Ч.Сайханбилэг иргэншлээ солихыг хүсчээ

Ч.Сайханбилэг иргэншлээ солихыг хүсчээ

Ч.Сайханбилэгийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгууллагаас дөрвөн хэрэг тулгаад буй.

Ийнхүү шалгагдаж байх үедээ гадагшаа гарч ор сураггүй алга болсон. Хэдийгээр хуулийн байгууллагыг дуудсан үед нь эх орондоо ирнэ гэж мэдүүлэг өгнө гэсэн боловч сураггүй болсон түүнийг интерполиор эрэн сурвалжилж байгаа билээ.

Тэгвэл интерполиор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон мөн түүнийг гадны улсаас иргэншил хүссэн гэх мэдээллүүд ар араасаа хөвөрсөн.

Тэгвэл энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан нь үнэн байна лээ. Элчин сайдын яаманд ч мэдэгдсэн. Тэр энд ирээд хуулийн байгууллагад шалгуулаад учраа олчих хэрэгтэй байгаа юм. Ч.Сайханчилэг ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Тэр 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгч Монгол Улсад давуу эрх эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.