөөс “Ухаа худагийн талбайн нүүрсний нөөцийг В+С1+С2 зэрэглэлээр 288.6 сая тонноор, түүний дотор В+С1+С2 зэрэглэлийн коксжих нүүрсийг 206.8 сая тонноор баталсугай.

Орост хийсэн судалгааны үр дүнд Ухаа худагийн талбайн нөөц, түүнчлэн 0, III, IV давхаргын нүүрсний  чанарын үзүүлэлт бараг ижил байгаатай холбогдуулан Ухаа худагийн талбайн нүүрсний нөөцийг үндэслэл болгон ашиглаж Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулахыг холбогдох байгууллагуудад зөвлөсүгэй.

Геологи хайгуулын ажил явуулахад гаргасан зардал болох 16 637 702 төгрөгийг Геологийн төв экспедицийн балансаас хассугай.

Ухаа худагийн талбайн хайгуул хийсэн нөөцийг Улсын нөөцийн хороонд хэлэлцүүлэхээр танилцуулсугай” гэсэн тогтоолыг гаргажээ.

Мөн Нүүрсний салбарын шинжлэх ухаан техникиийн зөвлөл 1989 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуралдаж Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээх уулын үндсэн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн байна.

Тэндээс “Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээж ашиглах хөрс хуулалтын ажлын явцад уул геологийн зарим тодорхойлолт өөрчлөгдсөн. Зураг төсөл боловсруулах үед сонгон авсан уул тээврийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтын эхний жилүүдэд олж нийлүүлэх, ажиллуулах бодит боломж байхгүй байдлыг харгалзан үзэж, уурхайн ашиглалтад өгөх үеийн ажлын зурагт өөрчлөлт оруулан, батлагдсан төсөвт өртгийн хэмжээнд багтаан уг ажлыг хийж хийж гүйцэтгэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь тэмдэглэлд үлджээ.

Тухайн үеийн танилцуулгад “Тавантолгойн коксждог нүүрсний ордод 1985-1988 онд нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Ордын төвийн хэсгийг хамруулж нарийвчилсан судалгаа хийж тайланг хамгаалаад байгаа. Энэ ажлын үр дүн нь өмнө хийгдсэн судалгаанаас нөөцийн хэмжээ өөрчлөгдөөгүй, цаашид судалгаа үргэлжлэн хийгдэж нөөц тогтоогдох тул энэ онд хөдөлгөөн хийхдээ хуучин хэвээр нь авав.

Нүүрсний чанар нь сайн, хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Уул геологийн болон техникийн нөхцөлийн хувьд одоогийн VIII давхаргад ашиглалт явуулж байгаа хэсмэгт нүүрсний давхарга нь 30-45 градусын уналттай болж байгаа тул хөрс гэнэт зузаарч байгаа юм. 1988 оноос IV давхаргаас олборлохоор хөрс хуулалтын ажил хийж байгаа бөгөөд 1990 оноос нүүрс олборлох зорилготой байна.

1989 онд А, В зэргийн нөөцөөс ашиглалт явуулаагүй. С1 зэргийн нөөцөөс 137.3 мянган тонн нүүрс олборлож орон нутгийн түлшний хэрэгцээг хангасан. Ашиглалтын явцад таазны цэвэрлэгээгээр 1.9 мянган тонн нүүрсийг С1 зэргийн нөөцөөс хаягдал болгов. 1990 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар балансын үлдэгдэл нь А зэргээр 16747.56, Ь зэргээр 70739.6, А+В зэргээр 87487, С1 зэргээр 1131168.4 мянган тонн, А+В+С1 зэргээр 1218654.8 мянган тонн, С2 зэргээр 377692.28, бүгд 1596347.2 мянган тонн балансын нөөцтэй байна” гэж тэмдэглэн үлдээжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)

Өнөөдөр сонин - 2025.05.01. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (8143)

Өдрийн сонин - 2025.05.01. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7691)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Дайсон Дэниэлс "Амжилт нь ахисан...
Эгийн голын УЦС-ыг...

1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”

Kuzmo 2025-05-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

3 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

8 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

8 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

8 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

9 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

9 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

9 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

9 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах