“Арсенал” Вальвердетэй хэлэлцээр хийж эхэлжээ

“Арсенал” Вальвердетэй  хэлэлцээр хийж эхэлжээ

Английн “Арсенал” клубын төлөөлөгчид Испанийн “Атлетик” багийн дасгалжуулагч Эрнесто Вальвердетэй уулзаж, яриа хэлэлцээр хийж байгаа ажээ. “Арсенал” клубын дасгалжуулагч Арсен Венгер энэ зун багаасаа явж магадгүй байгаа.

Франц мэргэжилтэн улирлын төгсгөлд шийдвэрээ зарлана. Тийм болохоор “Их буучид” болзошгүй эрсдэлд бэлтгэж, зарим мэргэжилтнүүдтэй уулзаж, хэлэлцэж байгаа аж. 

Гэхдээ Вальверде Англи руу явах уу, өөр сонголт хийх үү гэдэг нь түүний шийдэх хэрэг. Учир нь “Барселона” клуб ч бас түүнийг сонирхож байгаагаа илэрхийлчихээд байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.