Чуулганы хуралдаан түр завсарлалаа

Чуулганы хуралдаан түр завсарлалаа

УИХ-ын чуулганы  Баасан гаригийн хуралдаанаар  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг   хэлэлцэж байгаатай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй учир тус хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Чуулганд оролцсон гишүүдийн  77.5 хувь нь уг хуулийн төслийг  дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, гурван байнгын хороо хуралдахаар боллоо. Үүнийг дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.