• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Бат-Ирээдүй: Бид хүчтэй моторын дуунд л нэгддэг

“Монголын чопперчин ахан дүүс” холбооны дэд тэргүүн М.Бат-Ирээдүй буюу шивээсчин Бандагаатай ярилцлаа.

-“Талын салхи” мотофестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмын онцлог нь юу байх вэ?

-Өнгөрсөн жил анх удаагаа мотофестивалийг зохион байгуулж байсан. Анхны юм гэдэг утгаараа хэдэн хүн ирэх бол, хэчнээн мотоцикль оролцох бол гэдэгт санаа зовниж байсан. Гэсэн ч харьцангуй олон хүн цуглаж, амжилттай зохион байгуулж чадсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс илүү олон зочинтой өргөн дэлгэр тав тухтай  байдлаар Цонжинболдогт  зохион байгуулахаар төлөвлөсөн. Залуусаа аль болох хямд зардлаар тав тухтай уйдахааргүй амрааж, Монголын мотоциклийн спортын хөгжил ямар төвшинд байгааг, чоппер мотоциклийн ямар ямар төрлүүд байдгийг мэдүүлэх зорилгоор тасалбарыг 10 мянган төгрөг байхаар тооцсон. Энэ мөнгөөрөө Цонжинболдогоо үзэхийн зэрэгцээ мотофестивалиа сонирхож, хамтлаг дуучдын шоу тоглолтыг үзээд тэндээ хоноод ирж болно. Бүх зөвшөөрлийн авчихсан байгаа.

-Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Мотофестивалийн үеэр маш олон хүн, маш олон мотоциклтой залуус нэг дор цугларна. Тийм учраас эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх үүднээс хэв журам, замын цагдаагийн газраас бүх зөвшөөрлийг авсан. Энэ тал дээр нэлээд дэмжлэг үзүүлж, тус дэм болсон гэж хэлж болно.

-Монголд байгаа бүх мотоклубууд оролцох уу?

-Бүх клубууд оролцоно. Чопперын гэхэд л “Чопперчин ахан дүүс”, “Red Falcons” гэсэн хоёр клуб байна. Мөн дээр нь дөрвөн дугуйт, bandit, bike, Cross гээд бүгд тусдаа маш олон клубууд байдаг. Тэд бүгд оролцоно. Хоёрдугаарт,  Эрдэнэт, Дорнодоос ирнэ. Дорнодод чопперын клубууд байдаг.

-Нийтдээ хэчнээн мотоцикльчид оролцох бол?

-Нийтдээ 500 орчим мотоциклчид оролцоно гэсэн тооцоотой байгаа. Гадаадын орноос өнгөрсөн жил 60 гаруй хүн ирж байсан бол энэ жил 100 гаруй хүн оролцоно гээд нэрээ өгсөн. Одоогоор 20 гаруй хүмүүс ирчихсэн байна.

-“Талын салхи” цаашдаа ч илүү өргөн хүрээг хамран зохион байгуулагдсаар байна гэж ойлгох болох уу?

-Жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Цааш цаашдаа зөвхөн Монголдоо төдийгүй  Ази тивийн хэмжээний томоохон мотофестивал болгох зорилго тавьж байна даа.

-Мотофестивалийг яагаад “Талын салхи” гэсэн нэрийг дор зохион байгуулах болсон юм бэ. Нэр нь сонирхолтой санагдаж байна?

-Мотоциклийг унаад хөдлөх л салхи сэвэлзэж, тэр  салхийг  сөрж явдаг.  Гадны хүмүүс сонсоход санаанд нь шууд Монгол гэж буухаар тийм нэр сонгохыг зорьж, мөн мотофиклтой холбогдуулан “Талын салхи” гэж нэрлэсэн юм.

-Ер нь манайд хэчнээн чопперчин байдаг вэ?

-Монголд 200 гаруй чопперчин бий. Зөвхөн чоппер унадаг хүмүүсийн тухайд шүү дээ. bandit, bike нийлээд 500 гаруй мотоциклчид байна. Ер нь мотоциклийн спортыг залуу үеийнхэн их сонирхож, хөгжиж байгаа.

-Мотоцикльчид маань гадаадын тэмцээн уралдаанд оролцож байна уу?

-Өнгөрсөн жил “Талын салхи” фестивалиа зургадугаар сарын 6-нд зохион байгуулсан. Үүний дараа долдугаар сард Иркутскт болсон олон улсын мотофестивалд өөрсдийнхөө мотоциклуудтай оролцсон. 2500 км яваад ирсэн дээ.

-Шагналын сан нь хэдэн төгрөг вэ?

-Мотофестивал учраас тэмцээн уралдаан байхгүй. Мотоциклийн үзүүлбэр, үзүүлэх тоглолтууд болдог. Гэхдээ хэн чансаатай, үзүүлэх тоглолтуудад хэн мундаг байгааг шалгаруулж шагнаж урамшуулдаг. Ахмад тамирчдаа мөн шагнадаг.

-Нууц биш бол хэчнээн хэмжээний санхүү зарцуулагддаг бол?

-Ерөнхийдөө 20-30 сая төгрөг бэлэн гаргаж байгаа. Тайз чимэглэл гэх мэт зүйлсийг хамтран ажилладаг байгууллагуудтайгаа бартер хийх зэргээр бүрдүүлж байна.

-Хамгийн ахмад гэвэл хэдэн настай байна вэ. Миний хувьд мотоциклийн спортыг илүү залуу насны спорт юм болов уу гэж боддог?

-Хамгийн ахмад нь 60, 70 гарчихсан хүмүүс байдаг. 1940, 1950-иад оны үед мотоцикль унаж байсан хүмүүс олон бий. Намайг бага байхад богинын аманд уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан. Тэдний хүчээр Монголын мотоспорт хөгжиж байгаа гэдэг утгаараа ахмадуудаа их хүндэтгэдэг.

-Та хэдэн наснаасаа энэ спортыг сонирхож эхлэв?

-Бага байхаасаа л мотоцикль сонирхдог байсан. “Монголын чопперчин ахан дүүс” холбоог 2012 онд албан ёсоор байгуулж, түүнээс хойш тасралтгүй мотоциклио унаад, холбоондоо ажиллаж байгаа даа. Манай холбоонд 70 гаруй хүн бий.

-Чоппер нэг талаар их үнэтэй хобби байх?

-Чоппер үнэтэй мотоцикль л доо. Тухайлбал, Harley Davidson гэхэд л доод тал нь 30-40 сая төгрөгний үнэтэй. Мөн Honda, yamaha зэрэг Монголд байгаа мотоциклиудын доод тал нь 10 сая төгрөгний үнэтэй байдаг. Тэгэхээр үнэтэй хобби л доо.

-Та ямар мотоцикль унадаг вэ?

-Би өөрөө Harley Davidson унадаг. 2007 оны Road king гээд загвар. 1600 мотортой. Ер нь машины хэмжээний мотортой гэсэн үг.

-Гэр бүлийнхэн тань таны сонирхлыг дэмждэг үү?

-Мэдээж дэмжилгүй яах вэ. Хэрвээ дэмждэггүй байсан бол мотоцикльтой хөдөө орон нутгаар яваад байж чадахгүй шүү дээ. Нэгнийхээ хоббиг дэмжихгүй бол яаж гэр бүл оршин тогтнох билээ. Ар гэрийнхэн  миний ажил, хоббиг  дэмждэг. Би шивээс хийдэг. Мотоциклоо унаад шивээсээ хийгээд тэнээд алга болчихдог аюултай хүн шүү дээ. Шивээс хийх эхлээд миний хобби байсан. Хоббигоо мэргэжил болтол нь хөгжүүлж, эдүгээ 15 жил шивээс хийсэн байна. Шивээс хийхийнхээ зэрэгцээ стресс гэх зүйлийг байхгүй болгохын тулд мотоцикль унадаг. Мотоцикль унаад явахад хүний стресс арилдаг. Монголын зам ч сайхан болж, мотоциклийн спорт ч хөгжиж байна. Би анх Honda Street 400 гэх 400 cc-тэй мотоцикль унаж байсан.

-Залуус энэ спортоор хичээллэснээр ямар ач холбогдолтой вэ?

-Залуус сонирхож болно л доо. Гэхдээ чоппер мотоциклийн хувьд  эрсдэл маш өндөртэй байдаг. Тиймээс хувь хүн төлөвшөөд, ядаж 30 хүрснийхээ дараа унавал зүгээр байдаг юм. bandit, bike-ыг өсвөр насны хүүхдүүд унаад уралддаг л юм.  Чоппер их үнэтэй хобби гэж би дээр хэлсэн шүү дээ. Хувцас хунар нь ч үнэтэй. Чоппер уначихаад энгийн хувцастай явбал яаж ч бодсон зохимжгүй. Хотын соёлд бусаддаа үлгэрлэсэн ч, гоё хувцастай, гоё мотоцикльтой дүрмээрээ явдаг явах хэрэгтэй. Бид гоё байвал дараагийн үеийнхэн маань ч гоё байх болов уу. Тиймээс бид тэдэндээ үлгэрлэхийн тул хувцас хэрэглэлдээ илүү их анхаардаг.

-Хувцасны тухайд өөрсдөө захиалгаар хийлгэдэг үү?

-Захиалгаар хийлгэнэ. Мөн гаднаас савхи сайтай, хол явах зориулалтын хувцас хэрэглэлийг гаднаас худалдаж авдаг.  Миний хувьд жлеткээ өөрөө хийж өмссөн. Ер нь мотоциклийнхээ хувцас хэрэглэлийг өөрөө хийнэ гэдэг гоё юм байхгүй юу. Хоббины хамгийн гол нь энэндээ л оршдог.
 
-Бөгж тань их өвөрмөц юм. Гавал бүхий бөгж зүүсэн байгаа харагдлаа?

-Ер нь ихэвчлэн гавал бүхий бөгж зүүдэг юм. Нэг ёсондоо хамгаалалт гэж явдаг. Гавал нь муу зүйлийг хажуугаар өнгөрүүлэх тийм домтой юм. Чопперчидыг рокерууд байдаг гэж хүмүүс боддог. Гэхдээ манай клубт гэхэд л улс төрийн салбарынхан, сэтгүүлч нар гэх мэт янз бүрийн л хүмүүс байдаг. Чопперыг зөвхөн рокерууд унана гэсэн зүйл байхгүй. Бид зөвхөн хүчтэй моторын дуунд л нэгддэг. Тэгээд хамтдаа аялаад явах чинь жаргал шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Юнивишний барьцаанаас салмаар...
Цалингийн суутгалыг 50 хувиас...

М.Бат-Ирээдүй: Бид хүчтэй моторын дуунд л нэгддэг

Kuzmo 2016-06-10

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

13 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

14 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

14 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

14 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

14 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах