Сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллахыг С.Амарсайхан үүрэг болголоо

Сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллахыг С.Амарсайхан үүрэг болголоо

НИТХ-ын хуралдаанаар хуримтлагдсан олон асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын ээлжит бус хурал өчигдөр /2017.11.15/ болж,  НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн агентлаг, газруудын тайлан мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулж асууж, санал дүгнэлт хэлсний зэрэгцээгээр  2018 оны үндсэн чиглэлийн төслийг шөнийн бараг  00:00 цаг хүртэл хэлэлцлээ.

Хуулиар бол Нийслэлийн ирэх оны төсвийг 12 сарын 05-ны өдрөөс өмнө НИТХ батлах ёстой юм.

Ийнхүү өнгөрсөн 5 сараас хойш хуралдаагүй байсан, мөн НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдсоны дараа  нэг бус удаа хойшлогдоод байсан НИТХ хуралдан үндсэн асуудлуудаа хэлэлцэн холбогдох шийдвэр тогтоолуудаа гаргаж эхэллээ. Товчхондоо бол НИТХ-ын үйл ажиллагаа үргэлжилж шинэ тэргүүлэгч нараа сонгож, асуудлаа хэлэлцэж, шийдвэрээ гаргаснаар  хэвийн үйл  ажиллагаанд орлоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Ньюс.мн сайтад өгсөн ярилцлагадаа: ” Нийслэлчүүд бидний ажиллаж байгаа хот нэг, амьсгалж байгаа агаар нэг, амьдралд тулгамдаж байгаа асуудал нэг. Тэгэхээр нийслэлийн нийтлэг эрх ашгийг тодорхойлоод, нэгдсэн зохион байгуулалттайгаар богино хугацаанд бодитой үр дүнд хүрэх ажлыг хийнэ. Ялангуяа дэд бүтцийн ажлыг эрчимтэй, түргэн шуурхай явуулах шаардлагатай байна. Нийслэлийн төрийн байгууллагын үйл ажиллагааг шилэн болгож, хэн ч хаалганы цаана хуйвалдаж чадахгүй байх тогтолцоог бий болгохын төлөө ажиллана” гэжээ.

НИТХ-ын ээлжит бус I хурал дээр  Нийслэлийн харьяа газар, агентлагуудын дарга нар 2017 оны ажлын гүйцэтгэлээ танилцуулсны дараа тэдний ажлын зарим үзүүлэлтэд төлөөлөгчид шүүмжлэлттэй хандсан бол төрийн үчлилгээний ажил гүйцэтгэлийг сайжруулах, нийслэлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллан, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд анхаарахыг НИТХ-ын даргаас үүрэг болгосон байна

Өчигдрийн хуралдааны дээр түүний хэлсэн үг болон дээрх ярилцлагад хэлсэн үгнээс харахад үнэхээр нийслэлчүүд төдийгүй монголчууд бидэнд үгүйлэгдээд байгаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн ажлыг додомдох төдий биш чанартай, гүйцэтгэл сайтай явуулах чиглэлд НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан анхааран, нийслэлийн төрийн үйлчилгээний байгууллагуудаас хариуцлагыг нэхэж  ажиллах юм байна гэсэн итгэлийг  төрүүллээ.

Ц.Мөнх

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.