• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Батзандан: Ж.Эрдэнэбат хоёр тэрбум долларын хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо нар хийсэн юм.  Хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд, нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт, дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн.

Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахлаж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна. 2017 онд эргэн төлөгдөх 1.6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1.3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна.

Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй” гэлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо “Ажлын хэсэг 2008-2012 онд МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн байгаа. Бид юу гэж харж байгаа вэ гэхээр Ажлын хэсгийн дүгнэлтээр УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсэг хийсэн байгаа.

Энэ дүгнэлтээр Ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг. Энэ УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.

Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаасаа Хөгжлийн банкийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой. Нэгдүгээрт, Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй.  Хоёрдугаарт, Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна.

Ажлын хэсэг дүгнэлтдээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкийг буруутгах үндэслэл байхгүй.

Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монголбанк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан. 2013 тавдугаар сарын 6-наас 2014 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ.

Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монголбанк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна. Манай бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа.

Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь МАН-ын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая ам.долларын евробондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө. Чингис бондын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлаж байгаа.

Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргаад байна. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2,000 гаруй аж, ахуй нэгжийг Хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна” гэлээ.

Бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа. Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна. Оюутолгойтой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум ам.долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая ам.долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчилсан хүн нь явж явж Ардын намынхан болж таарлаа” хэмээлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Насжилт ихтэй автомашины...
Оффшорын хууль ор нэр төдий...

Ж.Батзандан: Ж.Эрдэнэбат хоёр тэрбум долларын хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн

Отгонмягмар 2016-12-13

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
46 минутын өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

48 минутын өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

58 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах