У.Хүрэлсүх: Мал аж ахуйг эрчимжүүлэхийн тулд экспортыг дэмжинэ

У.Хүрэлсүх: Мал аж ахуйг эрчимжүүлэхийн тулд экспортыг дэмжинэ

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл хийлээ. Уг бодлогыг 2028 он хүртэл баримтлахаар тооцоолжээ. Энэхүү бодлогод бэлчээрийн мал аж ахуй зонхилон эзэлж, тариалан голлосон газарт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр заажээ. Мал аж ахуйг хөгжүүлэхдээ экспортын бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр ажиллана гэлээ.

2017 онд Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон нь өмнөх оныхоос 7.6 хувиар өссөн бол экспортын орлого өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлттэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг танилцууллаа. Тэрбээр “Мал аж ахуйн  салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж, орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Малын тоо толгой өссөн ч өнөөдөр малчид, хөдөө аж ахуйн салбар хямралын хүнд үетэй нүүр тулаад байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжихгүй байна. Малчдын амьдралд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт өссөн ч биет хэмжээ буурсан гэдэг мэдээлэл бидэнд ирлээ. Махны экспорт өмнөх жилийн мөн үеийнхээс буурсан гэдэг мэдээлэл ирж байна.

Ардчилсан нам эрх барьж байхдаа баруун таван аймгаас эхлээд малын гоц халдварт өвчнийг бууруулах араг хэмжээг хэрэгжүүлж байсан. Гэвч өнөөдөр малын гоц халдварт өвчин газар авсан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ муу байгаагийн илрэл. Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт отор нүүдлийн зохицуулалт хийгээгүй, малчдад гоц халдварт өвчний талаар ухуулан таниулах ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс голомтыг тэлж, хүрээг тэлсэн.  Зүүн аймгуудад хадлан тэжээл бэлтгэх үйл ажиллагааг зөвшөөрч зохицуулалтгүй явуулснаас малын гоц халдварт өвчнийг нэмэгдүүлсэн гэж ард иргэд ярьж байна гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.