• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр үргэлжлэх үү?

Засгийн газар уржигдар бараг л бүрэлдэхүүнээрээ Булганы Хутаг-Өндөрийн нутаг дахь Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах Эгийн голын УЦС төслийн талбайд ажиллав. Учир нь, Эгийн голын УЦС төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн. Ингэхдээ, ач холбогдлыг нь “…Импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангана” гэж тодорхойлсон.

Энэ төсөл эл дол болтол яригдсаар олон нийт ч төдийлэн анхаарахаа болиод байсан юм.

Эгийн голын УЦС-ын талаар тэртээх 60 гаруй жилийн өмнө, 1964 онд ярьж эхэлсэн. Харин анх 1991, 1996, 2007, 2013 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн. Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан.

Тэгж тэгж 2016 оноос Хятадын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч Оросын талаас НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Ингэсээр Засгийн газрын шийдвэр, алхмуудын аль аль нь ажил хэрэг болж чадаагүй юм.

Тэр бүрт “…Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй” гэсэн шалтгаанаар тус төсөл олон жил гацсан. Ер нь бол гацаасан.

Харин сүүлд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд үг хэлэхдээ тус төслийг “хөдөлгөх” асуудлыг хөндсөн. Тэр үеэр энэ талаар Оросын ерөнхийлөгч В.Путинтэй ч ярьсан гэдэг. Тэгэхэд В.Путин “…Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэсэн хариуг хэлсэн байдаг.

Тэр уулзалтаас хэд хоногийн өмнө манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг айлчлах үеэр яг энэ Эгийн голын УЦС-ын талаар ярилцсан. Тухайн үед Оросын талаас НҮБ-д гаргасан гомдол шийдэгдээгүй байсан юм. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “…Эгийн голын УЦС-ыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэж хэлээд явсан.

Тэгвэл, Ерөнхий сайд, бусад сайд нар газар дээр нь очиж ажилласнаар Эгийн голын УЦС-ын талаар арай өөр “зүйл” яригдлаа.

Ерөнхий сайд “…Дэлхийн өвийн хорооноос Оросын гомдолд “…Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” гэсэн хариу гаргасан” гэжээ. Гэхдээ “…Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруул” гэсэн чиглэл өгсөн тухай нутгийнханд ярьжээ. Манайд бол энэ эерэг дүгнэлт болно.

Түүнээс гадна төслийн нөлөөллийн бүс Хантай, Баянгол багийн иргэд “…Энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн. Бүрэн дүүрэн дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн байна. Тэгэхээр энэ төсөл дээр лав Засгийн газар орон нутгийн иргэдтэй ойлголцож чадав бололтой. Цаашлаад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС “ярьдаг” судлаачид, ТББ-уудынхантай уулзаж ярилцахаар болжээ.

Эгийн голын УЦС-ын талаарх энэ яриа хөөрөө Засгийн газрын Хойд бүсийн зөвлөгөөн хэмээх томоохон арга хэмжээний хүрээнд болж байгаа юм. Удахгүй Баруун бүсийнг зөвлөгөөн нь болно. Тэнд, тэр үеэр Засгийн газраас анхаарах маш том төсөл бас л гацчихаад байгаа юм. Ховдын Мянгадад “Халзанбүргэтэй” хэмээх газрын ховор элементийн төсөл бий. Тус төсөл яагаад ч юм, маш том эсэргүүцэл тэмцлийн дор орчихсон. Уг нь, газрын ховор элемент өөрөө дэлхийн хамгийн супер ашигт малтмал болж, эрин үе нь ирчихээд байгаа юм. Америкаас Украйнд өр барагдуулах санал тавихдаа тус улсын газрын ховор элементийг авах санаатай байгаагаа хэлсэн. Америк Хятад хоёрын эдийн засгийн “тулаан”-ы гол хүчин зүйл нь мөн л газрын ховор элементтэй холбоотойг дэлхий мэдээлээд байна. Тиймээс Монголын төр Монгол нутгаасаа олдсон, Монголын компанийн хэрэгжүүлж буй газрын ховор элементийн төсөлд анхаарлаа хандуулах учиртай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр ч үргэлжилж  л таарахаар байна. Тус төсөл улсад л тустай. Бас, бага биш ихээхэн ач холбогдолтой мега төсөл шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг...
Хугацаат цэргийн албаны 2025 оны I...

Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр үргэлжлэх үү?

Баяр 2025-05-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр үргэлжлэх үү?

Засгийн газар уржигдар бараг л бүрэлдэхүүнээрээ Булганы Хутаг-Өндөрийн нутаг дахь Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах Эгийн голын УЦС төслийн талбайд ажиллав. Учир нь, Эгийн голын УЦС төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн. Ингэхдээ, ач холбогдлыг нь “…Импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангана” гэж тодорхойлсон.

Энэ төсөл эл дол болтол яригдсаар олон нийт ч төдийлэн анхаарахаа болиод байсан юм.

Эгийн голын УЦС-ын талаар тэртээх 60 гаруй жилийн өмнө, 1964 онд ярьж эхэлсэн. Харин анх 1991, 1996, 2007, 2013 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн. Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан.

Тэгж тэгж 2016 оноос Хятадын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч Оросын талаас НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Ингэсээр Засгийн газрын шийдвэр, алхмуудын аль аль нь ажил хэрэг болж чадаагүй юм.

Тэр бүрт “…Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй” гэсэн шалтгаанаар тус төсөл олон жил гацсан. Ер нь бол гацаасан.

Харин сүүлд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд үг хэлэхдээ тус төслийг “хөдөлгөх” асуудлыг хөндсөн. Тэр үеэр энэ талаар Оросын ерөнхийлөгч В.Путинтэй ч ярьсан гэдэг. Тэгэхэд В.Путин “…Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэсэн хариуг хэлсэн байдаг.

Тэр уулзалтаас хэд хоногийн өмнө манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг айлчлах үеэр яг энэ Эгийн голын УЦС-ын талаар ярилцсан. Тухайн үед Оросын талаас НҮБ-д гаргасан гомдол шийдэгдээгүй байсан юм. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “…Эгийн голын УЦС-ыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэж хэлээд явсан.

Тэгвэл, Ерөнхий сайд, бусад сайд нар газар дээр нь очиж ажилласнаар Эгийн голын УЦС-ын талаар арай өөр “зүйл” яригдлаа.

Ерөнхий сайд “…Дэлхийн өвийн хорооноос Оросын гомдолд “…Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” гэсэн хариу гаргасан” гэжээ. Гэхдээ “…Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруул” гэсэн чиглэл өгсөн тухай нутгийнханд ярьжээ. Манайд бол энэ эерэг дүгнэлт болно.

Түүнээс гадна төслийн нөлөөллийн бүс Хантай, Баянгол багийн иргэд “…Энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн. Бүрэн дүүрэн дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн байна. Тэгэхээр энэ төсөл дээр лав Засгийн газар орон нутгийн иргэдтэй ойлголцож чадав бололтой. Цаашлаад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС “ярьдаг” судлаачид, ТББ-уудынхантай уулзаж ярилцахаар болжээ.

Эгийн голын УЦС-ын талаарх энэ яриа хөөрөө Засгийн газрын Хойд бүсийн зөвлөгөөн хэмээх томоохон арга хэмжээний хүрээнд болж байгаа юм. Удахгүй Баруун бүсийнг зөвлөгөөн нь болно. Тэнд, тэр үеэр Засгийн газраас анхаарах маш том төсөл бас л гацчихаад байгаа юм. Ховдын Мянгадад “Халзанбүргэтэй” хэмээх газрын ховор элементийн төсөл бий. Тус төсөл яагаад ч юм, маш том эсэргүүцэл тэмцлийн дор орчихсон. Уг нь, газрын ховор элемент өөрөө дэлхийн хамгийн супер ашигт малтмал болж, эрин үе нь ирчихээд байгаа юм. Америкаас Украйнд өр барагдуулах санал тавихдаа тус улсын газрын ховор элементийг авах санаатай байгаагаа хэлсэн. Америк Хятад хоёрын эдийн засгийн “тулаан”-ы гол хүчин зүйл нь мөн л газрын ховор элементтэй холбоотойг дэлхий мэдээлээд байна. Тиймээс Монголын төр Монгол нутгаасаа олдсон, Монголын компанийн хэрэгжүүлж буй газрын ховор элементийн төсөлд анхаарлаа хандуулах учиртай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр ч үргэлжилж  л таарахаар байна. Тус төсөл улсад л тустай. Бас, бага биш ихээхэн ач холбогдолтой мега төсөл шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
42 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

43 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

47 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах