• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын кабинет ямар байх вэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-нд явагдаж, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулж, тус улсын 45 дахь төрийн тэргүүнээр тодорсон билээ.  Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусч, Доналд Трамп мөн сарын 20-нд тангарагаа өргөх юм.  Улмаар тангараг өргөснийхөө дараа өөрийн багаа бүрдүүлэн, улс төрийн томилгоогоо хийх учиртай. Тэгвэл одооноос үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн кабинетээ бүрдүүлж эхэлсэн төдийгүй, түүний багийн чухал чухал албан тушаалд томилогдох эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч эхлээд байна. Ингэхдээ Д.Трампын баримталж буй байр суурь нь тун өвөрмөц байх бөгөөд багтаа өөрийг нь дэмжигчдийг илүүтэй нэгтгэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ингээд Трампын кабинетыг сонирхуулж байна.

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга

Үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп АНУ-ын Тагнуулын төв газрын даргын албан тушаалд Майк Помпеог томилжээ. Түүний хувьд Кансас мужийн ИТХ-д сонгогдож байснаас гадна армийн офицероор ажиллаж байсан туршлагатай аж.  Мөн Тагнуулын төв хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Ливийн Бенгази хотод 2012 онд болсон халдлагатай холбогдуулан  Хиллари Клинтоныг хурцаар шүүмжилж байжээ. Доналд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа АНУ-ын аюулгүй байдалд олон талт, цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ амласан удаатай. Тиймээс шинэ Тагнуулын төв газрын дарга одоогийн тэргүүн Жон О Бреннаны энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн  “шинэчлэл”-ийн төлөвлөгөөг  цуцлахаас гадна эсрэгээр хатуу байцаалт явуулах арга барил буюу эрүүдэн шүүлтийг   дахин сэргээж болзошгүй хэмээн зарим ажиглагчид таамаглаж байгаа юм.

Ерөнхий прокурор

Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг “шоронд явуулна” хэмээн сүрдүүлж байсан удаатай. Тэгвэл Ерөнхий прокуророор өөрийн талын хүнийг томилсноор түүний хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх  мөрийн хөтөлбөр биелэх боломжтой болно. Тэгвэл энэ албан тушаалд Трамп Алабама мужийн сенатч Жефф Сешнсыг томиллоо.  Жефф Сешнс шинэхэн төрийн тэргүүний цагаачлалын эсрэг бодлогыг дэмжигч юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бол кабенитын гишүүн биш. Гэхдээ Төрийн департмэнт болон Пентагон, бусад агентлагуудын гаргасан санал шийдвэрүүдийн чухал хянагч нь юм. Доналд Трамп цэргийн алба хаасан туршлагагүй нэгэн. Тиймдээ ч, Батлан хамгаалах хийгээд үндэсний аюулгүй байдлын салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл нь Майкл Т.Флиннийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилсон явдал юм. Майкл Флинн тэтгэвэртээ суусан армийн генерал бөгөөд Батлан хамгаалах яамны Тагнуулын агентлагын даргаар ажиллаж байв.  Тэрбээр Доналд Трампын лалын улс бүлэглэлийн эсрэг үзэл баримтлалыг тууштай дэмжигч ажээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Цагаан ордны албан хаагчдын дарга буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Бүгд Найрамдах намын /БНН/ Үндэсний хорооны дарга Райнс Прибусыг томилсон байна.  Тэрбээр  штабын ажлыг удирдахаас гадна Ерөнхийлөгчийн хэлэлцэх асуудал, төлөвлөгөөг удирдан зохион байгуулах  үүрэг хүлээсэн хүн юм. БНН-ын удирдлагатай ойр харилцаатай байдаг Р.Прибусыг дээрх албан тушаалд томилсон нь Д.Трамп нам доторх санал зөрчилдөөнийг намжааж, өөрийн засаг захиргааны ажлыг аядуу тайван байдлаар эхлүүлэхийг хүсч байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь Трампын хувьд мөн л чухал томилгоо байв.

Ахлах зөвлөх

Доналд Трамп өөрийн ахлах стратегич буюу ахлах зөвлөхөөр Стивен Бэннонийг томилжээ. С.Бэнноны хувьд  Д.Трампын сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан юм. АНУ-ын баруун жигүүрийг баримтлагч “Брейтбарт” хэвлэлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрбээр БНН-ын бүтэц үйл ажиллагааг шүүмжлэгч бөгөөд намын зарим гишүүд нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж нэрлэдэг байна.

Төрийн нарийн бичгийн дарга

Одоогоор Доналд Трампыг Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Төрийн нарийн бичгийн даргаар хэн ажиллах нь тодорхойгүй байгаа ч, олны анхаарлын төвд буй томилгооны нэг нь яах аргагүй мөн. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр эл албан тушаалд томилогдох магадлал өндөртэй эрхмүүдийн тоо аль хэдийнэ долоо болсон байв. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Жорж В.Бушийн үед НҮБ-д төлөөлөгчөөр сууж байсан Жон Р.Болтон, Сенатын Гадаад харилцааны зөвлөлийн дарга, Теннеси мужийн сенатч Боб Коркер, Нью-Йорк хотын захирагч асан Рудольф В.Жулиани, Өмнөд Каролина мужийн захирагч Никки Р.Халей, АНУ-аас Афганистанд суух Элчин сайд асан Залмай Халилзад, Афганистан дахь цэргийн командлагч асан Стэнли МакЧристал, Массачусетс мужийн захирагч асан, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас дэвшигч Митт Ромни нарын нэр тус албан тушаалд яригдаж байна. Гэхдээ хамгийн магадлал өндөртэй нь Митт Ромни байгаа тухай эх сурвалжууд онцолж байгаа юм. Учир нь саяхан Доналд Трамп түүнтэй гольфын талбайд уулзсан гэнэ. Тэд ойролцоогоор 90 минут орчим уулзсан ч, аль аль нь Төрийн нарийн бичгийн даргын томилгооны тухай сэтгүүлчдэд үг унагаагүй ажээ.

Төрийн сангийн нарийн бичгийн дарга

Төрийн сангийн нарийн бичгийн дарга санхүүгийн зах зээл дэх Засгийн газрын зээл, татварын хууль тогтоомжийг дахин боловсруулахад  хийгээд дотоодын орлогод хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ. Мөн Төрийн сан нь гадаадын зарим орнуудын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг  хэрэгжүүлэх болон цуцлах үүргийг гүйцэтгэдэг ажээ. Тэгвэл энэ чухал албан тушаалд одоогоор дөрвөн эрхмийн нэр яригдаж байна. Тухайлбал, Колони капитал хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Томас Баррак, Техасын төлөөлөгч, Цагаан ордны Санхүүгийн хорооны дарга Жеб Хенсарлин, Д.Трампын сонгуулийн кампанитын санхүүжилт хариуцсан дарга Стевен Мнучин, Миннесота мужийн захирагч асан Тим Пауоленти нарын хэн нэгэн нь уг албан тушаалд томилогдож магадгүй байгаа юм.

Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга буюу Пентагоны дарга

Шинээр томилогдох Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга цэргийн үйл ажиллагаа хийгээд Лалын улс бүлэглэлийн эсрэг явуулж буй арга хэмжээнд хяналт тавих үүрэг хүлээнэ. Тэгвэл энэ албан тушаалд Ирак, Афганистаны дайнд армийн офицерын үүрэгтэйгээр оролцож байсан Аркансас мужийн сенатч Том Коттон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Стефен Хадли, Ирак, Афганистаны дайнд усан цэргийн офицероор ажиллаж байсан Дункан Хантер, Аризона мужийн сенатч асан Жон Кил, АНУ-ын Төв командлалын командлагч асан Жэймс Маттис нар нэр дэвшиж байна.

Дотоод хэргийн нарийн бичгийн дарга

Энэ албан тушаалд нийтдээ дөрвөн хүний нэр одоогийн байдлаар яригдаж байгаа юм. Тодруулбал, Аризона мужийн захирагч асан Жан Бревер, хөрөнгө оруулагч Роберт Грэйди Грифон, Аласка мужийн захирагч асан Сара Палин, Лукас газрын тос, хийн компанийн гүйцэтгэх захирал Харолд Хамм нар нэр дэвшиж байгаа юм байна.

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга

Дараагийн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга АНУ-ын аж ахуйн салбарт хяналт тавьж, хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгаж, орлогод суурилсан хүнсний туслалцаа үзүүлэг чиг үүргийг гүйцэтгэнэ. Тэгвэл энэ албан тушаалд Кансас мужийн захирагч Сэм Браунбэк, Фэрмерүүдийн хоршоодын Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Чук Коннер, Техасын хөдөө аж ахуйн комиссар Сид Миллер, Жоржиа мужийн захирагч асан Сонни Перди нарын нэр яригдаж байна.

Худалдааны нарийн бичгийн дарга

Худалдааны нарийн бичгийн албан тушаалд одоогийн байдлаар хоёр эрхмийн нэр яригдаж байгаа юм. Худалдааны яамны зарим үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг гүйцэтгэх энэхүү албан тушаалын төлөө Нукор корпорацийн гүйцэтгэх захирал асан Дан ДиМикко, Гранит Капитал группын ерөнхийлөгч Луйс Эйсенберг нар нэрээ дэвшүүлжээ.

Хөдөлмөрийн нарийн бичгийн дарга

Хөдөлмөрийн яамны хууль дүрмийн дагуу хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хийгээд сар бүр ажлын байрны эдийн засгийн тайлан мэдээллийг гаргах үүрэг бүхий энэхүү албан тушаалд 2010 оноос хойш Америкийн иргэдийг ажил эрхлэх тэгш боломжоор хангах комиссын комиссараар ажиллаж буй Виктория Липник гэх эмэгтэй нэр дэвшчээ.

Боловсролын нарийн бичгийн дарга

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Доналд Трамп Боловсролын яамны  үйл ажиллагааг танах бодлого баримталж буй аж. Энэ утгаараа төрийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжид сургалт судалгаа, хөгжил, боловсролын тусламж үйлчилгээний асуудлыг шилжүүлэх байр суурьтай байгаа юм байна. Тэгвэл дараагийн Боловсролын нарийн бичгийн даргын албан тушаалд Новер институтын боловсролын шинжээч Вильямсон Эверс яригдаж буй ажээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Луй Уйлмасын эхний үеийн...
БНСУ-ын түүхэн дэх анхны гэмт...

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын кабинет ямар байх вэ

Даваахүү 2016-11-21

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах