• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцны залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан. Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм. УИХ дээр л гэхэд Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэргийг оролцуулж “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонссон.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдол санал хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд дийлэнх хувийг орон сууцны захиалгын залилангийн асуудал эзэлж байжээ. Тиймээс, орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байсан.

Уулзалтаар “Барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх санал, санаачилга гаргасан байдаг.

Тус Байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 20-ны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн үеэр орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “Сүүлийн гурван жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39 665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” хэмээн танилцуулсан.

Ингээд орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулж хохирсон иргэн, хуулийн этгээд санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан орон сууц захиалах худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргаж, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улмаар энэхүү орон сууцны захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 19-нд ХЗДХЯ-нд болсон.

Тухайн үед сайд Б.Энхбаяр “Орон сууцны залилан, луйвраас сэргийлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ.

Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ” гэж байв. Мөн энэ сарын 6-нд орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсэг хуралдсан юм.

Хуралдаанаар хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх, ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах арга хэмжээ авах, Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх, дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үүрэг болгосон байна.

Эндээс үзэхэд, орон сууцны залиланд өртөж хохирохгүй байх хамгийн наад захын болгоомжлол нь сонирхсон орон сууцаа хуулийн дагуу баригдаж байна уу үгүй юу гэдэг нягтлах хэрэгтэй юм. Тэгээгүйгээс төр анхаараад эхэлсэн ч иргэд өөрсдөө сэрэмж алдав ийм хэргийн тоог нэмэх эрсдэл байгаа юм. Тиймээс бид ийм эрсдэл үүсгэж болзошгүй тодорхой нэгэн кэйсийг хүргэж сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, 1А хороолол хаяг дээр “Дизель прогресс” ХХК-ийн захиалгаар үйлчилгээ бүхий А, В блоктой орон сууцны барилга баригджээ. Тус компани “Будда вилла” орон сууцны хоёр блок барилгаа босгож хэдийнэ худалдаад эхэлжээ. Өдгөө “Манай орон сууцнаас цөөхөн байр үлдлээ шүү” гэх сурталчилгаа цахим сүлжээгээр явсаар байгаа юм. Гэтэл уг орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан гараад байна. Учир нь, тус “Будда вилла” орон сууцны барилга нь баригдаж эхлээд байсан “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хэмээх томоохон хотхоны дунд баригджээ.

Хамгийн асуудалтай нь “Дизель прогресс” ХХК нь эзэмшиж байгаа газраа дүүргэж барилгаа барьсан байна. Нэгэнт өөрийн эзэмшлийн газар дээр барилгаа дүүртэл барьсан учраас ногоон байгууламж, явган хүний зам, тоглоомын талбай, оршин суугчдын автомашины зогсоолыг барих газар байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хотхон, хорооллын нийт газрын 60 хувьд барилга байгууламж, 40 хувьд ногоон байгууламж болон явган хүний зам, тоглоомын талбай төлөвлөх хуулийг “Дизель прогресс” ХХК зөрчсөн. Харин тус компанийнхан энэ байдлаас гарахын тулд тус газарт өмнө баригдаж эхэлсэн “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хотхоны эзэмшлийн газрыг хашаалж байгаад автомашины зогсоол, ногоон байгууламж зэргээ хүчээр барьжээ.

Хуулийн дагуу эзэмшиж байгаа компани хамгаалалтын хашаа барьсан ч “Дизель прогресс” ХХК-ийнхан хашааг нь эвдэн нурааж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн байна. Тиймээс тус газрыг эзэмшигч “Ай ти жи эм” ХХК-иас энэ асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа юм.

Гэтэл цагдаагийн дэслэгч А нь ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг нөгөө газраас аваагүй байж хэрэг үүсгэхээс татгалжээ. Ингэхдээ хэргийг хааснаа “Ай ти жи эм” ХХК-д мэдэгдэлгүй гомдол гаргах хугацааг тулгасан зэрэг ноцтой үйлдлүүд ч гараад байна. Энэ нь ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, цаашлаад АТГ ч шалгах хэмжээний ноцтой асуудал болж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны захиалагчид хоёр зүйлээс болгоомжлох тодорхой нөхцөл үүсээд байна. Нэгдүгээрт, тус компани Монгол Улсын барилгын стандант, норм хууль Уг нь Монгол Улсын барилгын нормоор орон сууцны хорооллын задгай талбайн тодорхой хувийг заавал ногоон байгууламж байхаар хуульчилсныг зөрчсөн. Гэтэл энэ нь хот байгуулалтын стандарт, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд маш чухал харьцаа байдаг. Үүнийг шийдэхдээ бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг шийдсэнээр хууль эрх зүйн маргаан үүсгэсэн. Нөгөөтэйгүүр, “Дизель прогресс” ХХК тус газрыг хууль зөрчсөн, тодорхойгүй байдлаар эзэмшсэн байж болзошгүй асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Ер нь бол, ийм асуудалтай орон сууцыг Улсын комисс хүлээж авах хуулийн ямар ч гарцгүй, боломжгүй юм. Тиймээс, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла”-гаас орон сууц захиалж, худалдан авсан хүмүүс орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордероо авч чадахгүйд хүрэх вий. Ийм наад захын эрсдэл үүсээд байна.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Зуны нууц уулзалтууд Сутай...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл 2026-08-10

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
24 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

29 минутын өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

32 минутын өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

36 минутын өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

12 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

12 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

12 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах