• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ялагдлаа хар машинд тохож тэнэгтэх вий

УИХ-ын болон аймаг нийслэлийн сонгууль хоёрхон өдрийн дараа болох нь. Монгол түмэн дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээ эдэлж, үүргээ ч энэ өдөр биелүүлэх учиртай. Ирэх дөрвөн жилд бид хэн байх, хэнээр улс орноо удирдуулах вэ гэдэг түүхэн хариуцлагатай сонголтоо хийх энэ цаг үед элдвийн л хардлага, сэрдлэг гарах бололтой. Өрсөлдөгчдийн нэгнээ түлхэн унагах гэсэн увайгүй үйлдлийг энд бичнэ гэвэл цаг ч бага, цаас ч хүрэхгүй. Өмнөх жилүүдийг бодоход монголчуудын сонголтоо хийх хандлага эрс өөрчлөгдсөн. Мөнгөөр биш толгойгоороо, тархиараа тэд сонголтт хийдэг болсон нь талархууштай. Ардчилсан сонгууль хийх болсон 25 жилийн хугацаанд бид аль нэг намд дийлэнх олонхийг бүрдүүлэх эрхийг өгч үзлээ. Эс бөгөөс эвсэл байгуулах сонголтыг ч өгч байлаа. 
 
Аль алинд нь олонхи өгөхгүй, алаг эрээн парламент бүрдүүлж байсан нь ч саяхан. Эдгээр бүх сонголтыг бид хэн нэг нам, улстөрчийн атгуулсан мөнгө, айл саахалтын дүүгээ дэмжих гэсэн жалга довны явцуу үзлээр хийж байсныг нуугаад яахав. Тэгвэл 2012 оны сонгуулиар Монгол Улс сонгуулийн санал хураалтад шинэчлэл хийж санал тоолох машиныг оруулж ирснээр анх удаагаа иргэдийг санал энд тэнд гээгдэлгүй очих ёстой хүндээ очиж, сонгох ёстой сонголтоо хийж чадсан юм. АН, МАН-ын аль нь ч дийлэнхи олонхийг бүрдүүлээгүй. Гуравдагч хүчний орон зайг бид санал тоолох машины хүчээр бүрдүүлж, хамгийн олон бие даагч сонгогдсон. Өмнө нь гараар санал тоолдог байхад нам эвслүүд иргэдийнхээ саналыг “идэж” орхидог байсан нь худлаа биш.
 
Тиймдээ ч “хар” хэмээн адлуулж буй санал тоолох машин хүн нэг бүрийн саналыг алдахгүй, идэхгүй тоолж чадсан гэдгээрээ яах аргагүй ахиц дэвшил болж чадсан билээ. Гэтэл жил жилийн сонгуулиар яригддаг, хар машинаар санал идэх гэж байна, луйвардах нь гэсэн явуургүй хар пиар өнөө жил дахиад л эрчимжлээ. Иргэд минь хар машинд итгэж л болохгүй шүү гэсэн хачин янзын санал санаачлага ч газар авах шинжтэй. Энэ байдлаараа бол ялагдлаа ч тэд хар машинтай холбож тэнэглэх нь тодорхой байна. Гэвч ардчилсан сонгууль явуулсан 25 жилийн хугацаанд бид үүнээс илүүг олж чадсан бил үү гэж асуумаар байна. Бид хүссэн ч эс хүссэн ч хар машинаар л саналаа тоолохоос өөр аргагүй. Тойргийн штабад ажиллаж буй намын “бууны нохдод” саналаа идүүлснээс, санал тоолох машинд уншуулсан нь арай найдвартай гэдгийг 2012 оны сонгууль бидэнд харуулчихсан.
 
Тэгээд ч өнгөрсөн баасан гарагт санамсаргүй аргаар сонгосон зарим нэг тойрогт хяналтын тооллого хийж үзэхэд ямар ч асуудал гараагүй юм билээ. Иргэн та саналын хуудас дугуйлахдаа л алдаа мадаг гаргаж хоёр хүн дугуйлах, эсвэл илүү гаргаж будах зэргээр саналын хуудсаа хүчингүй болгочихгүй л бол санал тоолох машин нэгбүрчлэн тоолж, нэгбүрчлэн санал унших нь тодорхой байгаа юм. Замын дундаас алга болох, эсвэл хакер залуус сууж байгаад нэр дэвшигч Доржид өгсөн таны саналыг нэр дэвшигч Дулмаад болгож өөрчлөх боломж огт байхгүй гэсэн үг.
 
Өмнөх сонгуулийн үеэр энэ мэт хардлага, сэрдлэг гарч байсан учраас улс төрийн намууд өнөө жилийн сонгуулиар 50 хувьд нь хяналтын тооллого хийхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хар машины тоолсон нийт саналын 50 хувьд нь хяналтын гар тооллого хийнэ гэсэн үг. Ингэхээр ямар ч маапаан, асуудал үүсэхгүй нь тодорхой. Хар машин болон гар тооллогын дүн эргэлзэхгүйгээр, ямар нэг маргаан үүсгэхгүйгээр таарч байгаа тохиолдолд нэр дэвшсэн горилогчид юу ч яриад нэмэргүй болох билээ. Үүнээс цааш, түүнээс хойш хар машины тухай хардлага байхгүй болж, иргэдийн итгэл ч нэмэгдэх учиртай.
 
Тиймээс иргэдэд дахин хэлэхэд, эхлээд хардаж сэрдэхгүйгээр саналаа өгөөд, дараа нь хяналтын тооллогыг анхааралтай ажиглаарай гэж зөвлөе. Хар машинаас болж ялагдлаа гэсэн хөгийн пиар хийж буй хүмүүст ч итгэх хэрэггүй. Монгол Улс сонгуулийн санал хураалтдаа шинэ жишиг нэвтрүүлснийг дэлхий дахин үнэлчихээд байхад шинэчлэлээс улдан чангааж өмнөх шигээ иргэдийн саналыг нэг биш нэлээд хэдэн зуун мянгаар идэх сонирхолтой хүмүүс л энэ мэт явуургүй пиар хийж, бурууг хар машинаас эрэх нь тодорхой.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Гризманн хоёр гоол оруулж, Франц...
Дорнод наадмаас өмнө нийслэлтэй...

Ялагдлаа хар машинд тохож тэнэгтэх вий

Өнөртогтох 2016-06-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ялагдлаа хар машинд тохож тэнэгтэх вий
УИХ-ын болон аймаг нийслэлийн сонгууль хоёрхон өдрийн дараа болох нь. Монгол түмэн дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээ эдэлж, үүргээ ч энэ өдөр биелүүлэх учиртай. Ирэх дөрвөн жилд бид хэн байх, хэнээр улс орноо удирдуулах вэ гэдэг түүхэн хариуцлагатай сонголтоо хийх энэ цаг үед элдвийн л хардлага, сэрдлэг гарах бололтой. Өрсөлдөгчдийн нэгнээ түлхэн унагах гэсэн увайгүй үйлдлийг энд бичнэ гэвэл цаг ч бага, цаас ч хүрэхгүй. Өмнөх жилүүдийг бодоход монголчуудын сонголтоо хийх хандлага эрс өөрчлөгдсөн. Мөнгөөр биш толгойгоороо, тархиараа тэд сонголтт хийдэг болсон нь талархууштай. Ардчилсан сонгууль хийх болсон 25 жилийн хугацаанд бид аль нэг намд дийлэнх олонхийг бүрдүүлэх эрхийг өгч үзлээ. Эс бөгөөс эвсэл байгуулах сонголтыг ч өгч байлаа. 
 
Аль алинд нь олонхи өгөхгүй, алаг эрээн парламент бүрдүүлж байсан нь ч саяхан. Эдгээр бүх сонголтыг бид хэн нэг нам, улстөрчийн атгуулсан мөнгө, айл саахалтын дүүгээ дэмжих гэсэн жалга довны явцуу үзлээр хийж байсныг нуугаад яахав. Тэгвэл 2012 оны сонгуулиар Монгол Улс сонгуулийн санал хураалтад шинэчлэл хийж санал тоолох машиныг оруулж ирснээр анх удаагаа иргэдийг санал энд тэнд гээгдэлгүй очих ёстой хүндээ очиж, сонгох ёстой сонголтоо хийж чадсан юм. АН, МАН-ын аль нь ч дийлэнхи олонхийг бүрдүүлээгүй. Гуравдагч хүчний орон зайг бид санал тоолох машины хүчээр бүрдүүлж, хамгийн олон бие даагч сонгогдсон. Өмнө нь гараар санал тоолдог байхад нам эвслүүд иргэдийнхээ саналыг “идэж” орхидог байсан нь худлаа биш.
 
Тиймдээ ч “хар” хэмээн адлуулж буй санал тоолох машин хүн нэг бүрийн саналыг алдахгүй, идэхгүй тоолж чадсан гэдгээрээ яах аргагүй ахиц дэвшил болж чадсан билээ. Гэтэл жил жилийн сонгуулиар яригддаг, хар машинаар санал идэх гэж байна, луйвардах нь гэсэн явуургүй хар пиар өнөө жил дахиад л эрчимжлээ. Иргэд минь хар машинд итгэж л болохгүй шүү гэсэн хачин янзын санал санаачлага ч газар авах шинжтэй. Энэ байдлаараа бол ялагдлаа ч тэд хар машинтай холбож тэнэглэх нь тодорхой байна. Гэвч ардчилсан сонгууль явуулсан 25 жилийн хугацаанд бид үүнээс илүүг олж чадсан бил үү гэж асуумаар байна. Бид хүссэн ч эс хүссэн ч хар машинаар л саналаа тоолохоос өөр аргагүй. Тойргийн штабад ажиллаж буй намын “бууны нохдод” саналаа идүүлснээс, санал тоолох машинд уншуулсан нь арай найдвартай гэдгийг 2012 оны сонгууль бидэнд харуулчихсан.
 
Тэгээд ч өнгөрсөн баасан гарагт санамсаргүй аргаар сонгосон зарим нэг тойрогт хяналтын тооллого хийж үзэхэд ямар ч асуудал гараагүй юм билээ. Иргэн та саналын хуудас дугуйлахдаа л алдаа мадаг гаргаж хоёр хүн дугуйлах, эсвэл илүү гаргаж будах зэргээр саналын хуудсаа хүчингүй болгочихгүй л бол санал тоолох машин нэгбүрчлэн тоолж, нэгбүрчлэн санал унших нь тодорхой байгаа юм. Замын дундаас алга болох, эсвэл хакер залуус сууж байгаад нэр дэвшигч Доржид өгсөн таны саналыг нэр дэвшигч Дулмаад болгож өөрчлөх боломж огт байхгүй гэсэн үг.
 
Өмнөх сонгуулийн үеэр энэ мэт хардлага, сэрдлэг гарч байсан учраас улс төрийн намууд өнөө жилийн сонгуулиар 50 хувьд нь хяналтын тооллого хийхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хар машины тоолсон нийт саналын 50 хувьд нь хяналтын гар тооллого хийнэ гэсэн үг. Ингэхээр ямар ч маапаан, асуудал үүсэхгүй нь тодорхой. Хар машин болон гар тооллогын дүн эргэлзэхгүйгээр, ямар нэг маргаан үүсгэхгүйгээр таарч байгаа тохиолдолд нэр дэвшсэн горилогчид юу ч яриад нэмэргүй болох билээ. Үүнээс цааш, түүнээс хойш хар машины тухай хардлага байхгүй болж, иргэдийн итгэл ч нэмэгдэх учиртай.
 
Тиймээс иргэдэд дахин хэлэхэд, эхлээд хардаж сэрдэхгүйгээр саналаа өгөөд, дараа нь хяналтын тооллогыг анхааралтай ажиглаарай гэж зөвлөе. Хар машинаас болж ялагдлаа гэсэн хөгийн пиар хийж буй хүмүүст ч итгэх хэрэггүй. Монгол Улс сонгуулийн санал хураалтдаа шинэ жишиг нэвтрүүлснийг дэлхий дахин үнэлчихээд байхад шинэчлэлээс улдан чангааж өмнөх шигээ иргэдийн саналыг нэг биш нэлээд хэдэн зуун мянгаар идэх сонирхолтой хүмүүс л энэ мэт явуургүй пиар хийж, бурууг хар машинаас эрэх нь тодорхой.
Сэдвүүд : #Нийтлэл   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

13 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

13 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

13 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

13 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

14 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах