• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй

Мелания Трамп Аюулгүйн зөвлөлийг даргалав

Ойрхи Дорнодод өрнөж байгаа хурцадмал байдал үргэлжилсэн хэвээр байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт хуралдлаа. Энэхүү хуралдааныг АНУ-ын тэргүүн хатагтай Мелиния Трамп удирджээ. Мелания Трамп Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ Ираны хариу цохилтод амь үрэгдсэн америк цэргүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэднийг баатарлагаар амиа алдсаныг онцлон тэмдэглэжээ. Аюулгүйн зөвлөлийг аль нэг улс даргалж байгаа үед зарим тохиолдолд онцгой албан тушаалтан даргалах тохиолдол байдаг бөгөөд энэ удаад АНУ-ын тэргүүн хатагтай Аюулгүйн зөвлөлийг даргалсан нь өрнөж байгаа үйл явдалд Вашингтоны оролцоо өндөр байгааг илэрхийлсэн дохио болж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Мөн тэрээр Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалсан анхны Тэргүүн хатагтай болжээ. Мелания Трамп хэлсэн үгэндээ энх тайван, боловсрол, хүүхдийн эрхийн асуудлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр дэлхийн мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнөөс үүдэн хохирч буй иргэд, ялангуяа хүүхдүүдийн амь нас эрсдэхүйц нөхцөл байдалд анхаарал хандуулахыг уриалсан юм. Товчоор хэлэхэд, тэргүүн хатагтайн хэлсэн үг цэргийн ажиллагаа, улс төрийн шийдвэрийн талаар бус боловсрол, эв нэгдэл, ирээдүй хойч үеийг хамгаалах тухайд чиглэж байв. Ямартай ч Аюулгүйн зөвлөл хуралдаж улс орны төлөөлөгчид санал шүүмжлэл хэлсэн ч тодорхой шийдвэр гараагүй байна.

АНУ-ын ЭСЯ дроны халдлагад өртөв

Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн хариу цохилтууд үргэлжилсэн хэвээр байгаагаас хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Өчигдөр гэхэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо байрлах АНУ-ын ЭСЯ Ираны бөмбөгдөлтөд өртсөнийг мэдээллээ.  Тиймээс ч тус улсын зүгээс бүс нутаг дахь ЭСЯ-уудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ажилтнуудыг орогнох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Мөн Бахрейнд байрлах АНУ-ын агаарын баазын төвийг устгасан гэх мэдээллүүд яригдаж байна.АНУ одоогоор энэхүү мэдээлэлд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ч Төрийн департамент Бахрейн болон Ойрхи Дорнодын орнуудаас нэн даруй гарахыг иргэддээ уриалжээ.

Мөн тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Ираныг чиглэсэн гол цохилт хараахан очоогүй байна” хэмээн анхааруулжээ.

Иранд 555 хүн амиа алджээ

Ираны хувьд бямба гарагт болсон цохилтын улмаас 40 орчим албан тушаалтан амиа алдсаны дотор Дээд удирдагч нь амиа алдсаныг баталгаажуулсан. Тиймээс ч тус улс Израил Ираны цохилтыг харийн түрэмгийлэл хэмээн тодорхойлж, бүх хүчээр улс орноо хамгаална гэдгээ мэдэгдсэн. Иран улсын хувьд Дээд удирдагч амиа алдсанаар эрх барих түр зөвлөл байгуулагдсан.

Одоогийн байдлаар ерөнхийлөгч Масуд Пезешкиан ажиллаж байгаа ч стратегийн томоохон шийдвэрүүдийг Дээд удирдагч болон Хамгаалалтын зөвлөл, Хувьсгалын харуулын корпус зэрэг институц тодорхойлж байна.

Ираны Хувьсгалын харуулын корпусаас Ормузын хоолойг хааж, энэ чиглэлд дамжин өнгөрөхийг завдсан ямар ч хөлгийг устгана гэж мэдэгдлээ. АНУ болон Израилийн агаарын довтолгоо эхэлснээс хойш Иран даяар дор хаяж 555 хүн нас барсан гэж Iranian Red Crescent Society мэдээлсэн байна. Нас барсан иргэдийн дотор дээр дурдсан өндөр албан тушаалтнуудаас гадна гэмгүй иргэд тэр дундаа Ираны Өмнөд хэсгийн Хормозган мужийн Миноб хотын охидын сургуульд бөмбөг дэлбэрснээс 165 хүн амиа алдсаны ихэнх нь хүүхдүүд, багш нар байжээ. Мөн харилцан гал нээж байгаагаас Иран шиг олноор бус ч хохирол амссан улс орнуудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Катарт 16 хүн гэмтэж, Арабын Нэгдсэн эмират улсад гурван хүн амиа алдаж, 58 хүн шархадсан бол АНУ-ын хувьд дөрвөн албан хаагч амь насаа алдаж, дөрвөн хүн шархадсан. Лебанондд 13 хүн амиа алдаж, 149 хүн шархадсан бол Израйльд 10 хүн алагдаж, олон зуун иргэд гэмтэж бэртжээ.

Хийн түлшний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна

Ормузын хоолой хаагдсаныг Ираны тал албан ёсоор мэдэгдсэн нь нефтийн зах зээлд томоохон сорилт болсоор байна. Brent төрлийн түүхий нефтийн үнэ баррель тутамд ойролцоогоор 1.9 хувиар өсөж 79.25 ам.долларт хүрсэн бол АНУ-д арилжаалагддаг нефтийн үнэ 1.5 орчим хувиар нэмэгджээ. Мөн зөвхөн нефть төдийгүй шингэрүүлсэн хийн нийлүүлэлтэд ч онцгой нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь Катар Ираны дроны халдлагын дараа шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээ түр зогсоосноо мэдэгдсэн бөгөөд цаашид шингэрүүлсэн хийн дэд бүтэц халдлагад өртвөл ОХУ Европ руу хий дамжуулах хоолойн нийлүүлэлтээ зогсоосноос ч илүү том эрсдэл бий болох магадлалтайг анхааруулжээ. Ялангуяа Азид Хятад, Энэтхэг, Тайвань, Өмнөд Солонгос болон Европ тивд хамгийн ихээр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.

Таамаглахад хэцүү өрнөл

Ойрын үед өрнөж байгаа үйл явдлуудаас цаашид хэрхэхийг шууд хэлэхэд төвөгтэй ч олон улсын шинжээчид үндсэндээ гурван чиглэлд таамаглаж байна. Эхнийх нь талууд дипломат яриа хэлэлцээ эхлэх боломжтой, энэ талын найдвар тасраагүй гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ч Ираны засаг захиргаатай хэлэлцээ хийх боломжтой тухай яриандаа хэд хэдэн удаа дурдсан. Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа мөргөлдөөнийг даамжруулахгүйн үүднээс хэлэцээрийн ширээнд зуучлах саналыг хэд хэдэн улс гаргаад байгаа. Тухайлбал БНХАУ, Швейцарь, Оман, Франц, Катар зэрэг орнууд дипломат санал гаргасныг тодотгох нь зүйтэй. Мөн бүс нутгийн зарим улс орны хувьд хурцадмал байдлыг тэлэхээс болгоомжилж, ил тод дэмжлэг үзүүлэхээс зайлсхийж байгаа ч аюулгүй байдлаа бэхжүүлэх алхам хийж буй юм.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Израиль Ираны шууд болон шууд бус сөргөлдөөн эрчимжихийн хажуугаар үүнд АНУ цэргийн болон улс төрийн оролцоогоо нэмэгдүүлсэн нь бүс нутгийн тэнцвэрийг өөрчилж байгаа үйл явдал хэмээн товчоор дүгнэж байна. Нөгөө талд үйл явдал эхлээд хэдхэн хонож байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Далайн тээврийн зардал нэмэгдэж, эдийн засгийн дарамт гүнзгийрч байгаа нь цаашид улам гүнзгийрэх эрсдэл харагдаж байгаа юм. Мөн эцсийн байдлаар таамаглах бас нэгэн хувилбар нь Ливан болон бусад фронтод мөргөлдөөн тэлж байгаагаас бүс нутгийн өргөн хэмжээний дайн болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал зөвхөн цэргийн ажиллагаа бус геополитик–эдийн засгийн олон талт сорилт болон хувирсныг онцлон тэмдэглэж байна. Тиймээс Ираны удирдлагын шилжилт, Трампын стратегийн дараагийн алхам, Израилийн аюулгүй байдлын тооцоо гурвын огтлолцолд Ойрхи Дорнодын ирэх саруудын чиглэл тодорхойлогдох төлөвтэй байна хэмээн бичиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 40 (7782)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
“АРА Комплекс”-т анх удаагаа...

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй

НЯМСҮРЭН 2026-03-04

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах