Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын даргад, Б.Сүхбаатар НИТХ-ын даргад өрсөлдөнө

Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын даргад, Б.Сүхбаатар НИТХ-ын даргад  өрсөлдөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудлыг Нийслэл дээр ярина биз” хэмээснээс хойш   Нийслэлийн МАН-ын даргаар хэн томилохдох бол гэх асуудал олны сонирхлыг татаж эхэлсэн гэж хэлж болно.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг албан тушаалд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар  нэрээ дэвшүүлэх бололтой. Харин НИТХ-ын дарга Ц.Сандуйн оронд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Сүхбаатарын нэрийг МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад дэвшүүлэхээр болсон байна.

Тэрбээр  2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. Эдүгээ НИТХ-ын   Өргөдлийн хорооны даргаар ажиллаж буй.   “Сумангүн”  ХХК захирал гэдгээр нь түмэн андаггүй аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.