Хойд зүгт тавьсан их өрийн салхи урд зүгээс үргэлжилнэ

Хойд зүгт тавьсан их өрийн салхи урд зүгээс үргэлжилнэ

БНМАУ ах дүүгийн ган бат найрамдалтай ЗСБНХУ-аас 20 жилийн хугацаатай зээл авч түүнийхээ хүүг 50 жилийн турш төлөөд ч цаана нь гарч амжилгүй байтал аз тохиож Ардчилалтай залгасны хүчинд “амь” мултарсан түүхтэй. Гэвч бид дэндүү эрт баярлачихаж. Хойд хөршид өр тавьж, түүнийхээ авлигад  Давст уулаа хүртэл тавьж туусан  тухайн үеийн МАХН-ын залуу халаа эдүгээгийн МАН зээл тавихаар урд хөршийг зорьжээ. Холбог­дох албаны хүмүүс намын даргаа “МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 14-17-ны өд­рүү­дэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өчиг­дөр Улаанбаатар хотоос мордлоо.

Тэрбээр тус улсад ажил­лах хугацаандаа Бээжин хотноо зохион байгуу­лаг­даж байгаа Олон улсын улс төрийн намуудын чуул­га уулзалтад оролцох юм” хэмээнхамгаалж бай­­гаа ч чухамдаатус улсын коммунист намаас 20 жи­­лийн хугацаатай мөнгө зээлэхээр хүлгийн жолоо зал­сан юмсанж. Зарим эх сурвалжийн мэдээлж буй­гаас үзэхэд, зээл тусламжийн асуудал нэлээд хэдэн са­рын өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд холбогдох би­чиг баримтыг нь ч бүрдүүлж дууссан, гэрээнд хоёр тал гарын үсэг зурах л үлдсэн гэнэ.

Энэ талаар хэв­лэ­лүүд “Энэ сарын эхээр буюу аравдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс тө­рийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хороо­ны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшанийг их жанжин Сүх­баатарын талбайд улаан хивс дэлгэн хүндэтгэн  угт­сан. МАН-ын дарга зочиндоо аяганы амсар зуул­гах зуураа “Монгол Улсын эдийн засгийн нөх­цөл байдал сайнгүй байна.

Тиймээс бидэнд үед урт хугацаатай хөнгөлөлттэй зээл тусламж өгөөч, свот гэрээний хугацааг сунгаач, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлээч” хэмээн зовлон тоочиход Лю Юньшан “Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туу­лахад шаардлагатай туслалцаа үзүүлэх, тодорхой зохи­цуулалт хийх боломжтой” гэчихээд нутаг буцсан  нь таны тавьсан хүсэлтийг хүлээн авлаа. Нутагтаа очоод зохицуулж өгье” гэснээс ялгаагүй хэмээн онцолж байна.

Улсын эдийн засаг хямарсан  энэ цаг үед  асуудлыг шийдэх гарц  нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах явдал байж болох ч хаяа залган орших  хөршөө сонгох нь зөв шийдэл гэж би хувьдаа хэлэхгүй.  Хойд хөрштэйгөө хэт ойр байж, ах дүүс болж давхисны горыг монголчууд үеийн үед мартахааргүйгээрээ  амссан бус уу. Туурга тусгаар улсын дотоод хэрэгт хэний ч хамааралгүйгээр оролцож, мэдлэг боловс­ролтой, сэхээтнүүдийг маань толгой дараа­лан баривчилж, эх орноосоо урвасан ял тулган цаазалж орхисон гашуун түүх мартагдаагүй байна.

Түүгээр ч зогсохгүй өнгөтэй өөдтэй бүхнийг минь өрөндөө суутгасан. Ийм эмгэнэлт амьдрал дахин  давтагдвал яана. Азаар оросууд бидэнтэй тэгтлээ цус холилдож, биднийг уусгах бодлого баримтлаагүй.  Нөгөөтэйгүүр, зээл авах, тусламж үзүүлэх нь хүний хорвоод байх л зүйл. Гагцхүү зээлийн хугацаа хэтэрвэл өр болж  хувирна. Бас зээлд хүү гэж бий.   Хугацаа хэтрэх аваас алданги тооцоод зогсохгүй  хүүгийн хүү  бодогддог. Энэ бол  зах зээлийн  хууль. Ингээд бодохоор бид хэдий ядарсан ч хөршийнхөө хаалгыг цохихгүй тойрох аваас хэтийн аюул холуур тойрч өнгөрч мэдэх юм.

Харамсалтай нь, засгийн эрхийг барьж буй намын дарга маань “Хятадаас зээл авахаас өөр гарц бидэнд үлдээгүй”, “Хятадын банкийг оруулж ирнэ” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагууддаа онцолж дурьдан, түүнийгээ дэлхийгээр нэг цацах болсон. Тэгээд ч урд хөрш маань өгч ч чаддаг, авч чаддаг үндэстэн.

Тажикистан улсад өгсөн зээлээ хэрхэн эргүүлж авсныг бид сонсч л байлаа.  Хятадаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй газар нутгийнхаа зарим хэсгийг  өгсөн шүү дээ. Бидэнд ийм зүйл тохиолдвол яана. Эдийн засаг сэргэхгүй бол яах юм. Өмнийн говио Давст уул шигээ тавьж  туух хэрэг үү. Түүх давтагдахад  ойрхон байна.  Аюулын харанга дэлдээд эхэлчихлээ. УИХ дахь сөрөг хүчин ч энэ талаар дуугарч, байр сууриа илэрхийлэх болсон. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгий дарга С.Эрдэнэ “Уг нь энэ оны төсвийн алдагдал 4.3 их наяд байхаар төсөөлж байсан.

Гэтэл одоо 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний гүйцэтгэлтэй байгаа. Одоо хаанаас дахиад нэг их наядыг алдагдал болгож харуулах гэж байгааг бид харж байна. Ер нь бол, алдагдал болгож харуулах, ямарваа нэг эрсдэлтэй болж харагдах бүх зүйлийг төсвийн алдагдалд бичиж байгаа. Алдагдал гэж харуулахыг хичээж, алдагдлыг 4.3 их наядад хүргэхээр чармайж байна” гэдгийг дуулгасан. Үүнээс үзэхэд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.долларыг, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний их мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай болоод байна.

Гэтэл энэ их мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм, хаанаас оруулж ирэх гэж байгаа, гэдэг талаар ганц ч үг, үсэг төсвийн төсөл дээр болон МАН-ын зүгээс гаргаж буй  бичиг баримт дээр байхгүй байгаа. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирэх нууц эх үүсвэр нь Хятад улс бололтой” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр  энэ нь хойд зүгт тавьсан их өрийн салхи урд зүгээс  үргэлжилнэ гэсэн үг үү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.