У.Хүрэлсүх: Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзье

У.Хүрэлсүх: Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзье

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байгаа билээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Тэр дундаа Шадар сайд У.Хүрэлсүх  нэлээд ширүүхэн үг хэлж, намын даргаа загнасан сурагтай.

Тэрбээр “Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл гарыг минь таслаад, сүүлдээ намайг бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.

Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг.  Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзье. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай.

Манай нам шинэчлэгдэх ёстой. 60 тэрбумын асуудлаас салах цаг болсон.   Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна"  хэмээн хэлж, Удирдах зөвлөлийн хурлыг орхин гарсан байна. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.