Ардчилсан намын зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ

Ардчилсан намын зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ

Ардчилсан намынхан Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой /12-р сарын 06/,  “Хүний эрхийн өдөр” буюу “Ардчиллын баяр”/12-р сарын 10/-ыг ажил хэрэгчээр тэмдэглэхээр зэхэж байна. Үүний нэг нь тус намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж.

Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ. Мөн намын анхан дунд шатны гишүүдийг чадавхижуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа юм байна. Зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ.

Арга хэмжээ МҮЭСТО-нд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.