“Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулган өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт эхэллээ. Тус чуулганыг нээж, БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь “Цахим хэл шинжлэл хэмээх шинжлэх ухааны нэгэн шинэ салбар манай улсад үүсэж, хөгжиж буйд миний бие туйлын баяртай байна.
Энэ салбар хэл шинжлэл болон компьютерын ухааны эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай, хурдтай хөгжиж буй салбар юм. Хэлний бодлогыг цахим орчинд хөгжүүлэхгүйгээр дангаар нь тодорхойлох боломжгүй болжээ. Хүн төрөлхтөн цахим орчинд хурдацтай шилжиж, асар их дэвшил боломж, давуу тал бий болж буйгаас гадна сөрөг тал ч бас бий. Хүн ам цөөнтэй улсад энэ сөрөг тал тод илэрч байна.
Аливаа зүйл хэрэглээгээ дагаж оршин тогтнодог. Өдөр тутмын хэрэглээнд цахим төхөөрөмж эргэлт буцалтгүй нэвтэрсэн учир өндөр хөгжилтэй орнууд эх хэлнийхээ цахим хөгжлийг цаг тухайд нь шийдвэрлэж явжээ. Харин буурай орнуудын хувьд энэ асуудлаас хоцрох хандлага байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БСШУЯ цахим хэл шинжлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтран жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулна” гэв.
Тэрбээр, тус чуулган цахим орчин дахь Монгол хэл бичгийн боловсруулалт, учирч буй асуудлыг шийдвэрлэх, дэвшилтэт бүтээгдэхүүний талаар олон нийтэд танилцуулах ажлын эхлэл болж байгаа гэдгийг онцоллоо. Эх хэлний цахим хөгжил анхдугаар чуулганд ШУТИС-ийн доктор, профессор А.Эрдэнэбаатар, МУИС-ийн доктор, профессор Ч.Алтангэрэл тэргүүтэй илтгэгчид Цахим хэл шинжлэлийн сэдвээр илтгэл тавьсан юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.