Энэ сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулган, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан аж.