Д.Эрдэнэбат: Үнэ тогтворжуулсан хөтөлбөрийг улстөржүүлж болохгүй

Д.Эрдэнэбат: Үнэ тогтворжуулсан хөтөлбөрийг улстөржүүлж болохгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Чингис хаан” танхимд хуралдлаа. Бүлгийн хуралдааны өнөөдрийн хамгийн гол сэдэв нь Монголбанк, Чингис бондтой холбоотой асуудал байв. Яагаад гэвэл Монголбанкны хэрэгжүүлж байсан Үнэ тогтворжуулах  хөтөлбөр”-ийн эргэн тойронд нэлээн асуудал үүсч, тус хөтөлбөрийг улстөржүүлж байгаатай холбоотойгоор намын бүлэг дээрх асуудлыг хэлэлцсэн хэмээн тайлбарлалаа.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төвбанкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлар ажлын хэсэг гаргаж шалгалт явуулсан. Гэвч тэндээс гарсан дүгнэлттэй манай намын бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эдийн засгийн байдал хүнд үнэ тогтворжуулах хөтөлбөр боловсруулж, бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийн 98 хувь нь бүрэн төлөгдсөн. Ямар ч асуудал үүсээгүй. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг далимдулж хэн нэгэн мөнгө төгрөг завшсан, идэж уусан зүйл байхгүй.

-Б.Хурцтай холбоотой танай намын бүлэг дотор үл ойлголцол байна уу. Таныг бүлгийн биш, бүлэглэлийн дарга боллоо гэх шүүмжлэл байна?

-Нийтийн сонсгол хийхээс өөр арга байхгүй. Олон нийтэд ил байх ёстой. Нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой маргаан үүсч байгаа учраас ил тод хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлэг үзсэн.

Ж.Батзандан ямар учиртай тийм мэдээлэл хийснийг би хэлж мэдэхгүй. Би бүлгийн даргаа хийж байна. Намын бүлгийн гишүүд маань намайг ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнээгүй. Ж.Батзандангаас өөрөөс нь тодруулсан нь дээр.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр компаниуд валютаар зээл авсан. Их хэмжээний зээл өгснөөс бол валютын нөөц багассан гэх юм?

-Монголбанк төрийн бодлого хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийг УИХ-аас гаргасан учраас энэ бодлогын хөтөлбөр байсан юм.  Зээлийн хүү бага байсан нь үнэн. Ипотекийн зээл ч ялгаагүй дөрвөн хувийн хүүтэй гарч, банкууд найм болгож байгаа. Их хэмжээний мөнгө гараагүй. 1.8 их наяд гэж тооны зөрүү гарч байгаа ч ихэнх нь шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрт зарцуулагдсан байх.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.