• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хүн төрөлхтний амьдралд хүнд сорилт үргэлжилж байна. Цар тахлын хар сүүдэр бүрэн арилаагүй. Дэлхийн дэг журам ганхаж, цаг төр үймээнтэй байна. “Төмөр хөшиг” дахин татагдаж, уур амьсгал эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээр ган гачиг, гамшиг ээлжилж байна. Ийм тодорхойгүй, таамаглахад бэрх цаг үед бид улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ажил амьдрал, ирээдүйг төлөвлөхөөр Та бид энд чуулж байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг Та бүхэнд танилцуулж байна.

2024 оны сүүлээс нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасаж, төгрөгийн ханш суларч, үнийн өсөлт-инфляц нэмэгдсэн. Үүний улмаас эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж хоёр дахин буурсныг та бүхэн санаж байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилсэн бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1.0 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байсан.

Шинэ Засгийн газар ийм хүнд сорилттой нүүр тулж, ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгждээ үүрүүлэхийн оронд төр өөрөө бүсээ чангалсан. Төрийн үрэлгэн зардлыг танан, 2025 оны төсөвт “Хэмнэлтийн тодотгол” хийж, түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наядаар бууруулсан. Цаг алдалгүй авсан энэ шийдвэр зах зээлийн хүлээлтийг тогтворжуулж, айл өрхийн халаасыг тэмтэрч байсан “шимэгч” үнийн өсөлт саарч, эдийн засгийн өсөлт 2.4-өөс 5.6 хувь хүртэл хоёр дахин нэмэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёр сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэн, орлого, ашиг мэдэгдэхүйц нэмэгдлээ. Үүний үр дүнд валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрч, 7–8 дугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарлаа. Эрхэм гишүүдээ, тоо худал хэлдэггүй - энэ бол төсвөө тодотгож хэмнэж чадсан Та бидний хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байгааг албан тасалгааны цонхоор биш, газар дээр нь очиж тогтоох шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд Тавантолгойд ажиллаж, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж буй санаатай, санаагүй бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шууд судлан шинжиллээ. Гарааны 100 хоногтоо Засгийн газар хурж овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон.

Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэхийн зэрэгцээ баялгийн менежмент, засаглалыг засаж залруулах шаардлага ямар бодит, амин чухал болохыг харууллаа. Эрүүл мэндийн салбар дахь ахиц бол зүгээр нэг үзүүлэлт биш - монгол хүний хувь заяа. Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95 хувь хүргэснээр өдөрт 600 давж байсан өвчлөл 3–4 болж, 200 дахин буурлаа. Энэ бол хүүхэд бүрийн амьдрал, гэр бүл бүрийн итгэл найдвар. Өргөсөн тангарагтаа үнэнч, бяцхан иргэдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсэн цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Хойд бүсийн иргэд хот руу биш, нутагтаа хавдрын иж бүрэн төвөөс оношилгоо, эмчилгээ авах боломжтой боллоо. Эрт илрүүлсэн онош бүрийн ард элэг бүтэн амьдрал, амьд явах эрх оршдог. Тиймээс хавдартай тэмцэх нь Монголын төрийн үүрэг, Засгийн газрын онцгой даалгавар билээ. Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн дэглэм тогтоож, Засгийн газар шууд хяналтдаа авч, ард түмнээ дааруулахгүй даван туулах бэлтгэлийг урьдчилан хангаж байна.

Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлт эхэллээ. Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэв. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг дөрөв болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувь бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгов. Төрийн царцсан өмч, хөрөнгийг ард түмэндээ буцааж, эргэлтэд оруулж байна. “Айлаас эрэхийн оронд авдраа ух” хэмээн, тоосонд дарагдсан үл хөдлөх хөрөнгийг сэргээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгох шийдвэр гаргаж, иргэдэд ойрхон үйлчилгээ хүргэхээр шийдвэрлэлээ. Дампуурсан банкуудаас төрийн авлагыг буцаан төвлөрүүлж, төрийн өмчийг хамгаалан, олон жил сунжирсан асуудлыг цэгцэлж эхэллээ.

Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш—үр дүнгээр нотолж байна. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ. Алдагдсан өмчөө эргүүлэн авах тусам түүний өгөөж иргэн бүрд бодитоор очно. “Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх үндэс бүрдлээ. Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш, зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо. Засгийн газар гарааны 100 хоногтоо эхлүүлсэн амжилтаа бататгаж, стратегийн ордуудын өгөөжийг ард түмэндээ нэмэгдүүлэх хэлэлцээрүүдийг улам эрчимжүүлнэ гэдгийг онцлон хэлье. Хар тахал мэт тархаж буй хар тамхины гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээр тусгай мэргэшсэн алба байгууллаа. Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 100 хоногт эдийн засгийн сэргэлтийг бодитоор эхлүүллээ. Хэрэв бид ажлын хүндийг дааж, ахиц дэвшлээ бататгаж чадвал Монголын өмнө илүү том боломж, илүү том амжилт угтаж байна. Дэлхийн дэвжээнд тугаа мандуулж буй Монголын охид, хөвгүүдийн адил хамтын хүчээр, нэг Монгол Улс урагшилна.

Эрхэм гишүүд ээ, Ард иргэдийн санал, хэрэгцээ, үнэлгээ, шаардлагад тулгуурлаж, түүхий эдийн үнэ ханш, гадаад дотоодын эрсдэлийг харгалзан тооцсон Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өнөөдөр өргөн танилцуулж байна. Төмөр хатагтай Маргарет Тэтчерийн хэлсэнчлэн: “Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг.” Төсөв бол төрийн өмч бус, ард түмний хөлс хүч, хөдөлмөрийн дусал бүрээр бий болсон хуримтлал.

Төсвийн зарлага бүрийн ард татвар төлөгчдийн халаас байдгийг төрийн байгууллага, албан тушаалтан бүхэн эрхэмлэн санах учиртай. Тиймээс 2026 оны төсөв бол: Ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3–4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл; Данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам, Өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл, Иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм. Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгалаа. Ард түмний элч төлөөлөгч, эрхэм УИХ-ын гишүүд Та бүхэн иргэдийнхээ санал бодлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.

Ард түмний хүсэл, нийгмийн захиалга тодорхой байна: Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах, Хавтгайрсан халамжийг хязгаарлах, Татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх Энэ гурван чиглэлд монголчууд ам нэгтэй байна. Төсөв бол зүгээр нэг тооны нийлбэр биш. Тэр тоо юу өгүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Төсөв бол чанар, өгөөжийн хэмжүүр. Иймээс бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцлоо. Энэ бол Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар: Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх, Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх, 17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх; Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих.

Хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгалаа. Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна. Монгол хэмээх нэгэн айл хөршөөсөө гэрэл, дулаан гуйдаг биш, өөрөө галаа манадаг, өөрөө галаа бадраадаг байх учиртай. Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд миний барьж буй томоохон зорилт бол татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл юм. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3–4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв юм.

Бид иргэндээ ойрхон энэ шинэчлэлээ өвхөн өөрсдийн санаачилгаар бус олон улс орны сайн туршлага загварууд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, ргэний нийгмийхээ үнэт санал зөвлөмж, байр сууринд үндэслэн тулгуурлаж хамтран боловсрууллаа. 2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ. · Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. · Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна. Жишээ нь: · Сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 20 мянган төгрөг биш, 50 мянган төгрөг буцаан авна. · Гурван гишүүнтэй өрх гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг бол 60 мянга биш, 150 мянган төгрөг авна.

2027 оноос буцаан олголт улам нэмэгдэж, сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно. Энэ бол шударга, иргэн төвтэй, эрүүл шинэ татварын тогтолцооны эхлэл юм НӨАТ бол зөвхөн татвар биш, бүртгэлийн систем, сүүдрийг ил гаргах хөшүүрэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр: Далд эдийн засаг гэрэлд гарч, эрүүлжин эмчлэгдэнэ. Төр түмэн нүдтэй болж, ард иргэдийн арын хаалгагүй шууд хараа хяналт тогтоно. Орлого багатай иргэд үр өгөөжийг нь илүү хүртэнэ. Мөн татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Жишээлбэл: · Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх болно. Энэ бол төр, хувийн хэвшил, иргэн гурвын хамтын шинэ соёлын эхлэл юм.

Шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ. Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцож болно. Эрхэм гишүүд Та бүхэн иргэнээ дээдэлсэн энэхүү иж бүрэн татварын шинэчлэлд ард түмэнтэйгээ нэг тал болж, ажил хэрэгчээр хамтран ажиллана гэдэгт миний итгэл дүүрэн байна. Эрхэм гишүүд ээ, Үндэсний баялгийн сан бол өвөг дээдсээс өвлүүлсэн, эх орны үүц нөөц, иргэн бүрийн үнэт өв, өргөн олон түмний хамтын хуримтлал билээ.

Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулахын төлөө ухрахгүй тэмцэж, урагшлан зүтгэх болно. Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн өгөөжийг иргэддээ шударгаар, тэгш хүртээх зарчимд тулгуурлан Үндэсний баялгийн санг арвижуулна. Хуримтлагдсан баялгаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдийн амин чухал хэрэгцээнд зориулах нь Засгийн газрын онцгой даалгавар байх болно. Ипотекийн тогтолцоог шинэчилж, тусгайлсан Орон сууцны банк байгуулж, олон айл өрхийн өмнө шинэ орон сууцны үүд хаалгыг нээх болно.

Хүү багатай, босго намтай, урт хугацаатай зээлийн шинэ тогтолцоог төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар бий болгоно. “Морин цагт шинэ сууц руугаа нүүн орох” баярт өдөр Монгол айл бүрт тохиохын төлөө бид тууштай ажиллана. Орон сууц бол зөвхөн барилга байшин биш. Энэ бол монгол айл өрхийн амьдрах орчин, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, гэр бүл салалт зэрэг олон асуудлын уг шалтгааныг шийдэх түлхүүр юм. Улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын өөр нэг түлхүүр бол зам, дэд бүтэц. Өргөн уудам нутагтай Монгол оронд тээвэр, логистикийн гацаа бөглөө арилахын хэрээр цаг, мөнгө хэмнэж, эдийн засгийн судсыг тэлнэ.

2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана. Авто замын хөрөнгө оруулалт бол салбар бүрийг зах зээлтэй холбох амьд судас юм. Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Сүхбаатар, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг 2–3 дахин нэмэгдүүлсэн бол, 2026 онд Бичигт, Цагаандэл-Уулын өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, Цагааннуур, Булган, Хавиргын шинэ боомтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж эхэлнэ. Эрхэм УИХ-ын гишүүд ээ, 2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл юм.

Төр булаагч бус - чөлөөлөгч байх учиртай. Төрийн оролцоо ихдэх тусам хувийн хэвшил шахагдаж, боломж хумигддаг. Харин төрийн оролцоо багасахын хэрээр хувийн хэвшил тэлж, хүчтэй болдог нь энгийн бөгөөд бодит зүй тогтол. Тиймээс 2026 оны төсөв бол төрийн зуршлыг хазаарлаж, хувийн хэвшлийг чөлөөлөх замын зураг юм. Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” хэмээх зуун жилийн өмнө хэлсэн үг өнөөдөр түүхийн хуудсанд бус, төрийн бодлогын зүрхэнд дахин бичигдэж байна. Энэ бол өнгөрсөн түүх биш, өнөөдрийн хийх ажил, биелүүлэх үүрэг юм. Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан.

Тиймээс: · ДНБ-ий 35.1%-ийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2% болгон бууруулна. · Урсгал зардлыг 26.6%-аас 24% болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ. Ашиг бус алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэн цомхотгож, зах зээлд чөлөөт өрсөлдөөний орон зайг нээж өгнө. Үр дүнд нь төрийн өмчит компаниудын тоо 109-өөс 87, төрийн албан хаагчдын тоо 230 мянгаас 218 мянга болж буурна. Мөн 2026 оноос төрийн өмчит компаниудын худалдан авалтыг бүрэн цахимжуулж, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлнэ.

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтдаа хиймэл оюун ухааныг туршин эхэлсэн нь ил тод, эрүүл шударга засаглалыг тогтоон бэхжүүлэхэд гаргасан бодит жишээ, сайн санаачилга болж байна. Монголчууд бид уул уурхайн түүхий эдийн үнэд хэт найдсан түүхээ өөрчлөх учиртай. Байгалийн баялгаас гадна эдийн засгаа олон тулгууртай болгож, бизнес эрхлэгчдээ хөрөнгө, зах зээл, дэд бүтцээр дэмжинэ. Аялал жуулчлал бол нэг долларыг хоёр болгон өсгөдөг, 600 гаруй мэргэжлийн хүнд шууд орлого олгодог, нүүдлийн өв соёлоо дэлхийд таниулах үнэт салбар.

Энэ салбарт 267 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 150 гаруй ААН-ийн дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулна. “Хүнс эрүүл бол хүн эрүүл, хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна.” Иймээс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортын боломжоо тэлнэ. Малын тоо толгой өсөн үржиж байгаа ч үр шим нь ахихгүй, “цагаан алт” ноос, ноолуур, арьс ширээ жалганд хаяж, улмаар жил бүр 190 сая ам.долларын ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүнийг гадаадаас импортолж байна. Энэ бол гашуун үнэн.

Тиймээс малчид, тариаланчдынхаа хүч хөдөлмөрийг бодит өгөөж болгохын тулд “Цагаан Алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV аян” зэрэг бодлого, хөдөлгөөнөө үр дүнтэй үргэлжлүүлнэ. Ирэх онд 995.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоодод олгож, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг бодитоор дэмжинэ. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын 2026 оны төсөв бол 240 мянган иргэний хүсэл зорилго, санал зөвлөмжөөр баяжсан, ардчилсан зөвшилцлийн төсөв юм. Энэ бол татварын ачааллыг ард түмний нуруунаас хөнгөлж, данхар төрийн оролцоог хумьж, хүн чанартай бодлогын шинэчлэл эхлүүлсэн төсөв юм.

Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар: Эдийн засгийн өсөлтөө 5.7%-д хүргэх, Цалин орлогыг хумслагч инфляцын долоон хувиас давуулахгүй хазаарлах, Экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо. Гадаад зах зээл, түүхий эдийн үнийн төлөв, дотоод эдийн засгийн эрсдэл, боломжийг нягт харгалзан төсвийн орлогоо аль болох бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөхийг зорилоо.

Улсын төсөв бол Монгол хэмээх нэгэн их өрх айлын орлого зарлага, амьдрал ахуй ямар байхыг шийдэх хууль билээ. Улсын төсөв бол эмч, багш, төрийн албан хаагчдын цалин хөлс, эмнэлгийн эм тариа, сургууль, цэцэрлэг, айл өрхийн гэрэл дулаан билээ. Татвар төлөгчийн хөдөлмөрийн дусал бүр зөв зарцуулагдаж, ард иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгөх ёстой. 2026 оны төсөв бол тоо бус чанар, мөнгө бус хүн, хэлбэр бус агуулгыг эрхэмлэсэн хүний хөгжлийн мега төслийн үндэс юм.

Ард түмний элч төлөөлөгч болсон эрхэм гишүүд ээ, 200 мянга гаруй иргэнийхээ санал, хүсэл эрмэлзлийг шингээсэн ардчилсан зөвшилцлийн төсвийг улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хамтдаа хэлэлцэн баталж, ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Анхаарал тавьсанд Та бүхэнд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
ХУРААХ
Х.Нямбаатар: “Хермес” төвийн...
"The Mongolz" Хятадын "TYLOO" багийг...

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Kuzmo 2025-09-16

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

4 цагийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

4 цагийн өмнө өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

4 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Вэмбаняма 32 оноог авч цувралыг ойртууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

1 өдрийн өмнө өмнө

2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Халиунболд, П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

1 өдрийн өмнө өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

2 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

2 өдрийн өмнө өмнө

Монголын уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчныг бэхжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

САНАЛ БОЛГОХ
2026-06-03 өмнө

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

2026-06-03 өмнө

"Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

2026-06-03 өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

2026-06-03 өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

2026-06-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-06-03 өмнө

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

2026-06-04 өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-04 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-05 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026-06-04 өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-05 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2026-06-05 өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2026-06-03 өмнө

О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв

2 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-06-05 өмнө

1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

2026-06-05 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

2026-06-05 өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах