• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Амьдрал залгуулах, ашиг авчирах ТҮЦ-ийн аль нь олон бэ

“Би өглөө болгон айж сэрдэг” хэмээн 40 эргэм насны бадриун том  биетэй эр хэлж байна. Уг нь хэн ч харсан бие эрүүл, ухаан саруул, баргийн хүн дайраад ирэхэд биеэ хамгаалчих чадвартай харагдах түүний  сэтгэлийг өглөө болгон зовоодог зүйл юу байдаг билээ гэж гайхахад хүргэнэ.  Өөрийнх нь өгүүлж буйгаар бол өглөө болгон бодолд оруулж, айдаст автуулах аймшигт мангаа нь  төрийн дарамт гэнэ.  Тодруулаад хэлэхэд, хэзээ ч хамаагүй хүрч ирээд амьдралынх нь гол эх үүсвэр болсон ТҮЦ-ийг хураах тухай өгүүлэх хөндлөн улаан зураас бүхий тамгатай албан бичиг.  Тэрхүү цаазын  тогтоолыг  нийслэл,  дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналтын газрын байцаагчид биеэр авчирч өгөх агаад ТҮЦ-ийнхэнтэй гэмт хэрэгтэн лугаа адил харьцах нь аймшигтай  гэв. Харин өнгөрсөн даваа гарагийн үдэш өнөөхийг  төрийн  цагдаа авчирч өгөөд үүр шөнийн заагаар ачина, нураана, буулгана хэмээн сүнсийг нь зайлуулж орхисон юм байх.  

Түүнтэй адил  айдаст автаж, нойргүй хоносон  1200 иргэн  өчигдөр үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигналдаж, зарим нь нус нулимстайгаа хутгалдаж өнжив.  Зарим нь монгол хүний араншин юм хойно ах дүү, төрөл садан, найз нөхөд рүүгээ утас цохин нийслэл, дүүргийн тамгын газарт танил бий эсэхийг нь асууж сураглан уйлан донгодсоор  харуй бүрийтэй золгосон. Албаны эх сурвалжийн өгүүлснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1170 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаагийн дөнгөж, 350 нь албан ёсны зөвшөөрөлтэй аж.  

Энэ тоон мэдээлэл арай ч дээ гэх бодлыг төрүүлэх авч бодит амьдрал дээр 3000 гаруй өрхийн амьдрал тэрхүү адлагдаад байгаа ТҮЦ хэмээх амбаар дээр тогтдог гэхээр хатуурхаад ч яах билээ дээ. Үнэн хэрэгтээ  БНМАУ зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүйгээр шилжин үйлдвэр, заводууд хэдэн арваараа хаалгаа барьж, ажилчид нь гудамжинд гарсан тэр он жилүүдэд ТҮЦ л тэднийг хоолтой хонуулсан байж мэднэ. Байж мэдэх бус хонуулсан, үр хүүхдийг нь мөр бүтэн гэдэс цатгалан явуулсан билээ.  

Тэдний төлсөн ямх ямх татвар төрийн дансанд орж, тэр хэрээр нийгэмд үүрэг гүйцэтгэсэн байж таарна.  Бас ТҮЦ-ээс эхэлсэн олон арван жижиг  худалдаачид  эдүгээ сүлжээ дэлгүүрийн эзэд болж, олон арван хүнийг ажлын байраар хангаж байгааг эргээд нэг дүгнэхэд гэмгүй.  Энэ мэтчилэн ТҮЦ-ийн сайн, муу үр дагаврын талаар олон зүйлийг бичиж болно.  Асуудлыг нөгөө өнцгөөс харъя.

Үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын үйлийг үзсэн зүйл бол мөнөөх ТҮЦ. Засаг төр солигдох бүрийд Засаг дарга нар ажлаа хотын өнгө төрхийг гутаадаг, газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхгүй, стандартын бус орчинд үйл ажиллагаа явуулсан,  архи, тамхи нууцаар зардаг , гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг гэх үндэслэлээр  захирамж гарган, холбогдох байгууллага, албан тушаалтанд татан буулгах, устгах үүрэг даалгаврыг өгсөөр ирсэн. 

Иргэдийн бужигнаан, уйлаан майлаан,  цагдаа нарын дарангуйллыг хөндлөнгөөс ажиглахад, нүднээ   буу, зэвсэг хэрэглээгүй  болохоос бус   иргэдийнхээ эсрэг боссон төрийн "терроризм” хэмээн дүгнэж  болохоор. Ийм ажиллагаа өчигдөр олны нэрлэж заншсанаар  Багшийн дээд сургуулийн өмнөх талбай орчимд хэсэг өрнөөд намжсан.  Асуудлыг бүүр нөгөө өнцгөөс тольдоход   ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийн цаана нуугдсан хоёр, гуравхан “эзэд”-ийг илрүүлэх гэсэн  нийслэлийн Засаг даргын шийдвэр байсан байж мэднэ.  Ийн хэлж байгаа минь  нь ч учиртай.

Манай сурвалжлах хэсгийг өглөөний 10:00 цагт очиход Багшийн дээд  сургуулийн урд талын нүхэн гарцыг тойрч орших жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг хураахаар Сүхбаатар дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ирсэн байсан юм.

Мөн  Багшийн дээд  сургуулийн урд талын туслах зам руу орох хөдөлгөөнийг хааж  Замын цагдаагийн машин зогссон байсан  бөгөөд цаахантай  нь  хүмүүс бөөгнөрч “Цогзолмаа даргынхаа түрээслэж, ашиг хүртдэг ТҮЦ-ийг эхэлж аччих”, “Олон хүний амьдралыг сүйтгэж байна”, “Би өчнөөн төгрөгийн зээлтэй”, “Орлогын маань эх үүсвэрийг хураачихвал бид яаж амьдрах юм бэ” хэмээн  хашгиралдаж  байлаа. Иргэдийн бухимдалтай зэрэгцээд зөвшөөрөлгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг ачих цагаан өнгийн хоёр  портер машин юу юугүй ачаад явчих нь уу гэлтэй нүхэн гарцны хойно ирж, байраа эзэлсэн.  

Зөвшөөрөлгүй гэх нэрийн дор сүрдэн байгаа эдгээр иргэд доод тал нь 3-10 жилийн турш ТҮЦ-ийн худалдаа эрхлэж байгаа бөгөөд зөвхөн газрын зөвшөөрөл авахын төлөө харьяа дүүргийнхээ Газрын албанд олон жил хандацгаасан авч танил тал, эрх мэдэл нь хүрээгүй учраас өнөөдөр ийм байдалд ороод байгаа аж. Харамсалтай нь  дүүргийн холбогдох албан тушаалтнууд   өргөдлийг нь  “За” гэж хүлээж авчихаад ширээнийхээ шургуулганд хийгээд мартчихдаг гэцгээсэн. 

Тэгсэн атлаа мөнөөх зөвшөөрөлгүй талбайд нь хэн нэгэн улстөрч, эсвэл эрх мэдэл бүхий дарга нарын халаасны хүмүүсийн ТҮЦ-үүд нэг л өглөө дүнхийсэн байх нь бий. Арын хаалгынхантай үг сөрвөл толгойгүй, ТҮЦ-гүй болох тул дуугүй  байхаас өөрөөр  яалтай билээ. Ийм амьдрал аль ч засгийн үед байсан өнөөдөр ч байсаар байгаа. Үнэнийг хэлэхэд,  хэн нэгэн даргын ширээнийхээ даргын шургуулганд хав дарсан   худалдаа эрхлэх газрын зөвшөөрөл ийнхүү иргэдийг босч мэдэх байдалд  хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй.  Бор зүрхээрээ амьдрах гээд зүтгэж яваа тэднийг  буруутгаад ч яах юм. 

Өрхийнхөө гол орлогыг жижиглэнгийн худалдаанаас 20 төгрөгийн ашиг харж, өдөртөө 10 мянган төгрөгтэй буувал тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлах тэднийг амин зуулганаас салгах нь заримынх нь хувьд үх гэснээс ялгаагүй сонсогдож байгаа бололтой.  Нэгэн эмэгтэйн өгүүлснээр, дээр өгүүлсэн 1700 гаруй ТҮЦ нь зөвхөн  УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийн үед санал авахын тулд дураар нь тавьсан асуудлын гор гэнэ. Тэгээд ч жирийн иргэд дуртай газраа ТҮЦ-ээ тавьчих зориг зүрхгүй. Гагцхүү  эрх мэдэл албан тушаалаа ашиглан, ам зөвшөөрөл өгөн, газрын түрээс авдаг цөөн бүлэг этгээдийн   сүлжээ бизнес  юм байх.   

Ингээд манай сурвалжлах хэсэг ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид болон Сүхбаатар дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэнтэй уулзсан. Тэдний яриаг нэмэлт хачиргүй хүргэе.

Л.Хандхүү: 10 жил ТҮЦ ажиллуулж байгаа ч одоо хүртэл газрын зөвшөөрөл авч чадаагүй

-Би 10 жил ТҮЦ ажиллуулж байна. Нүхэн гарц  дотор худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлөө 10 жил барьж гүйгээд ч үр дүнд хүрээгүй.  Би олон жил жижиглэнгийн худалдаа эрхэлж, гэр бүлээ тэжээж байна.  Сүхбаатар дүүргийн иргэн юм чинь надад зөвшөөрөл олгочих байх гэдэг үүднээс ТҮЦ-ээ Йонсей эмнэлгийн буудал дээр тавьсан. Гэтэл надад зөвшөөрөл олгоогүй. Сүхбаатар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн Цогзолмаа дарга “Би чамд зөвшөөрөл олгоно” гэсээр удаж байна. Их гар хардаг сурагтай.

Надтай ижилхэн үйл ажиллагаа явуулж байсан зарим хүн зөвшөөрлөө авсан байсан. Тэд гарыг нь хүндрүүл л гэх юм. Надад түүнд өгөх мөнгө алга. Зөвшөөрөл авах гэхээр л “Чи газрын албатайгаа уулз, Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр оч, Онцгой байдлын газар руу яв” гэдэг. Гэтэл Онцгой байдлаас бусдад нь огт хамаардаггүй юм билээ. Хэлсэн газар руу нь очиж уулзахаар Цогзолмаа дарга чинь өөрөө мэднэ гэж хэлдэг. Цагдаа нар  намайг дарамталдаг.

Намайг есдүгээр сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 20 хүртэл өдөр бүр  21 мянган төгрөгөөр торгосон. Би 51 мянган төгрөгөөр шийдвэрийнхээ хуудсыг авчихаад энэ талаар ёс зүйн хороонд хандана. Зүгээр байгаа хүнийг яагаад ингэж дарамталж байгаа юм бэ гэтэл намайг 72 цаг саатуулж, хорьсон. Би 75 мянган төгрөгөөр торгуулсныхаа төлөө 72 цаг хоригдоод гарч байсан. Би аравдугаар сарын 6-нд баригдаад явахад, аравдугаар сарын 7-нд манай нөхрийг аваад явсан. Гэтэл ард нь миний 10 настай охин гэртээ цоожлогдоод үлдэж байгаа шүү дээ. Ийм  хүнд нөхцөлд  амьдарч байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтсийн Ганбаяр ахлагч намайг барьж, хорьсон.

Би маш их гомдолтой байна. Уг нь тэнд архичин, хулгайч, биеэ үнэлэгчдийг хорьж, саатуулдаг. Гэтэл зүв зүгээр явсан намайг хорьсон. Би өчнөөн төгрөгийн зээлтэй. Би “Ноц Констракшн” компаниас энэ ТҮЦ-ийг зээлээр авсан. Би 2017 он дуустал зээлээ төлөх гэрээтэй. Гэтэл манай  орлогын эх үүсвэр болсон ТҮЦ-ийг хураачихаар би яаж зээлээ төлөх юм. Надтай цуг наймаа эрхэлдэг хүмүүс мэдэж байгаа. Би  сүүлийн 10 жилд  гэрт орж эм, гадаа гарч эр болж л амьдарч байна. Би энэ долоо хоногт сая төгрөгийн зээл авсан. Сүхбаатар дүүргийн харьяатай юм чинь алга дарам газар олдох  байлгүй дээ гэж боддог.

Ш.Уянга: Би 4-5 төрлийн  зээлтэй

-Хууль дүрэм боловсруулах­аасаа өмнө ард иргэдийнхээ дунд орж, тэднийхээ амьдралыг судлаач дээ. Яагаад бидэнтэй шилэн хоргоны цаанаас харьцаад байгаа юм бэ. Тэр  байцаагч  бэлэн хоол идэж байна. Машин унаад,  хаусанд  амьдарч байна. Гэтэл ард түмэн яаж зовж, амьдарч байна вэ.  Би 4-5 төрлийн  зээлтэй. Хувь хүнд ч хувьсгалд нь ч зээлтэй. Яагаад гэвэл миний хүүхдүүд түрүүчээсээ их сургуульд сурч байна. Би тэгээд хүүхдүүдээ өөртэйгөө адилхан гудамжинд наймаачин болгох ёстой байсан юм уу. Би тэгэхгүй. Энэ хэцүү амьдралыг өөрөөрөө л дуусгамаар байна.

Үр хүүхэд маань сургуульд сурч боловсролтой болох ёстой. Тэгж байж улс, эх орон маань хөгжинө. Манайх  сар бүрийн 1, 10, 20-нд зээл төлдөг. Дээрээс нь өдрийн зээлтэй. Олсон орлогоосоо өдрийнхөө  зээлийг төлөх ёстой. Жишээлбэл, Багшийн дээдийн буудал дээр ТҮЦ-ийн  худалдаа эрхэлдэг 20-30 иргэн бий.  

Тэдний  ард дор хаяж 3-4 хүн байгаа. Ингээд бодохоор 100 гаруй хүнийг хоолноос нь салгаад, гудамжинд гаргаад хаячихаж байна шүү дээ. Яах вэ, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн Цогзолмаа даргад хийсэн ажил бий. Бид тус тусдаа хайрцаг тавиад суудаг байсан. Гэтэл та хэд 3-4-өөрөө нийлээд өнгө үзэмжтэй саравч хийгээд суу гэдэг үүрэг даалгавар өгсөн. Тэр даалгаврыг нь  биелүүлсэн. Бид баярлаж байгаа. Мөн та нар нөхөрлөл, хамтрал бол гэсэн, бид болсон. Бидэнд эрүүл ахуйн гэрчилгээ бий. Бид нэгдсэн журмаар сар бүр газрын албанд мөнгөө тушаадаг. Хогны мөнгө гэж өгдөг. 

Ингэж ажиллах нь  бидний үүрэг л дээ. Яагаад гэвэл бид энэ газарт тогтмол үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас тодорхой хэмжээнд хог гаргана.  Энэ мэтчилэнгээр хийсэн ажил бий.  Гэхдээ төрөөс иргэддээ тулгаж буй саар талууд сайнаасаа давчихсан. Түүнийг л ард түмнийхээ дунд орж ирээд бодитоор нь хар л даа. Бид барьж идэхгүй. Бид нэг дарга дээр нь ороод санал хүсэлтээ тавихад арван сарын дараа  үгүй гэсэн  хариу ирдэг. 

Зөвшөөрөл авья гээд орохоор  юу болдог гэж бодож байна.  Цогзолмаа дарга биднийг   нохой шиг үзэж зайл гар, яв гэдэг. Боловсролтой хүний амнаас гарахааргүй үгээр биднийг дайрч, доромжилдог. Тухайлбал, намайг гудамжны юмнууд гудамжныхаараа л байх юм. Халтайсан, балиар юмнууд.  Та нартай юугаа ярьдаг юм. боловсролгүй юмнууд гэдэг. Бид чинь боловсролтой шүү дээ. Хүнийг битгий гаднаас нь харж дүгнэ, сэтгэл рүү нь өнгийж хар л даа, төрийн ажилчид аа. Бид ийм амьдралыг хүсч тэдэнд төрийн эрхийг өгөөгүй.  Гэрэл гэгээтэй амьдарлыг хүсч сонгосон. Манай энд ТҮЦ-ээ 12 сая төгрөгөөр худалдаж авсан хүн олон  бий. Түрээсэлж суугаа ч хүн байгаа. Бидний хохирлыг хэн барагдуулах юм. Мөнгө олох гэж яаж зовдог гэж бодож байна. Жишээлэхэд би жижиглэнгийн бараа зардаг. Надад 10 төгрөг унагадаг бараа бий. Гэтэл би тэр бараанаас 1000 төгрөг олох гэж яаж зовдог гэж бодож байна. Ийм л байна.

Б.Хадбаатар: Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хураана

/Сүхбаатар дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч мэргэжилтэн/

-Өнөөдрийн арга хэмжээг ямар учраас авах болов?

-Энэхүү арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Газрын алба, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын газар хамтран явуулж байна. Бид дүүргийнхээ нутаг дэвсгэр дээр байрлах зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг чөлөөлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар чөлөөлөх захирамж гаргасан. Энд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчид бүгд Газрын тухай хуулийг зөрчсөн. Нэг ч зөвшөөрөлтэй ТҮЦ байхгүй. Газрын тухай хуульд зааснаар одоо байгаа зам талбайг хот, тосгон бусад суурины газар гэж ангилдаг. Нийтийн эзэмшлийн газар байдаг юм. Нийслэлийн эд хөрөнгөөр барьсан явган хүний зам, хавтангаар барьсан энэ сайхан талбай дээр өөрсдөө зөвшөөрөлгүйгээр ТҮЦ-ээ байршуулсан. Тийм учраас эдгээр зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын зүгээс явуулж байгаа. Тэгж ойлгож болно.

-Иргэд өмнө нь зөвшөөрөлтэй байсан гэж байна. Тэр зөвшөөрөл хүчингүй гэсэн үг үү?

-Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс тухайн ТҮЦ-т үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн зөвшөөрлийн хуудсуудыг өнгөрсөн хугацаанд олгосон. Энэ нь манай газрын албатай хамтарч хийсэн ажил биш. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд “Засаг дарга захирамж, шийдвэр гаргаж байж газар эзэмших эрх олгож, олгосон газарт тухайн иргэн үйл ажиллагаа явуулах боломжтой” гэж заасан байдаг. Гэтэл энд нэг ширхэг ч газрын зөвшөөрөлтэй хүн байхгүй. Хэрвээ зөвшөөрөлтэй байгаад гаргаад ирэх юм бол газраа чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь зөвшөөрөл.

-Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс олгосон зөвшөөрөл нь  хэдий хүртэл хүчинтэй вэ?

-Тэр зөвшөөрлийг бид мэдэхгүй. Тэр бол бидний хийдэг ажил биш. Харин бид зөвшөөрөлгүй газар ТҮЦ байршуулсан бол түүнийг нь чөлөөлөх гээд байгаа юм. Би газрын албаны мэргэжилтэн учраас Газрын тухай хуульд заасны дагуу ажлаа хийгээд явж байна.

-Өвлийн улирал болсон байна. Энд 20-30 худалдаа эрхлэгчид байгаа гэж байна. Эдгээр иргэд цаашид яах вэ. Ганц орлогын эх үүсвэр нь ТҮЦ гэж байна шүү дээ?

-Би мэдэхгүй. Зөвшөөрөлгүй  учраас бид ажлаа хийнэ. Хүмүүс цаашид яаж амьдрах нь бидэнд хамаагүй.  Бид зөвхөн Газрын тухай хуулийн дагуу тухайн худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүй газар буусан бол газраа чөлөөлнө.

-Өмнө нь ямар нэгэн сануулга өгсөн үү?

-Өгсөн. Бид Газрын тухай хуулийн 57.3-т заасны дагуу  мэдэгдэл өгсөн. Бид арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гурав хоногийн дотор чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 13-ны өдөр, мэдэгдэх хуудас өгснөөс хойш 10 хоног болсон байна. Газрын тухай хуулийн 57.4-т “Дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг чөлөөлөхөд албадан чөлөөлөх заалт байдаг. Тэр захирамжийг дүүргийн засаг дарга 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр гаргасан. Бид дүүргийн Засаг даргын захирамжийг биелүүлээд явж байна.

-Зөвшөөрөлгүй ТҮЦ хураах ажиллагааг хэчнээн газар зохион байгуулж байна вэ?

-Дүүргийн хэмжээний  нарийн тоог мэдэхгүй байна. Гэхдээ бид төв зам дагуух өнгө үзэмжгүй, зөвшөөрөлгүй газруудад хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Тухайлбал, 11 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөөний дагуух ТҮЦ эрхлэгчдэд өгсөн юм.

Х.Гэрэлчимэг: Хүнсний эрүүл ахуйн шаардлага  хангахгүй байна

/Сүхбаатар дүүргийн МХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч/

-Түргэн үйлчилгээний цэгүүд ямар зөрчил гаргаж байна вэ?

-Бид хүний аюулгүй байдлын төлөө ажилладаг. Эндээс хүмүүс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг. Бид эдгээр ТҮЦ-үүдэд шалгалт хийгээд үзэхэд эрүүл ахуйн шинжилгээний баталгаажилтгүй, зарж байгаа бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн шинжилгээнд ороогүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Гэтэл эндээс иргэд бүтээгэдхүүн авч идэж байгаа шүү дээ. Иргэдийн авч хэрэглэж буй хүнс аюулгүй байх ёстой. Энэ талаасаа зөвшөөрөл авсан болон аюулгүй хүнс зарж байгаа эсэхэд хяналт тавиад үзэхэд ямар зөвшөөрөл аваагүй, худалдагчийн үнэмлэхгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байна. Хамгийн гол нь ариун цэврийн өрөө орсны дараа гараа угаах нөхцөл боломж байхгүй. Энэ мэтчилэн түргэн үйлчилгээний цэгийн наад захын шаардлагыг хангаагүй үйлчилгээний цэгүүд байгаа юм. Гэтэл ард иргэд бид ядарч байна, зах зээл хямралд орчихлоо гэж ярьж байна. Хэн хэнгүй л зах зээлийн хэцүү үед амьдарч байна. Гэхдээ хүн ардынхаа аюулгүй байдлыг л хангах ёстой.

-ТҮЦ хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна гэх шалтгаанаар одоо ашиглаж байгаа ТҮЦ-үүдийг нэгдсэн журмаар  зээлээр олгосон шүү дээ. Гэтэл яагаад энэ ТҮЦ эргээд шаардлага хангахгүй болчихов?

-Яах вэ, түргэн үйлчилгээний цэг маань тодорхой хэмжээний стандарт, шаардлагыг хангаж байх ёстой л доо. Гэтэл иргэд  стандартын бус ТҮЦ-ийг авч ирээд байршуулчихдаг. Тэр ТҮЦ нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүнсний хадгалалт, хүнсий аюулгүй байдлыг хангаж чаддаггүй. Тиймээс зохих стандарт шаардлагыг хангасан тохиолдолд бид үйл ажиллагааг нь хаахгүй. Зарим цэгүүд дээр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд үзэхэд, ерөөсөө бүтээгдэхүүний гарал үүслийн бичиггүй, баталгаажилт, шинжилгээний бичиггүй, хугацаа дууссан бүтээгдэхүүнд татан авалт хийдэг зэрэг наад захын мэдлэггүй байсан.

-Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэлээ. Танай дүүргээс эдгээр хүмүүсийг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь зөв, зохистой явуулах тал дээр ажил зохион байгуулдаг уу?

-Зохион байгуулдаг. Бид иргэн, аж ахуйн нэгж дээр шалгалт хийгээд шаардлагатай тохиолдолд хуулийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах арга хэмжээг авдаг. Тухайлбал, салбарын болон байгууллагын сургалт явуулдаг.

-ТҮЦ эрхлэгчдийн дунд танай сургалтад сууж, мэргэжлийн үнэмлэх авсан хүн бий юу?

-Эдгээр хүмүүсийг сургалтад хамруулах гэж үзсэн. Гэхдээ ерөөсөө хүлээж авдаггүй. Бидний амьдрал хэцүү байна гэдэг. 

Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн бидэнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг хураах, нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон хэмээсэн тул бид нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг  зорьсон юм.  Биднийг очих үед ТҮЦ ажиллуулах журмыг хэлэлцэж байсан. Тиймээс энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
Сонины дугаар шилжих үед, ТҮЦ эрхлэгчдийн холбооноос холбогдох албаныханд шаардлага хүргүүлсэн талаархи мэдээлэл ирсэн юм. Тус шаардлагад зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц ТҮЦ хоёр ширхгийг байршуулах зэрэг шаардлагуудыг тавьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Мэргэжлийн бус хүний гай
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн...

Амьдрал залгуулах, ашиг авчирах ТҮЦ-ийн аль нь олон бэ

Батзаяа 2016-12-14

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах