• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сүх далайтал монголчууд амгалан

Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө Дүнжингарав худалдааны төвийн хоолны зааланд багтах зайгүй олон хүмүүс хооллож суулаа. Тэгтэл галын дохиолол дуугарч эхлэх нь тэр. Дохиолол дуугарч эхэлсэн даруйд заал дүүрэн хооллож суусан хүмүүс дотроос ганцхан хүн гарч гүйсэн нь нэгэн америк эмэгтэй. Тэрбээр, маш хурдан босч, заалыг орхин гарсан юм. Харин тэнд суугаа монголчууд бараг л ямар учиртай дохиолол болохыг ч мэдэхгүй сууцгааж байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Тун ч тавтай тухтай хоолоо идэцгээж, сандран гарч гүйсэн америк эмэгтэйг шоолонгуй ширтэцгээн, сүртэй юм бэ хэмээн ярилцаж суулаа. Мэдээж энэ нь жинхэнэ галын дохиолол биш байсан. Гэвч хэрвээ гал гарсан бол монголчууд бид жинхэнэ, хуурамчийг нь ялгах гэж суусаар байгаад угаартаж, эс бөгөөс шатаж мэдэх хэнэггүй улс гэдгээ энэ үйлдлээрээ харуулсан юм. Харин америк эмэгтэйн хувьд осол аваарын дуудлага гэдэг зүгээр ч нэг инээгээд өнгөрөх зүйл биш гэдгийг мэдэж байсан учраас ийн сандран гарсан хэрэг л дээ.

Бага балчираас нь гамшиг ослын үед хэрхэн биеэ хамгаалах вэ гэдгийг сургачихсан учраас хэний ч албадлагагүйгээр аюулаас өөрийгөө хамгаалж сурсан гэдгээ тод томруун харуулав. Энэ бол маш том соёл. Монгол Улсын хэмжээнд жилд нэг удаа аваарын дуут дохиог ажиллуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдаа гаргах, бэлэн байдалд жагсаах сургалт зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн жил ч уламжлал ёсоор энэхүү сургалтыг зохион байгуулсан.

Манайдаа л хамгийн томд тооцогдох өндөр шилэн барилгуудын нэг болох “Моннис” цамхагийн ойр орчимд дуут дохиолол ажиллаж, байгалийн болзошгүй гамшиг тохиолдож буйг сэрэмжлүүлжээ. Тэгтэл энэхүү өндөр цамхагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун аж ахуйн нэгжүүдээс нэг ч хүн  гараагүй бөгөөд ганцхан Оюутолгой компанийн оффист ажилладаг залуус гадаа гарч жагссан байсныг танил маань сонин болгон ярьсан юм.

Хэрвээ газар хөдлөлт болж, гэнэтийн дуут дохиолол ажиллахад тэнд ажиллаж буй хэдэн мянган хүн сургалтынх биз хэмээн өөрсдийгөө тайтгаруулж, зүгээр суусаар байгаад даруулж үхэх нь тодорхой юм байна. Муу амласан хэрэг огтхон ч биш. Бодит байдал ийм л байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн удаа энэхүү сургалтыг хийсээр байхад өнөө хэр бид сураагүй, бас сурахыг ч хүсэхгүй байгааг энэ үйлдэл харуулж буй юм.

Оюутолгой уул уурхайн салбарт ажиллаж буй байгууллага гэдэг утгаараа, нөгөө талаас болзошгүй эрсдэл, аюул ослоос сэргийлэх талаар компанийн эзэд нь зааж, сургаж хэвшүүлсэн учраас өөрсдийн ухамсраар гарсан нь тэр. Дараагийн нэг тохиолдол гэвэл, өнгөрөгч бямба гарагт Өмнөговь аймагт ойр ойрхон чичирхийлэл мэдрэгдэж газар хөдлөлт болов. Албаны эх сурвалжийн өгч буйгаар 3.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, уурхайн ойр орчимд хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Аймгийн онцгой байдал, засаг захиргаа яаралтай арга хэмжээ авч иргэдийг уурхайн кэмп рүү нүүлгэн шилжүүлжээ. Гэтэл мөнөөх л лазан, хайхрамжгүй монголчууд орон сууцандаа амар тайван унтахыг илүүд үзэж, нүүлгэн шилжүүлэхэд нь бухимдлаа илэрхийлж байжээ.

Худлаа сүржигнэлээ, нурж унатлаа хаа юм хэмээн нүүхээс татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар аймгийн удирдлагууд ярьж байлаа. Иргэд ч энэ тухай цахим хуудаснаа бичиж, сүржигнээд байх юм, гэртээ амар тайван унтмаар байна, ядаргаатай юм бэ гэх мэтээр эсэргүүцжээ. Эцсийн дүндээ газар хөдлөвөл хэн буруудах вэ. Хоногийн нойроо харамлаж шавартай байшиндаа унтаж хэвтсэн иргэн үү, эсвэл хөөгөөд ч болов гаргаагүй аймгийн удирдлага буруудах уу.

Мэдээж аймаг, орон нутаг, төр засгийн буруу болоод л дуусдаг. Газар хөдлөлтийн чичирхийлэл хэрвээ хүчтэй байсан бол байрандаа унтаж байсан иргэд даруулж амь насаа алдах нь тодорхой байлаа. Сануулж хэлсээр байхад цасан шуурганаар хөдөө явчихаад дараа нь төрөө буруутгадаг хэнэггүй хүмүүс бол ганцхан монголчууд. Цасан шуурганаар орон нутгийн зам давааг хаахад яаруу ажилтай байхад зам хаалаа хэмээн занаж зүхсэн дуудлага Авто тээврийн газарт хэдэн арваараа ирдэг талаар албаны хүн ярьж байсан юм.

Орон гэрийг нь шатаж дуусахаас сэргийлэн галыг нь унтрааж, дээвэр туурганд нь гал авалцахаас сэргийлж ус цацаж унтраасан гал сөнөөгчдийг орон гэрийг маань эвдэн сүйтгэж, хохироосон хэмээн шүүхэд өгдөг гайхамшигтай “сайхан сэтгэл”-тэй иргэд олон бий. Онцгой байдлын газарт эд хөрөнгийг маань эвдэн сүйтгэсэн гэх гомдол ч нэг биш нэлээд олон ирдэг гэнэ лээ. Шатаж үнс нурам болох чухал уу, хэсгийг нь эвдлээд ч болов бүтэн авч үлдэх чухал уу гэдгийг л ялгаж салгахгүй сэтгэхүйтэй амьдарч байна, бид.

Энэ бүхнийг цаас гарздан нурших болсны учир гэвэл бид хэзээ хариуцлагатай амьдардаг болох вэ. Байгалийн гамшиг биднийг тойрчихно оо, дайн байлдаангүй тайван оронд юу л болов гэж хэмээн өөрсдийгөө хэдий болтол тайтгаруулах юм бэ, монголчууд аа. Ажин түжин амар тайван улс орон гэж байхаа болилоо. Цаг агаарын гамшигт үзэгдэл өдөр өдрөөр нэмэгдэж байна. Үер, хуй салхи, цунами, газар хөдлөлт манай Монголыг тойроод байдаг зүйл биш. Төрийн тэргүүн нь хүртэл газар хөдлөлт болох эрсдэлтэйг сануулж эхэллээ.

Зүгээр ч нэг сануулаагүй нь тодорхой. Гэтэл бөө болчихсон юм уу тэр, худлаа шоудаад гэх мэтээр өнөөх л үгүйсгэсэн, үл тоосон араншингаа гаргаж сууна. Орчин цагт техник технологи хөгжчихөөд байгаа. Яг таг хөдлөхийг нь урьдчилж мэдэхгүй юм гэхэд, болзошгүй эрсдэл зэргийг тооцдог болсон нь дамжиггүй. Тиймдээ ч төрийн тэргүүнээсээ эхлээд байгалийн гэнэтийн ослын үед бид бэлэн эсэхэд анхаарал хандуулж байгаа нь юуных нь буруу байх билээ. Монголд ойр ойрхон олон ч том гал гарлаа. Дандаа аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдсэн галууд байсан.

Байгалийн гамшигт үзэгдэл ч бишгүй олон тохиолдож байна. Тавантолгойд болсон газар хөдлөлт, Баян-Өлгийд болсон үер,  Архангайд нүүрлэсэн хуй салхи гэх мэтээр тоочоод байвал чамгүй олон гамшигт үзэгдэл боллоо. Хүний хүчин зүйлээс үүдсэн ой хээрийн түймрийн тоог энд бичнэ гэвэл цаас багадах биз. Гэвч энэ бүхэн биднээс хол байдаг, надад тохиолдоогүй юм чинь хэмээн хэнэггүйтсээр суух уу.

Газар хөдлөөд барилга байшин нурлаа гэхэд шүүрч аваад гарах эмийн сан, цэвэр ус, галын хортой айл Монголд тун цөөхөн. Бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл манайхаас өөр улсад бол иргэд нь энэ талаар бүр мэргэшчихсэн, гэнэтийн ослын үед авч гарах эд хэрэгслээ бүгдийг нь бэлтгээд тавьчихсан байдаг гэнэ лээ. Наад захын эмийн сан, ус, галын хор, бичиг баримтаа бэлтгэдэг нь хэвшил болчихсон зүйл. Үгүй ядахдаа л дохиолол дуугарахад гараад гүйдэг сэтгэлтэй байна, тэд.  Харин бид сүртэй юм, сүржигнээд байна хэмээн үл тоож суусаар үхэж ч мэдэх хэнэггүй зантай юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр гамшиг болтол монголчууд амгалан гэдэг л болчихоод байна.

Хаа нэг цас ихээр орж, үер болоход зутарлаа, ядарлаа, осолдлоо гэмтлээ хэмээн сүржигнэж, бусад үед энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Монголчууд биднийг ямаан омогтой, үхэр шиг зөрүүд гэж доромжилдог нь худлаа биш гэдгийг энэ мэт үйлдлээрээ харуулсаар байгаа бус уу. Нэг л өдөр газар хөдөллөө гэхэд бид өмсөх хувцас байтугай уух усгүй гудамжинд гарах нь тодорхой байгаа юм.

Хатуухан хэлэхэд, амьд үлдэж чадах хүн ч ховор доо. Барилга байшин нурлаа гэхэд хаана нуугдах, хэрхэн биеэ хамгаалах талаар мэдлэгтэй иргэд манайд бараг л алга гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдсаар байна. Үр хүүхэддээ энэ талаар сургадаг эцэг, эх гарын таван хуруунд л багтана даа. Сануулахаар шоудлаа гэдэг атлаа сануулахгүй бол ажлаа хийсэнгүй хэмээн агсам тавьдаг бидний энэ муухай монгол араншин нэг л өдөр аюул дагуулах вий. Ер нь бол хаа байсан Японд газар хөдлөхөөр айж сандарч, эвийлж хөөрхийлдөг атлаа Монголд газар хөдлөх нь гэхээр худлаа шоудлаа, сүржигнэлээ гэж тэнэгтдэг хүмүүс хэзээ өрөөлийн төлөө биш өөрийнхөө төлөө санаа тавьдаг болно доо, чааваас.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үүрэн телефоны компаниуд...
Б.Болор: Засгийн газар...

Сүх далайтал монголчууд амгалан

Өнөртогтох 2016-12-06

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

11 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

11 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

11 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

12 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

23 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

23 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

23 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

23 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

23 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

23 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах