• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Лхачинбал: “Мах импэкс” бол Монгол Улсад махны аж үйлдвэр үүсч хөгжих эхлэлийг тавьсан анхны гарааны үйлдвэр

Тэртээ 1946 онд нийслэлчүүдийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр, “Боловсон мах комбинат” буюу эдүгээгийн “Мах Импэкс” ХК-ийн 70 жилийн түүхт ой энэ онд тохиож буй. Тиймээс энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Боловсон мах комбинат”-д цэл залуу 25 насандаа хөл тавьж, энэ байгууллагыг удирдаж явсан ахмад ажилтан М.Лхачинбал гуайг урьж, ярилцлаа.
 
-Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Төрөлх үйлдвэрийн тань түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэ хамт олонтой хөл нийлж, ажлын гараагаа эхлүүлсэн тэр сайхан он жилүүдээ эргээд нэг дурсахгүй юу?
-Би олон жилийн турш энэ хамт олонтой амьдралаа холбосон. Эндээс л ажил, амьдрал маань эхэлсэн учраас энэ хамт олныг мартах ёсгүй. Үйлдвэр дээрээ ирэх болгондоо баяртай байдаг. Өнөөдөр бас хамт олон маань урьж, энэ том хэвлэлийн сэтгүүлч ярилцлага авч байгаад их баярлаж байна. Тэртээх 1970-1980 он бол Монгол Улсад аж үйлдвэр хөгжсөн, тэр дундаа хөнгөн хүнсний аж үйлдвэр хөгжсөн эрчимтэй жилүүд байсан.
 
Үүнийг дагаад үйлдвэрүүдээ боловсон хүчнээр хангах улсын бодлого ч явагдаж байв. Тэр үед буюу 1965 онд аравдугаар анги төгсөөд энд тэндээс ирсэн 25 охид, хөвгүүдийг Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас хүнсний үйлдвэрийн чиглэлээр мэргэшүүлэхээр ЗХУ, одоогийн Украйны Одесс хотын Хүнсний дээд сургуульд явуулж байсан юм. Тэр дотор миний бие багтсан юм. Би Баянхонгор аймгийн арван жилийн сургууль төгсөөд ирээд байсан. Тэгээд бид 25-уулаа очиж, сургуульдаа суралцсан. 25 хүүхдээс дөрөв нь янз бүрийн шалтгаанаар сургуулиа төгсч чадаагүй.
 
Харин 21 нь 1970 онд сургуулиа төгсч ирсэн. Биднийг төгсөөд ирэх үе буюу 1970 он гэдэг бол үйлдвэр маань хүчин чадлаа нэмэгдүүлчихсэн, тухайн үеийн БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрийн шинэ өргөтгөлөө хүлээж аваад аль хэдийнэ хөл дээрээ тогтчихсон байсан үе л дээ. Харин хоёр дахь ээлж буюу Хиам консервны үйлдвэр, Консервын цех ид баригдаж байсан юм. Үндсэндээ ашиглалтад орох гээд барилга байшин нь баригдаж байсан үе байлаа. Ингээд бид зургуулаа хуваарилагдаж ирж байсан юм. Ер нь биднийг ажилд томилохдоо хамгийн доод шатнаас нь эхлүүлж, бүх арга ажиллагаанд сургаж, шат ахиулдаг байсан шүү.
 
-“Мах импэкс” ХК-ийн 70 жил гэдэг Монгол Улсад махны аж үйлдвэр үүсч хөгжсөн ой гэж ойлгож болох уу? 
-Тийм шүү. Энэ компани бол Монгол Улсад махны аж үйлдвэр гээч юм үүсч хөгжсөн анхны гарааны үйлдвэр байхгүй юу. Тийм учраас энэ үйлдвэрийн түүх бол Монгол Улсад махны аж үйлдвэр үүсч хөгжсөний 70 жилийн түүхтэй давхцаж явдаг.  “Боловсон мах комбинат” 1971-1975 он хүртэл үндсэндээ цор ганцаараа Монгол Улсын нийт хэрэглэгчдийг мах, махан бүтээгдэхүүнээр хангаж ажиллаж байсан, ийм л том далайцтай үйлдвэр.
 
Өөрөөр хэлбэл, Монголын бүх аймгийн мал сүрэг тэр үед энэ үйлдвэр дээр л төвлөрч байсан. Цэрэг арми, эмнэлэг, сургууль гээд хаана л мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ байна, тэр бүхнийг энэ үйлдвэр ганцаараа нуруун дээрээ үүрч ирсэн. Түүнээс хойш буюу 1972 онд Дорнод аймгийн төв Чойбалсанд нэг үйлдвэр, 1973 онд Дарханд нэг үйлдвэр ашиглалтад орсон. Ингээд 1974, 1975 оноос гурван үйлдвэр ажиллаж, ачаагаа хуваалцах болсон юм. Тэгэхээр энэ үйлдвэр бол Монголд махны аж үйлдвэр үүсч, хөгжсөн түүхийг бичилцсэн, тэр бүхнийг туулж өнгөрүүлсэн ийм л сайхан хамт олон доо. 
 
-Таны хувьд энэ том үйлдвэрийнхээ аль цехэд анхлан хөл тавьж байв?
-Энд чинь Арьсан цех гэж нэг их том хэсэг байдаг байлаа. Тэр цехэд малын арьс, ширний анхан шатны боловсруулалтыг хийгээд чанарыг нь хамгаалаад давслаад бэлддэг байсан юм. Тэгсэн намайг очдог жил тэр цехийн мастер Бат-Өлзий Чех улс руу эмчилгээнд явж таараад, өнөөх төгсч ирсэн хүмүүсээс намайг салгаж аваачаад, Бат-Өлзийгийн оронд түр мастераар тавьчихгүй юу. Өмнө нь ажиллаж үзээгүй болохоор юу ч мэдэхгүй хүн очиж байлаа.
 
Гэтэл тэр цехэд цэргээс халагдсан баахан залуучууд, хэсэг авгай, хүүхнүүд. Хоригдлууд бас байдаг байсан юм, тэр үед. Ингээд л тэдэн дунд орчихсон. Тэгээд ажил хий гэж байхад хийхээс өөр яах вэ дээ. Хэсэг л наред бичих, цагийн бүртгэл хөтлөхөөс эхлээд цаасны ажил хийлээ. Мөн ажлаа хуваарилна, зохион байгуулна. Ингээд л эхэлж байсан юм. Тэгтэл есдүгээр сард Бат-Өлзий эмчилгээнээсээ ирээд, ажилдаа орлоо. Яг тэр үед намайг Өлөнгийн цехэд ажилчнаар өгсөн юм. Тэгээд би чинь Өлөнгийн цехэд тооцоологчоор ажиллаж эхэллээ.
 
Тэр Экспортын цех гэдэг чинь богийн олон гэдсийг машинаар оруулаад бүр цэвэрлэнэ. Цэвэрлээд гараад ирснийг нь тоолж арав, арваар нь багцлаад сортоо хийнэ гээд л баахан цагаан халадтай хүүхнүүд байдаг. Сортолсон өлөнгөө хүн нэг бүрчлэн гарын үсэг зурж, хүлээлцэж авна шүү дээ. Учир нь хүн болгон дээр гарцыг нь тооцдог болохоор маш нарийн хүлээлцэнэ. Тийм ажил хийж байсан даа. Тэр нь хамгийн хялбар, миний хийж чадах ажил байхгүй юу. Тэгээд би 1970 оныг дуустал тооцоологчоор ажиллаж байгаад 1971 оноос Өлөнгийн заводод технологичиор тавьсан юм. Өлөнгийн завод гэдэг чинь 300 гаруй ажиллагсадтай бас их том үйлдвэр ээ, их чухал. Бод, богийнхоо өлөнг боловсруулна.
 
Орон нутгаас хэчнээн их өлөн ирнэ гээч. Ерөөсөө бүх л газраас зөвхөн тэр үйлдвэр дээр л ирдэг байсан юм. Бүтэн жилийн турш, зогсоо чөлөөгүй ажилтай, их том үйлдвэр байсан. Тэнд технологичоор ажиллаад нэг жил болоод даргынх нь албыг авсан. Намайг ажиллаж байх үед дарга нь Батнасангийн Чимид гэж настай нэг их сайхан авгай, олон жил ажилласан туршлагатай хүн байсан. Тэр хүн тэтгэвэртээ суугаад намайг оронд нь тэр үйлдвэрийн даргаар тавьсан юм. Ингээд 1972-1974 он хүртэл ажилласан даа. 
-Тэр үед хамт ажиллаж байсан олон сайхан залуус тань эдүгээ ахмад буурлууд болсон яваа. Тэр сайхан хамт олноосоо дурсахгүй юу? 
-1974 онд ерөнхийдөө үйлдвэрийн ажил ихсээд, томроод бүтэц зохион байгуулалтаа хүртэл өөрчилж эхэлсэн. Тэр жил Үйлдвэр төлөвлөгөөний хэлтэс гэж шинээр байгуулагдлаа. Төлөвлөгөөний хэлтэс, Үйлдвэрийн хэлтэс гэж хоёр хэлтэс байсныг нийлүүлээд Үйлдвэр төлөвлөгөөний хэлтэс гэж болгосон юм. Тэгээд намайг даргаар нь тавилаа даа. Тэндээ хэдэн сайхан улсуудтай. Манай муу талийгаач Ганбаа гуай, Баатар гэж сайхан өвгөн байсан. Баатар гуай энэ үйлдвэрт насаараа ажилласан, дээр үед комбинатын дарга хүртэл хийж байсан. Сургууль төгсөөгүй ч, статистик, эдийн засгийн мэдээ гаргана.
 
Бүх статистикийн мэдээг гаргадаг. Тэгэхдээ ерөөсөө тэр тоо алдана гэж байхгүй, их нягт нямбай хүн байж билээ. Сандагдорж гээд жинхэнэ сургууль төгссөн эдийн засагч, дороо нэг технологичтой, тэгээд гурван диспетчертэй байдаг байсан юм. Одоо би бол гурван диспетчерээ санаж байгаа ш дээ, хөөрхий минь. Муу талийгаач Мижид гуай, Юрка, хар Машка гурав. Бид тоглоод манай гурван аварга гэдэг байсан юм. Тэр гурав чинь 24 цагаар жижүүр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн 24 цагийн манаа байхгүй юу. Диспетчер гэдэг маш чухал. Ёстой биднийг байх, байхгүйд шөнө орой бол үйлдвэрийн бүх явцыг хянана.
...Ерөөсөө энэ махны том үйлдвэрийн амин сүнс бол Хөргөх үйлдвэр. Тэр Хөргөх үйлдвэр л маш сайн ажиллахгүй бол нөгөө үйлдвэр, цехүүдийн үйл ажиллагаа доголддог. Тухайн үед Хөргөх үйлдвэр бас нэг хэсэг биднийг зовоодог байсан юм. Нөгөө мах шөл нь багтахгүй, түргэн хугацаанд хөлдөөж чадахгүй, коридороороо нэг мах, дотор эрхтнээ зулчихсан, заваардаг юм зөндөө л байдаг байсан. Тэгэхэд Пүрэвдорж Хөргөх үйлдвэрийн дарга болсон. Түүнээс хойш л сайхан болгож өгсөн дөө... 
Ийм л Үйлдвэр төлөвлөгөөний хэлтэст би 1975 он хүртэл ажилласан. Хоёр жил бүтэн ажиллахдаа их зүйл сурсан. Үйлдвэрийг ерөнхийд нь удирдах зангидах, дээрээс нь хамгийн гол нь эдийн засгийн төлөвлөлт, статистикийн мэдээ гаргаж сурах чинь технологийн инженер хүнд бөөн олз байхгүй юу. Тэгээд өртгийн тооцоо хийх гэх мэтчилэн бүх л зүйлийг хийдэг байлаа. Мөн энэ дундаас онцлоход манай Хөргөх үйлдвэрийн дарга Хандын Пүрэвдорж гэж залуу байсан. Энэ хүн бол гадаад, дотоодын сургууль төгсөөгүй. Ерөөсөө долдугаар анги л төгссөн. Тэгэхдээ төрөлхийн оюуны чадвартай, хүнтэй ажиллах ур дүйтэй, ажил зохион байгуулах ур чадвартай, хүнд хэлснээрээ байж чаддаг хүн байсан юм. Маш сайн дарга байсан.
 
Ерөөсөө энэ махны том үйлдвэрийн амин сүнс бол Хөргөх үйлдвэр. Тэр Хөргөх үйлдвэр л маш сайн ажиллахгүй бол нөгөө үйлдвэр, цехүүдийн үйл ажиллагаа доголддог. Тухайн үед Хөргөх үйлдвэр бас нэг хэсэг биднийг зовоодог байсан юм. Нөгөө мах шөл нь багтахгүй, түргэн хугацаанд хөлдөөж чадахгүй, коридороороо нэг мах, дотор эрхтнээ зулчихсан, заваардаг юм зөндөө л байдаг байсан. Тэгэхэд Пүрэвдорж Хөргөх үйлдвэрийн дарга болсон. Түүнээс хойш л сайхан болгож өгсөн дөө. Эмх цэгцэнд нь оруулаад, сайхан болгосон. Нэг эмх цэгцэнд нь оруулаад өгсөн юм дараа дараачийн үедээ эвдэрдэггүй байхгүй юу. Мах хураах чинь хүртэл урлаг, технологи шүү дээ. Тэр гоё урлагтай хураасан юм чинь агуулахын багтаамжаа хүртэл эмх цэгцтэй болгож байгаа юм. Тухайн үед үйлдвэрүүдээс Хангамж борлуулалт эрхэлсэн орлогч даргад ганцхан энэ Хөргөх үйлдвэр захирагддаг байсан. Би яагаад Пүрэвдоржийг яриад байна вэ гэвэл ерөөсөө хамгийн хүнд, цаг хугацаа шаардсан ажлаа би Пүрэвдорждоо л даалгана. Пүрэвдорж ямар гоё гүйцэтгэнэ гээч. Гүйцэтгэл гэж янзын гайхалтай тийм л хүн байсан.
 
Пүрэвдоржоо чи энэ ажлыг ингээд хийгээрэй гэхэд за гээд л гарсан бол дахиж араас нь асуух ч хэрэг байхгүй. Санаа зовох ч хэрэг байхгүй. Тийм залуу байсан байхгүй юу. Тэгж юмыг хийдэг, тэгж зохион байгуулдаг. Гэх мэтчилэн дурьдаад байвал олон сайхан залуустай гар, сэтгэл нийлж, олон ч жил сайхан ажилласан даа. 
 
-Та тэндээсээ Хиам, консервны үйлдвэрийн даргаар томилогдсон юм уу? 
-Овоо ажилдаа гаршаад байж байтал үйлдвэрийн удирдлагууд намайг Хиам, консервны үйлдвэрийн даргаар тавьчихдаг байгаа. Тэр үед чинь удирдлагуудын гарын далайцаар л явдаг байлаа шүү дээ. Тэгээд 1975-1977 он хүртэл Хиам, консервны үйлдвэрийн даргаар ажилласан. Гэтэл 1977 онд яамнаас дууддаг юм байна. Очсон чинь Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам Мах, сүүний үйлдвэрийн хэлтсийг шинээр байгуулсан, хэлтсийн даргаар нь ажилла гээд шинэ хэлтсийн анхны даргаар томилогдсон юм. Ингээд л  Төв хороогоор оруулж, батлуулаад хэлтсийн дарга болж байлаа.
 
1977-1982 он хүртэл Мах, сүүний үйлдвэрийн хэлтсийн даргаар ажиллаж байтал 1982 онд намайг буцаагаад Мах комбинатын орлогч даргаар очиж ажилла гээд томиллоо. Тэгэхэд чинь Жааяа  /Жамъянсүрэн/ дөнгөж дарга болж байсан юм. Уг нь Жааяа миний томилогдож очсон ажлыг хийж байсан юм. Тэгээд л хангамж, борлуулалт хариуцсан орлогч дарга боллоо. Түүнээс хойш бид олон жил сайхан ажилласан даа. 1982-1990 он хүртэл их ачаалалтай он жилүүд байсан. Ер нь 1989 онд рекорд тогтоож байсан байгаа юм шүү дээ. Одоо статистик мэдээллийг нь харах юм бол хамгийн их үйлдвэрлэл явуулж, хамгийн их экспорт хийж байсан үе нь 1989 он. Тийм л их ажилтай, сайхан үед нь бид хамтарч сайхан ажиллаж байсан. Тэгээд 1990 онд Жамъянсүрэн маань ажлаа өгч байсан юм. 
 
-1990 он гэдэг зах зээлийн нийгэмд шилжээд, үйлд­вэрүү­дэд их хүнд үе тохиож байсан юм шиг байгаа юм. Тэр үед та даргаар томилогдсон байдаг? 
-Ер нь 1990 он гэдэг бол хүнд үе байсан. Малчид малаа хувьчилчихсан. Хуучин мал бэлтгэлийн систем ерөөсөө байхгүй болчихсон. Энэ Мах комбинат цаашдаа яаж ажиллах юм бэ гэдэг цоо шинэ даалгавар гарч ирэхгүй юу. Яг тэр үед Жамъянсүрэн намайг орондоо энэ компанийн захирлаар тавиулах гээд Дэлэг захиралд хэлсэн байдаг юм. Жавзмаа гэж Хотын намын хорооны Үйлдвэр эрхэлсэн орлогч дарга байсан юм. Жавзмаа дарга байсхийгээд л намайг дуудна. “За цаад Жамъянсүрэн чинь чамайг томил гэж байна.
 
Цаадах чинь Хотын намын хороонд өргөдлөө өгсөн. Би өөр ажил хийнэ. Амиа бодно” гээд байна гэдэг юм. Тэгэхэд нь би ерөөсөө зөвшөөрөөгүй. Тэгээд би хоёр сар Орос руу томилолтоор явахгүй юу. Тэр үед чинь Консервны цех бараг зогсч байсан. Яагаад гэвэл консервны лааз дуусчихсан. Бас бус асуудал зөндөө. Хуучин бид чинь гадаад захиалга хийгээд л яамандаа өгчихдөг. Яам төвлөрсөн зохион байгуулалтаар гэрээ хийгээд, гэрээний дагуу нийлүүлэгдээд байдаг байсан юм. Гэтэл тэр асуудал байхгүй болоод өөрсдөө яв гэж эхэлсэн. Тиймээс би энэ асуудлаа хөөцөлдөх гээд явсан байхгүй юу. Хоёр сар ОХУ-д үйлээ үзсэн. Галт тэргэнд суугаад ганцаараа ийшээ, тийшээ яваад л. Тэр үед ЗХУ бас хөл толгойгоо олохоо байчихсан үе. Ерөөсөө тэр үед бүх юмыг нь Москва атгачихсан. Нөгөө үйлдвэрүүд нь ямар ч эрх мэдэл байхгүй. Учраа олохоо байчихсан.
 
Тэгээд үйлээ үзэж үзэж, би 1000 тонн лаазны гэрээ хийж ирсэн. Дээрээс нь Киргизээс 100 тонн улаан тамхи, хуйлаатай цаастай нь, Узбекээс 50 тонн хөвөн дарж ирсэн. Тамхи нь задгай, том том цаасан хайрцагт савлачихсан. Хөвөн нь түнтгэр боодолтойгоо байгаа юм. Тэр бидэнд их хэрэг болсон шүү, тухайн үед. Тэгээд би Хятадаас жижигхэн уут авч ирээд ажилчдаараа нөгөө улаан тамхиа 500 гр-аар савлуулаад, хүүхдийн үс боодог резинээр амыг нь боолгоод л мал хөөцөлдөх гэж хөдөө явахаараа аваад явна. Нэг хэсэг л малчдыг тамхи, хөвөн, цаасаар хангасан даа.
 
Тухайн үед тийм чухал бараатай байгууллага нь манайх л байсан. Сүүлдээ баахан буу, сум оруулж ирсэн. Тэгээд малчидтай өнөөхөө малаар солиод л, ажлаа явуулдаг байлаа. Ер нь тэгээд юу эсийг хийх вэ дээ. Ингэж байтал эвээ олоод ирсэн. 13 аймагт мал, түүхий эд бэлтгэлийн газар байгууллаа. Өөрөөр хэлбэл, нөгөө байхгүй болсон мал бэлтгэлийн системийг шууд компани өөрийнхөө хүчин чадлаар байгуулахгүй юу. Тэгээд тэндээ дарга цэрэг, нягтлан гээд л бүх боловсон хүчнийг нь тавиад, сүүлдээ малаа өсгөх даалгавар өгөөд 1998 онд би ажлаасаа явж байхад компанидаа 100 гаруй мянган малтай болсон байсан. Хамгийн их мал өсгөсөн нь. Өвөрхангайн Түдэврэнцэн гэдэг малчин байсан юм.
 
Тэр үед Дэлэг захирал бидэнд ярьж байсан юм. За нэг сая орчим бог малтай, 100 мянган бодтой болчих юм бол малчдын царай харахгүй гээд л. Том юм ярьж байгаа биз. Тэгээд түүнийгээ дагуулаад малчдыг уруу татаад малыг нь аваад ирэх юм байна даа гэж тооцож, ажиллаж байсан юм. Уг нь бидний бий болгосон тэр монтаж, схемийг алдахгүй л явах ёстой байсан боловч сүүлдээ алдсан даа. Одоо бодоход тэр л их харамсалтай санагддаг юм. 
-Тэгэхдээ л тэр хүнд үеүд аль хэдийнэ ард хоцорч, эдүгээ “Мах импэкс” ХК 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байна. Залуус та бүхний хийж гүйцэтгэж байсан тэр сайхан ажлыг өнөөдөр хүртэл үргэлжлүүлээд, Монголдоо бүү хэл Азидаа анхдагч болоод явж байна шүү дээ. Та үйлдвэрийнхэндээ хандаж, сэтгэлийн үгээ хэлэхгүй юу? 
-Тэгэлгүй яах вэ. Одоо бол сайхан байна. Үйлдвэр маань өргөжөөд, улам сайхан тэлээд, мах, махан бүтээгдэхүүн, хиамныхаа үйлдвэрийг их сайхан болгож. Боловсруулах чиглэл рүүгээ техник технологио сайжруулаад, савлагаа энэ тэрээ сайхан болгоод явж байгаа нь баярлууштай. Ер нь мал байна уу байна. Мах байна уу байна.
 
Одоо тэр боловсруулах технологи тал руугаа анхаарч байгаа нь маш зөв гэж би бодож байгаа. Гэхдээ нөгөө талаа бол бас бодох хэрэгтэй. Цаашид хүнсний аюулгүй байдал их хурц яригдана. Экспортын асуудал, аюулгүй байдал талаасаа одоохондоо хүндрэлтэй байна. Ийм нөхцөлд маш тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Залуучууд маань хүч хөдөлмөр гаргах байх гэж би бодож байна. Мөн энэ жил “Мах импэкс” компанийн маань 70 жилийн түүхт ой болж байна. Энэ ой бол ганц энэ компанийн ой биш, энэ бол Монгол Улсад махны аж үйлдвэр үүсч хөгжсөний 70 жилийн ой. Тиймээс компанийн маань ойд салбарын яам их өндөр ач холбогдол өгч, оролцож ажиллаж байгаа байх гэж би бодож байна.
 
Манай хамт олон түүхт ойгоо олон сайхан амжилтаар угтаж байна. Дахиад улам их өндөр амжилт гаргаасай гэж миний хувьд хүсч байна. Бүтээгдэхүүний чанар чансаа, нэр хүнд улам өсч байна. Ер нь монголчууд “Мах ммпэкс”-ийнхээ л бүтээгдэхүүнийг хэрэглэе, авъя гэдэг болсон байна. Тэгэхээр энэ үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн, энд ажиллаж байсан үй олон найз нөхөд, хамт олондоо баярын мэнд хүргэж, бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
Ерөнхийлөгч гамшгаас хамгаалах...
Н.Саркозийн улиран сонгогдох...

М.Лхачинбал: “Мах импэкс” бол Монгол Улсад махны аж үйлдвэр үүсч хөгжих эхлэлийг тавьсан анхны гарааны үйлдвэр

Энхцэцэг 2016-11-22

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

4 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

4 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

8 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

8 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

8 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах